| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0796/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/830 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
шүүгдэгч-хохирогч Т., түүний өмгөөлөгч С.Болорчулуун,
шүүгдэгч-хохирогч Н., түүний өмгөөлөгч Л.Батаа,
гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт гийн , овогт ын нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405017700839 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 07-нд Ховд аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *******, *******ны *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн *******, *******ын ******* *******од оршин суудаг, урьд нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:ПЮ*******/, овогт гийн .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн , хотхоны ны од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн, ны од оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:УЗ/, овогт ын .
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т., Н. нар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт "” ХХК-ийн хашааны гадна талд харилцан зодолдож Т. нь Н.ийн биед хөнгөн гэмтэл, Н. нь Т.ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т. шүүхийн хэлэлцүүлэгт “2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Манай эхнэр үсчнээр ажилладаг бөгөөд “надаар 10 гаруй жил үсээ будуулж байгаа гэдэг хүн ад талбайтай гэсэн, түүнийхээ 63 мкв хэсгийг тасдаад зарна гэж байна. Хоёулаа тэр талбайг очиж үзье” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр очиж тэр байрыг үзэхэд л би анх энэ гэх залуу болон түүний эхнэр нарын царайг харсан юм. Байрны хувьд хоёр хуваасан засал хийж байгаа байр байсан болохоор нь би “гэрчилгээ нэг байх, 2 тусдаа гэрчилгээ гаргах уу” гэж асуухад бид үл хөдлөхөд өгсөн байгаа ирэх долоо хоногийн 5 дахь өдөр гэхэд 2 тусдаа гэрчилгээ гарчихна. Тэгээд хоёулаа гэрээгээ хийгээд тохиролцох уу” гэхэд нь би бодож байгаад, мөнгөө цуглуулаад хоёр хоногийн дараа хариу хэлнэ гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа рүү утсаар яриад байр чинь таалагдаж байна би эхнэрээ гоо сайхны салонтой болгох гээд байгаа юм. Урьдчилгаагаа бид бүрдүүлж байя, та нар бичиг баримтаа бүрдүүлээд аваад ирээрэй гэж хэлсэн. Бид хоёрт бичиг баримт нэг ч харуулаагүй. Гэтэл эргэж залгаад чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ, би байраа зарахаа болилоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би зарахгүй гэж байгаа юм чинь би авъя гэж шаардаад яахав дээ гэж бодоод, ойлголоо гээд утсаа салгасан. Тэгтэл долоо хоногийн дараа манай эхнэр залгаад нөхөртэйгөө хамт ирж байрны гэрээ хийнэ гэнэ гэж хэлэхэд нь би маш их гайхсан, тэгээд чам руу залгах байх гэж хэлсэн. Намайг үйлдвэрийнхээ дээврийг янзалж байхад над руу залгаад гэрээгээ одоо очоод хийе 60,000,000 төгрөгөө одоо шилжүүлчих гэсэн. Би юу вэ та нар чинь байраа зарахаа больсон гэсэн биз дээ юу яриад байна вэ, би ерөөсөө ойлгохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд намайг ямар хөгшин харамч нөхөр вэ, би мөнгө шулдаг луйварчин биш гээд маш их үгээр доромжилсон. Миний уур хүрээд чи чинь өөрөө ямар сонин хүн бэ, чи бид 2 хэд хоногийн өмнө яриад энэ байрыг авах авахгүй байх асуудлаа шийдсэн зарахааргүй болсон гэж чи хэлсэн болохоор авахгүй гэж бодож явж байгаа. Энэ үгийг чинь анх удаа сонсож байна гэх хэлэхэд намайг доромжилсон. Тэгэхээр нь би чи өөрөө хиймэл хүүхэн байж юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэр хүнийг хиймэл гэж доромжилсон нь үнэн. Гэтэл цаанаас нь нэг нөхөр би чамайг очиж ална гэж намайг заналхийлсэн. Чи хэн бэ гэж асуухад би нөхөр нь байна гэж хэлсэн. Байр үзэх үед анх удаа харсан болохоор танихгүй, мэдэхгүй. Хүн алдаг ямар сонин хүн бэ гээд утсаа салгасан. Тэгтэл дахиад над руу залгаад чи одоо яг хаана байна, хүрээд ир гэж хэлсэн. Би чамтай очиж зодолдож муудалцах зав алга байна. Чи өөрөө хүн алах гээд байгаа бол ажил дээр хүрээд ирж уулзаж болно гээд ажлынхаа хаягийг заагаад өгсөн. Тэгтэл гаднаас хар өнгөтэй автомашин үйлдвэрийн хаалгаар орж ирээд буцаж гараад замын цаана очиж зогсонгуутаа над руу дахин залгаад чи ерөөсөө гараад ир гэсэн. Тэгэхээр нь би гараад очиход намайг шууд зүүн гараараа боогоод, чулуугаар дух руу олон удаа цохисон. Намайг цохихоор нь би хавираад унагаасан. Ийм асуудал болсон. Би байрны асуудлаар огт маргаагүй, байр зарах, авах өгөх талаар би Н.тэй нэг ч үг солиогүй, харьцаагүй, харин түүний эхнэр тэй харьцсан. Урд өдөр нь ярихдаа би түүнтэй маргаагүй. Тэр өдөр над руу яриад намайг доромжлоод байхаар нь би хиймэл хүүхэн гэж нэг удаа хэлсэн. Иймхэн асуудлаас болоод энэ хүн намайг цохиогүй байсан бол зодоон үүсэхгүй байх байсан, энэ хүнтэй муудалцсандаа, энд ингээд зогсож байгаадаа маш их харамсаж байна.” гэв.
Шүүгдэгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт “Манай эхнэр болон энэ ахын эхнэр хоёр хоорондоо байрны талаар асуудал ярьсан байсан. Тэр өдөр бүгдээрээ тохиролцсон байсан. Гэнэт хоорондоо утсаар яриад энэ ах манай эхнэр рүү “та нар гэрчилгээгүй байраа зарах гэлээ луйварчид минь” гээд орилж хашхираад муухай үг хэллэгээр хараагаад байхыг нь би сонсоод эхнэрийнхээ утсаар нь энэ ахтай ярихдаа -ахаа та яагаад эмэгтэй хүнийг ингэж аймаар хараагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд ах шууд “нохойн гөлөгнүүдээ би та нарыг бүгдийг чинь ална” гэсэн. Тэгэхээр нь би “та яагаад юмны учир ойлгохгүй байгаа юм бэ, бид нар луйварчид биш шүү дээ” гэхэд ах “нохойн гөлөгнүүдээ та нар бүгдээрээ хүрээд ир” гэсэн. Энэ гэдэг ах болохоор бид нарыг гэрчилгээгүй байр зараад луйвардах нь гэж бодсон байх. Тэгээд би гэрчилгээ бариад очъё гээд очсон. Ах надтай утсаар ярихдаа орилж хашхираад байсан болохоор би яг үнэндээ айсан. Би та замынхаа нөгөө талдаа гараад ир гэж хэлсэн. Тэгтэл гарч ирээд үгийн зөрүүгүй шууд намайг хавирч унагаасан. Миний хоолойг боосон тэр үед би ухаан алдах гээд амь тэнцсэн хэцүү байдал үүссэн. Ахаа больё гэж олон удаа хэлсэн. Миний төмсгийг базаад, намайг газарт унагаад дээрээс нулимаад миний нүдний шил газар унасан байхад дээр нь гишгэж явсан.” гэв.
Хохирогчоор Т. шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед үйлдвэрийнхээ дээврийг бүтэн буулгаж хуулсан байсан болохоор өөрийн эрүүл мэндээ тоохгүй бизнесээ хөөгөөд явсан. Хэрвээ би эмнэлгээр явсан бол төлбөр гарах байсан байх, эмнэлгээр үзүүлж чадаагүй нь миний алдаа байсан байна. Миний спорт шилний рам эвдэрсэн. 139.000 төгрөгөөр үнэлэгдсэн, КТГ 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Шүүхээс сэтгэцийн хор уршгийн зардал гаргуулах боломжтой бол нэхэмжилнэ.” гэв.
Хохирогчоор Н. шүүхийн хэлэлцүүлэгт “ Би зодуулах үеэр миний хүзүүнд байсан гинж алга болсон. Нүдний шил хугарсан. Гинж 2.850.000 төгрөгөөр, нүдний шил 71.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ асуудлаас болж би хамрын хагалгаанд 5.500.000 төгрөгөөр орсон. Нийтдээ 8.421.000 төгрөгийг ахаас нэхэмжилж байна. Мөн сэтгэцийн хор уршгийн зардал нэхэмжилнэ.” гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би тай утсаар хоёр удаа ярьсан. Хоёр удаа утсаар ярихдаа муудалцсан. Байр авахгүй бол больё гэдгээ эртхэн хэлэх ёстой. Бидний ажлыг уяад байна гэж хэлээд муудалцах үед намайг хиймэл хүүхэн гэж доромжилсон. Тэгэхэд манай нөхөр миний утсыг аваад “чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр надтай утсаар ярихдаа “эхлээд чи ордерын нэрийг шилжүүл” гэсэн тэгэхээр нь “би тэгэх боломжгүй худалдах худалдах авах гэрээ хийгээгүй тохиолдолд ордерыг шилжүүлэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би больё гэж хэлээд Т. болон эхнэр рүү нь яриад “за байраа зарахаа больсон шүү танай нөхөр намайг заавал байрны гэрчилгээг шилжүүлж өг гэсэн одоо хоёулаа больё” гэж хэлсэн чинь эхнэр нь “эгч нь чамаас гуйж байна урьдчилгаа 10.000.000 төгрөг шилжүүлье, үлдэгдлийг нь олоод өгье манай нөхөрт битгий хэлээрэй байраа зарахгүй хэд хоног хүлээгээрэй” гээд нөхрөөсөө нууцаар 10.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш муудалцдаг өдөр буюу 5 дахь өдрөө худалдах худалдан авах гэрээ хийе гэж намайг 3 цагт дуудсан. Тэгээд ажлынх нь урд очсон. Намайг манай нөхөр чи машиндаа сууж бай би уулзъя гээд машинаас буусан. Буугаад очиход Т., манай ах Н.ийг дэгээдээд шууд газарт унагаасан. Би сандраад шууд бичлэг хийсэн, боль гэж зөндөө хэлсэн салгах гэсэн боловч би дийлээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2405017700839 дугаартай хэргээс.
1. Камерын бичлэгт үзлэг хийсэн “2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн он сартай №1 гэсэн дугаартай 8 секунтын бичлэгт үзлэг хийхэд шар өнгийн үстэй Т. дээр нь гарсан, доор нь хар өнгийн хувцастай Э. хоёр газар унасан зодолдож, хажууд нь ******* гар утсаараа бичлэг хийж байгаа, Э. гараараа ыг боосон байдалтай бичлэг байв. №2 бичлэгт бичлэгт үзлэгийг хийхэд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн он сартай 33 секунтын бичлэг үзлэг хийхэд шар өнгийн үстэй, хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй Т. дээр нь гарсан, хар өнгийн өмд, цамцтай, цагаан өнгийн гуталтай Э. доороос нь босох гэхэд босгохгүй дээрээс нь дарж байв, босож ирэхэд хүчээр ийг зүүн хөлөөс гараараа барьж байгаад дахин унагааж дээр нь гарч байгаа бичлэг байв, уг бичлэгийг ******* гар утсаараа хажуугаас нь хийж байв. №3 дугаартай бичлэгт үзлэгийг хийхэд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн он сартай 31 секунтын бичлэгт үзлэг Т. нь саарал өнгийн малгайтай нүдний шилтэй, шар өнгийн фудвлоктой хүрч ирээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байгаад буцаад явж байгаа бичлэг байв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 05-07 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Н.ийн өгсөн: “Манайх Баянгол дүүргийн , 10 дугаар хороолол “” хотхонд байдаг байраа зарах гэж байсан ба манай эхнэр зар тавиад тэгээд таньдаг хүн нь сонирхоод авахаар болоод өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж нотариат орж гэрээ хийх байсан. Тэгээд өнөөдөр манай эхнэр тэр хүнтэй холбогдоход утасны цаанаас орилж чарлаад хэл амаар доромжлоод байхаар нь би утсыг нь аваад “яагаад эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм” гэхэд “хүрээд ир нохойн гөлөг минь үзье” гэхээр нь эхнэр бид хоёр арай зодолдчихгүй байлгүй дээ ямар ч байсан юмнуудаа үзүүлчхээд авах үгүйгээ шийдээдэхье гэж бодоод байрны ордер юмнуудаа аваад Баянгол дүүргийн 23 дугаар хороо Гацууртын урд нэг хашаанд дуудсан газарт нь очиход хашаандаа олон нохойтой, нохойнууд нь сул байсан ба тал талаас олон хүмүүс хараад байсан болохоор би юмыг яаж мэдэх үү гэж бодоод хашаанаас нь гараад задгай талбайд зогсож байсан чинь тэр хүн гарч ирээд шууд намайг үгийн зөрүүгүй хавирч унагаагаад миний дээр гараад нүүр ам руу гараараа цохиод байсан. Тэгээд би нүүрээ гараараа дараад доошоо хараад хэвтсэн чинь миний дагз, нүүр рүү өшиглөөд, мөн гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би ахаа одоо болилдоо би зодуулчихлаа шүү дээ би таныг барахгүй гэхэд намайг нүдэж байгаад хашаа руугаа яваад өгсөн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би 2016 онд авто осолд ороод 3 сар сэхээнд байгаад дахин 3 сар ухаан орохгүй байж байгаад орсон. Тархины гэмтэлтэй байсан. Тэр хүн толгой руу олон удаа өшиглөсөн болохоор миний баруун талын нүүр тэр чигээрээ хавдсан, баруун нүд хавдаж хөхөрсөн, эрүү хөдөлж болохгүй маш их өвдөлттэй байна. Дух хагарсан ар дагзны хэсэг хавдсан. Миний хүзүүнээс гараараа боогоод тавихгүй байсан. Мөн миний бэлэг эрхтнийг гараараа чанга базаад одоо хөндүүртэй байна. Намайг цохиж байх үедээ би өөрийгөө хамгаалах гээд хоёр цохисон байх, тэрнээс тэр хүний биед халдаж цохисон зүйл байхгүй. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Н.ийн дахин өгсөн: “Зодоон болсон газар Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гацуурт ХХК-ны ертөнцийн зүгээр урд талд нь зүүн байрлах ямар нэгэн хаяггүй хашааны гадаа болсон. Би эхэлж тэр хашаа руу ороход хашаан дотор уяагүй 3-4 нохой байсан. Хэдэн залуучууд байхаар нь би айсандаа буцаад хашаанаас нь гарсан. гэх залуу ганцаараа гарч ирсэн, би машинаа буугаад та байрны ордер үзэх үү гэсэн чинь намайг барьж аваад газар унагасан. Тэгээд намайг газар унагаж байгаа миний хоолойг зүүн гараараа боож, баруун гараараа миний төмсгийг базаад байсан. миний дээр гарчхаад намайг гараараа миний толгой руу цохиж, өшиглөж зодсон. Миний гэдсэн дээр хүртэл дэвсээд байсан. Манай эхнэр бид хоёр үйлчилгээний зориулалтай, байр зарах гээд манай эхнэр танил од байраа зарахаар болж, бид хоёр байрныхаа ордерыг үзүүлэх гэж очсон, утсаар манай эхнэр , хоёр хэрүүл маргаан хийсэн юм. утсаа манай эхнэрийг ингэж наймаа хийдэггүй юм, янхан, гичий минь, хиймэл хүүхэн минь гэж хэл амаар доромжлоод байхаар нь би утсыг нь аваад та яагаад эмэгтэй хүнийг ингэж доромжлоод байгаа юм гэхэд утасны цаанаас одоо та нарыг ална, нохойн гөлөгнүүдээ хүрээд ир гэхээр нь би эхнэр ий хамт очсон, ер нь бол эхнэр бид хоёр байр зарна, хоёр манай байрыг авна гэснээс болж, тэр хоёр манай байрны ордер байхгүй гэж бодсон байх. Би гомдолтой байна, намайг хамрын хагалгаанд ор гэсэн, хагалгааны мөнгө авна. Мөн өдрийн олох байсан орлогоо нэхэмжилж байна. Зодоон хийж байгаад миний хүзүүнд байсан монетон гинж тасраад алга болсон, миний зүүж байсан харааны шилийг дээрээс нь дэвсэж эвдсэн. Миний монетон гинж 19 граммтай байсан, 3.200.000 төгрөгөөр манай эхнэр авч өгч байсан, харааны шилээ 250.000 төгрөгөөр авч байсан. Гинж нүдний шилээ нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Т.ын өгсөн: “2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “”-ийн 10 дугаар байрны т үйлчилгээний 120 мкв байрны 63 мкв талбайг хувааж зарна гэсэн зарын дагуу манай эхнэр надад хэлсэн. Тэгээд бид хоёр очиж үзэхээр болсон. Маргааш өглөө нь 08:30 цагт очиж үзсэн, байрны эзэн гэж гэх хүүхэн нөхөр гэх хоёр хүн байсан. Би эхнэр хамт ажилладаг хүүхний хамт цуг очсон. Уг байр нь засвар хийж байгаа гээд орж үзсэн, тухайн үед бичиг баримт нь байхгүй байсан. Би уг байрыг хувааж зарах гэж байгаа юм чинь бичиг баримт нь тусдаа гарах уу гэж асуухад бичиг баримтыг нь гаргуулах гээд бүртгэлийн газарт өгсөн байгаа гэж хэлсэн. Энэ байр чиний нэр дээр байгаа эсэх бичиг баримт нь байгаа юу гэж асуухад, одоо бичиг баримт нь байхгүй гэж хэлсэн. Би хоёр хоногийн дараа бодож байгаад хариугаа хэлье, ямар болзол тавьж байгаа юм вэ 1 мкв хэд гэж байгаа юм бэ гэж асуусан, урьдчилгаа 60 сая төгрөг өг 1 мкв 2.700.000 төгрөгөөр бодож байгаа, нийт үнийн дүн 171.000.000 төгрөг болж байгаа гэж хэлсэн. Үлдсэн 111.000.000 төгрөгийг 36 сарын хувь лизинг хийж болно гэж хэлсэн тэгээд би явсан. Би 2 хоногийн дараа хариу хэлсэн за болж байна, бичиг баримтаа гаргаж ирэхээр чинь мөнгө өгнө, миний мөнгө болж байна гэж хэлсэн. Харин нь над руу залгаад би чамд зарахаа болилоо гэхээр нь би за гэж хэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр над руу нь залгасан, би ажил байна гэж хэлсэн, чи мөнгө өг гэрээгээ хийе гэхээр нь би хоёулаа больсон биз дээ гэж хэлэхэд намайг хөгшин харамч, хүнд итгэхгүй, манай аав шиг хөгшин юм байж, мөнгө хурдан өг гэж намайг дарамталсан, одоо очиж авна, 60 сая төгрөгөө бэлдээд байж бай, би одоо очиж авна гэхээр нь би д худалдаж авахгүй гэсэн биз дээ чи ярьсан зүйлээ мэддэггүй юм уу гэж хэлээд би утсаа салгасан. дахин над руу залгасан, нөхөр нь буюу утсаар чамайг байгаа газар чинь очиж ална, байгаа газраа зааж өг гэсэн, би ажил дээрээ байна, гээд ажлаа зааж өгсөн. Баянгол дүүргийн 20-р хороо “” ХХК-ний хашаанд би байсан, , хоёр машинтайгаа хашаанд орж ирээд, буцаад гараад замын эсрэг талд гарч зогссон, би хашаанаас ганцаараа гарч дээр яваад очсон. би чамайг ална гээд зүүн гараараа миний хоолойг боож аваад, миний нүүрэн тус газар чулуугаар 5-6 удаа цохиж зодсон, миний амьсгал боогдоод, би ийг хөлөөрөө хавирч газар унагаасан, харин миний араас эхнэр нь гар утсаараа бичлэг хийж байгаад миний араас өшиглөсөн, би бие хамгаалаад ийн хоолойн дээр нь зүүн гараараа дарсан. ий гар утсан дээрээ хийсэн бичлэг дээр нь ч байгаа. Намайг дээр нь гараад зодсон гэж яриад байгаа юм, би боолгуулаад гарыг нь тавиулах гэж, хоолойн дээр нь дарсан, гарыг нь түлхэж, тавиулах гэж цохисон. Тэгээд салаад боссон, Энэ хоёр намайг дарамталсан, амь насанд заналхийлсэн, миний эхнэрээс залилж 10 сая төгрөг авсан, тэрийгээ далдлах зорилгоор намайг зодсон. Би тэй наймаа хийхгүй гэж утсаар хэлсэн, түүнээс маргалдсан зүйл байхгүй, өөрөө надтай наймаа хийхгүй гэсэн, , тэр 2 намайг утсаар байгаа газар чинь очиж ална гэж ирсэн. Би хашаанаас гарч ирээд ийг чи яаг яах гэж байгаа юм гэж асуухад би чамайг ална гэж барьж аваад, зүүн гараа намайг боож байгаад, баруун гараараа чулуу атгаад миний нүүр рүү цохиж зодсон. намайг боосон байх үед араас намайг өшиглөөд байсан. Миний дух, шанаа хавдсан, цээжний бүдэрхий гарсан байсан, би эмчид үзүүлж зургийг авхуулж чадаагүй, одоо зүгээр болсон би хөдөө ажлаар явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн, томографикт үзүүлсэн, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, эмнэлэгт хэвтсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр *******ий өгсөн: “Манайх Баянгол дүүргийн “” хотхоны 108 дугаар байрны 1 давхарт 6 тоот 118 мкв үйлчилгээний зориулалттай талбайг өмнө нь гоо сайхны салонд түрээслүүлдэг байж байгаад сүүлд гаргаад GS-25-ын хоолны үйлдвэрийг 2 жилийн гэрээгээр түрээслүүлээд гэрээ нь саяхан дууссан байсан. Миний байнга очиж үсээ будуулдаг гэх хүн 2-3 жилийн өмнөөс надаас танайх тэр газраа зарах уу, яаж зарах вэ, би авмаар байна гээд асуугаад байдаг байсан. Тэгээд манайх тэр газраа зарахаар болоод зар тавьсан байсан ба нь надтай фейсбүүкээр найз байсан тул миний зарыг харсан байсан. Би нэг өдөр тэр хүний үсчин дээр нь очоод байж байсан чинь нь би 1 дэх өдөр амардаг юм амарсан өдрөө очиж үзье гэсэн. Тэгээд би үзүүлэхээр болж тохироод тэр хүнд 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж тэр хүн нөхөртэйгөө хамт ирж үзээд бид хоёр бүтнээр нь авах боломжгүй байна, хуваагаад талыг нь авмаар байна, тэгээд тэнд үсчин ажиллуулж байгаад тэрний мөнгийг нь өгч дуусгачхаад үлдсэн хэсгийг нь авъя гэхээр нь би тэр хоёрт танайх авна гэвэл маргааш өглөө баттай хариугаа хэлээрэй, хэрэв танайх авахгүй гэвэл би хямд төсвөөр засвараа хийгээд өөр хүнд зарна гэхэд тэр хоёр бид авна харин мөнгийг нь бүтнээр нь өгч чадахгүй, урьдчилгаа 60 саяыг өгөөд үлдэгдэл 110,000,000 төгрөгийг 3 жилд хуваагаад хүүгүй хувь лизингээр авъя гэхээр нь би зөвшөөрөөд хэмжилтийг нь хийлгэж байгаад талбайгаа хуваагаад засвар хийсэн. Тэгээд өглөө нь би дахиж залгаад юу болж байна авахаар болсон уу, урьдчилгаа бүртгээгүй байна гэхдээ тэдний хэлснээр засвараа хийж эхэлсэн. Тэгээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр нь над руу залгаад байрныхаа ордероо 2 хуваагаад бэлэн болсны дараа бид урьдчилгаа 60 саяыг гаргаж өгөөд авна гэхээр нь би уурлаад тэгвэл манайх зарахгүй гэхэд заза тэгвэл бүтнээр нь гэрээгээ хийчихье гэсэн. Тэгээд би эхнэр рүү нь залгаад танай нөхөр ингээд байна тэгвэл би байраа зарахгүй гэхэд эхнэр нь эгч нь нөхрөө аргалж байгаад заавал авна 5 дахь өдөр буюу 4 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагт уулзаж гэрээгээ хийнэ гэж хэлсэн. Дараа нь би хэд хэдэн удаа залгаж та нар хэлсэн хугацаандаа хэвээрээ биз дээ, би ажлаа төлөвлөмөөр байна гэхэд хэвээрээ гэсэн. Тэгээд би өнөөдөр 14 цагт эхнэр рүү нь чат бичсэн чинь хариу өгөөгүй. Тэгээд би утас руу нь залгаад таны ажил юу болж байна, Дүнжингаравын тэнд бараа бууж байна. Бараагаа авчихвал лайв хийх учраас гарч чадахгүй болчихно, тэрнээс өмнө уулзчих уу гэхэд тэр хүн жоохон хойшлуулж болох уу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ 5 дахь өдөр уулзъя гэсэн биз дээ, нөхөртэйгөө ярьчхаад эргээд залгаарай гээд утсаа салгасан. Тэгээд би за өнөөдөр худлаа юм байна гэж бодоод Дүнжингарав руу явж байсан чинь эхнэр нь залгаад манай нөхөр чам руу залгах байх, чамтай ярина гэсэн гэхээр нь нөхөр рүү нь залгаад та ярина гэсэн үү гэхэд нөхөр нь чи яасан ордероо хуваах юм чинь бэлэн болсон юм уу гэхээр нь та надтай 1 дэх өдөр юу ярьснаа санаж байна уу бүтэн ордероор нь гэрээгээ хийнэ гэж хэлээ биз дээ гэхэд тэр хүн яасан чи зарагдахгүй байсан байраа зарах гээд үхлээ юу гэхээр нь би 60,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч чадахгүй байж гэж хэлээд тэгээд бид хоёр утсаар хэрэлдээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр миний утсыг аваад эмэгтэй хүнийг яагаад хэл амаар доромжлоод байна гэхэд тэр хүн хүрээд ир гэхээр нь бид хоёр ойлголцох гээд байрныхаа бичиг баримтыг нь аваад эхнэр рүү нь залгаад нөхөр чинь таван шар дээр хүрээд ир гээд байна гэхэд таван шарын цаана ажил нь байдаг. Тэгвэл та нар таван шар дээр очоод над руу залгачих би ажлыг нь заагаад өгье гээд бид хоёр эхнэртэй нь утсаар ярьж байгаад заалгаад нөхрийнх нь ажил дээр нь очсон чинь нөхөр нь гарч ирээд манай нөхөр машинаасаа буугаад тэр 2 гадаа ярилцаж байсан. Тэгээд би машинаас буусан чинь манай нөхрийг газарт унагаасан тэр хүн дээр нь гарчихсан зодоод байсан. Тэгээд би салгах гэж дийлэхгүй байхаар нь гар утсаараа бичлэг хийгээд цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр *******ий өгсөн: “...намайг доромжлоод байхаар нь манай нөхөр миний хажуугаас миний утсыг аваад чи яагаад эмэгтэй хүн доромжлоод байгаа юм гэхэд, би ажил дээрээ байна, чи манай ажил дээр хүрээд ир та хоёрт байрны ордер байдаг ч юм уу тэрийгээ авчирч үзүүл гэхээр нь хаягийг нь асууж байгаад Баянгол дүүргийн 20 хороо Гацуурт ХХК-ны зүүн урд талд хаяггүй зааж өгсөн хашаанд нь очсон. Би машинаасаа буугаагүй сууж байсан. Манай нөхөр машинаасаа буугаад өмнөөс очсон. хашаанаас гарч ирээд тэр 2 замын дунд уулзсан, нэг ч үг хэлэхгүй ийг барьж аваад газар унагаагаад зодолдсон, би машинаасаа буугаад, гар утсаараа бичлэг хийсэн, би цагдаад дуудлага өгсөн, газар хэвтэж байгаад зодуулсан, харин босож ирээд над руу дайрсан. 20-30 минутын дараа цагдаа нар ирсэн. Би тай утсаар хэрүүл маргаан хийсэн байсан. Тэгээд очиход юу ч хэлэхгүй манай нөхөр ийг барьж авч зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал)
7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5062 дугаартай: “Н.ийн биед хамар ясны зүүн хажуу хана хянга хэсгээр, хамрын таславч хянга хэсгээрээ зөрсөн хугарал, таславчийн мурийлт, духанд няцарсан шарх, цус хуралт, хоёр нүдний зовхи, баруун чамархай, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалга, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
8. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5063 дугаартай: “Т.ын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун мөр, баруун бугалганд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)
9. Т.ын хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 76-78 дахь тал)
10. Н.ийн хохиролтой холбоотой баримт (хавтаст хэргийн 187 дахь тал) шүүх хуралдаанд шинээр гаргасан хамрын хагалгаанд орсон баримт
11. Дамно ХХК-ийн “Н.ийн монетон гинж 1 ширхэг 2.850.000 төгрөг, харааны нүдний шил 71.000 төгрөг, Т.ын спорт нүдний шил 139.000 төгрөгөөр” тус тус үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 47-52 дахь тал)
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Т.ын өгсөн: “Би хохирогчоор дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би энэ хүнээс бол 14 хоног ажлаа хийж чадаагүй, унтаж чадаагүй. Би гомдолтой байна, хүнийг ингэж дарамталж, хүний амь насанд заналхийлсэн . Надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дэх тал)
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Н.ийн өгсөн: “Эхлээд , эхнэрийн хамт манай байрыг авах талаар манай эхнэр тэй ярьсан, тэр өдрөө худалдах худалдан авах гээд хэдэн өдрийн өмнө нь ярьсан байсан. ын эхнэр хугацаагаа хойшлуулах хэрэгтэй байна, манай нөхөртэй ярь чам руу ярина гэж хэлсэн, харин манай эхнэр лүү залгаж ярьсан, анх бүтэн ордер дээрээ гэрээ хийнэ гэж ярчхаад дараа ордероо хуваасан уу, ордероо хуваасан бол гэрээ хийе гэж өөрөөр ярьсан. Би юу яриад байгаа юм вэ анхандаа ордероо бүтэн нь гэрээ хийнэ гэж ярьсан, тэгж ярьж тохиролцоогүй биз дээ гэж хэлсэн чинь утсаар манай эхнэр ийг хэл амаар доромжилсон. Би утсыг нь аваад яасан вэ ах гэсэн чинь муусайн нохойнуудыг би бүгдийг чинь ална гэж хэлсэн. намайг ордергүй байр зарах гэж байна гэж ойлгоод байгаа юм байна гэж бодоод замаараа байрныхаа ордерыг аваад ын байгаа газарт яваад очсон, байгаа газраа зааж өгөөд, хашаан дотор ороод ир гэхээр нь яваад орсон, хашаан дотор уяагүй хэдэн нохой, хэдэн залуус байсан. Би айсан, намайг буугаад ир гэхээр нь би буцаад хашаанаас нь гарсан. Би утсаар ахаа би хашаан дотор чинь буухаас айж байна, та хашааныхаа эсрэг талд гараад ир гэж хэлсэн, ганцаараа гарч ирсэн. Би машинаасаа бууж очоод за ах яасан бэ? гэрчилгээгээ үзэх юм уу гэж хэлэхэд намайг барьж аваад газар унагаасан, тэгээд учир зүггүй намайг цохиж зодсон. намайг газар унагаж байгаад миний дээрээс хоолойг минь гараараа боож, төмсөг, гараараа базаад байсан. миний төмсгийг 3-4 удаа гараараа базсан, миний хоолойг гараараа боогоод байсан. Миний бие сулраад, ухаан алдах гэж байсан, би ыг өөрөөсөө холдуулах гэж түлхсэн, миний хоолойг тохойгоороо дарж боосон би босоод ирсэн чинь намайг хавсарч унагаасан. Би ын доор нь байнга хэвтээстэй байсан. миний дээр гараад намайг зодоод байсан, миний толгой руу өшиглөсөн, цээжин дээр дэвсэлсэн. Би ахаа би аймаар зодууллаа одоо больё гуйж байна гэж хэлсэн. болихгүй намайг зодоод байсан. Сүүлдээ би ямар ч тэнхэлгүй болсон, миний дээрээс шүлсээ хаячхаад босоод явсан, миний газар унасан байсан нүдний шилийг дээрээс нь дэвсэж эвдсэн, тэгээд цаашаа явсан, би цагдаа дээр ирээд хүзүүндээ байсан монетон гинжээ тасарч алга болсныг мэдсэн. Би цагдаа дээр ирж мэдүүлгээ өгөөд буцаж очоод гинжээ хайсан олоогүй. Уг гинжийг 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай эхнэр надад 3.200.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Зодоон болсны дараа зугтаагаад машин дотроо ороод сууж байхад миний машины бариул татаад, хаалга, цонх нүдээд, хөөе буугаад ир гэж орилоод байсан. Би цагдаад байсан, цагдаа иртэл машинаасаа буугаагүй, намайг машинаас буух юм бол дахиж зодох гээд байсан. Хэрэг болох үед манай эхнэр , бид гурав байсан. Хашаанаас өөр хүн гарч ирээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122-124 дэх тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н. түүний эхнэр ******* нар нь Т.д үл хөдлөх эд хөрөнгө худалдахаар харилцаж байхдаа тэдгээр нь утсаар маргалдаж, улмаар 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт "Мон ор” ХХК-ийн хашааны гадна талд Т., Н. нар нь харилцан бие биеийнхээ нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөж, боох, хоорондоо барьцалдаж харилцан зодолдсон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 05-07 дахь тал), хохирогчоор Н.ийн өгсөн: “...тэр хүн гарч ирээд шууд намайг үгийн зөрүүгүй хавирч унгаагаад миний дээр гарчхаад нүүр ам руу гараараа цохиод байсан. Тэгээд би нүүрээ гараараа дараад доошоо хараад хэвтсэн чинь миний дагз руу, нүүр рүү өшиглөөд, мөн гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би ахаа одоо болилдоо би зодуулчихлаа шүү дээ би таныг барахгүй гэхэд намайг нүдэж байгаад хашаа руугаа яваад өгсөн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн...Тэр хүн толгой руу олон удаа өшиглөсөн болохоор миний баруун талын нүүр тэр чигээрээ хавдсан, баруун нүд хавдаж хөхөрсөн, эрүү хөдөлж болохгүй маш их өвдөлттэй байна. Дух хагарсан ар дагзны хэсэг хавдсан. Миний хүзүүнээс гараараа боогоод тавихгүй байсан. Мөн миний бэлэг эрхтнийг гараараа чанга базаад одоо хөндүүртэй байна. Намайг цохиж байх үедээ би өөрийгөө хамгаалах гээд хоёр цохисон байх, тэрнээс тэр хүний биед халдаж цохисон зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), хохирогчоор Н.ийн дахин өгсөн: “... гэх залуу ганцаараа гарч ирсэн, би машинаа буугаад та байрны ордер үзэх үү гэсэн чинь намайг барьж аваад газар унагасан. Тэгээд намайг газар унагаж байгаа миний хоолойг зүүн гараараа боож, баруун гараараа миний төмсгийг базаад байсан. миний дээр гарчхаад намайг гараараа миний толгой руу цохиж, өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), хохирогчоор Т.ын өгсөн: “...би хашаанаас ганцаараа гарч дээр яваад очсон. би чамайг ална гээд зүүн гараараа миний хоолойг боож аваад, миний нүүрэн тус газар чулуугаар 5-6 удаа цохиж зодсон, миний амьсгал боогдоод, би ийг хөлөөрөө хавирч газар унагаасан, харин миний араас эхнэр нь гар утсаараа бичлэг хийж байгаад миний араас өшиглөсөн, би бие хамгаалаад ийн хоолойн дээр нь зүүн гараараа дарсан. ий гар утсан дээрээ хийсэн бичлэг дээр нь ч байгаа. Намайг дээр нь гараад зодсон гэж яриад байгаа юм, би боолгуулаад гарыг нь тавиулах гэж, хоолойн дээр нь дарсан, гарыг нь түлхэж, тавиулах гэж цохисон...Би хашаанаас гарч ирээд ийг чи яг яах гэж байгаа юм гэж асуухад би чамайг ална гэж барьж аваад, зүүн гараа намайг боож байгаад, баруун гараараа чулуу атгаад миний нүүр рүү цохиж зодсон. намайг боосон байх үед араас намайг өшиглөөд байсан. Миний дух, шанаа хавдсан, цээжний бүдэрхий гарсан байсан, би эмчид үзүүлж зургийг авхуулж чадаагүй, одоо зүгээр болсон би хөдөө ажлаар явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн, томографикт үзүүлсэн, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, эмнэлэгт хэвтсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал), гэрчээр *******ий өгсөн: “...нөхрийнх нь ажил дээр нь очсон чинь нөхөр нь гарч ирээд манай нөхөр машинаасаа буугаад тэр 2 гадаа ярилцаж байсан. Тэгээд би машинаас буусан чинь манай нөхрийг газарт унагаасан тэр хүн дээр нь гарчихсан зодоод байсан. Тэгээд би салгах гэж дийлэхгүй байхаар нь гар утсаараа бичлэг хийгээд цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэрчээр *******ий дахин өгсөн: “... хашаанаас гарч ирээд тэр 2 замын дунд уулзсан, нэг ч үг хэлэхгүй ийг барьж аваад газар унагаагаад наад 2 чинь зодолдсон, би машинаасаа буугаад, гар утсаараа бичлэг хийсэн, би цагдаад дуудлага өгсөн, газар хэвтэж байгаад зодуулсан, харин босож ирээд над руу дайрсан. 20-30 минутын дараа цагдаа нар ирсэн. Би тай утсаар хэрүүл маргаан хийсэн байсан. Тэгээд очиход юу ч хэлэхгүй манай нөхөр ийг барьж авч шидээд зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5062 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5063 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т., Н. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал,
-шүүгдэгч-хохирогч Н.ийн өмгөөлөгч Л.Батаагаас “...Т. Н.ийг үгийн зөрүүгүй ямар ч шалтгаангүй цохиж зоддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байна. Прокурор субьектив байдлыг харахгүй дүгнэлт гаргаж байна. Т. үйлдлээ үргэлжлүүлэн хийсэн. Н.ийн хувьд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хохирлыг гаргуулж, Н.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч-хохирогч Т.ын өмгөөлөгч С.Болорчулуунаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан танхайрах гэмт үйлдсэн гэж үзэж байна...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүгдэгч-хохирогч Н.ийн өмгөөлөгч Л.Батаагаас “...Н.ийн хувьд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хохирлыг гаргуулж, Н.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийн тухайд:
Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд аргагүй хамгаалалтын асуудал үүсэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.
Хохирогч-шүүгдэгч Н., Т. нар нь харилцан нэгнийхээ нүүр хэсэгт цохих, заамдах, дайрах, барьцалдаж, улмаар хамт унаж зууралдах зэрэг зүй бус үйлдэл хийсэн ч уг үйлдэл нь тодорхой хугацааны туршид давтамжтай үргэлжлэн хийгдсээр байсан нь камерын бичлэг болон мөрдөн байцаалтад өгсөн тэдгээрийн мэдүүлгүүдээс үзэхэд Н.ийн тухайд аргагүйдсэн нөхцөл байдалд хүргэсэн гэх баримт авагдаагүй байна. Иймд өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан дээрхи санал хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч-хохирогч Т.ын өмгөөлөгч С.Болорчулуунаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан танхайрах гэмт хэрэг үйлдсэн, гэрч ******* худал мэдүүлэг өгсөн, Т.ын эхнэр П.ыг гэрчээр оролцуулахаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах ...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг билээ.
Харин энэхүү хэргийн тухайд Т., Н. нарын үйлдэл нь дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус үг хэллэгийн харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл уруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл тэдгээрийн хооронд болсон маргаан, хэн алиндаа хохирол учруулсан үйлдлийн улмаас тухайн газарт ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, энэхүү газрын ойр орчимд оршин суудаг хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа болон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг шүүх үнэлэхдээ түүний эрүүл мэнд, оюун ухааны чадвар, сэтгэл зүйн онцлогоос гадна тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл хэт ядарсны улмаас анхаарал нь сарнисан, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш багагүй цаг хугацаа өнгөрч хэргийн зарим үйл баримтыг мартсан, эсхүл хувийн ашиг сонирхол, бусдын хууль бус нөлөөллийн улмаас хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодит байдлаас зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг тал бүрээс нь шалгаж, хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэх учиртай.
Хэргийн үйл баримт болоход шүүгдэгч-хохирогч Н., түүний эхнэр гэрч *******, шүүгдэгч-хохирогч Т. нар байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн нь гэрч болох ба ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед тэдгээрийн хооронд бий болсон нөхцөл байдлыг гар утсаар бичлэг хийж, нүдээр үзсэн харснаа мэдүүлснийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн шүүгдэгч-хохирогч Т.ын эхнэр П.ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар 60 хүртэл хоногийн хугацаагаар хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гэм буруугийн санал дүгнэлтийн явцад гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь П. мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тогтоогдоогүй байх бөгөөд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тэрээр Т., Н. нарыг харилцан зодолдоход хажууд нь байгаагүй байна. Иймд өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан дээрхи санал хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үзэхэд Н., Т. нарын эхнэр *******, П. нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах талаар харилцан ярилцаж тохирсон асуудалд *******, Т. нар утсаар ярилцахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан эсэхэд үл ойлголцож маргахдаа Т. нь *******ийг хиймэл хүүхэн гэхчлэн зүй бусаар хэлсэнд Н. нь Т.тай утсаар хэрэлдэж, муудалцаж, улмаар Н., ******* нар Т.ын байгаа газарт очиж, утсаар хэрэлдэж маргалдсан асуудлаа ярилцаж ойлголцох бус Т., Н. нар харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдсон ба харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Т.ын үйлдлийн улмаас хохирогч Н.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан биед хамар ясны зүүн хажуу хана хянга хэсгээр, хамрын таславч хянга хэсгээрээ зөрсөн хугарал, таславчийн мурийлт, духанд няцарсан шарх, цус хуралт, хоёр нүдний зовхи, баруун чамархай, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалга, даланд цус хуралт хөнгөн гэмтэл,
шүүгдэгч Н.ийн үйлдлийн улмаас хохирогч Т.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун мөр, баруун бугалганд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нарын тус тусын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Иймд хяналтын прокуророос тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Н., Т. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч Н., Т. нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч Н., Т. нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус эд хөрөнгийн хохиролтой холбоотой мэдүүлсэн мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн зэргийг харгалзан үзэж Н.ийн 2.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий монетон гинж 1 ширхэг, 71.000 төгрөгийн үнэлгээ бүхий харааны нүдний шил, Т.ын 139.000 төгрөгийн үнэлгээ бүхий спортын нүдний шил зэрэг нь энэ гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзнэ.
Хохирогч Н.ийн 2.850.000 төгрөгийн монетон гинж 1 ширхэг, 71.000 төгрөгийн харааны нүдний шил, хамрын мэс засалд орсон 5.500.000 төгрөг нийт 8.421.000 төгрөгийн нэхэмжлэлээс эд хөрөнгөд учирсан нийт 2.921.000 төгрөгийг Т.аас гаргуулж хохирогч Н.т олгохоор,
Т.ын нэхэмжилсэн дүрс оношилгооны 150.000 төгрөг, нүдний шилний 139.000 төгрөг нийт 289.000 төгрөгийг шүүгдэгч Н.өөс гаргуулж хохирогч Т.д олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн хуралдаанд хохирогч Н.ийн зүгээс “AVE VIP Clinic” эмнэлгээс гарах үеийн 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлтэй баримтыг хавсаргуулсан бөгөөд тухайн эмнэлгийн өвчний түүхэнд: 2024 оны 6 дугаар сарын 13-нд хамар руу цохиж гэмтэл авсан. Түүнээс хойш дээрх зовуурь илрэх болсон Одоо мэс засалд орох шаардлагатай гэж бичигджээ.
Өөрөөр хэлбэл Н., Т. нарын харилцан зодолдож хэн алиндаа хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байхад “AVE VIP Clinic” эмнэлгийн өвчний түүх хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 13-нд хамар руу цохиж гэмтэл авсан гэж бичигдсэн нь цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй байх тул 5.500.000 төгрөгийн хамрын хагалгааны зардлын баримт нь энэ хэрэгт хамааралтай эсэхэд эргэлзээ бүхий байна. Иймд Н.ийн нэхэмжлэлээс 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Н. өөрт учирсан хохиролтой холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.960.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Н.өөс 3.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.д, шүүгдэгч Т.аас 3.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.т олгохоор шийдвэрлэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч нараас шүүх хуралдааны явцад Н. нь Т.ын 289.000 төгрөгийн, Т. нь Н.ийн 2.921.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг тус тус дансаар шилжүүлж төлсөн болохыг дурдаж байна.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н., Т. нарыг тус тус есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
-шүүгдэгч-хохирогч Н.ийн өмгөөлөгч Л.Батаагаас “...хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч-хохирогч Т.ын өмгөөлөгч С.Болорчулуунаас “...хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н., Т. нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэн алиндаа учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдалд хамаарах ажил хөдөлмөр эрхэлдэг, Т. нь урьд шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэрэг байдлуудыг тус тус харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н., Т. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн 3 төрлийн ялаас улсын яллагчийн гаргасан саналыг дагуу торгох ялыг сонгож, уг ялыг оногдуулахдаа дээрх хуульд заасан шаардлагын дагуу ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Торгох ялыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тэдгээрт мэдэгдэв.
Хэрэгт Т., Э. нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт гийн , овогт ын нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т., Э. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Н.ийн нэхэмжлэлээс 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.өөс сэтгэцийн хор уршгийн зардалд 3.960.000 төгрөг гаргуулж Т.д, шүүгдэгч Т.аас сэтгэцийн хор уршгийн зардалд 3.960.000 төгрөг гаргуулж Н.т олгосугай.
6. Н. хохиролтой холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурьдсугай.
7. Хэрэгт Т., Э. нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ