Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч ***,

Шүүгдэгч ***, шүүгдэгчийн өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн ***-ын ***-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-д *** ажилтай, ам бүл ***, эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь *** банк бус санхүүгийн байгууллагын *** аймаг дахь салбарын ***-ээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 50,000,000 төгрөгийн зээл авахаар хүсэж байсан ***-т таны зээл бүтэхгүй болохоор би хүмүүстэй холбогдож мөнгө өгч хурлаар оруулж бүтээж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 203,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 200,000            төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, нийт 1,253,300 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

Мөн *** дугаарыг ашиглаж ***-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр холбогдож 1 хоногийн хугацаатай 4,500,000 төгрөг зээлээч байрын урьдчилгаанд байршуулах гэсэн юм 1 хоногийн дараа буцааж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч *** банкны *** тоот данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь *** банк бус санхүүгийн байгууллагын *** аймаг дахь салбарын ***-ээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 50,000,000 төгрөгийн зээл авахаар хүсэж байсан ***т таны зээл бүтэхгүй болохоор би хүмүүстэй холбогдож мөнгө өгч хурлаар оруулж бүтээж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 203,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 200,000      төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 350,000 төгрөг нийт 1,253,300 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

Мөн *** дугаарыг ашиглаж ***-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр холбогдож 1 хоногийн хугацаатай 4,500,000 төгрөг зээлээч байрын урьдчилгаанд байршуулах гэсэн юм 1 хоногийн дараа буцааж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч *** банкны *** тоот данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтууд тогтоогдлоо.

Дээрх үйл баримтууд нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч, албан тушаалын байдлаа ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

1.Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 80,000,000 төгрөгийн зээл хүсэж байсан юм. Тэгээд зээлээ судлуулж байхад 80,000,000 төгрөгийн зээл гарах боломжгүй байна. 50,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой юм байна гэсэн. Миний зээлийг *** гэх хүн судалж байсан. Тэгээд 50,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой гээд салбарын эрхлэгч *** нь материалыг авч хянаж байсан. Салбарын эрхлэгч нь зээлийн материалыг дээш нь хянаж явуулдаг эрх бүхий албан тушаалтан юм байна лээ. Миний 50,000,000 төгрөгийн зээл одоо болтол гараагүй байгаа. *** нь таны материал одоо хурлаар орох гэж байгаа гээд 2023 оны 11 дүгээр сараас хойш он гартал нааш цаашаа намайг явуулсан. *** нь надад хэлэхдээ одоо яг хурлаар орох гэж байна гэж удаа дараа хэлж байсан. *** нь надаас эхэндээ хэдэн төгрөг зээлчих гэж мөнгө авч байсан. Сүүлдээ таны зээл чинь бүтэхгүй болохоор бүтээх гээд хүмүүст мөнгийг чинь өгчихсөн гэж нийтдээ 1,253,300 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ дандаа өөр өөр данс руу мөнгө авч байсан дансны хулгаа дээрээ гүйлгээгээ тэмдэглээд аваад ирсэн байгаа. Би *** гэх хүн рүү өөрийнхөө *** тоот данснаас мөнгө шилжүүлж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *** данс руу 203,300 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *** данс руу 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *** данс руу 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *** данс руу 350,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Шилжүүлэхдээ дандаа өөрийн *** дугаараа утга дээр нь тавьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,

2.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэдэг хүн *** банк бус санхүүгийн байгууллагын *** аймаг дахь салбарын ***-ээр ажиллаж байсан. *** нь шаардлага хангаагүй зээл гарга гэж шаардаж байгаагүй. Би ***-ийн *** гэх хүний зээлийг судалж байсан. Тухайн хүн 50,000,000 төгрөгийн зээл хүсэж байсан бөгөөд би судлаад төв рүү хурлаар оруулахаар явуулсан. *** нь *** гэх хүнд таны зээлийг хурлаар оруулах гэсэн чинь мөнгө шаардлагатай байна гэж хэлсэн байсан. Тэгээд *** гэх хүнээс цувуулан 1,500,000 төгрөг авсан байсан. ***-ын зээлийн материал төв руу явж хурлаар орж батлагдаад зээл нь гарахаар болсон боловч *** гэх хүн зээлээ аваагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161-р хуудас/,

3.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэх хүн *** банк бус санхүүгийн байгууллагын *** аймаг дахь салбарын ***-ээр ажиллаж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний нэг судалж байсан боломжгүй гэсэн зээлийг намайг амралтаа авсны дараа батлаад олгочихсон байсан. Тухайн судалж байсан зээл хүсэгчийн дансны хуулгыг харахад маш их покер тоглоом тоглодог хүн байсан. *** гэх хүн 50,000,000 төгрөг хүссэн зээлдэгчээс 5,000,000 төгрөг өгчих тэгвэл батлаад өгье гэх мэт асуудал гаргасан байсан. Тухайн хүнээс болж манай байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж бид нар ажиллахад хүндрэлтэй болсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164- 165-р хуудас/,

4.Гэрч ***-ы 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...Би *** ББСБ-д *** албан тушаал эрхэлж байна. Манай байгууллага нь цахим мөрийтэй тоглоом тоглодог хүмүүст зээл олгодоггүй юм. Гэтэл дотоод хяналт шалгалтаар 12 иргэн цахим мөрийтэй тоглоом тоглодог нь нотлогдсон бөгөөд уг 12 иргэнд зээл олгосон байсан *** нь дээрх 12 иргэнтэй харилцаа холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Манай 2 харилцагчаас нэгээс нь 50,000 төгрөг, нөгөөгөөс нь 650,000 төгрөг зээл авсан асуудал гарсан бөгөөд *** нь зээл авсан 2 хүнээ таньдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202, 205-206-р хуудас/,

5.***-ийн ***-ын *** банканд эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

6.***-ын ***-ийн *** банканд эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 59-р хуудас/,

7.***-гийн ***-гийн *** банканд эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 73-р хуудас/,

8.Хохирогч ***-ы “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн *** банк бус санхүүгийн байгууллагын салбарын *** ажилтай байсан *** гэх хүн утсаар холбогдоод байр худалдаж авах гэсэн юм. Төрийн банканд зээл судлуулаад банканд нэг хоног мөнгө байршуулах гэсэн юм. 4,500,000 төгрөг зээлээч маргааш буцааж өгнө гэсний дагуу *** банкны *** дугаарын данс руу 4,500,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Одоог хүртэл буцааж өгөөгүй. Сүүлд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ***-тай уулзахад би таны мөнгөөр покер тоглоом тоглоод алдсан гэж тайлбарласан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр миний дансны шилжүүлэг хийх лимит хэтэрсэн байсан учир хүү ***-ий эзэмшлийн данснаас 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би *** банк бус санхүүгийн байгууллагаас 2023 онд хэдэн төгрөг зээлж аваад буцаагаад төлж байсан. Тухайн үед *** нь тухайн байгууллагын салбарын захирал байсан. Тэгээд зүс таньдаг болсон. Сүүлд мөнгө зээлээч гэхэд нь өмнөх харилцааны үед үүссэн итгэлцлийн дагуу ББСБ-ын салбар хариуцсан захирал хүн гэж итгэн мөнгө шилжүүлж залилуулсан. *** нь сүүлийн үед утсаа авахаа больсон. Мөнгө төгрөгөө нэхээд уулзах болгонд таны мөнгийг тоглоод алдсан. Цалин буухаар таны мөнгийг өгнө гэх мэтээр худлаа ярьж цаг хугацаа алдагдуулж хохироож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-5-р хуудас/,

9.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** банканд *** дугаарын данс ашигладаг. *** банкны *** дугаарын дансны хамтран эзэмшигчээр манай ээж *** байдаг. Ээж тухайн дансны нэвтрэх нэр, нууц кодыг нь мэдэхгүй учир ашигладаггүй. Тухайн дансыг надаас өөр хүн ашиглах боломжгүй. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай аав *** над руу утсаар холбогдоод нэг таньдаг хүн нь байрны зээл гаргуулах гээд банканд мөнгө байршуулах шаардлагатай болсон гээд мөнгө зээлэх гэтэл миний банкны шилжүүлэг хийх лимит хэтэрсэн байна гээд надаар *** дугаарын данс руу 4,500,000      төгрөгийн шилжүүлэг хийлгэсэн. Тухайн үед надаар шилжүүлэг хийлгэсэн мөнгөө буцааж олж авч чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-9-р хуудас/,

10.2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20/428 дугаартай *** банк ХХК-ны албан бичиг, ***-ын *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 228-233-р хуудас/,

11.***-лын эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгат 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 234-235-р хуудас/,

12.2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** банк ХХК-ийн албан бичиг, ***-ийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***-ийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 239-248-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол  байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүгдэгч ***-ын *** дугаарыг ашиглаж хохирогч ***-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр холбогдож “1 хоногийн хугацаатай 4,500,000 төгрөг зээлээч байрын урьдчилгаанд байршуулах гэсэн юм 1 хоногийн дараа буцааж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч *** банкны *** тоот дансаар 4,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн,

Мөн түүнчлэн  *** банк бус санхүүгийн байгууллагын *** аймаг дахь салбарын ***-ээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 50,000,000 төгрөгийн зээл авахаар хүсэж байсан ***-т “таны зээл бүтэхгүй болохоор би хүмүүстэй холбогдож мөнгө өгч хурлаар оруулж бүтээж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 203,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 350,000 төгрөг нийт 1,253,300 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргийн шинжүүдийг агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Харин хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч ***-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл ангид заасан гэмт хэрэгт 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээх үр дагавартай байх тул шүүгдэгч ***-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж тус тус зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн ***-ын ***-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг нэгтгэн хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, Хохирогч ***, *** нарын “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн агуулга бүхий /2-р хх46, 48/ баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч ***-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ***-ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12,000 (Арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан 12,000 (Арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (Нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***-д сануулав.

3.Гэм хор, хохирлын талаар:

   Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *** нь хохирогч ***-т 1,253,300 (Нэг сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуу) төгрөгийн, хохирогч ***-д 4,500,000 (Дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эдгээр хохирлыг төлсөн байна.

   Хохирогч ***-ын “...хохирол бүрэн барагдуулсан тул өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” гэх хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч ***-ы “...өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй” гэх хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч ***-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

   4.Бусад асуудлын талаар:

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн ***-ын ***-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг нэгтгэн хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 2.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***-д 12,000 (Арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д 12,000 (Арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (Зургаа) сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***-д сануулсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль 9 ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баянжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ЭНХБААТАР