Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-ын ***-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, ***, ам бүл ***, эх, *** хүүхдийн хамтаар *** аймгийн *** сум, ***-р баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд:

-Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 5 жил 6 сарын хорих ял,

-Мөн тус шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаартай тогтоолоор 3 жил 22 хоногийн хугацаагаар хорих ял,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1292 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***,

Холбогдсон хэргийн талаар:

*** нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух ***-гийн гэрт ***, *** нарын хамт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар ***-ийн согтуурсан, мансуурсан байдлыг нь далимдуулж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний өмчлөлийн самсунг-А15 маркийн гар утсыг хулгайлан авч 659.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух ***-ийн гэрт ***, *** нарын хамт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар ***-ийн согтуурсан, мансуурсан байдлыг нь далимдуулж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний өмчлөлийн самсунг-А15 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

1.Хохирогч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед манай гэрт буюу *** баг 10-4 тоотод 3 залуу орж ирсэн юм. Тухайн 3 залуу нь ***, ***, *** гэх хүмүүс байсан бөгөөд би тухайн 3 залууг зүс танина. Тухайн 3 залуу нь 1 шил архи задалсан юм. Би тухайн архинаас нь 2 хундага уусан. Тэгээд байж байтал *** *** 2 түрүүлээд гараад явсан. Тэгээд *** нь үлдэж надтай жаахан юм ярьж байгаад би ах үлдсэн архиа аваад явах уу? гэхээр нь би за тэг тэг ах нь одоо болсон гэж хэлсэн. Тэгээд *** гараад явсан. Тухайн 3 хүнийг гарч явсны дараа миний утас байсан бөгөөд би утсаа оёдлын машин дээрээ тавьчхаад унтаад өгсөн юм. Тэгээд 30 минут орчим унтаад босоод иртэл миний утас байхгүй байсан. Тэгээд тухайн өдрөө утсаа хайгаад олоогүй, маргааш нь манай хашааны арын жижиг хаалганы орчимд миний утасны гэрийг аваад хаячихсан байсан. Тэгээд гар утсаа гэрээсээ хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт ***, ***, *** бид дөрвөөс өөр хүн байхгүй байсан. Би унтаж байхдаа хүн орж ирснийг мэдээгүй. Манай гэрийн хаалга онгорхой байсан тул хүн сэмхэн орж ирээд аваад явсан байх. Манай гэрээс өөр эд үйлс алдагдаагүй байсан. Хар хөх өнгийн нүүрэн дээрээ шилэн наалттай шинэ утас байсан. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *** аймгийн *** салбараас 659,000 төгрөгөөр худалдаж авч байсан шинэ утас байсан. Galaxy15 загварын утас байсан 2 сим карт уншдаг, IМЕI:***, IМЕI2:*** гэсэн дугаартай байсан. Утасны хайрцаг сав IМЕI код зэрэг бүгд байгаа. Би гар утсаа 659,000 төгрөгөөр үнэлж байна. Би ***, ***, *** гэх хүмүүсийг сэжиглэж байгаа. Тухайн 3 хүний аль нэг нь буцаж орж ирээд миний гар утсыг авчихлаа гэж бодож байгаа.... Хамгийн цаад талд зогсож байгаа халзандуу толгойтой хөх цамцтай хүн бол *** сумын харьяат *** гэх залуу мөн байна. Наад талын 2 хүнийг сайн танихгүй байна. Зах орчмоор архи уугаад яваад байдаг хүмүүстэй адилхан харагдаж байна. *** *** 2 бол биш байх шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 42-43 дугаар тал/,

2.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би 2015 оноос хойш “***” ТӨХК-д ээлжийн инженерээр ажиллаж байна. Мөн *** аймгийн *** сумд үйл ажиллагаа явуулдаг “***”-н салбарт 2024 оны 03 дугаар сараас эхлэн ажиллаж байна. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ буюу ***-д сууж байтал 3 эрэгтэй хүн ажил дээр орж ирээд тухайн Samsung Galaху А15 загварын IМЕI:***, *** сериал дугаартай гар утсыг зарсан юм. Тухайн хүмүүс хэлэхдээ 600,000 төгрөгөөр сарын өмнө худалдаж авч байсан юм. Хот руу явах гээд зардалгүй болчихлоо 200,000     төгрөгөөр заръя, авчихаач гэхээр нь тухайн гар утсыг 240,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 200,000 төгрөгийг бэлнээр тухайн хүмүүст өгч 40,000 төгрөгт Nokia загварын гар утас тухайн хүмүүс худалдаж авсан. Одоо тухайн гар утас байхгүй. Зарагдчихсан байгаа тухай утсыг зарахдаа өөрийн ашигладаг *** дугаарыг хийж шалгаж өгч зарсан. Би надад утас зарсан тухайн хүмүүсийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Манай дэлгүүрийн хяналтын камер 3-4 хоногт хадгалдаг багтаамж багатай. Тухайн хүмүүс сэжигтэй санагдсан тул тухайн өдрийн камерын бичлэг дээрээс надад гар утсаа зарж буй үеийн зургийг утсан дээрээ хадгалсан байгаа. Тухайн зургийг би гаргаж өгье. Тухайн хүмүүс нь 40-50 насны орчим харагдаж байсан. Тухайн хүмүүсээс архи үнэртэж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,

3.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** бид хоёр ***-ын дэлгүүрээс ганц юм аваад *** сумын *** баг 10-4 тоотод оршин суух *** ахынд очих гэж байтал дэлгүүрийн гадаа *** гэх хүнтэй таарсан. *** гэх хүн нь би *** ахыг сайн таньдаг хамт очно гээд хамт очсон юм. Тэгээд ***, ***, *** ах бид 4, 1 шил архиа уучхаад дахиад нэгийг задлаад талд нь оруулаад *** бид хоёр талбай дээр болж байсан сонгуулийн сурталчилгаа үзэх гээд гараад явсан юм. Тэгээд ***, *** хоёр үлдсэн юм. Тэгээд тэндээсээ би шууд гэртээ харьсан. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** нь гар утастай байсан. Гар утас нь гэрийнх нь ширээн дээр байж байсан, *** бид хоёрыг гарахад утас нь байсан юм. Би маргааш нь билүү нөгөөдөр нь би *** гэх залуутай уулзтал *** надаар утас зардаг газарт утас заруулсан, янзын шинэ утас байна лээ, 200,000 төгрөгөөр зарна гэтэл шууд авчихсан гэж хэлсэн. *** нь надтай ирж уулзсан бөгөөд утсаа хулгайд алдчихлаа гэж хэлж байсан тухайн үед би ***-той уулзаагүй байсан бөгөөд та ***-тай үлдсэн биз дээ гэж хэлээд явуулсан юм. Samsung Galaху-А15 загварын IМЕI:***, *** сериал дугаартай гар утсыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ***-д зарсан хүмүүсийг гэрч ***-т үзүүлэв/ Голын хөх малгайтай, ноосон цамцтай хүн *** гэх залуу мөн байна. Нөгөө хоёрыг сайн таньж чадахгүй байна. ***-ыг сайн мэдэхгүй. *** нь ***-д хамгаалагч хийж байгаа гэсэн, ***-гийн гэр нь талаад байдаг хаягийг сайн мэдэхгүй байна. *** нь *** гэх утасны дугаарыг ашигладаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

4.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** гэх залуугийн хамт *** захын ойролцоо явж байгаад *** гэх хүнтэй таарсан. *** гэх хүнтэй хуучны танилууд байгаа юм. Үнэнбат нь утсаа зарах гэсэн юм, утас авдаг газар байна уу гэхээр нь би *** гэдэг дэлгүүр рүү ороод утас авах уу гэтэл үнэ тохиролцвол авна гэсэн. Тэгээд *** дэлгүүрт *** *** бид 3 ороод *** нь нэг утас гаргаж ирээд миний утас байгаа юм гээд тухайн утсыг 200,000 гаруй мянган төгрөгөөр тэр газарт худалдан борлуулаад тэгээд мөнгөө өөрөө аваад явсан. Би тухайн утсыг зарсан асуудал байхгүй. Надад болон надтай хамт байсан Бямбарагчаа гэх хүнд ямар нэгэн хамаарал байхгүй. *** дэлгүүр рүү хамт л орсон юм. Тухайн утасны талаар надад мэдэх зүйл байхгүй. Сайн харж чадаагүй, ямар ч байсан 2 сим карт уншдаг утас байсан. *** нь тухайн утсанд байсан сим картыг авч байсан. 200,000 гаруй мянган төгрөг болсон санагдаж байна. Би ***-ыг хаана байгааг сайн мэдэхгүй байна. ***-д байж байгаад ***-д ирсэн л гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,

5.“***” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ***-ы 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 921/240 дугаартай “самсунг А-15 маркийн гар утас 659,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан дүгнэлт /хх-ийн 63-66 дугаар тал/,

6.Гэрч ***-гаас гаргаж өгсөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ***-д Samsung Galaху А15 загварын IМЕI:***, *** сериал дугаартай гар утсыг худалдан авч буй үеийн хяналтын камерын зураг, /хх-ийн 14 дүгээр тал/,

7.”***” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12-01/5123 албан бичиг, орсон, гарсан яриа мессежний лавлагаа /хх-ийн 17-19 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ***-ын үйлдэл нь “Бусдын 659,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-15 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч ***-ын хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ***-ад сануулав.

3.Гэм хор, хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***-д 659,000 (Зургаан зуун тавин есөн мянга) төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч *** хохирлыг төлсөн. Хохирогч ***-ийн “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, гомдол саналгүйгэх баримт /хх-ийн 33-34-р тал/ хэрэг авагдсан байх тул шүүхээс шүүгдэгч ***-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

4.Бусад асуудлын талаар:

          Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ад хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр)  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч ***ад хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ***-ад сануулсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ЭНХБААТАР