| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/238 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ..... оны....... дугаар сарын ......-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлага мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт. Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар тус сумын Засаг даргын орлогчоор буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, улмаар тус сумын Засаг даргын ...... оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжаар "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт "Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг /энэ хуулийн 14- 16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох,
олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6 дахь хэсэгт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх 39.1.4-т заасан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7 дахь заалтад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэснийг ,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэснийг мөн хуулийн 6.4 дэх хэсэгт "Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ", 6.5 дахь хэсэгт "Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ" гэснийг,
Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 41 дэх хэсэгт "Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. 4.2 дахь хэсэгт Үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй байна" гэснийг, 4.11 дэх хэсэгт "Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг багцад хуваах, тендерт оролцогчид тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагын талаар санал гаргахдаа зах зээлийн тооцоо судалгаанд үндэслэх ба тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоогүй шалгуур үзүүлэлт, шаардлага тавихгүй" гэснийг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны Засаг даргын тамгын газрын нарийн бичгийн дарга, орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч Б. , хүн ам зүйн нийгмийн бодлогын мэргэжилтэн Р. , Төрийн банкны Сүхбаатар аймаг дахь салбар ******* тооцооны төвийн мэргэжилтэн Д. нарыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн болон 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй байхад үнэлгээний хорооны гишүүдийг 80 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр хуурамч хурлын тэмдэглэл
үйлдэн, Д.. Б. нараар хурлын тэмдэглэлд гарын үсэг нөхөж зуруулсан,
Мөн Соёлын төвийн тохижилт, тайз засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан "Тендерийн өгөгдлийн хүснэгтийн банз 16.2.4 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын тодорхойлолт, Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт шаардана" гэсэн заалт, ТШЗ 16.3 дахь хэсэгт “Тендерт оролцогчийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох, санхүүгийн тайлангийн хугацаа сүүлийн 2 жилийн тайлан баталгаажуулсан байна" гэх заалт, ТШЗ 16.6.3 дахь хэсэгт ажиллах цагийн хуваарь, ажлын хуваарь" гэх шаардлагыг хангаагүй буюу энэ талаар баримт бичиг ирүүлээгүй байхад " " ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тендерийн хороо 6 дугаар сарын 14-ний өдөр захирамж нь гараад 15-ны өдөр хуралдсан. Тэр үед тендерийн хорооны нэг гишүүн нь ээлжийн амралттай байсан тул 4 гишүүнтэй хурал хийсэн. Тухайн үед бие биеэ мэдэх юм чинь дараа нь ирээд гарын үсэг зурчихна гээд явцгаасан. Бид дөрвүүлээ хуралдсан. Тендерийн хорооны нарийн бичгийн дарга бүх бичиг баримтыг бүрдүүлж аудитын газар тушаах үүрэгтэй, тухайн үед би нарийн бичигтээ итгээд архивын нэгж үүсгээд бичиг баримтаа өгөөрэй гээд үлдээсэн. , бид хэд гарын үсэг зураад манай ажлын газар сургалт болж байсан тул тэр сургалтаас ирээд гарын үсэг зурна гэж байсан. Ингээд тендерийн хороо нээлтээ хийж шалгаруулалт нь явагдсан 7 сарын үед манай нарийн бичиг өвчтэй байсан тул аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар явах замдаа авто осолд орсон. Би 8 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хадлангийн ажилтай гэж явсан. Тэр үед би бичиг баримтад хяналт тавиагүй миний буруу байсан. руу холбогдон гарын үсэг зурах талаар би ярьсан. 9 дүгээр сарын 20 гаргаад аудитын шалгалт ирэхэд бичиг баримт бүрдүүлээгүй байсан тул Засаг даргын захирамж гарсан. Нөхөн бүрдүүлэлт хийх талаар захирамж гарсан. Ингээд би руу очоод нарийн бичиг өвчтэй байгаа тул ирэх боломжгүй та нөхөөд гарын үсэг зурчих гэхэд зурахгүй гэж байсан. Ингээд би рүү утсаар ярьсан. би очих боломжгүй тул та миний өмнөөс гарын үсэг зурчих гэж хэлсэн тул гэж би бичсэн. Тэр талаар нотлох баримтаар баталгаажуулдаг байж миний буруу байж Тухайн үед тамгын газартай гурван талт гэрээ хийх байсан тамгын газрын дарга ээлжийн амралттай байсан, гүйлгээг нягтлан хийх байсан, би ажлын хэсгийн дарга байсан тул намайг удаалаа гэж үзээд Цагдаагийн газар болон Засгийн газар болон авлигатай тэмцэх газар гомдол гаргасан байсан. Би мөнгө төгрөгийн асуудлыг би шийддэггүй талаарх тайлбар өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, албан тушаалаа урвуулан ашигласан үнэн гэв.
Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын “ Ажил гүйцэтгэгчийг томилох тухай” дугаартай захирамж /1-р хх-ийн 20 х /
Соёлын төвийн тайз тохижилт /тайз засвар/ ажил гүйцэтгэх гэрээ / 1-р хх-ийн 28-40 х /
Гэрч Р.гийн “...Би энэ тендер сонгон шалгаруулалтын талаар мэдэх зүйл алга ямар нэгэн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй ямар компани хэрхэн шалгарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тендерийн үнэлгээний хороонд ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг дээр л гарын үсгийг зуруулж байсан... Би энэ талаар мэдэхгүй байна тендерийн үнэлгээний хорооны хуралд нэг ч суугаагүй дээрх хэлсэн бичиг дээр гарын үсэг зурснаас өөр зүйл дээр гарын үсэг зураагүй хэрхэн ямар компани сонгон шалгарсан талаар мэдэхгүй байна. 2023 онд /сарыг нь санахгүй байна/ Засаг даргын орлогч ******* нь Соёлын төвийн тайзны засвар үйлчилгээний тендертэй холбоотой бичиг баримт дээр гарын үсэг зуруулъя гэхээр нь би энэ асуудлын талаар мэдэхгүй учир гарын үсэг зурахгүй гээд зураагүй юун дээр гарын үсэг зуруулах гэж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 56-57 дугаар хуудас/,
Гэрч Б.ийн “...Миний бие хуралд оролцоогүй хурлын 2 тэмдэглэлийг харлаа тухайн тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна би гэрчид эрх үүрэг тайлбарласан баталгаа дээр гарын үсэг зурсан байгаа уг гарын үсгийг 2023 оны 02 дугаар сараас хойш зурж байгаа. Нээрээ 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр миний бие Улаанбаатар хотод эмчилгээтэй эмнэлэгт байх үед орлогч дарга ******* над руу яриад Соёлын төвийн тайз тохижилтын ажлын материал дээр чиний гарын үсэг дутуу байна гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлсэн би тэр үед нэн шаардлагатай бол миний гарын үсгийг гээд биччих гэж хэлсэн тэгээд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр миний гарын үсгийг тэргэл гэж бичсэн байх. Тухайн үед яг юун дээр гарын үсэг зурах шаардлагатай байгаа талаар хэлээгүй зүгээр л соёлын төвийн тайз тохижилтын ажлын засвар үйлчилгээтэй холбоотой материал дээр л гэж хэлж байсан. Би огт тендер сонгон шалгаруулах ажилд оролцоогүй. Тухайн компанийн тендерт ирүүлсэн баримт бичгийг хүртэл үзээгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хөлөндөө гэмтэл аваад 2023.08.21-ний өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн тухайн үед эмнэлэгт хэвтэж байх үед орлогч дарга ******* хэдэн гүйлгээ хийх хэрэгтэй байна чам руу хэдэн бичиг баримт нь бүрдсэн материалуудыг цахимаар явуулъя гүйлгээг нь хийх шаардлагатай байна гэсэн ингээд цахимаар материалыг нь үзэхэд Соёлын төвийн тохижилт тайз засварын ажлыг сонгон шалгаруулсан компанид төлбөрийн шилжүүлэх материал ирсэн ингээд би зөөврийн компьютероосоо ХХК-ийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Би сургуулиа төгсөөд анхны хийж байгаа ажил байсан тэр үед Засаг даргатай гэрээ хийчихсэн мөнгө шилжүүлэх захирамж гарчихсан байсан учраас мөнгийг шилжүүлсэн юм. Тэр үед ХХК-г хэрхэн сонгон шалгаруулсан юм бол гэж огт бодоогүй мөнгийг шилжүүлэх ёстой гэж ойлгоод л шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 60-62 дугаар хуудас/,
Гэрч Д.ын “...Би ямар компани сонгон шалгарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Засаг даргын орлогч ******* тендер сонгон шалгаруулалт явагдах гэж байна хурал явагдаж байна гэж утсаар надтай ярьсан тэр үед би очих боломжгүй байна гэж хэлсэн. Тэр өдөр би утсаар ярьчхаад үдийн хойно ажил дээр очоод Засаг даргын орлогчтой уулзсан чинь тендер сонгон шалгаруулах хуралд хүмүүс суусан би тэр үед тендерт 1 компани материал ирүүлсэн байсан би уг компаниас ирүүлсэн материалыг үзээд өөрийн саналаа хэлээд тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. Би хуралд нь суугаагүй хурал дууссаны дараа материалтай танилцаж гарын үсэг зурсан дахин хуралд суугаагүй. Би энэ хуралд яг оролцоогүй харин дараа нь материалтай танилцаж гарын үсэг зурсан энэнээс өөр хуралд оролцоогүй. Би энэ талаар мэдэхгүй байна би энэ хуралд оролцоогүй хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн сүүлд нь нөхөж зуруулсан юм болов уу би сайн мэдэхгүй тендер зарлах үед үнэлгээний хороо хуралдсан тэр үед тендер хэзээ зарлахаа шийдсэн юм харин энэ гүйцэтгэгч компани сонгон шалгаруулсан хуралд оролцоогүй юм байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65-66 дугаар хуудас/,
Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын “-гийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавьж, хүлээж авах ажлын хэсэг томилох тухай” дугаартай захирамж /1-р хх-ийн 78 х /
******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай “Сумын 2023 оны төсөв батлах тухай” тогтоол, түүний хавсралтын хуулбар /1 дүгээр хавтасны 151-155 дугаар хуудас/,
******* сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “Ажил гүйцэтгэгчийг томилох тухай” захирамжийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 156-р хуудас/,
******* сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороо байгуулсан захирамжийн хуулбар /1-р хх-н 158-р х/,
2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “ ” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх болон мөн өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн дахь дугаартай данс руу урьдчилгаа 22,500,000 төгрөгийн санхүүжилт олгосон тухай төлбөрийн хүсэлтийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 157-р хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “ ” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх болон 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь дугаартай данс руу үлдэгдэл төлбөр 22,473,500 төгрөгийн санхүүжилт олгосон тухай төлбөрийн хүсэлтийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 169-р хуудас/,
******* сумын Засаг дарга Г., “ ” ХХК-ийн захирал Б. нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай “Соёлын төвийн тохижилт тайз засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 170-172-р хуудас/,
Соёлын төвийн тохижилт ажлын тендерийн үнэлгээний хорооны №03, №04 дугаартай хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 173-176-р хуудас/,
Сүхбаатар аймгийн ******* сумын Соёлын төвийн тайз засварын ажил гүйцэтгэх № дугаартай тендерийн баримт бичгийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 177-р хуудаснаас 2 дугаар хавтаст хэргийн 139-р хуудас/,
Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавьж, хүлээн авах ажлын хэсэг томилох тухай захирамжийн хуулбар /1-р хх-н 78-р х/,
Соёлын төвийн тохижилт тайз засварын ажлыг хүлээлцсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № дугаартай актын хуулбар /1-р хх-н 89-90-р хуудас/,
Соёлын төвийн тайз засварын ажлын тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээс“...Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлээгүй байгаа нь ТШЗ 16.2.4-т заасан 1 заалтыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Нийт хөрөнгийн хэмжээ 0,5 тэрбум, эсвэл орлогын хэмжээ 1,5 тэрбум төгрөгөөс дээш бол аль нэг шалгуурыг хангасан тохиолдолд аудит заавал хийлгэнэ гэж аудит заавал хийлгэх жагсаалтад заасан харин ХХК-ийн орлогын хэмжээ 0,5 тэрбум төгрөгөөс дээш гараагүй нь аудит хийлгэх шаардлагагүй гэж албан бичиг ирүүлсэн боловч тендерийн өгөгдлийн хүснэгт дээр Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт ирүүлэх гэж заасан учраас шаардлага хангаагүй. 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг ирүүлсэн байна. Гэтэл санхүүгийн тайлан аудитын дүгнэлт хийлгэж баталгаажуулаагүй ирүүлсэн нь шаардлага хангаагүй. Ажлын хуваарь буюу бараа нийлүүлэлтийн хуваарийг 30-45 хоногийн дотор нийлүүлнэ гэж ирүүлсэн байна. Харин ажиллах цагийн хуваарийг ирүүлээгүй байна...” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 140-143-р хуудас/,
Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 198-р хуудас/
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 178-р хуудас /зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар тус сумын Засаг даргын орлогчоор буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, улмаар тус сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжаар "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт "Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг /энэ хуулийн 14- 16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох,
олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6 дахь хэсэгт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх 39.1.4-т заасан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7 дахь заалтад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэснийг ,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэснийг мөн хуулийн 6.4 дэх хэсэгт "Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ", 6.5 дахь хэсэгт "Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ" гэснийг,
Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 41 дэх хэсэгт "Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. 4.2 дахь хэсэгт Үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй байна" гэснийг, 4.11 дэх хэсэгт "Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг багцад хуваах, тендерт оролцогчид тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагын талаар санал гаргахдаа зах зээлийн тооцоо судалгаанд үндэслэх ба тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоогүй шалгуур үзүүлэлт, шаардлага тавихгүй" гэснийг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны Засаг даргын тамгын газрын нарийн бичгийн дарга, орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч Б. , хүн ам зүйн нийгмийн бодлогын мэргэжилтэн Р. , Төрийн банкны Сүхбаатар аймаг дахь салбар ******* тооцооны төвийн мэргэжилтэн Д. нарыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн болон 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй байхад үнэлгээний хорооны гишүүдийг 80 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдэн, Д.. Б. нараар хурлын тэмдэглэлд гарын үсэг нөхөж зуруулсан,
Мөн Соёлын төвийн тохижилт, тайз засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан "Тендерийн өгөгдлийн хүснэгтийн банз 16.2.4 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын тодорхойлолт, Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт шаардана" гэсэн заалт, ТШЗ 16.3 дахь хэсэгт “Тендерт оролцогчийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох, санхүүгийн тайлангийн хугацаа сүүлийн 2 жилийн тайлан баталгаажуулсан байна" гэх заалт, ТШЗ 16.6.3 дахь хэсэгт ажиллах цагийн хуваарь, ажлын хуваарь" гэх шаардлагыг хангаагүй буюу энэ талаар баримт бичиг ирүүлээгүй байхад " " ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, давуу байдал бий болгосон үйл баримт нь
Гэрч Р.гийн “...Би энэ тендер сонгон шалгаруулалтын талаар мэдэх зүйл алга ямар нэгэн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй ямар компани хэрхэн шалгарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тендерийн үнэлгээний хороонд ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг дээр л гарын үсгийг зуруулж байсан... Би энэ талаар мэдэхгүй байна тендерийн үнэлгээний хорооны хуралд нэг ч суугаагүй дээрх хэлсэн бичиг дээр гарын үсэг зурснаас өөр зүйл дээр гарын үсэг зураагүй хэрхэн ямар компани сонгон шалгарсан талаар мэдэхгүй байна. 2023 онд /сарыг нь санахгүй байна/ Засаг даргын орлогч ******* нь Соёлын төвийн тайзны засвар үйлчилгээний тендертэй холбоотой бичиг баримт дээр гарын үсэг зуруулъя гэхээр нь би энэ асуудлын талаар мэдэхгүй учир гарын үсэг зурахгүй гээд зураагүй юун дээр гарын үсэг зуруулах гэж байсныг мэдэхгүй байна...” гэх,
Гэрч Б.ийн “...Миний бие хуралд оролцоогүй хурлын 2 тэмдэглэлийг харлаа тухайн тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна би гэрчид эрх үүрэг тайлбарласан баталгаа дээр гарын үсэг зурсан байгаа уг гарын үсгийг 2023 оны 02 дугаар сараас хойш зурж байгаа. Нээрээ 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр миний бие Улаанбаатар хотод эмчилгээтэй эмнэлэгт байх үед орлогч дарга ******* над руу яриад Соёлын төвийн тайз тохижилтын ажлын материал дээр чиний гарын үсэг дутуу байна гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлсэн би тэр үед нэн шаардлагатай бол миний гарын үсгийг гээд биччих гэж хэлсэн тэгээд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр миний гарын үсгийг тэргэл гэж бичсэн байх. Тухайн үед яг юун дээр гарын үсэг зурах шаардлагатай байгаа талаар хэлээгүй зүгээр л соёлын төвийн тайз тохижилтын ажлын засвар үйлчилгээтэй холбоотой материал дээр л гэж хэлж байсан. Би огт тендер сонгон шалгаруулах ажилд оролцоогүй. Тухайн компанийн тендерт ирүүлсэн баримт бичгийг хүртэл үзээгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хөлөндөө гэмтэл аваад 2023.08.21-ний өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн тухайн үед эмнэлэгт хэвтэж байх үед орлогч дарга ******* хэдэн гүйлгээ хийх хэрэгтэй байна чам руу хэдэн бичиг баримт нь бүрдсэн материалуудыг цахимаар явуулъя гүйлгээг нь хийх шаардлагатай байна гэсэн ингээд цахимаар материалыг нь үзэхэд Соёлын төвийн тохижилт тайз засварын ажлыг сонгон шалгаруулсан компанид төлбөрийн шилжүүлэх материал ирсэн ингээд би зөөврийн компьютероосоо ХХК-ийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Би сургуулиа төгсөөд анхны хийж байгаа ажил байсан тэр үед Засаг даргатай гэрээ хийчихсэн мөнгө шилжүүлэх захирамж гарчихсан байсан учраас мөнгийг шилжүүлсэн юм. Тэр үед ХХК-г хэрхэн сонгон шалгаруулсан юм бол гэж огт бодоогүй мөнгийг шилжүүлэх ёстой гэж ойлгоод л шилжүүлсэн юм...” гэх,
Гэрч Д.ын “...Би ямар компани сонгон шалгарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Засаг даргын орлогч ******* тендер сонгон шалгаруулалт явагдах гэж байна хурал явагдаж байна гэж утсаар надтай ярьсан тэр үед би очих боломжгүй байна гэж хэлсэн. Тэр өдөр би утсаар ярьчхаад үдийн хойно ажил дээр очоод Засаг даргын орлогчтой уулзсан чинь тендер сонгон шалгаруулах хуралд хүмүүс суусан би тэр үед тендерт 1 компани материал ирүүлсэн байсан би уг компаниас ирүүлсэн материалыг үзээд өөрийн саналаа хэлээд тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. Би хуралд нь суугаагүй хурал дууссаны дараа материалтай танилцаж гарын үсэг зурсан дахин хуралд суугаагүй. Би энэ хуралд яг оролцоогүй харин дараа нь материалтай танилцаж гарын үсэг зурсан энэнээс өөр хуралд оролцоогүй. Би энэ талаар мэдэхгүй байна би энэ хуралд оролцоогүй хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн сүүлд нь нөхөж зуруулсан юм болов уу би сайн мэдэхгүй тендер зарлах үед үнэлгээний хороо хуралдсан тэр үед тендер хэзээ зарлахаа шийдсэн юм харин энэ гүйцэтгэгч компани сонгон шалгаруулсан хуралд оролцоогүй юм байна...” гэх мэдүүлгүүд
Соёлын төвийн тохижилт ажлын тендерийн үнэлгээний хорооны №03, №04 дугаартай хурлын тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн ******* сумын Соёлын төвийн тайз засварын ажил гүйцэтгэх № дугаартай тендерийн баримт бичгийн хуулбар,
Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавьж, хүлээн авах ажлын хэсэг томилох тухай захирамжийн хуулбар,
Соёлын төвийн тохижилт тайз засварын ажлыг хүлээлцсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № дугаартай актын хуулбар
Соёлын төвийн тайз засварын ажлын тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар тус сумын Засаг даргын орлогчоор буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, улмаар тус сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны Засаг даргын тамгын газрын нарийн бичгийн дарга, орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч Б., хүн ам зүйн нийгмийн бодлогын мэргэжилтэн Р., Төрийн банкны Сүхбаатар аймаг дахь салбар ******* тооцооны төвийн мэргэжилтэн Д. нарыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн болон 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй байхад үнэлгээний хорооны гишүүдийг 80 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдэн, Д., Б. нараар хурлын тэмдэглэлд гарын үсэг нөхөж зуруулсан,
Мөн Соёлын төвийн тохижилт, тайз засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа шаардлагыг хангаагүй буюу энэ талаар баримт бичиг ирүүлээгүй байхад “ ” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч Р., гэрч Б., Д. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хууль бусаар ашиглаж байгаагаа ухамсарлаж, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг буюу бусдад давуу байдал бий болгосон гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтэйгээр хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаан эхлэхэд гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй гэдгээ хэлж байсан гэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох дээрх үйл баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг /энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/ нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7 дахь заалтад “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг мөн хуулийн 6.4 дэх хэсэгт “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5 дахь хэсэгт “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг,
Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 4.1 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна”, 4.2 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй байна” гэснийг, 4.11 дэх хэсэгт “Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг багцад хуваах, тендерт оролцогчид тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагын талаар санал гаргахдаа зах зээлийн тооцоо судалгаанд үндэслэх ба тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоогүй шалгуур үзүүлэлт, шаардлага тавихгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн хэрэгт холбогдох үедээ нийтийн албан тушаалтан байжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаал хашиж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны Засаг даргын тамгын газрын нарийн бичгийн дарга, орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч Б. , хүн ам зүйн нийгмийн бодлогын мэргэжилтэн Р. , Төрийн банкны Сүхбаатар аймаг дахь салбар ******* тооцооны төвийн мэргэжилтэн Д. нарыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн болон 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй байхад үнэлгээний хорооны гишүүдийг 80 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдэн, Д.. Б. нараар хурлын тэмдэглэлд гарын үсэг нөхөж зуруулсан,
Мөн Соёлын төвийн тохижилт, тайз засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан "Тендерийн өгөгдлийн хүснэгтийн банз 16.2.4 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын тодорхойлолт, Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт шаардана" гэсэн заалт, ТШЗ 16.3 дахь хэсэгт “Тендерт оролцогчийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох, санхүүгийн тайлангийн хугацаа сүүлийн 2 жилийн тайлан баталгаажуулсан байна" гэх заалт, ТШЗ 16.6.3 дахь хэсэгт ажиллах цагийн хуваарь, ажлын хуваарь" гэх шаардлагыг хангаагүй буюу энэ талаар баримт бичиг ирүүлээгүй байхад " " ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангах бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч *******д холбогдох дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ...миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгч байсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна. Өмгөөлөгчийн зүгээс *******д төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч нь хувийн байдлыг хувьд эхнэр, хоёр бага насны хүүхдийн хамт амьдардаг байгаа гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн гэм бурууг ухамсарласан байдал түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж үзлээ.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******гийн хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, түүнд авсан албадлагын арга хэмжээ хэрэгжих үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР