| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00421/И |
| Дугаар | 142/ШШ2022/00389 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2022/00389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, бага хүү өгч буй хүүхдийн мөнгийг эцэг ын эзэмшлээс салгуулж өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь тай 2001 онд ганилцаж гэр бүл болж 2002 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 онд том хүү . 2005 онд хүү , 2006 онд охин , 2008 онд охин , 2009 онд хүү , 2012 онд хүү тус тус төрсөн. Миний нөхөр нь зургаан хүүхдүүдийн минь эцэг мөн боловч гэр бүлийн тал дээр тогтвор суурьшилгүй, нөхөр хүний болон эцэг хүний харицлага огт хүлээдэггүй, өөрийн итгэл үнэмшил шашныг бидэнд хүчээр тулгадаг зэрэг нь хэрээс хэтэрч олон жилийн нүүр үзэж байгаа болно. Анх гэр бүл болсон цагаас хойш байнга утсаа салгаад олон хоногоор хаяж явах, гэр бүл аав ээжийнхээ нөлөөнд автаж удаа дараа гэр бүлээ орхиж явж байсан ч би бүгдийг тэвчиж байсаи. Сүүлдээ хүний нутап Солонгост амьдрах хугацаанд хүртэл тэр зан нь өөрчлөгдөөгүй. Хүний нутагт бага насны олон хүүхдүүдтэй минь хаяж орхиж хэдэн өдрөөр ч хамаагүй утсаа салгаад явдаг байсан ч би уучилж тэвчсээр ирсэн. Одоогоос таваас зургаан жилийн өмнө 2015 онд өөрөөсөө дүү дагавар хүүхэдтэй гэгч бүсгүйтэй нөгцөж жирэмслүүлсэн бөгөөд тэдний хүүхэд 2016 оны 07-р сард төрсөн. Тэр үед дөнгөж Эрдэнэтэд ирээд байсан бидний хувьд их хэцүү байсан. Би ажилгүй хүүхдүүд дөнгөж Монгол сургуульд ороод байсан үе. Хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй бид хөсөр хаягдаж түрээсийн байраар удаан амьдарсан. Би сэтгэлийн дарамтанд гутралд орж 3 сар унтаж идэж чадахгүй сүүлдээ хагалгаанд хүртэл орж байсан. Тэр хугацаанд хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн эцэг хүний үүрэг болох санхүү мөнгөний талаар огт туслалцаа үзүүлээгүйгээр барам бидний сэтгэл санааг хүндээр хохироосон. Одоо тэр бүхнийг эргээд бодохоор яаж бид тийм хэцүү цаг үеийг туулсан байна гэж гайхдаг. Гэхдээ би болон хүүхдүүд маань сэтгэлийн хаттай болсон. Тэгж хаяж явснаасаа хойш жил зургаан сарын дараа гэртээ ирсэн ч уучлал гуйгаагүй. Би гэрлэлт гэдэг хоёр хүний ажил, миний ч бас буруу байсан байх, зургаан хүүхдээ элэг бүтэн байлгах нь чухал гээд уучилж хүлээж авсан. Хүүхдүүд ч гэсэн уучилж хүлээж авсан. Удалгүй эцэг эхийн зөвлөлийн даргаар сонгогдож тэр үедээ өөр нэг эмэгтэйтэй холбогдоод бас л гэрээ орхиод оөр хүнтэй болоод явсан. Яваад ирэх тоолондоо гэр бүлийнхээ дундын өмчийг үрэн таран хийгээд ирдэг ба хохирлыг би болон зургаан хүүхэд дандаа үүрдэг. Гэртээ дандаа асуудал чирч ирдэг. Мөн л урьдын адил энэ удаагийн явдлыг нь би нүдээ аниад уучилаад өнгөрсөн. Гэвч хүний сэтгэл хөрдөг юм билээ. Хүүхдүүд ч гэсэн аавыгаа гэсэн халуун хайраа хадгалж байсан ч хүндлэхээ больж эхэлсэн. Ажил хийх тухай бодохгүй харийн нэгэн шашинд автаж биднийг байнга хүчилж дарамталж эхэлсэн. Тэр нь үнэхээр хүн итгэхэд хэцүү учраас би итгэж чадахгүй хүүхдүүдээ ч ийм зүйлд оруулахгүй чи мөрөөрөө өөрөө наад сонин шашиндаа итгээд яваа гэж хүртэл учирлаж хэлсэн. Гэвч байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ямар ч орлого байхгүй тэр шашныхаа ажлыг өглөөнөөс орой болтол утсаар хийгээд суучихдаг. Холын ойрын гэр бүлийн төлөвлөгөө үр хүүхэд амьдрал ахуй ярих гэхээр тийм цаг байхгүй дэлхийн төгсгөл ойртож байна гээд ярихад урамгүй сонин болсон. Энэ хооронд би ажлаа хийж гэр бүлээ тэжээж яваа. Гэрт байх үедээ хаа нэгтээ хоол хийнэ өөр ямар ч дэм тус байхгүй. 3а яахав гэртээ бай ажил олдохгүй бол хоёр багынхаа гэрийн даалгаврыг хийлгээд хүүхдүүддээ хяналт тавиад бай" гэхээр тийм гуслалцаа байгаагүй. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргийг умарган зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч зургаан хүүхдүүдийг тоохгүй тэдэнд цаг гаргахгүй нэг ёсондоо үл ойшоож тэд огт байхгүй юм шиг хариуцлагагүй байсан. Нүдэн дээр нь ил байгаа зургаагийн зургаан хүүхдийг үл ойшооно гэдэг бол бас л нэг гэр бүлийн хүчирхийлэл гэж би харсан. Хүүхдүүд аавтайгаа байх цагийг хүсэн хүлээж байхад танихгүй мэдэхгүй олон хүмүүстэй өдөржин шөнөжин утсаар яриад суучихдаг цахимаар уулзалт зохиогоод тэр утгагүй бурханыхаа тухай яриад суучихдаг. Бас биднийг өнөөх шашиндаа уруу татаж ухуулж хүчлэх нь үнэхээр хэцүү. Сүүлдээ бурханыхаа ажлыг хийнэ хэн ч надад саад болохгүй гээд гэрээсээ хувцас хунар ном өөрийн гэсэн бүхнээ аваад өөрийн саналаар явсан. Цалин хэд байх нь хамаагүй ажил төрөл хий гэж их хэлсэн ажил олж өгсөн ч голоод хийгээгүй зөвхөн тэр бурханыхаа ажлыг хийнэ гэж хэлсэн. Тэр нь ямар ч орлогогүй сайн дурын ажил. Би зургаагийн зургаан хүүхэдтэй эцэг хүн ингэж биеэ оторлож сууна гэдэг гэр бүлдээ үр хүүхэддээ ямар ч хүндлэлгүй болдог юм билээ. Цалин хэд байх нь хамаагүй ажилтай байвал аав нь ажлаасаа ирлээ хоол ундыг нь халааж өг гээд гэр орны уур амьсгал хүүхдүүдийн хүндлэх нь хүртэл өөр болохыг тэр ойлгож хүлээж аваагүй. Гэрээсээ явахад нь битүүхэндээ бид ажил хийхээр явсан байх гэж найдаж байсан ч тийм биш байсан. Түрээсний байраар олон жил явсан бид эцэст нь хоёр өрөө байр худалдаж авч сар болгон хоёр сая төгрөг суутгуулдаг байсан. Тэр бүхнийг дангаараа би төлж байсан. Аав ээж нь хүүгээ ажил хийхгүй харийн шашин яриад эсвэл хүүхэн эргүүлээд явдгаас нь ичсэн үү тэтгэврийн мөнгөнөөсөө хааяа гурван зуун мянга илүүчилнэ тэрийг нь би байрандаа нэмэрлэдэг байсан. Гэхдээ аав ээж нь биднийг тоодоггүй эргэж тойрдоггүй бидний харилцаа бүр эхнээсээ их муу. Учир нь манай нөхөр надаас өмнө эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд хүүхэд нь аав ээж дээр нь гурван нас хүртлээ өссөн юм билээ. Тэгээд надтай гэр бүл болоход нь эхнээсээ дургүй байсан ба хуримд хүртэл тэдний талаас аав ээж нь байгаагүй ганцхан том ахыгаа хүчээр авчирсан. Хүүхдүүд өсөж том болоод хэн нь тэдний төлөө хэн зөвхөн амиа бодож амьдарч байгааг хараад аавыгаа ажил хий гэж удаа дараа хэлсэн ч өнөөх л шашинаа ярьдаг ямар ч аж ахуйч биш. Бага хүүгийн минь төрөөс өгдөг хүүхдийн мөнгийг анх төрөхөд нь л өөртэйгээ холбуулсан байсан. Хүүхдүүддээ нэмэр болохын оронд хүүхдийнхээ мөнгийг хадгалж ирээдүйд нь зориулах байтал харин ч тэр мөнгөөр нь амь зогоодог. Сүүлд нэг гэртээ ирээд хүүхдүүдийн нүдэн дээр намайг зодож зардлын мөнгө өг гэж айлгаж мөнгө авсан. Хүүхдүүд нүдэн дээр нь ээжийг нь зодохоор ээжийгээ өмөөрч аавынхаа эсрэг босоод хэдэн үнэн үг хэлсний төлөө хүүхэд рүүгээ хүртэл гар далайж элдвээр доромжилсон. Хүүхдүүд одоо бүгд аавгүй амьдрах нь амар тайван байх юм гэж хэлдэг болцгоосон. Гэр хороололын Шанд багт байсан бидний анх айл гэр болж байсан хашаа байшинг төрсөн ахдаа арван хоёр сая төгрөгөөр зарж тэр мөнгийг зөвхөн өөртөө авсан. Хүүхдүүддээ нэг ч төгрөг өгөөгүй. Ах нь утасдаад зургаан хүүхэдтэй хэцүү ш дээ миний дүү чамд өгчихмөөр байх юм гэсний төлөө ахтайгаа барьцалдаж авсан над руу утсаар дайрч доромжилсон учраас наад мөнгө чинь чамд буян болог наад мөнгөөрөө хаа нэгтээ амьдралаа эхлүүлээрэй гээд би орхисон. 2015 оны 10 сараас гэгч тэр хүүхэнтэй холбогдож гэрээсээ явсан. 2016 оны 6 сард гэртээ ирсэн ч 2019 оны 2 сар хүртэл ирэн очин дургүй үедээ орхиж явна дуртай үедээ гэртээ ирнэ байдлаар байсан. 2019 онд гэртээ ирэхдээ өөрийнхөө гараар гэрээ бичиж дахиж гэр орноо орхихгүй салахгүй аав хүн, нөхөр хүний үүргээ ухамсарлан биелүүлнэ эс бөгөөс салах өргөдөл дээр гарын үсгээ шууд зурна гэж амлалт өгч байсан. Гэвч бас л 2020 оны 11 сараас өнөөдрийг хүртэл гэр орондоо байхгүй байгаа. Энэ хооронд хааяа ирж гэрээс өөрийнхөө юмыг зөөсөөр одоо гэрт нөхрийн гэх юу ч үлдээгүй. Сүүлд намайг гэртээ байхгүй үед нэг ирэхэд нь хүүхдүүд өөрсдийн сонголтоо хийсэн байсан. Тэр нь хаалгаа тайлж өгөөгүй бас ямар нүүрээрээ та ирдэг байнаа гэж хэлээд хөөсөн байсан. Шинэ жилийн үеэр манай найзууд энд тэнд тааралдаж эр хүн алдаж болно гэхэд арай арай. Танай хүн нэг шинэ жил дээр хороололын хэсгийн эмнэлэгт эмч нэртэй хүүхэнтэй олны нүдэн дээр үнсэлцээд гэр бүл гэчихсэн явна лээ гэх мэт чих халууцуулсан яриа зөндөө. Саяхан шинийн нэгэнд хүүхдүүд нь өөртэй нь золгох ямар ч хүсэлгүй байхад намайг золгуулахгүй байгаа мэт ойлгож янз бүрийн үгээр дайрч доромжилсон мессэжүүд 9935 7458 дугаарын утаснаас ирүүлж хэд хэд залгасан. Энэ үедээ би чамаас сална салах өргөдөл дээр гарын үсэг зурна гэж мессэж ирүүлсэн. Ийм учраас энэ хүн өөрийн утасны дугаараа солиод өөр утсан дээр байна гэдгийг нь мэдсэн. Би хүүхдүүдтэйгээ ярилцаад өөрөө ч удаан бодсоны эцэст өсвөр насны дөрвөн хүүхэд бага насны 2 хүүхдийнхээ болон өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалж амар тайван амьдрахаа бодож гэр бүл салах өргөдөл бичиж байгаа билээ.Миний нөхрөөсөө салах болсон шалтгаанууд:
1. Удаа дараагийн олон үйлдэлт завхайрал
2. Үр хүүхдүүдээ үл ойшоох гэр бүлийн хүчирхийлэл
3. Итгэхэд хэцүү хачин шашны дарамт шахалт
4. Гэрийн тэргүүн хүний хариуцлага байхгүй. Ажил төрөл хийдэггүй. Өөрийгөө сэтгэцийн өвчтэй хөдөлмөрийн чадвараа алдсан гэх башир муу аргатай. Иймд . бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Мөн отгон хүү хүүхдийн мөнгийг ааваас нь салгуулж өөртэйгээ холбуулах хүсэлтэй байх тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг гийн асрамжинд өгөх, бага хүү хүүхдийн мөнгийг ээжийнх нь нэр лүү шилжүүлэх зэргийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: *******,*******ын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, гийн иргэний үнэмлэхний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, , нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-25/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачлагаар: ,,,, , хүү нарын саналыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч шүүхэд хандаж хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, бага хүү өгч буй хүүхдийн мөнгийг эцэг ын эзэмшлээс салгуулж өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч тай 2001 онд танилцан гэр бүл болж 2002 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас хүү 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 2005 оны 02 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 2008 оны 05 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, хүү 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, хүү 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлоос шалтгаалан маргаантай амьдарч байсан байх бөгөөд 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд өөрийн нэр дээр амралтын газар байгаа. Үүнийг зарах гэсэн боловч одоогоор худалдан авах хүн олдохгүй байгаа бөгөөп өөртөө байгаа хөрөнгө, олсон мөнгөө хүүхдүүддээ өгч тусалж энэ бүх асуудлаа үүрнэ гэдэгт 100 хувь итгэж байгаа. Тэтгэмжээс илүү туслана гэж харж байгаа учраас хүүхдүүддээ тухай бүрт шийдвэрлээд явах боломжтой гэсэн хариуцагчийн тайлбарыг шийдвэрт дурдав.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар*******/,*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү , 2005 оны 02 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 2008 оны 05 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү нарыг эх гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй бөгөөд хариуцагч нь хүүхдүүдэд шаардлагатай хэрэгцээт эд зүйлсийг тухай бүр шийдвэрлэх боломжтой гэсэн болохыг дурдсугай.
4. Хүү *** хүүхдийн мөнгийг ын нэрээс эх гийн нэр рүү шилжүүлэн олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сувд-Эрдэнэд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН