| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00324/И |
| Дугаар | 142/ШШ2022/00401 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2022/00401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/,
Хариуцагч: *******,*******,*******,,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буджав
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой хамтран амьдраад хүү 2002 оны 02 дугаар сарын 18-нд төрүүлсөн. Хүүгээ 3 нас хүртэл амьдраад нөхөр ******* нь өөр эмэгтэйтэй болж бидний амьдрал 2 тийшээ болсон. Одоогийн байдлаар хүү нь ШУТИС-ийн 2-р курсийн оюутан УБ хотод сурдаг сургалтын төлбөр жилийн 3,000,000 төгрөг, байрны төлбөр 1,500,000 төгрөг. Миний бие одоогийн байдлаар өрх толгойлсон эмэгтэй сарын цалин 600,000-700,000 төгрөг. Хүүгийн сургалтын төлбөрт хүрэлцэхгүй байгаа тул хүүгийн аав болох *******өөс хүүг сурч байх хугацаанд сургалтын төлбөр, байрны төлбөрийн хагас болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шуүхэд хянагдаж буй нэхэмжлэлтэй *******өд холбогдох иргэний хэрэгт миний бие хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлийг 2022 оны 32 дугаар сарын 24-ний өдөр гардаж аваад эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
1. Нэхэмжлэгч нь шүүхэд хандан надаас хүү О.ын сургалтын төлбөр болон байрны төлбөрт нийт 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч болон бидний дундаас төрсөн хүү О. нь 2002 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд 20 настай юм. Би О. 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлж тэтгэлэг төлсөөр ирсэн. Хүү 18 нас хүрснээр тэтгэлэг төлөх үүрэг дуусгавар болж би тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдсөн. О.ын хувьд хөдөлмөр эрхлэх бүрэн чадамжтай ямар нэгэн өвчин эмгэг байхгүй эрүүл саруул хүн юм. Өнгөрсөн зун амралтаараа зам ангийн дарга байсан *******гийн ээжийнх нь төрсөн дүү Цогтгэрэлийн замын компанид ажиллаж байсан,
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Төрмөнх нь өөр эмэгтэйтэй болж салах болсон гэх агуулгатай зүйл бичсэн нь худлаа юм. Хамт амьдрахгүй болсон шалтгаан нь түүний зан харилцаанаас болж хамт амьдрах боломжгүй болж салсан байдаг.
3. Би энэ хүнтэй хамт амьдрахаа больсноос хойш одоо нэг гэр бүл болон амьдарч буй 2013 онд гэр бүл болж бидний дундаас хүү төрсөн. Одоо нь 14 настай Билэгт өргөө хувийн сургуульд суралцдаг. Хувийн сургуульд суралцдаг тул зардал мөнгө их гардаг. Мөн эхнэр нь надтай гэрлэх үедээ гэдэг хүүтэй байсан. Энэ хүүхдийг би өөрийн хүүхэдтэй л адил тэжээн тэтгэж тусалж дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл миний бие өөрийн хүүхдүүд болон дагавар хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн тэжээн тэтгэх үүргээ ажил хөдөлмөр эрхлэн хангалттай биелүүлж ирсэн юм.
4. Би 2021 онд орон сууцны зээл авч нийт 70 гаруй сая төгрөгний зээл төлж байна. Мөн давхар цалингийн зээлтэй байгаа тул цалингаа авч зээлүүдээ төлж бага хэмжээний мөнгө үлдсэнийг гэр бүлдээ үр хүүхдүүддээ зарцуулдаг.
Миний хүү О. нь 2002 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ба 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 18 насанд хүрсэн. Хүү минь насанд хүрсэн тул миний тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу 2020 оны 03 дугаар сард дуусгавар болсон. Миний бие тэжээн тэтгэх үүрэг хүлээж байх үедээ тэтгэлгийг хугацаанд нь бүрэн төлж байсан. Одоо тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болоод 2 жилийн хугацаа өнгөрч байна. Хэрэв миний хүү О. нь тэжээн тэтгэх үүрэг дуусаагүй байхад буюу 18 нас хүрэхээс өмнө их сургуульд суралцаж байсан бол сургалтын төлбөрийг төлөх үүргийг миний бие хүлээх байсан. Харин миний хүү О. нь 18 насанд аль хэдий хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, эрүүл саруул хүү учир тэжээн тэтгэх үүрэг /тэтгүүлэгч, тэтгэгчийн харилцаа/ бүрэн дуусгавар болсон. Гэр бүлийн тухайн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3. тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 48.1, Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ. Нэгэнт тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон тул нэмэлт тэтгэлэг гаргуулах, нэмэлт тэтгэлэг төлөх эрх, үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 46,950 төгрөг төлсөн баримт /хх-2/, *******, О. нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тодорхойлолт /хх-4/, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-5/, 407 тоот өрөө түрээслэх гэрээ /хх-6/, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-36/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-37-41/-г шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-11-12/, *******, Б.Баасанжав нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-16/, *******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-17/, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-18/, *******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-19-28/, 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ /хх-29-30/, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-32/, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн д олгосон итгэмжлэл /хх-33/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь овогтой хамтран амьдрах хугацаанд хүү О. 2002 оны 02 дугаар сарын 18-нд төрүүлсөн. Хүүгээ 3 нас хүртэл амьдраад ******* нь өөр эмэгтэйтэй болж бидний амьдрал 2 тийшээ болсон. Хүү О. одоо ШУТИС-ийн 2-р курсийн оюутан Улаанбаатар хотод сурдаг сургалтын төлбөр жилийн 3,000,000 төгрөг, байрны төлбөр 1,500,000 төгрөг. Миний сарын цалин 600,000-700,000 төгрөг бөгөөд хүүгийн сургалтын төлбөрт хүрэлцэхгүй байгаа тул эцэг *******өөс хүүгийн сургалтын төлбөр, байрны төлбөрийн хагас болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь ******* дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 627 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд хүү 18 нас хүртэл нь тэжээн тэтгэхээр шийдвэрлэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын дундаас төрсөн хүү О. нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 18 насанд хүрсэн байх бөгөөд хариуцагчийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг 2020 оны 3 сард дуусгавар болсон байна.
Түүнчлэн хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулсаны дараа 2013 онд гэж хүнтэй гэр болж, тэдний дундаас хүү төрсөн, одоо 14 настай Билэгт өргөө хувийн сургуульд суралцдаг. Хувийн сургуульд суралцдаг тул зардал мөнгө их гардаг. Мөн эхнэр нь надтай гэрлэх үедээ гэдэг хүүтэй байсан. Энэ хүүхдийг би өөрийн хүүхэдтэй адил тэжээн тэтгэж, тусалж дэмжиж ирсэн. 2021 онд орон сууцны зээл авч нийт 70 сая гаруй төгрөгний зээл төлж байна мөн давхар цалингийн зээлтэй байгаа тул цалингаа авч зээлүүдээ төлж бага хэмжээний мөнгө үлдсэнийг гэр бүлдээ үр хүүхдүүддээ зарцуулдаг гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно гэжээ.
Түүнчлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ. Гэр бүлийн тухай хуулийн 53.1.3-д зааснаар тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байх тул мөн хуулийн 48.1-д зааснаар нэмэлт зардал буюу сургалтын төлбөр, байрны төлбөрийн хагасыг гаргуулах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******өөс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН