| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00360/И |
| Дугаар | 142/ШШ2022/00460 |
| Огноо | 2022-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2022/00460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, королло маркийн машиныг өмчлөлдөө үлдээх тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь тэй 2007 онд танилцан гэр бүл болж бидний дундаас охин 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрж, одоо охин маань 12 настай, эрүүл энх өсч бойжиж байна. Нөхөр нь надтай гэр бүл болсон цагаасаа архи ууж ирсэн. Согтуу үед нь уурлуулахгүй гэж дандаа аргадаж унтуулж, аль болох тэвчиж, дотроо маш их айдастай амьдарч ирсэн. Ирэх тоолонд нь согтуу ирвэл яанаа гэсэн сэтгэлийн дарамттай, тайван ч гэр орондоо байж чадахгүй, суун босон өндөлзөж, сүүлдээ үнэхээр тэвчээр алдаж байна. Охин маань бүр багаасаа үргэлж согтуу эцгийн дэргэд өссөн одоо томроод шилжилтийн насан дээрээ ирчихээд байгаа хүүхдийг дэргэдээ номхон зогсоож залхаан цээрлүүлж, охин нь сэтгэл түгшилттэй айдастай яаж ч чадахгүй бүлтэгнээд байгааг хараад цаашид ийм байдалтай амьдрах ямар ч боломжгүйг мэдрэх боллоо. Өмнө нь цагдаад өгч торгуулийн арга хэмжээ авагдаж байсан ба цагдаа дуудсан гэдгээр охин бид 2-г байнга дарамталж ирсэн, одоо ч энэ асуудлыг ярьж, уурлаж цагдаагаа дууд гэж агсарч байдаг учраас аль болох цагдаа дуудахгүйгээр тэвчиж, цагдаа дуудвал улам их дарамталж байдал улам хүндэрнэ гэж айсаар ирсэн. Өөрөө ч надаас сална гэдгээ байнга хэлдэг бөгөөд чамаас салаад залуу эхнэр авч сайхан амьдарна гэж хэлдэг. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ыг эх миний асрамжинд үлдээж, эцгээс тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгөний маргааны хувьд нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр надаар 13,000,000 төгрөгний цалингийн зээл гаргуулан авч Тоуоto Prius-XW30 маркын машиныг миний нэр дээр авсаныг сая 2022 оны 01 дүгээр сарын 21-нд зарсан. Энэ мөнгөөр цалингийн зээлээ хаах гэтэл байж бай гэж байгаад өөрийнхөө зээлүүдийн үлдэгдэл 582,500 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 23-нд Мобикомд, 380,000 төгрөгийг нөмөр ББСБ-д, 260,000 төгрөгийг Хаан банканд тус тус төлүүлж, 12,600,000 төгрөгөнд 2022 оны 02 дугаар сарын 07-нд Королло машиныг өөрийнхөө нэр дээр худалдаж авсан. Би өөрөө 19 сая төгрөгний цалингийн зээлтэй сар бүр 929,000 төгрөгний төлөлттэй үлдэж байгаа учраас 4669 УНК дугаартай королло машиныг надад үлдээж өгнө үү. Би энэ машиныг зарж зээлээ хаах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь тэй 2006 онд танилцаж гэр бүл болсон. 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Аптангэрэлийн төрсөн. ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй архи уухгүй. Ажлаа хийгээд эхнэр хүүхдээ сайхан амьдруулна аа. Авсан зээлээ хурдан төлж дуусгана. Эхнэр хүүхэдтэй маш их хайртай болохоор салжчадахгүй. Машиныг болохоор эхнэрийг ажлаа хийхэд нь дэм болгож гэж авч өгсөн. Би энэ машиныг унадаггүй. Эхнэрийн нэр дээр болгож өгөхийг зөвшөөрч байна. Хүний амьдрал юм чинь зээлээ авч, амьдрал ахуйдаа хэрэглэсэн байсан. Хэрэглээний зээлүүдийг ажлаа хийгээд төлж дуусгана. Эхнэртээ цалин мөнгөө бүгдийг нь өгдөг. Би хааяа нэг уучихдаг юм аа. Энэ нь миний дутагдалтай тал болоод байна аа. Архи уухаараа эхнэр, хүүхдээ зодож нүдэж үзээгүй. Харин архи нэхээд уурыг нь хүргэчихдэг юм. Одоо үүнийгээ болъё оо. Сая 14 хоногийн баривчилгаанд орсон байхад сургалт орсон. Маш их зүйлийг ойлгосон. Охиндоо муухай зан гаргадаггүй. Залуу хүмүүс биш дээ. 16 жилийг халуун ам бүлээрээ сайхан өнгөрүүлсэн. Бид хамт амьдарч байхдаа байнга хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Инээд хөөртэй баяр баясгалантай. Өвдөж зовсон үедээ нэг нэгнээ түшээд бусад гэр бүлийн нэг адил амьдарч ирсэн. 2008 оноос одоог хүртэл уул уурхайн салбарт ажиллаж байна. Миний ажил улиралын чанартай учраас, өвөл сул зогсолт хийдэг. Харин дулааны улирал эхлэхээр ажилдаа явчихдаг. Үе мөчний өвчтэй. Элэг муу. Эрүүл мэндийн энэ байдалтайгаа холбоотойгоор эм тариа байнга хэрэглэдэг. Энэ сайхан амьдралаа одоо ингээд дуусгаж чадахгүй. Үлдсэн амьдралдаа эхнэр охиноо хайрлаад халуун ам бүлээрээ амьдрахыг хүсч байна аа. Намайг нэг удаа уучлаад хамт амьдрах боломж олгож өгөөч гэж гуйж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-2/, ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, *********************ийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-4/, Мэндцэцэн ӨЭМТ-ын тодорхойлолт /хх-5/, А.ын төрсний гэрчилгээ болон , нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, ******* дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ЗШ/381 дугаартай шийтгэвэр /хх-7-8/, **************ын*******ийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-10/, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний орон сууц хөлслөх гэрээ /хх-11-13/, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ /хх-14-15/, өмгөөлөгч авах тухай хүсэлт /хх-16/, автотээврийн гэрчилгээ /хх-17, 19/, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлт /хх-18/, ******* дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/97 дугаартай шийтгэвэр /хх-20-21/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-31/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачлагаар: Охин А.ын саналыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, королло маркийн машиныг өмчлөлдөө үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр болж, 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд хамтран амьдрах хугацаанд 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин А.ыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний гэрчилгээний хуулбар талуудын тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч нь гэр бүл болсон цагаасаа архи ууж, эхнэр хүүхдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, байнгын сэтгэлийн дарамт, айдас түгшүүртэй байдалд байлгаж ирсэн байна.
Энэ талаар нэхэмжлэгч согтуу үед нь уурлуулахгүй гэж дандаа аргадаж унтуулж, аль болох тэвчиж, дотроо маш их айдастай амьдарч ирсэн. Ирэх тоолонд нь согтуу ирвэл яанаа гэсэн сэтгэлийн дарамттай, тайван ч гэр орондоо байж чадахгүй, суун босон өндөлзөж, сүүлдээ үнэхээр тэвчээр алдаж байна. Охин маань бүр багаасаа үргэлж согтуу эцгийн дэргэд өссөн одоо томроод шилжилтийн насан дээрээ ирчихээд байгаа хүүхдийг дэргэдээ номхон зогсоож залхаан цээрлүүлж, охин маань сэтгэл түгшиж, айдастай яаж ч чадахгүй бүлтэгнэж байгааг хараад цаашид ийм байдалтай амьдрах ямар ч боломжгүйг мэдрэх боллоо гэж гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ тайлбарлаж байна. Ийнхүү хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Хариуцагч нь засрана, архи уухгүй, эхнэр хүүхдээ зовоохгүй гэж удаа дараа амладаг боловч гэр бүл болсон цагаас хойш ямар нэгэн өөрчлөлт гараагүй, гэр бүлийн хүчирхийлэл үргэлжилсээр байгаа, эвлэрүүлэн зуучлуулах ажиллагаа үр дүнгүй болсон нь батлагдаж байх тул гэрлэлтийг цуцлах үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь 4669 УНК дугаартай королло машиныг надад үлдээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч дээрх машиныг худалдсан, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар/,*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.ыг эх ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин А.д бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг тогтоон эцэг ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сувд-Эрдэнэд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН