Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/2022/00163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Ц. Г /РД: /,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Дамдины Д /РД: /,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Г Ц /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, 000 мянгат, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Т овогт Д.Ц /РД: /-д холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байр, 3 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчид Ц.Г, Д.Д, Г.Ц бид бүртгэлтэй. 0001 оны 05 сард орон сууцаа түрээслүүлэх зарын дагуу Д.Ц бидэнтэй холбогдож 0001 оны 06 сарын 01-ны өдрөөс 3 сарын хугацаатай түрээслэхээр, төлбөрийг сар сард нь өгч байхаар амаар тохиролцсон. Гэтэл Д.Ц нь төлбөрөө хэлэлцэн тохирсон хугацаандаа өгөхгүй, хэл амаар доромжилж зүй бусаар харьцаж орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Бид түрээсийн гэрээгээ цуцлахыг албан ёсоор мэдэгдсэн. Иймд хууль бус эзэмшигч болох Д.Цг бидний өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие гэр бүлийн хамт 0001 оны 06 сарын 01-ны өдрөөс орон сууцны хажуу өрөө хөлслөн амьдарч байна. Өдийг хүртэл аман гэрээний дагуу түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн. Харин 9 сарын түрээсийн төлбөрийг 00 хоног хойшлуулж төлсөн нь үнэн. 9 сард хүүхдүүд сургуульд орсноор ковидын халдвар авч, гэр бүлийн бүх хүн өвдсөний улмаас эм тариа авч түрээсээ төлөх боломжгүй байсан. Хажуу өрөө хөлслөгч эздэд учир шалтгаанаа тайлбарлан хэлж, түрээсийн төлбөрийг түр хойшлуулахыг гуйхад уурлан хөөхийн зэрэгцээ удаа дараа гэрт цагдаа дуудаж хөөж гаргах гэх зэргээр дарамталсан. Миний бие хүүхдүүд айж уйлахад өөрийн эрхгүй маргасан. Уг маргаанаас хойш байнга түрээсээ нэмсэн, төлж чадахгүй бол байр суллаж өг гэх болсон. Миний бие анх тохирсон үнэ болох 400 000 төгрөгөөр 0000 оны 1 сарын түрээсийн төлбөрөө нэхэмжлэгчид шилжүүлсэн. 600 000 төгрөг болгохоор бид тохироогүй. Нэхэмжлэгч дангаараа түрээсийн төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй. Манай гэр бүл нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны хажуу өрөөнд хууль бусаар суугаагүй, хөлс мөнгөө төлөөд сууж байгаа гэв.

 

Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байрны 3 тоот хаягт байршилтай, 40 м.кв тайлбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0001 оны 10 сарын 06-ны өдрийн огноотой мэдэгдэл гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Г, Д.Д, Г.Ц нар нь хариуцагч Д.Цд холбогдуулан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байрны 3 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ....өөрсдийн өмчлөлийн орон сууцны хажуу өрөөг хариуцагчид түрээслүүлсэн ба сар сараар төлбөрийг төлөхөөр тохирсон боловч тогтсон хугацаандаа төлбөрөө төлөхгүй, зүй бусаар харилцаж байрыг чөлөөлж өгөхгүй байна... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй. Хөлс мөнгөө төлөөд эзэмшиж байгаа... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байр, 3 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Ц, Ц.Г, Д.Д нарын гурван иргэний өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын тайлбараар дээрх орон сууцны нэг өрөөг хариуцагч Д.Цд сарын 400 000 төгрөгөөр, төлбөрийг сар сараар төлөхөөр тохиролцон 0001 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс эзэмшил ашиглалтад нь шилжүүлжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Д.Ц нь 0000 оны 01 сард хамаарах хамаарах хугацааны хөлс болох 400 000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, дансаар шилжүүлснийг хүлээн авсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нотолсноор шаардах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Тэрээр орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны өрөөг эзэмшиж байна.

 

Харин талууд гэрээндээ өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах эсэх асуудал нь талуудын зарчимд хамаарах тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Г, Д.Д, Г.Ц нарын хариуцагч Д.Цд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байрны 3 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.0.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г, Д.Д, Г.Ц нарын хариуцагч Д.Цд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байр, 3 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

0.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.0, 10.7, 100 дугаар зүйлийн 100.0 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ