| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0141/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/127 |
| Огноо | 2017-05-22 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж
Шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-д холбогдох эрүүгийн 201722000153 тоот хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.Н-,
Шүүгдэгч О.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт О.Э-ийн гэрийн гадна түүнийг хонинд нь нийлсэн хурга имнэсэн гэж хэлсэн гэх шалтгаанаар зодож түүний зүүн хөлийн шилбэ, тахилзуур ясны хугарал, духанд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч О.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт О.Э-ийн гэрийн гадна түүнийг хонинд нь нийлсэн хурга имнэсэн гэж хэлсэн гэх шалтгаанаар зодож түүний зүүн хөлийн шилбэ, тахилзуур ясны хугарал, духанд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч О.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд би гэртээ ороод байж байсан удахгүй өглөө нар мандаж байсан би адуундаа явах гээд сууж байхад О.Н- мотоцикльтой ирсэн. Орж ирэхдээ имнүүлсэн хургыг чинь харъя гэсэн. Тэгээд Н.Д- бид 2 гараад Н.Д- хурга барьж авч хашаан дотор үзүүлсэн. Тэгсэн Н.Д- имнэгдсэн байна гэж байх шиг байсан. Би хашааны гадаа байсан. Тэгээд Нямдаа архинд явж архи уух юм ярьж байсан.... Тэгэхээр нь би О.Н-д зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм гээд О.Н- дээр очтол намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд би 2 удаа хий цохисон. Намайг баруун хөлөөрөө зүүн хөлний шагайнаас дээш өшиглөсөн. Тэгээд би газарт унаад орилсон. ...хөл хугарчихлаа гээд орилсон чинь тэрийг тоохгүй миний дээр гараад нүүр лүү цохисон. ...нийт гарсан зардал маань 2.000.000 төгрөг болсон. Эхний ээлжинд 2.000.000 төгрөг нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,
Гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: О.Н- О.Э-ийг хоёулаа гэрээс гарч уулзъя гээд тэр 2 гэрээс гарсан. Тэр 2-ын араас Н.Д- бид 2 гарахад хоёулаа газар унасан ноцолдож байсан. Босож ирээд гэрийн зүүн талаар хөөцөлдөөд ноцолдоод зууралдаад байхаар нь би салгаж аваад шууд гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
Гэрч Н.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг сэрэхэд гэрийн гадаа О.Э- авраарай хоёроо Г.Ё-, Даваанаа гэж хашгирч байсан. Гэрийн гадаа гартал баруун талын УАЗ машины хажууд О.Э-ийн дээр О.Н- гараад боолт хийсэн байдалтай мордоод суучихсан цохиод байсан. О.Э- харин хөл хугарчихлаа гээд уйлж байхаар нь Г.Ё- очоод О.Н-г дээрээс нь салгаад О.Э-ийн цээжнээс нь Г.Ё- хөлнөөс нь өргөөд гэр лүү оруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч Г.Ё-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Унтаж байсан чинь гэрийн гадаа нэг хүн авраарай, туслаарай гээд байхаар нь Н.Д-ыг сэрээгээд гэрээс гарахад гэрийн урд талд О.Э-ийг О.Н- газар унагаагаад цээж рүү нь цохиж харагдсан. Би гүйж очоод О.Н-г цааш нь салгаад аваад явсан. Н.Д- О.Э- дээр очсон. О.Э- миний хөл хугарчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаартай
Шүүгдэгч О.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Тэгээд эмнэсэн хонь, хургыг чинь үзье гэхэд Н.Д- нь гэрээсээ гарч ирж үзүүлсэн. Тэгээд үзсэн чинь шинэ хуучин эсэх нь мэдэгдэхгүй эм үзүүлээд байсан. Тэгэхээр нь би наадах чинь манайхны эм лав биш байнаа гэсэн чинь О.Э- намайг ямар овоо пизда вэ гээд шууд нүүр лүү цохьчихсон. Нөгөө 2 нь барьж аваад Г.Ё- хоолойноос боогоод харин Н.Д- нь 2 ханцуйнаас атгасан байсан. Тэгтэл О.Э- намайг дахиад цохисон. Тэр 2 намайг барьсан байсан болохоор би эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Тэгсэн миний хамраас цус гараад байсан чинь тэр 2 намайг тавихаар нь гараад зугтсан чинь хойноос О.Э- гүйж ирээд намайг бариад авахаар нь би хөл рүү нь хавсраад орхитол хальтраад унаж харагдсан. Тэгээл би тэр чигтээ зугтаагаад гар лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод цусаа арилгаад, хувцасаа солиод байж байтал хонь шүүх гээд Сайхнаа гээд залуу манайд ирсэн. Тэгэхээр нь О.Э- зодчихлоо ирж уулз гээд тэднийх рүү явуулсан чинь хөл хугарсан ирж үз гэж хэлүүлсэн байсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/ шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн 201722000153 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч О.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 201722000153 дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь хохирол, гомдолгүй болсон талаар эвлэрлийн гэрээ хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Н-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар О.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар О.Н-д ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ