Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж

Шүүгдэгч О.Нямдаваа нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюун-Эрдэнийн Нямдаваад холбогдох эрүүгийн 201722000153 тоот хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Харуул овогт Оюун-Эрдэнийн Нямдаваа, 1983 оны 10 дугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РГ83103116 дугаартай

Шүүгдэгч О.Нямдаваа нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт О.Эрдэнэмөнхийн гэрийн гадна түүнийг хонинд нь нийлсэн хурга имнэсэн гэж хэлсэн гэх шалтгаанаар зодож түүний зүүн хөлийн шилбэ, тахилзуур ясны хугарал, духанд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч О.Нямдаваа нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт О.Эрдэнэмөнхийн гэрийн гадна түүнийг хонинд нь нийлсэн хурга имнэсэн гэж хэлсэн гэх шалтгаанаар зодож түүний зүүн хөлийн шилбэ, тахилзуур ясны хугарал, духанд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч О.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд би гэртээ ороод байж байсан удахгүй өглөө нар мандаж байсан би адуундаа явах гээд сууж байхад Нямдаваа мотоцикльтой ирсэн. Орж ирэхдээ имнүүлсэн хургыг чинь харъя гэсэн. Тэгээд Давааням бид 2 гараад Давааням хурга барьж авч хашаан дотор үзүүлсэн. Тэгсэн Давааням имнэгдсэн байна гэж байх шиг байсан. Би хашааны гадаа байсан. Тэгээд Нямдаа архинд явж архи уух юм ярьж байсан.... Тэгэхээр нь би Нямдаваад зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм гээд Нямдаваа дээр очтол намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд би 2 удаа хий цохисон. Намайг баруун хөлөөрөө зүүн хөлний шагайнаас дээш өшиглөсөн. Тэгээд би газарт унаад орилсон. ...хөл хугарчихлаа гээд орилсон чинь тэрийг тоохгүй миний дээр гараад нүүр лүү цохисон. ...нийт гарсан зардал маань 2.000.000 төгрөг болсон. Эхний ээлжинд 2.000.000 төгрөг нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,

Гэрч Н.Норовсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Нямдаваа Эрдэнэмөнхийг хоёулаа гэрээс гарч уулзъя гээд тэр 2 гэрээс гарсан. Тэр 2-ын араас Давааням бид 2 гарахад хоёулаа газар унасан ноцолдож байсан. Босож ирээд гэрийн зүүн талаар хөөцөлдөөд ноцолдоод зууралдаад байхаар нь би салгаж аваад шууд гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

Гэрч Н.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг сэрэхэд гэрийн гадаа Эрдэнэмөнх авраарай хоёроо Ёндонжунай, Даваанаа гэж хашгирч байсан. Гэрийн гадаа гартал баруун талын УАЗ машины хажууд Эрдэнэмөнхийн дээр Нямдаваа гараад боолт хийсэн байдалтай мордоод суучихсан цохиод байсан. Эрдэнэмөнх харин хөл хугарчихлаа гээд уйлж байхаар нь Ёндонжунай очоод Нямдавааг дээрээс нь салгаад Эрдэнэмөнхийн цээжнээс нь Ёндонжунай хөлнөөс нь өргөөд гэр лүү оруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

Гэрч Г.Ёндонжунайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Унтаж байсан чинь гэрийн гадаа нэг хүн авраарай, туслаарай гээд байхаар нь Даваанямыг сэрээгээд гэрээс гарахад гэрийн урд талд Эрдэнэмөнхийг Нямдаваа газар унагаагаад цээж рүү нь цохиж харагдсан. Би гүйж очоод Нямдавааг цааш нь салгаад аваад явсан. Давааням Эрдэнэмөнх дээр очсон. Эрдэнэмөнх миний хөл хугарчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаартай

  • О.Эрдэнэмөнхийн биед гэмтэл тогтоогдлоо.
  • О.Эрдэнэмөнхийн биед зүүн хөлийн шилбэ, тахилзуур ясны хугарал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал/

Шүүгдэгч О.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Тэгээд эмнэсэн хонь, хургыг чинь үзье гэхэд Давааням нь гэрээсээ гарч ирж үзүүлсэн. Тэгээд үзсэн чинь шинэ хуучин эсэх нь мэдэгдэхгүй эм үзүүлээд байсан. Тэгэхээр нь би наадах чинь манайхны эм лав биш байнаа гэсэн чинь Эрдэнэмөнх намайг ямар овоо пизда вэ гээд шууд  нүүр лүү цохьчихсон. Нөгөө 2 нь барьж аваад Ёндонжунай хоолойноос боогоод харин Давааням нь 2 ханцуйнаас атгасан байсан. Тэгтэл Эрдэнэмөнх намайг дахиад цохисон. Тэр 2 намайг барьсан байсан болохоор би эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Тэгсэн миний хамраас цус гараад байсан чинь тэр 2 намайг тавихаар нь гараад зугтсан чинь хойноос Эрдэнэмөнх гүйж ирээд намайг бариад авахаар нь би хөл рүү нь хавсраад орхитол хальтраад унаж харагдсан. Тэгээл би тэр чигтээ зугтаагаад гар лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод цусаа арилгаад, хувцасаа солиод байж байтал хонь шүүх гээд Сайхнаа гээд залуу манайд ирсэн. Тэгэхээр нь Эрдэнэмөнх зодчихлоо ирж уулз гээд  тэднийх рүү явуулсан чинь хөл хугарсан ирж үз гэж хэлүүлсэн байсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/ шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201722000153 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О.Нямдаваа нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000153 дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь хохирол, гомдолгүй болсон талаар эвлэрлийн гэрээ хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: