| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0238/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/252 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/252
2024 10 17 2024/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0238/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Г.Анхбаяр,
Хохирогч Ш.*******,
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2439000000193 хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь "Давгадорж *******" гэх facebook цахим хаяг ашиглаж "Хөвсгөлийн хуурай модтой торх зарна" гэх зар нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж иргэн Ш.*******г хуурч 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5,250,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,550,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг ******* тоот дансаар шилжүүлэн авч, түүнд 8,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн "******* *******" гэх фэйсбүүк цахим хаягнаас "Дүнзэн байшин захиалгаар барьж өгнө" гэх зар нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн хохирогч Д.*******аас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн өдөр 500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн өдрөө 1,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 6,700,000 төгрөг, нийт 12,700,000 төгрөгийг Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч, түүнд 12,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч А.******* нь "Давгадорж *******" гэх facebook цахим хаяг ашиглаж "Хөвсгөлийн хуурай модтой торх зарна" гэх зар нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж иргэн Ш.*******г хуурч 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5,250,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,550,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг ******* тоот дансаар шилжүүлэн авч, түүнд 8,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн "******* *******" гэх фэйсбүүк цахим хаягнаас "Дүнзэн байшин захиалгаар барьж өгнө" гэх зар нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн хохирогч Д.*******аас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн өдөр 500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн өдрөө 1,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 6,700,000 төгрөг, нийт 12,700,000 төгрөгийг Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч, түүнд 12,700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
1. Шүүгдэгч А.******* нь "Давгадорж *******" гэх facebook цахим хаяг ашиглаж "Хөвсгөлийн хуурай модтой торх зарна" гэх зар нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж иргэн Ш.*******г хуурч 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5,250,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,550,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг ******* тоот дансаар шилжүүлэн авч, түүнд 8,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
******* тоот данснаас ******* данс руу 8,800,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 8-р хуудас),
Фейсбүүкт "Давгадорж *******" гэсэн хаягнаас нийтэлсэн зар (1-р хх-ийн 9-11, 14-р хуудас),
Хохирогч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сард байшингийн торх худалдан авахаар дүнзэн байшин зарна гэсэн зарыг фэйсбүүк дээрээс харж байгаад тухайн үед ******* ******* гэсэн хаягаас байшингийн торх зарна гэсэн зар оруулсан байхыг харсан. Тэгээд тухайн зарын дагуу тус хаягтай өөрийн "Шижир ******* гэх фэйсбүүк хаягаас зурвасаар холбогдоход Хөвсгөл аймагт байдаг хүн байна 8*8 хэмжээтэй дүнзэн торх бэлэн байна. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэхэд буулгаж өгнө гэсэн...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хадам аав Гантүлхүүр өөрийн Хаан банкны данснаасаа 5.250.000 төгрөгийг, Хэнтий аймгийн Хаан банкны АТМ-ээс, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3.550.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн... Харин манай эхнэр Г.Нандинцэцэг 4 дүгээр сарын эхээр ******* ******* гэх хаяг руу зурвасаар холбоо барихад эхнэр нь байна, манай нөхөр ******* хэрэгт холбогдоод хоригдож байгаа гэж хэлсэн...Тухайн торхыг 16 сая төгрөгөөр авахаар тохиролцож 50 хувийг буюу 8,800,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...Урьдчилгаанд өгсөн 8,000,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 20-21, 149-р хуудас),
Гэрч Г.Гантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 17 болон 24-ний өдрүүдэд буюу хоёр удаагийн гүйлгээгээр хүргэн Ш.*******, охин Нандинцэцэг хоёрыг сумын төвд байшинтай болгочих санаатай дүнзэн байшингийн урьдчилгаа болгож тус 8.800.000 төгрөгийг шилжүүлсэн...Түүнээс хойш байшингийнхаа модыг асуугаад хэд хэдэн удаа дугаартай утсаар нь холбогдож байшингийнхаа модыг асуухаар бэлэн байгаа би хөвчөөс татаад ирсэн гэж ярьж байсан...сүүлд сонсоход ******* гэх торх зарна гэж байсан залуу ял шийтгэл авсан гэдгийг нь мэдсэн...Тухайн залуу 2023 оны 7 дугаар сард намайг Хэнтий аймагт байхад нэг удаа ирж уулзаад явсан..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 24-25-р хуудас),
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* тоот данс нь миний өөрийн эзэмшлийн данс бөгөөд уг дансыг манай нөхөр А.******* 2021 оноос хойш эзэмшиж ашигладаг болсон...Түүнээс хойш би тус дансанд гүйлгээ хийж ашиглаж байгаагүй болохоор хэнээс ямар учиртай хэдэн төгрөг яаж авсныг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29-р хуудас),
Гэрч Г.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.******* нь 2024 оны 03 дугаар сард байхаа өдрийн мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос над руу утсаар яриад ахаа би торхон байшингийн гэрээ хүмүүстэй хийж урьдчилгаа авах гэж байна. Та бид хоёр хамтарч ажиллаж байгаа нотлох гэрээ, тамгатай бичиг хэрэгтэй байна гэж ярихаар нь гэрээ хоёр аж ахуйн нэгж хамтран ажиллах талаар хоорондоо байгуулдаг. Гэрээ гэдэг чинь тусгайлсан хуулийн заалттай аж ахуйн нэгжийн эрх бүхий хүмүүс өөрсдийн биеэр байгуулдаг ш дээ гэж хэлсэн. Тэгтэл та бид хоёрыг хамтран ажилладаг гэсэн хоёр байгууллагын тамгатай бичиг байхад л болно гэхээр нь за яахав энэ чинь албан бус л юм болно, чамд хэрэгтэй бол явуулъя гээд email хаягаар явуулсан...А.******* анх надад өөрийгөө торхон байшин хийдэг хүн байгаа юм. Би торхон байшин хийгээд явах гэхээр надад тусгай зөвшөөрөлтэй компани хэрэгтэй байна. Манай Хөвсгөл аймгийн Жаргал суманд гадагшаа мод гаргахыг 1 жилийн хугацаатай хориглосон байгаа та мэдэж байгаа биз дээ. Тэгэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд торхон байшин хийхэд боломжтой байна. Би өрөнд орсон хэцүү байна, ээж аавын бие маш тааруу өндөр настай хүмүүс байдаг гээд эхнэртэйгээ хамт ирж надтай уулзсан. Надад хүнд байна, хэцүү байна та надад туслаачээ, дүү нь алдаж онож явсан, маш их өрөнд орсон гэхээр нь чи миний хүүхдээс яалгаа юу байхав, хоёулаа хамтраад ажиллая гээд зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр хамтарч ажиллахаар ярилцаж тохиролцоод 2023 оны 10 дугаар сард модоо бэлдээд ажиллахаар тохиролцсон боловч тухайн үед байгалийн нөхцөлөөс болоод бэлдэж чадаагүй. Тэгээд өвөл бэлдэхээр болсон боловч зуд болоод бэлдэж чадаагүй хавар болсон. Тэгтэл хавар А.******* ирэхээр нь одоо цас сайн хайлаагүй байна, шавар шавхай ихтэй байна гэхэд би тэгвэл Улаанбаатар хот яваад ирье цагдаа дуудаж байгаа гээд явсан. Тэгтэл удалгүй хорих ял авсан сурагтай байсан. Бид хоёр хамтарч ажиллах талаар ярилцаж л байсан. Түүнээс нэг ч удаа хамтарч ажиллагаагүй..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 143-1145-р хуудас),
2. "******* *******" гэх фэйсбүүк цахим хаягнаас "Дүнзэн байшин захиалгаар барьж өгнө" гэх зар нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн хохирогч Д.*******аас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн өдөр 500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн өдрөө 1,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 6,700,000 төгрөг, нийт 12,700,000 төгрөгийг Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч, түүнд 12,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Фэйсбүүк дээр Дүнзэн байшин захиалгаар барьж өгнө утас гэсэн зар байхаар нь уг утас руу залгаж яриад дүнзэн байшин захиалгаар барих уу гэж асуухад нэг эмэгтэй яриад захиалга авч барина гэсэн. Тэгээд тэр эмэгтэйн фэйсбүүк хаягаар найзын хүсэлт явуулаад эгч, ах хоёрынхоо ажлыг хараарай гээд "******* Бат-Эрдэнэ ", "Давгадорж *******" гэсэн нэртэй фэйсбүүк хаяг явуулсан. Тэгээд тэр хоёр хаяг руу найзын хүсэлт явуулахад янз бүрийн байшин сав барьж байгаа зураг явуулаад эгч, ах хоёр нь нэг иймэрхүү ажил хийдэг юм гэж чат бичиж байсан. Тэгээд тэр хоёртой 1 сар орчим чат бичсэн бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дугаарын утаснаас над руу залгаад *******, гэх хоёр хүн над руу яриад чи байшингаа захиалахаар бол урьдчилгаа мөнгөө хийчих ах, эгч хоёр нь чамайг хуурахгүй гэхээр нь би итгээд урьдчилгаа болох 6.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр 2023 оны 08 дугаар сарбн 15-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хаан банкны *******1 дугаартай *******ын гэх нэртэй данс руу өөрийн хаан банкны дугаарын данснаас "Enhjargal" гэсэн утгатай хийсэн. Үүнээс хойш 13 хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******, нар нь ахиж над руу залгаад хаалга, цонх, тээврийн материал аваад очоод байшинг нь бариад өгье ахад нь мөнгөний хэрэг болоод байна чи 6.000.000 төгрөг хийчих гэхээр нь би итгээд нөгөө гэх нэртэй ******* дугаарын данс руу 6.700.00 төгрөгийг өөрийн хаан банкны дугаарын данснаас шилжүүлсэн...Би 12,700,000 төгрөгөө буцаагаад авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 10, 103-104-р хуудас),
Хохирогч Д.*******ын Хаан банкны тоот данснаас ******* данс руу 6,700,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 15-р хуудас),
Хаан банкны Г.ын ******* данс руу хохирогч Д.*******ын 12,700,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 33, 36-р хуудас),
Шүүгдэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "...Би хохирогч нараас мөнгө авч хохирол учруулсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2439000000193 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.*******ийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.
Хохирогч Ш.******* шүүх хуралд гаргасан саналдаа: “...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч А.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Тодруулбал шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч А.******* нь “торх зарна, дүнзэн байшин захиалгаар барьж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нараас мөнгийг нь шилжүүлэн авсан бөгөөд тухайн мөнгийг буцаан өгөх, байшинг барьж өгөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй байгаа нь хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж байх ба залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Эдгээр шинжээрээ иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгарч байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс хайхрамжгүй, гэнэн итгэмтгий байдал зэрэг нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.*******д 8,800,000 төгрөг, Д.*******д 12,700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч А.*******ээс 8,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******д, 12,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.******* нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.******* нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч А.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцооны лавлагаа (1-р 56, 67-73, 75-80,82-84-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч А.******* нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын (1-р 73, 75-80,82-83-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 18 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй болох нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ялын тооцооны лавлагаа (1-р 84-р хуудас)-аар тогтоогдсон.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан ба Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 18 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 01 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 02 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2439000000193 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.*******ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******эд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******эд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн цагдан хоригдсон 105 (нэг зуун тав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.*******ээс 8,800,000 (найман сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.*******д, 12,700,000 (арван хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.******* нарт тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2439000000193 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн шүүх хуралд гаргаж өгсөн флаш 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Долгоржавт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР