| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00481/И |
| Дугаар | 142/ШШ2022/00530 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2022/00530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******,,
Нэхэмжлэлийн шаардлага: 26,567,069.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн овогтой нь дараах зээлийн гэрээг байгуулсан. Үүнд:
1. 2020 оны 07 сарын 02 өдөр ЗГ4015112124 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,000,000 /Хорин дөрвөн сая/ төгрөг, 30 /Гуч/ сарын хугацаатай, жилийн 15.6% /Арван тав аравны зургаа / хувийн хүүтэй Цалингийн зээл авсан болно.
2. 2021 оны 02 сарьн 05 өдөр ЗГ4015112124-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 22,718,206.87 /Хорин хоёр сая долоон зуун арван найман мянга хоёр зуун зургаан төгрог наян долоон мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй, жилийн 15.6% /Арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй, ЗГ4015112124 тоот зээлийн гэрээнд заасан зээлийн хугацааг 3 /Гурав/ сараар сунгаж 2023 оны 04 сарын 05 өдөр хүртэл сунгаж өөрчилсөн болно. нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Холбоо, мэдээллийн технологи, автомагжуулалтьтн цех-д технологийн шугамын монтёр ажил, албан тушаалтай ажилладаг. ЗГ4015112124 тоот зээл нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 356 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 22,718,206.87 /Хорин хоёр сая долоон зуун арван найман мянга хоёр зуун зургаан төгрөг наян долоон мөнгө/, хүү 3,724,513.82 /Гурван сая долоон зуун хорин дөрвөн мянга таван зуун арван гурван төгрөг наян хоёр мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 124,348.74 /Нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун дөчин найман төгрөг далан дөрвөн мөнгө/. Нийт 26,567,069.43 /Хорин зургаан сая таван зуун жаран долоон мянга жаран есөн төгрөг дөчин гурван мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудаж бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд овогтой /ФМ87090413/-н хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөр болох 26,567,069.43 /Хорин зургаан сая таван зуун жаран долоон мянга жаран есөн төгрөг дөчин гурван мөнгө/-г албадан гөлүүлж богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие -аас авсан цалингийн зээлээ төлөх болно. Иймд надад зээлээ төлөх уян хатан боломж олгож өгнө үү. Уг зээлээ 5 дугаар сарын 06-наас сарын төлөлтөөр төлөх хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ын иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн дансны хуулга, мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, Голомт банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Голомт банкны гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан 26,567,069.43 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч тай 2020 оны 07 сарын 02 өдөр ЗГ4015112124 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,000,000 төгрөг, 30 сарын хугацаатай, жилийн 15.6% хувийн хүүтэй цалингийн зээл авсан байна. Үүний дараа 2021 оны 02 сарьн 05 өдөр ЗГ4015112124-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 22,718,206.87 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, жилийн 15.6% хувийн хүүтэй байхаар цалингийн зээлийн нөхцлөө өөрчилжээ.
Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 356 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 22,718,206.87 төгрөг, хүү 3,724,513.82 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 124,348.74 төгрөг, нийт 26,567,069.43 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч аас үндсэн зээл 22,718,206.87 төгрөг, хүү 3,724,513.82 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 124,348.74 төгрөг, нийт 26,567,069.43 төгрөгийг гаргуулан Голомт банкны Орхон салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,785.34 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 290,785.34 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН