Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

- улсын   яллагчаар   Төв   аймгийн   Прокурорын   газрын   хяналтын   прокурор Х.Оюунцэцэг,

- шүүгдэгч Т.Дэлгэрбаярын өмгөөлөгч Т.Амгаланбат,

- шүүгдэгч Л.Тэмүүжиний өмгөөлөгч Ц.Эрдэнэ-Очир,

- шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Алтанцол,

- шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төгрөг овогт Лхагванямын Болдбаатар, Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Төмөрбаатарын Дэлгэрбаяр, Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн 201619000085 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Дундговь аймгийн Мандалговь суманд 1988 оны 05 сарын 08-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн 4-р баг Хадад толгой гэх газар оршин суудаг, /Иргэний үнэмлэхний хаяг: Дундговь аймгийн Сайнцагаан сум 1-р баг Наран гэх газар/, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Төгрөг овогт Лхагванямын Болдбаатар Регистрын дугаар: ЗФ88050815

 

Монгол Улсын харьяат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1995 оны 05 сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Цагаан ус 1-14 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ Регистрын дугаар: ЕЙ95051110

 

 Монгол Улсын харьяат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1996 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн 4 дүгээр баг Улаан ус гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрбаатарын Дэлгэрбаяр Регистрын дугаар: ЕЙ96081517

 

Монгол Улсын харьяат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1999 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг цагаан ус 1 гудамж 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Тэмүүжин Регистрын дугаар: ЕЙ99010115

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Болдбаатар, Т.Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-даар Говьсүмбэр сумын Сүмбэр сумын Ханан гэх газраас иргэн Б.Бат- Эрдэний өмчлөлийн духан дээрээ сартай хар зүсмийн сувай үнээ, сарман зүсмийн хязаалан насны эр үхэр, эвэртэй ягаан судалтай бэдэртэй эр бяруу зэрэг 3 тооны үхрийг 14-97 ГСА улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3-р багийн нутаг Модонгийн Шивээний худаг гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн улаан халзан, хар сарман халзан зүсмийн 2 тооны соёолон гунан үхэрийг 14-97 ГСА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нар нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Авдар уулын энгэр гэх газраас иргэн Д.Бат-Итгэлийн өмчлөлийн мухар улаан халзан гуна, эвэртэй улаан халзан зүсмийн 2 тооны соёолон насны гунан үхрийг 14-97 ГСА улсын дугаартай Хьюндай портер тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан Ухаа 2 дугаар багийн нутаг Сайн хөөт гэх газраас иргэн Ч.Батцэрэнгийн өмчлөлийн эвэртэй улаан зүсмийн, эвэргүй улаан зүсмийн хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р багийн нутаг Элгэн гэх газраас иргэн Б.Ганзоригийн өмчлөлийн мухар улаан алаг зүсмийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн өмчлөлийн бэлхүүс алаг, улаан зүсмийн хязаалан насны үхэр зэргийг 64-08 ГСА улсын дугаартай Галлопер маркийн маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн үйлдсэн хулгайн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Харин Т.Дэлгэрбаярыг би хулгайн мал нядлаж гэж байгаа гэдгийг мэдээгүй, өөрийнхөө малыг нядалж зарах гэж байна гэж бодоод тусалсан. Т.Дашдаваад 1 сая төгрөг бэлнээр өгч, 2 унагатай гүү өгсөн. Бат-итгэлтэд ямаа самнаж байгаад хохирол төлбөр барагдуулна гэсэн гэв.

 

Шүүгдэгч Т.Дэлгэрбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн үйлдсэн хулгайн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би Л.Болдбаатар ахад аав намайг мотоцикль авч унаарай гэж мал өгсөн. Надад туслаад уг малыг гаргаад өгөөч гэж гуйсны дагуу Л.Болдбаатар ах надад тусалсан. Түүнээс би хулгайн мал хамт нядлаад өгөөч гэж хэлээгүй. Би 3 үхрийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч Л.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн үйлдсэн хулгайн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Батцэрэнд 2 сая төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн үйлдсэн хулгайн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Ням-Эрдэнээс авсан үхрээ үхрээр төлсөн. Ганзориг, Баярмагнай хоёроос авсан үхрийг ах төлнө гэсэн гэв.

 

Хохирогч Ч.Батцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р баг сайн хөлт гэх газар малтай өвөлжиж байгаа бөгөөд 2016 оны 01 сарын 21-24-ний өдрийн хооронд 2 тооны үхэрээ сайн хөлтийн хонхор гэх газрын баруун урд толгой дээр хулгайд алдаж нядлуулсан юм. Тэгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-13 тал/,

 

Хохирогч Д.Бат-Итгэлтийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2015 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын 2-р баг Авдрант уулын урд энгэрээс хуучин өвөлжөөний хажууд үхрээ бөөгнүүлж тавиад орхисон. Өглөө босоход мухар халзан гуна, эвэртэй улаан халзан гуныг шулаад толгой, шийр, цувдайг нь тараагаад хаячихсан мах арьсыг нь аваад явчихсан байсан. 5-н үхрээ үзэлгүй байж байгаад 08 сарын 25-нд үхрээ үзэхэд дутсан байхаар нь хайхад шулчихсан байсан. Хэргийн газарт нэг мотоцикльтой хүний мөр, давхар дугуйтай машины мөр л байсан. Тэгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-52 тал/,

 

Хохирогч Т.Дашдаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2015 оны 06 саырн 14-ний шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Ар толгой гэх газар Ханан хорооны зүүн урд талд Хар халзан зүсмийн соёолон үхэр, улаан халзан, соёолон үхрээ шулуулсан. Хэргийн газар дээр арьс шир нь толгойтойгоо үргэлжээрээ байсан. Үхрээ олохгүй хайж байгаад сүүлд олсон. Машины мөр байсан үгүйг мэдэхгүй байна. Сар гаран хайгаад олоогүй юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-52 тал/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ням-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат гэх газраас 2016.05.13-ны өдөр манай аав Ш.Төмөрсүх гэдэг хүний улаан алаг зүсмийн хязаалан эр үхэр, мөн Ганзориг гэх айлын бөөр алаг соёолон насны эр үхрүүдийг бэлчээр дээрээс шулаад хаячихсан байсныг Ганзориг гэдэг хүн олоод аавд хэлсэн байсан. Тэгээд аав очиж үзэхэд өөрийнх нь үхэр мөн байсан ба гэдэс дотрыг нь аваад явчихсан байсан гэсэн. Ганзориг гэдэг хүний үхэртэй манай аавын үхэр хамт бэлчдэг юм..” гэх мэдүүлэг /1-р хх-52 тал/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмагнайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат гэх газраас 2016.05.13-ны орой нэг үхэр тугалаад тэрийгээ авах гээд үхэр дээрээ манай аав, ээж хоёр очсон чинь дэрсэн дотор шувуу цуглаад байхаар нь яваад очсон чинь манай бөөр алаг соёолон насны гуна, Төмөрсүх гэдэг хүний бэлхүүс алаг хязаалан гуна зэрэг 2 тооны үхрийг шулаад толгой, шийр, ширийг нь хаяаад аваад явчихсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан байсан. Манай аав хөдөө малтай ирж чадахгүй байгаа тул итгэмжлэл хийлгэн намайг оролцуулж байгаа юм. Шулуулсан үхрийг тэжээсэн үхэр юм..” гэх мэдүүлэг /1-р хх-52 тал/,

 

Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 10-даар Монголын цагаан сарын өмнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ханан гэх газраас духан дээрээ сартай, хар зүсмийн сувай үнээ, сарман эр, хязаалан эр үхэр, эвэртэй ягаан судалтай бэдэртэй эр бяруу хулгайд алдагдсан. Манайх 20 гаран толгой үхэртэй, ижлээсээ салдаггүй үхрүүд хулгайд алдагдсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-52 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Дашзэвгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Чойр орж хашаа хорооны материал татна гээд энэ хоёр унаад явдаг түүнээс хулгай хийсэн талаар мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-108 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 сарын сүүлээр Анхцэцэгт шилжүүлэг, худалдан авах гэрээ хийж өгөөд Говьсүмбэр аймаг руу явуулсан. Тэгээд Анхцэцэг Говьсүмбэр аймагт очоод өөрийн нэрээр бүртгүүлэн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ болон Говьсүмбэр аймгийн дугаар авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-110 тал/

Гэрч Ч.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... отроор яваа адуутай залуу морьтой давхиж ирээд хойно 2 тооны үхэр шулагдсан байна. Энэ танайхны үхэр байх шиг байна гэснийг би Батцэрэнд хэлж маргааш нь очиж үзээд мөн байна гэсэн..." гэх мэдүүлэг /хх-17-18-р хуудас/,

Гэрч Н.Наранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 01 сарын эхээр манай нөхөр адуундаа явж ирээд үхэрээ хураатал 2 улаан гуна алга гээд хэд хоног хайж яваад Сайн хөтлийн "хонхорын баруун урд толгой дээр нядалж толгой, арьс, шийр сэвсийг нь үлдээгээд явсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-19-20-р хуудас/,

Гэрч С.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...Ер нь бол хүү Тэмүүжин Говьсүмбэр аймаг Чойрт байдаг. Ажил сургуульд явдаггүй, манай эгчийнх хөдөө малтай малчин улсууд болохоор Тэмүүжинг хэлээд авч явдаг. Хөдөө байдаг байсан. Тэмүүжинг хөдөө яваад малд нь туслаад ирлээ гэж боддог.." гэх мэдүүлэг /хх-125-р хуудас/,

Гэрч Д.Уранбайгал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:"... Энэ хоёрыгхөдөө мал дээрээ л байдаг гэж боддог. Манай гэр орноор гэр бүлээрээ ирж хонож байгаагүй. он cap өдрийг нь санахгүй байна. Анхцэцэгийн бие нь өвдөөд нөхөр хүүхдийн хамт ирж хоносон. Өмнө нь 2015 оны өвөл болов уу Анхцэцэг ганцаараа ирж хоносон. Шөнө 20 цагийн орчим болов у би маргааш өглөө нь ажилтай болохоор эрт явдаг..." гэх мэдүүлэг /ХХ-126-127-Р хуудас/,

Гэрч С.Төмөрбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...Дэлгэрбаяр миний том хүү 1996 онд Говьсүмбэр аймагт төрсөн, 4 дүгээр анги төгссөн. Ажил хийдэггүй, надтай хамт мал маллаж байгаад 2016 оны 5 дугаар сард Орхон аймагт Цэргийн албанд татагдсан. 2015 оны мал тооллогоор 6-7 үхэр, бог 600 гаруй тоолуулсан. Манайд зарах үхэр байхгүй, үхэр хийж зараагүй .." гэх мэдүүлэг /хх-128-129-р хуудас/,

 

Гэрч Д.Анхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...Миний хаан банкины 5990197900 дугаар дансанд Оролмаа эгч 3 удаа мөнгө шилжүүлсэн, эхэлж 3.000.000 сая төгрөгийг 2015 оны 06 дугаар сард санагдаж байна, дараа нь 2015 оны 07 дугаар сард өдрийн санахгүй байна 2.500.000 мянган төгрөг шилжүүлсэн, урд нь 2014 онд цагаан сарын өмнөхөн санагдаж байна, 1.700.000 мянган төгрөгийг шилжүүлсэн, өөр сайн санахгүй байна. Оролмаа эгчийн шилжүүлсэн мөнгө бол манай аав ээж, Болдбаатар нарын мах зарсан мөнгийг шилжүүлдэг байсан. Би Болдбаатар, Мөнх-эрдэнэ, Тэмүүжин нартай 3 удаа явж Оролмаа эгчид мах зарсан, 2015 оны 12 дугаар сард өдрийн мэдэхгүй байна. Нөхөр Болдбаатарын глапор машинтай Мөнх-эрдэнэ, Тэмүүжин нартай Оролмаа эгчид хоёр үхрийн махаа зарсан, хэдэн килограмм болсныг мэдэхгүй, мөнгийг миний данс руу хийсэн, нарийн учрын мэдээгүй. 2015 онд cap, өдрийн мэдэхгүй байна, Болдбаатар манай аавын машиныг гуйж Чойр яваад ирье гээд бид хоёр Чойр дээр очоод Мөнх-эрдэнэ, Тэмүүжин хоёрыг авсан, энэ гурав л явсан, би Чойр дээр үлдсэн, шөнө 01-02 цагийн үед ирээд намайг авч Улаанбаатар хот руу хамт явсан, тэгэхэд 1 үхрийн мах байсан санагдаад байна, хэдэн килограмм болсныг мэдэхгүй, мөнгийн дансаар Оролмаа эгчээс авсан. 2016 оны 01 дүгээр сард өдрийн мэдэхгүй, намайг Чойр дээрээ үлдээгээд Болдбаатар би хүнтэй малын наймаа хийсэн юмаа яваад ирье гээд Мөнх-эрдэнэ, Тэмүүжин нартай глапор машинтайгаа яваад шөнө үүрээр ирээд намайг Улаанбаатар хот руу авч явдаг, хүнээс наймаа хийж хоёр үхрийн мах авсан гээд Оролмаа эгчид зарсан, 120-130 кг татсан байх, хүнтэй мал махны наймаа хийж авсан гэж ярьдаг. Би өөр Болдбаатартай хамт явж хулгай хийгээгүй, харин 2015 оны 5-6 сард эцэг, эхийн хамт Болдбаатар бид хоёр бог мал худалдаж аваад Оролмаа эгчид 3-4 удаа мах, гэдэс толгойгийн зарсан..." гэх мэдүүлэг /xx-130-р хуудас/,

 

Гэрч Д.Оролмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...2014 онд Болдбаатар нь Хэнтий аймгийч Хэрлэн баян улаан сумаас анх манай ээж, аав дээр байж байгаад гэр барьж айл болоод Говьсүмбэр аймаг руу нүүж, хадам Дашзэвгийнхээ хажууд буусан, энэ үеэс хойш хадамуудтай нь мал махны наймаа хийж эхэлсэн, одоог хүртэл хийж байгаа. Болдбаатарыг бид нар Улаанаа гэж дууддаг юм. Ингээд 2014 онд cap, өдрийн санахгүй байна, Болдбаатар хадам аав Дашзэвэг, эх нь нэрийн мэдэхгүй, эхнэр, хүүхдийн хамт айл айлын нийлсэн хонь, ямаа нийлсэн 50-60 бог малын мах, арьс ширтэйн зарсан, хэдэн төгрөг болсныг мэдэхгүй, тухайн үед Анхцэцэгийн Хаан банкины дансаар мөнгийн шилжүүлсэн. Болдбаатарын хадамуудаас их хэмжээний малын мах авч байсан. 2015 оны 12 дугаар сард болов уу өдрийн санахгүй байна, Болдбаатар, Мөнх-эрдэнэ, Тэмүүжин нар цэнхэр портер машинтай үүрээр 07 цагийн орчим ирж гурван үхрийн махыг хиллэж өгсөн, 140 орчим кг болсон байх, би махын авч цаашин Баянзүрх хүнсний зах дээр зарж борлуулаад мөнгийн маргааш нь Анхцэцэгийн дансаар шилжүүлсэн. 2015 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн, өдрийн санахгүй байна Болдбаатар нөгөө хоёр залуугийн хамт глапор машинтай хоёр үхрийн мах авчирч өгсөн, 160-170 кг болсон болов уу тухайн үеийн ханшаар тулгаж аваад махын зарж өгсөн, мөнгийн мөн л Анхцэцэгийн дансаар маргааш нь шилжүүлдэг. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 07 цагийн орчим Болдбаатар нөгөө хоёр залуугийн хамт глапор машинтай ирж 2 үхрийн мах зарсан нийт 205 кг мах болсныг зарж мөнгийн бэлнээр 900.000 мянган төгрөг өгсөн. Өөр мал мах авч зарж өгөөгүй..." гэх мэдүүлэг/хх-131-р хуудас/,

 

Гэрч С.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... Мал эмнэлэг ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудаснаас шүүж үзэхэд 2016 оны 04-р сарын 28-ны өдөр Анхцэцэг 1 ямааны махны гарал үүслийн бичиг хийлгэж авсан байна. Хот руу эгч рүүгээ өгч явуулах гэж байгаа юм гэж хэлж байсан. Анхцэцэг нөхөртэйгээ хамт ирсэн. Тухайн үед Жийп машинтай явж байсан /маркийг нь мэдэхгүй/ цонхоор нь махыг нь хараад гарал үүслийн бичиг хийж өгсөн. Энэ жил өөр бичиг хийлгэж аваагүй ..." гэх мэдүүлэг /2-р xx-08-p хуудас/,

 

Гэрч Ц.Дашзэгвэ  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...2015 оны 05-р сарын сүүлээр, 6-р сарын эхээр 2 удаа Оролмаад бог малын 50 орчим мах аваачиж өгсөн. Тоог нарийн санахгүй байна. 2 удаа Оролмаад мах өгөхдөө өөрийнхөө эзэмшлийн Портер маркийн 14-97 ГСА улсын дугаартай авто машинаар ачиж аваачиж өгсөн. Би Оролмаад 2 удаа бог малын мах зараад мөнгийг нь авахдаа охин Анхцэцэгийн дансаар шилжүүлэн авч байсан. Дансны дугаарыг мэдэхгүй байна. Max өгсөн өдрөөс хойш 2-3 хонгийн дараа махны мөнгө шилжээд ороод ирдэг байсан..." гэх мэдүүлэг /2-р xx-10-p хуудас/,

 

Гэрч В.Дагзмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...Нэг удаа 2015 оны 07-р сарын 18-19-ны үед санагдаж байна. Хүүхдийн хурам найр болох гээд мөнгөний хэрэг гараад саахалт айлын Түмэнжаргал гэх хүнтэй наймаа хийгээд унагтай гүүгээ өгөөд Түмэнжаргалаас нас гүйцсэн хүрэн алаг зүсмийн адуу аваад махлаад Оролмаа гэх хүнд өгсөн. Адууны махаа өгөхдөө Дашзэвэгийн хүргэн Болдбаатараар /Улаанаагаар/ дамжуулан Оролмаатай холбоо бариад Улаанбаатар хотод би өөрийнхөө Уаз-469 маркийн 31-34 ГСА гэсэн улсын дугаартай авто машинтайгаа хүргэж өгсөн. Тухайн үед манай машины мотор цохих гээд Улаанбаатар хотын төврүү орж болохгүй байсан Оролмаагийн нөхөр нь гэх залуу Налайхын орчимд өөдөөс ирж адууны махыг авсан. Нийт 850,000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Өөр мал мах өгч байгаагүй..." гэх мэдүүлэг /2-р хх-11-р хуудас/,

 

Гэрч С.Баасансүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...Би нөхөр Дашзэвэгийн хамт 2015 оны 05-р сарын сүүлээр, 6-р сарын эхээр 2 удаа Оролмаад бог малын 50 гаран мах аваачиж өгсөн. Хэдэн бог малын мах аваачиж өгсөнөө нарийн санахгүй. 2 удаа Оролмаад малын мах өгөхдөө нөхөр Дашзэвэгийн нэр дээр бүртгэлтэй Портер маркийн 14-97 ГСА улсын дугаартай авто машинаар ачиж аваачиж өгсөн. Оролмаад зарсан малынхаа махны мөнгийг охин Анхцэцэгийн Хаан банкны дансаар шилжүүлэн авдаг байсан. Дансны дугаарыг мэдэхгүй. Анхцэцэг энэ талаар сайн мэдэж байгаа..." гэх мэдүүлэг/2-р xx-12-p хуудас/,

 

Бусад баримт сэлт:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-08-р хуудас/,

Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06/28 тоот албан бичиг /xx-15-р хуудас/,

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого /xx-16-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /xx-23-р хуудас/,

Мал амьтан эрэн сурвалжлах /хх-25-26-р хуудас/,

Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /xx-31-р хуудас/,

Мөнгө түр хураан авсан тэмдэглэл /xx-32-р хуудас/,

Хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /xx-33-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 38-39-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-46-48-р хуудас/,

Схем зураг /xx-49-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /xx-54-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-60-р хуудас/,

Схем зураг /xx-61-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /xx-67-р хуудас/,

   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-72-78-р

хуудас/,

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 34 тоот албан бичиг /хх-84-р хуудас/, Итгэмжлэл /хх-85-р хуудас/,

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого /хх-88-89-р хуудас/, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 33 тоот албан бичиг/хх-90-р хуудас/, Итгэмжлэл/хх-91-92-р хуудас/,

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого /хх-95-96-р хуудас/, Эд зүйл үнэлсэн тухай /хх-98-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-112-113-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-115-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-116-117-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-119-р хуудас/,

Иргэн Д.Оролмаагийн хашаа, байшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-132-133-р

хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-165-167-р хуудас/

Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 тоот албан бичиг /хх-194-р хуудас/,

Төв аймгийн Улсын бүртгэл, статистиктийн газрын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/639 тоот албан бичиг /хх-196-р хуудас/,

Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 61 тоот лавлагаа /хх-198-р хуудас/,

Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 91 тоот лавлагаа /хх-200-р хуудас/,

Төв аймгийн Улсын бүртгэл, статистиктийн газрын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/750 тоот албан бичиг /хх-201-р хуудас/,

Төрийн банкны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 165 тоот албан бичиг /хх-203-208-р хуудас/,

Хаан банкны 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16/230 тоот албан бичиг /хх-215-238-р хуудас/,

Д.Анхцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-242-243-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Владмирын 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар "Хэргийн газраас бэхжүүлсэн гэх тээврийн хэрэгслийн дугуйн мөр нь харьцуулах загаварт ирүүлсэн "Х/Портер" маркийн 14-97 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөртэй тохирохгүй байна." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-14-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Владмирын 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар "Хэргийн газраас бэхжүүлсэн гэх тээврийн хэрэгслийн дугуйн мөр нь харьцуулах загаварт ирүүлсэн "Хьюндай Галлопер" маркийн 64-08 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөртэй тохирч байна." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-19-25-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-26-29-р хуудас/,

Төв аймгийн Баянжаргалан сумын засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 05/133 тоот албан бичиг /2-р хх-48-р хуудас/,

Хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /2-р хх-53-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-55-р хуудас/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-74-р хуудас/,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойолт

/2-р хх-90, 93-р хуудас/,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойолт

/2-р хх-91-92-р хуудас/,

Хохирогч Т.Дашдаваагийн хохирол барагдуулсан гэх бичиг /2-р хх-95-р хуудас/, Хохирогч Б.Бат-Эрдэнийн хохирол барагдуулсан гэх бичиг /2-р хх-102-р

хуудас/,

 

шүүгдэгч Л.Болдбаатарыг 2016 оны 04 сарын 14-ний өдөр сэжигтнээр /хх-163-164-р хуудас/, 2016 оны 07 сарын 10-ны өдөр яллагдагчаар /2-хх-31-32-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 2016 оны 05 сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх-168-169-р хуудас/, 2016 оны 07 сарын 10-ны өдөр яллагдагчаар /2-р хх-ЗЗ-34-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч Л.Тэмүүжинг 2016 оны 05 сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх-173-р хуудас/, 2016 оны 07 сарын 09-ний өдөр яллагдагчаар /2-р хх 38-39-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч Т.Дэлгэрбаярыг 2016 оны 06 сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-176-177-р хуудас/, 2016 оны 07 сарын 10-ны өдөр яллагдагчаар /2-р хх-36-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

Л.Болдбаатарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /хх-181-р хуудас/,

Б.Мөнх-Эрдэнийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /хх-183-р хуудас/,

Л.Тэмүүжиний ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /хх-185-р хуудас/,

Т.Дэлгэрбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /хх-192-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Болдбаатар, Т.Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-даар Говьсүмбэр сумын Сүмбэр сумын Ханан гэх газраас иргэн Б.Бат- Эрдэний өмчлөлийн духан дээрээ сартай хар зүсмийн сувай үнээ, сарман зүсмийн хязаалан насны эр үхэр, эвэртэй ягаан судалтай бэдэртэй эр бяруу зэрэг 3 тооны үхрийг 14-97 ГСА улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3-р багийн нутаг Модонгийн Шивээний худаг гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Т.Дашдаваагийн өмчлөлийн улаан халзан, хар сарман халзан зүсмийн 2 тооны соёолон гунан үхэрийг 14-97 ГСА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нар нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Авдар уул- ын энгэр гэх газраас иргэн Д.Бат-Итгэлийн өмчлөлийн мухар улаан халзан гуна, эвэртэй улаан халзан зүсмийн 2 тооны соёолон насны гунан үхрийг 14-97 ГСА улсын дугаартай Хьюндай портер тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан Ухаа 2 дугаар багийн нутаг Сайн хөөт гэх газраас иргэн Ч.Батцэрэнгийн өмчлөлийн эвэртэй улаан зүсмийн, эвэргүй улаан зүсмийн хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р багийн нутаг Элгэн гэх газраас иргэн Б.Ганзоригийн өмчлөлийн мухар улаан алаг зүсмийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн өмчлөлийн бэлхүүс алаг, улаан зүсмийн хязаалан насны үхэр зэргийг 64-08 ГСА улсын дугаартай Галлопер маркийн маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Баярмагнай, Т.Ням-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Т.Дашдаваа, Д.Бат-Итгэл, Ч.Батцэрэн, П.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Ч.Ганбаатар, Н.Наранчимэг, Д.Анхцэцэг, Д.Оролмаа, С.Энх-Амгалан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл, мөнгө түр хураан авсан тэмдэглэл, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Анхцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Владмирын 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Алтанцол, Т.Амгаланбат нарын гаргасан “ Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүгдэгч нараас гаргуулахгүй байх мөн шүүгдэгч Л.Болдбаатар нь Т.Дэлгэрбаяртай бүлэглээгүй болохыг тогтоож, шүүгдэгч нарт оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судалж үзэхэд дээрх 2 тооны үхэр нь хэний өмчлөлд байсан эсэх, хэний эзэмшлийнх болох нь тодорхойгүй, шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нар хязаалан насны 2 тооны үхрийг хэний эзэмшлийнх болохыг мэдээгүй болох нь хохирогч П.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Би Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн засаг даргын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд манай багийн Уран борын худаг гэх газарт 2 тооны үхэр шулагдсан хэргийн хохирогч нь олж тогтоогдохгүй байх үндэслэлээр манай сумын ЗДТГ-аас намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон...” гэх мэдүүлэг, гэрч Н.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Манай Жаргалант багийн иргэдээс 2015 оны өвөл Улаан ухаа 2-р багийн нутгаар болон Уран борын худаг орчимд өвөлжиж байсан иргэд байхгүй. Уран борын худгийн ойр орчмоос 2 тооны үхэр алдагдсан талаар манай багийн иргэдээс хэлж мэдээлсэн зүйлгүй..” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж, өмгөөлөгчийг байлцуулан авсан шүүгдэгч Л.Болдбаатарын мэдүүлсэн 2015 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна, ганцаараа 64-08 ГСА улсын дугаартай Галлопер маркийн тээврийн хэрэгсэлтэй Говьсүмбэр аймгаас гараад Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Сайн хөөт дэрснээс улаан, хар зүсмийн 2 тооны бярууг бугуйлдаж барьж аваад газар дээр нь нядлаад тэгээд арьс ширийг нь тэнд орхичихоод...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж, өмгөөлөгчийг байлцуулан авсан шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн “... Анх 2015 оны 12 дугаар сард өдрийн нь мэдэхгүй байна. Болдбаатар хадмынхаа портер машинтай манай гэрт өдөр 15 цагийн орчим ганцаараа ирээд Тэмүүжин бид хоёрыг үхэрт явъя гээд аваад явсан. Тэгээд газрын нэрийг мэдэхгүй, орой 18 цагийн орчим 20 гаран тооны үхэр дээр очсон, Болдбаатар ах бугуйлаар улаан зүсмийн эр үхэр, хар зүсмийн эр үхрийг барьж аваад газар дээр нь хоёр үхрийг Болдбаатар ах нядлаж, Тэмүүжин бид хоёр тусалсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд багтаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар” өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх тул 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас хязаалан насны 2 тооны үхрийг 64-08 ГСА улсын дугаартай Хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн бусдын 2 тооны үхрийг завшсан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нар нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, гэмт үйлдлээ түргэсгэх зорилгоор 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэл, 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлийг хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримт болон шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигч Д.Анхцэцэгт, 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигч Ц.Дашзэгвэд тус тус буцаан олгож, дээрх тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ буюу нийт 5.800.000 /таван сая найман зуун  мянга/ төгрөгийг шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нараас хувь тэнцүүлэн 1.450.000 / нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Болдбаатар нь Т.Дэлгэрбаяртай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-даар Говьсүмбэр сумын Сүмбэр сумын Ханан гэх газраас иргэн Б.Бат-Эрдэний өмчлөлийн духан дээрээ сартай хар зүсмийн сувай үнээ, сарман зүсмийн хязаалан насны эр үхэр, эвэртэй ягаан судалтай бэдэртэй эр бяруу зэрэг 3 тооны үхрийг 14-97 ГСА улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дэлгэрбаяр нь “2014 оны 12 дугаар сарын 10-даар Говьсүмбэр сумын Сүмбэр сумын Ханан гэх газраас иргэн Б.Бат-Эрдэний өмчлөлийн 3 тооны үхрийг би ганцаараа явж хулгай хийсэн” гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу Л.Болдбаатараас яллагдагчаар авсан мэдүүлэгт “...Дэлгэрбаяр ганцаараа нядалж эхэлсэн, харанхуй болчихоор нь би туслалцаад нядалсан, тэгээд тэр гурван үхрийг нь ачаад Улаанбаатар хот руу шөнө ачиж оруулаад Оролмаад аваачиж зарсан..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Т.Дэлгэрбаяр нэг дэх үхрээ 40 орчим минут янзлаад хоёр дахь үхрээ унагаахад нар жаргасан. Тэгээд би машинаас бууж очоод туслалцаад сүүлийн хоёр үхрийг янзалсан” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Л.Болдбаатар нь дээрх гэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа давтан үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хир хэмжээг харгалзан шүүгдэгч Л.Болдбаатар, Л.Тэмүүжин, Б.Мөнх-Эрдэнэ нарт баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Т.Дэлгэрбаяр нь шүүгдэгч Л.Болдбаатартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-даар Говьсүмбэр сумын Сүмбэр сумын Ханан гэх газраас иргэн Б.Бат- Эрдэний өмчлөлийн духан дээрээ сартай хар зүсмийн сувай үнээ, сарман зүсмийн хязаалан насны эр үхэр, эвэртэй ягаан судалтай бэдэртэй эр бяруу зэрэг 3 тооны үхрийг 14-97 ГСА улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлж, бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

Шүүгдэгч Т.Дэлгэрбаярт холбогдох дээрх хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бат-Эрдэнэ нь 2.100.000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Т.Дашдаваа нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, Д.Бат-Итгэл нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Ч.Батцэрэн нь 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Б.Ганзориг нь 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Ш.Төмөрхуяг нь 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаснаас шүүгдэгч Т.Дэлгэрбаяр нь хохирогч Б.Бат-Эрдэнэ 2.100.000 төгрөгийг, шүүхийн шатанд хохирогч Т.Дашдаваагийн 3.000.00 төгрөгийн, Д.Бат-Итгэлийн 3.000.000 төгрөгийн, Ч.Батцэрэнгийн 2.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нар нь төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Бат-Эрдэнэ, Т.Дашдаваа, Д.Бат-Итгэлт, Ч.Батцэрэн нарын бичгээр гаргаж өгсөн “хохирол төлбөрөө бүрэн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх хүсэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Харин хохирогч Б.Ганзоригийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч Ш.Төмөрхуягийн 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч нар нь төлөөгүй байх тул шүүгдэгч Л.Болдбаатар, Л.Тэмүүжин, Б.Мөнх-Эрдэнэ нараас хувь тэнцүүлэн 733.333 /долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ц.Дашзэвгийнх болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Дашзэвгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...Энэ машин нь миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Чойр орж хашаа хорооны материал татна гээд энэ хоёр унаад явдаг, түүнээс хулгай хийсэн талаар мэдээгүй /1-р хх-108-р хуудас/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн" Би хадмын машиныг бууц зөөнө, хороо барина гэж авсан" гэх мэдүүлэг, Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байх тул мөрдөн байцаалтын шатанд Ц.Дашзэвгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Дашзэгвэ нь шүүгдэгч Л.Болдбаатар, Л.Тэмүүжин, Б.Мөнх-Эрдэнэ нарыг хулгайн гэмт хэрэгтээ хөнгөвчлөх зорилгоор өөрийн эзэмшлийн автомашиныг хэрэглэх гэж байсанг мэдээгүй, мэдэх боломжгүй, хулгайн гэмт хэрэгт хэрэглэсэн болохыг Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байх үед нь мэдсэн байна.

Иймд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигч Ц.Дашзэгвэд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Анхцэцэгийнх болох нь иргэний нэхэмжлэгч Ш.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн "...2015 оны 12-р сарын сүүлчээр Анхцэцэгт 4 сая төгрөгөөр зарсан. Тухайн үедээ Анхцэцэг нь мөнгөгүй байна хавар ноолуур тушаагаад мөнгийг нь өгье нүүж барьхад машин хэрэгтэй гэж хэлээд авсан. Би машиныхаа мөнгийг олж авч чадаагүй байгаа учир мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Анхцэцэгийн “...2015 оны 12 дугаар сард хүргэн ах Батмөнхөөс 4 сая төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь өгөөгүй байгаа..” гэх мэдүүлэг, Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул хулгайн гэмт хэрэг хэрэглэсэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигч Д.Анхцэцэгт буцаан олгож, иргэний нэхэмжлэгч Ш.Батмөнх нь Д.Анхцэцэгээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үзүүр хэсэг нь хугархай цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан эрээн өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Л.Болдбаатарын гэрээс 2016 оны 05 сарын 16-ны өдөр хураан авсан 200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Болдбаатарт буцаан олгож, 64-08 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01092317 тоот гэрчилгээ, Л.Болдбаатарын №1053779 дугаартай В ангилалын жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох, шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэлгэрбаяр нар нь тус тус 14 хоног шүүгдэгч Л.Тэмүүжин нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 248.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Төгрөг овогт Лхагванямын Болдбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Б.Бат-Эрдэний өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, 2.100.000 төгрөгийн, иргэн Т.Дашдаваагийн 2 тооны соёолон гунан үхэрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн, иргэн Д.Бат-Итгэлийн 2 тооны соёолон насны гунан үхрийг 3.000.000 төгрөгийн иргэн Ч.Батцэрэнгийн хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн, иргэн Б.Ганзоригийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн хязаалан насны үхэр зэргийг хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Т.Дашдаваагийн 2 тооны соёолон гунан үхэрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн, иргэн Д.Бат-Итгэлийн 2 тооны соёолон насны гунан үхрийг 3.000.000 төгрөгийн, Ч.Батцэрэнгийн хязаалан насны 2 тооны үхрийг хулгайлж,  2.000.000 төгрөгийн, иргэн Б.Ганзоригийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн хязаалан насны үхэр зэргийг хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Дэлгэрбаярыг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Б.Бат-Эрдэний 3 тооны үхрийг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Бэсүд овогт Лхагвасүрэнгийн Тэмүүжинг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж иргэн Д.Бат-Итгэлийн 2 тооны соёолон насны гунан үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн, иргэн Ч.Батцэрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн, иргэн Б.Ганзоригийн соёолон насны үхэр, иргэн Ш.Төмөрсүхийн хязаалан насны үхрийг хулгайлж, Б.Ганзоригт 1.000.000, Ш.Төмөрхуягт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дэлгэрбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Л.Болдбаатарыг 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Л.Тэмүүжинг 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Болдбаатарт оногдуулсан 3 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн, ялтан Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн, ялтан Л.Тэмүүжинд оногдуулсан 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-08 ГСА улсын дугаартай Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, 14-97 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нараас хувь тэнцүүлэн 1.450.000 / нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

10. Энэ хэрэгт хураагдаж ирсэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Болдбаатарт буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2015 оны 12 дугаар сарын 10-даар Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Уран борын худаг гэх газраас алдагдсан гэх хязаалан насны 2 тооны үхрийн хууль ёсны эзэмшигч нь нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний нэхэмжлэгч Ш.Батмөнх нь Х.Галлопер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.  

12. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 64-08 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01092317 тоот гэрчилгээ, Л.Болдбаатарын №1053779 дугаартай В ангилалын жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

13. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын цагдан хоригдсон 14 хоног, шүүгдэгч Л.Тэмүүжингийн цагдан хоригдсон 3 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

14.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин, Т.Дэлгэрбаяр нар нь хохирогч Б.Бат-Эрдэнэд 2.100.000 төгрөгийн, хохирогч Т.Дашдаваад 3.000.00 төгрөгийн, Д.Бат-Итгэлд 3.000.000 төгрөгийн, Ч.Батцэрэнд 2.000.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн, хохирогч Б.Ганзоригийн 1.000.000 төгрөгийн, хохирогч Ш.Төмөрхуягийн 1.200.000 нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нараас хувь тэнцүүлэн 733.333 /долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Ганзориг, Ш.Төмөрхуяг нарт тус тус олгосугай.

 

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үзүүр хэсэг нь хугархай цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан эрээн өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр
зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Л.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Тэмүүжин нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Т.Дэлгэрбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ю.ЭНХМАА