| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00359/И |
| Дугаар | 142/ШШ2022/00400 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2022/00400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.сүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 27-19 тоотод оршин суух, ,*******,
Хариуцагч: *******,*******,*******,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
Хариуцагч: /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 онд овогтой танилцаж хамтран амьдарч байгаад бидний дундаас 2015 оны 04 сарын 16-нд хүү төрсөн бөгөөд бид албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй байсан ба хүүгээ нэг нас 2 сартай байхад нь миний бие муудаж эмнэлэгт хэвтсэнээр эцэг болох нь дахин ирээгүй тул салцгаасан. Үүнээс хойш хамтран амьдраагүй 5 жил болсон ба хүүхдээ анхаарч хайхрахгүй байгаа тул овогтой хүү ийг цаашид асран хамгаалж тэжээн тэтгэх эрхийг нь эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг болох гаас хүүд минь тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие хүү дөө тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад энэ талаар маргах, татгалзах зүйл байхгүй. Миний бие хөдөө морь маллаж байгаа тул шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт /хх-2/, М.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Үйлсбадрах өрхийн эмчийн тодорхойлолт /хх-5/, Орхон аймгийн******* 3 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-6/, *******,*******,*******ийн Засаг даргын тодорхойлолт /хх-7/,
Хариуцагчаас: гийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
, нар хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү М.ийг төрүүлсэн. Тэрээр эцгээрээ овоглодог болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү М.өд 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг гаар нь сар бүр тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан М.ийг эх ынх нь асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү М.өд бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг гаар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ид олгосугай
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН