Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/329

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Мах маркет” ХХК-ийн бойны газарт хуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Дэнжийн *******-******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.3, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар ******* жил 8 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 33******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3*******6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн *******1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт /РД: ЖБ /.
Шүүгдэгч ******* овогт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 0******* дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотод оршин суух иргэн гэрт ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж зодсны улмаас   биед зүүн жавьж, зүүн чихний дэлбээний язарсан шарх, зүүн хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 0******* дугаар сарын 23-ны өглөө гэртээ ганцаараа  унтаж байхад 0******* цагийн үед танил дүү ******* ганцаараа орж ирээд унтсан юм. Ингээд 08 цаг өнгөрч байхад гараад орой 18 цаг өнгөрөөгөөд согтуу ганцаараа орж ирсэн. ... гэрт юм яриад сууж байснаа шууд миний нүүр рүү 2 удаа цохисон тэгэхэд миний хамар амнаас цус гарсан бөгөөд уруул дотор хэсэгтээ язарсан. Ингээд байж байхад гаднаас танил Нармандах орж ирсэн юм. ... түргэн дуудаад эмнэлэг дээр ирж уруулын дотор 3 оёдол тавиулсан мөн нэг шүд хөдөлсөн. бид хоёр хэрэлдэж маргалдаагүй, юм яриад сууж байснаа гэнэт л босож ирээд намайг шууд цохисон. Би г цохиогүй хөл гар муутай, таягтай явдаг... намайг цохисноос хойш миний биед учирсан гэмтэл шарх бүрэн эдгэрсэн. Одоо ямар нэг өвдөж зовуурилж байгаа зүйл огт байхгүй. Надад эмчилгээний зардал гэхээр юм гараагүй. Би эмнэлэгт очиж үзүүлээгүй. Угаасаа ******* цохиулаад хэд хоногийн дараа зүгээр болчихсон..Надад ямар нэгэн гомдол санал гэхээр юм юу ч байхгүй...” гэжээ. /хх-ийн 10, 12 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч эмчилгээнд эрүүл  мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд 2024 оны 0******* сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 сарын 06-ны өдрийн хоорондох хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч эмчилгээний зардал 162,799 төгрөг зарцуулсан байна. Иймд ..буруутай этгээдээс...уг зардлыг нэхэмжлэх болно” гэжээ. /хх-ийн 16 тал/ 
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 0******* дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрөөгөөд Хэрлэн сум 10 дугаар баг Ялалтын тоотод танил гийн гэрт очсон юм. Тэгсэн гийн нүүр ам нь цус болсон хүнд зодуулсан байдалтай танихгүй нэг залуугийн хамт хоёулаа архи уусан байдалтай байсан. Тэгээд юу болоо вэ гэхэд энэ намайг зодсон гэж тухайн залууг хэлсэн бөгөөд тус залуу нь мөн өөрөө 2,3 удаа цохисон гэж хэлсэн. Би аг зодсон хүний хэн гэдгийг мэдэхгүй танихгүй залуу байсан. Гэрт нь болон тухайн танихгүй залуу хоёр л байсан өөр хүн байгаагүй. Гаднаас хүн орж ирээгүй...” гэжээ. /хх-ийн 18 тал/
    Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2024 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 300 тоот дүгнэлтэд:
1.     биед зүүн жавьж, зүүн чихний дэлбээний язарсан шарх, зүүн хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна .
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4.    Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/  
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал
- *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

******* овогт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 0******* дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалт тоотод оршин суух иргэн гэрт ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж зодсны улмаас   биед зүүн жавьж, зүүн чихний дэлбээний язарсан шарх, зүүн хацар, шанаа, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 37 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 162,799 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч *******гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 /хоёр/ сар Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 162,799 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ