МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, С овогт Х.И /РД:/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Маршал таун 000 байр, 00 тоот хаягт байрлах, С овогт Б.Б /РД:/-д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.О , Д.Н, нарийн бичгийн дарга Д.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Х-ын И нь иргэн Б-ын Б-тэй2000 онд танилцаж 2000 оны 06 дугаар сард Япон улсад гэр бүлээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2000 онд охин Б.Эрдэм-Сор, 2006 онд хүү Б.Э, 2006 онд охин Б.Э нар төрсөн байдаг. Хамт амьдарч эхлэхдээ бид миний аав ээжийн гэрт байсан бөгөөд би 2002 онд Япон улсын элчин сайдын яаманд үндсэн ажилтнаар, Б.Б-ийн хувьд шүдний эмчээр ажиллаж амьдралын гараагаа эхэлсэн. Би сарын 500 доллар орчим цалинтай бол түүний хувьд 60.000 төгрөгийн цалинтай байсан нь түүнийг ихээхэн бухимдуулж, намайг үзэл бодлоо хэлэх гэхээр Б.Бчи яасан мундаг юм зэргээр ам хааж, дундын шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлдэг байсан. 2002 онд нөхөр Б.Бгэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, үүнээс болж би салъя гэхэд нүүр лүү минь аяга шидэж хөмсгийг минь сэтэлж надад анх гар хүрч эхлэл тавигдаж байсан. 2000 онд мөн согтуу шөнийн цагаар хөгжим чанга тавихад аав минь боль гэхэд охинтойгоо унтаж байсан миний нүүрлүү архи асгаж, үснээс зулгааж босгоод паар мөргүүлэн унагаахад ээж орж ирэн болиулсан. Үүнээс хойш удаа дараа агсам согтуу тавих, намайг хэлэх хэлэхгүйгээр доромжилж гар хүрч байсан боловч тэр тоолонд дахиж тэгэхгүй гэж гуйн амьдралыг үргэлжлүүлсээр ирсэн Б.Б-ийн гадуур архи ууж оройтож ирэх, хэрүүл өдөж агсам тавих нь улам даамжирсаар гэртээ байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эхнэр нөхөр хоорондын нандин харилцаа, харилцан ярьж ойлголцох нь холдсоор бараг үгүй болсон. 2000 оны 00 дугаар сард согтуу байхдаа намайг хэвтэрт ортол зодож, түүний гараас би арайхийн мултарч байрны гаднаас тусламж эрж гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж байсан. Энэ талаар авагдсан баримтууд, гэрчүүд бүгд байгаа. Тухайн үед цагдаад гомдол гаргасан бөгөөд толгойн баруун хэсэгт 5 оёдол тавиулж, тархинд цус хурж, хамрын яс бутарч хугарсан, хавирга гэмтэж амьсгалахад хүндрэлтэй, биеэр битүү зөөлөн эдийн гэмтэлтэй, хэвтрийн дэглэм барих хүртэл шаардлагатай болж байсан саяхан мэт санагдаж сэтгэл зүйн хувьд одоог хүртэл хүнд байдаг. Үүнээс хойш удаа дараа гэр бүлээс гадуур харилцаа тогтоох агсам согтуу тавих, айлгаж гар хүрэх асуудал үргэлжилсээр 20-иод жил болоход тэр хүн засрахгүй нь ойлгомжтой болсон тул 2020 оны 7 дугаар сард миний бие түүнээс салах шийдвэрийг гаргаж, 2020 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байна. Би одоо хүүхдүүдийн хамт өөрийн эцэг эхийн гэрт тусдаа амьдарч байгаа боловч Б.Б мөн л шөнө дөлөөр байнга залгаж дарамталж байгаагийн дээр хөгшин, бие муутай аав ээж рүү минь хүртэл залгаж дайрч давшлан амгалан тайван байдлыг нь алдагдуулж, сэтгэл санааны гүн хямралд оруулж байна. Тэр ч битгий хэл шөнө дунд өнгөрсөн хойно аав ээжийн минь гэр лүү хулгайгаар орж ирэн миний утсыг булаан авч явж байсан. Б.Б-ийнзүгээс 2020 онд үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл, танхайралтай холбоотой 2020 оны 5 дугаар сард согтуугаар шөнө дөлөөр ирж хаалга өшиглөсөөр хаалганы бариулыг унагааж, настай хоёр хөгшин болон хүүхдүүдийг айлган сүрдүүлж тайван байдлыг алдагдуулсан хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 0 дүгээр хэлтэст шалгагдаж, тэр зөрчлийн хэргээр торгуулсан боловч Ерөнхийлөгчийн хуулиар өршөөгдсөн. 2020 оны 6 дугаар сард мөн согтуугаар ирж хаалга зогсоо зайгүй хонхдож, балбаж, утсаар чамайг ажилдаа явж байхад чинь тархийг чинь буугаар зад буудна гэж амь насанд заналхийлсэн асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 0 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсыг хүлээж байгаа болно. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр, 04 цагт манай аав ээжийн гэрт хулгайгаар нэвтэрч миний гар утсыг булаан зугтаж, утсанд байсан түүний үйлдсэн танхайрал болон амь насанд заналхийлсэн бичлэгийн баримтыг устгасан үйлдэл нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 0 дүгээр хэлтэст зөрчлийн хэргээр одоо шалгагдаж байгаа. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 06 цагт согтуугаар өөрийн 0000 дугаартай Патрол машинаар манай байрны гадаа байсан, оршин суугч Б.Н-ын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн авто машиныг мөргөж хохирол учруулсныг Сүхбаатар дүүргийн Замын цагдаа шалган тогтоож, Б.Б-ийн жолооны эрхийг 0 жилээр хасч, мөргүүлсэн машины хохирлыг шүүхээр шийдүүлэхээр болсон. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 22 цагт миний ээжийн эзэмшилд байдаг 0000 Тоёота Венза маркийн авто машиныг хүчээр булаан авч явсан явдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгч гомдол гаргасан. Мөрдөгч шалгаж зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан. 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, бага охин Б.Эрдэм-Солонгыг цэцэрлэгээс авахаар очсон ээжийг маань цохиж унагаан, цээжин хэсэгт гэмтэл учруулсан явдалд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 0 дүгээр хэлтэст гомдол гаргасан байгаа. 2020 оны 00 дугаар сарын 5-ны өдөр, 04:00 цагт согтуугаар 0505 УНП Патрол маркийн авто тээврийн хэрэгслээ барьж ирээд орцны гадаа байсан хүү Б.Эыг айлган хоргоож, хүүгээ авахаар гарч ирсэн намайг түлхэн унагааж зодохоор дайрч мөн машинтайгаа дайрахаар завдаж байгаад зугатаасан хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 0 дүгээр хэлтэст зөрчлийн хэрэг дээр нь нэмэгдэн шалгагдаж байгаа. 2020 оны 00 дугаар сарын 05-ны үүрийн 00 цагт согтуу ирж хаалга өшиглөж танхайрсан явдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 0 дүгээр хэлтэст дуудлага өгч гомдол гаргасан. Өмнө дурдаж буй энэ бүх хүчирхийлэл гэр бүл цуцлах шалтаан болсон тул шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Ббидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Э, охин Б.Энар одоогийн байдлаар эх миний асрамжид байгаа, эцэг Б.Бнь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг нь хүүхдүүдийн асрамж, цаашдын хүмүүжил, төлөвшилд муугаар нөлөөлөх талтайг харгалзан 2006 онд төрсөн охин Б.Эболон 2006 онд төрсөн хүү Б.Э нарыг миний асрамжид үлдээх шийдвэр гаргаж өгнө үү. 2000 онд төрсөн охин Эрдэм-Сорын хувьд одоо насанд хүрсэн тул сонголтыг охиндоо үлдээнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 029 дүгээр зүйлийн 029.0 дэх хэсгийн 029.0.0-д заасны дагуу хүү Б.Э, охин Б.Эрдэм солонго нарт тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Бид эхний орон сууцыг авахад би 70 хувь, Б.Б 00 хувийг гаргаж авсан. Намайг 2 жил гадаадад байж байгаад ирэхэд тус орон сууц Б.Б-ийнээжийн нэр дээр бүртгэлтэй байсан. Намайг ирсний дараа Б.Бээждээ байрандаа буцаж оръё гэхэд ээж нь зөвшөөрөөгүй. Тэр асуудал дээр би ач холбогдол өгдөггүй байсан. Өнөөдрийн байдлаар бидний нэр дээр хөрөнгө байхгүй байгаа учир дундын эд хөрөнгийн асуудлын талаарх маргаанаа жич гаргана гэв. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Х.Н тай гэр бүл болон 20 гаран жил амьдарч, бидний дундаас хүүхэд төрсөн. Одоо том охин 20 настай, дунд хүү 05 настай, бага охин 5 настай. Бидний амьдрал сайн, сайхан, хэцүү бэрхшээлтэй, мөн маргаан мэтгэлцээнтэй ч хамтдаа 0 хүүхдээ өсгөж, хүмүүжүүлсээр өдий хүрсэн. Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэгч биш, Х.Нгийн намайг хүчирхийлэгч болгох гэж тусдаа байсан цагаас хойш уулзаж, харагдах бүрт цагдаа дуудаж байгаа нь үнэн. Энэ нь ч тодорхой шалтгаантай. Гэхдээ би амьдралаа үрэн таран хийж, хэдэн хүүхдээ өнчрүүлэхийг огт хүсэхгүй байна. Бидний амьдрал, үр хүүхдүүдийн маань хувь заяаг шүүхийн байгууллагаас зөв шударга хандан шийдвэрлэнэ гэдэг найдаж байна гэжээ. Нэхэмжлэгчээс оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Б.Эын сургуулийн тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эдгээр баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Б.Б-дхолбогдох 2009000974 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна. ҮНДЭСЛЭХ нь: 0. Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2006 онд төрсөн хүү Э, 2006 онд төрсөн охин Энарыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Б.Б нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хүчирхийлэл үйлддэг нь гэр бүл цуцлах шалтгаан болсон. Насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авах нь хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилтөд илүү нийцтэй... гэж тайлбарлаж байна. 0. Хариуцагч ...гэр бүлийн маргаан байдаг ч амьдралаа үрэн таран хийж, хүүхдүүдээ өнчрүүлэх хүсэлгүй... гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд, өмнө гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адилтган үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Б.Бат-Эрдэнэ, Х.Н нар нь 2000 оны 06 сарын 00-ний өдөр гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2000 оны 00 сарын 20-ны өдөр охин Б.Эрдэм-Сор, 2006 оны 09 сарын 22-ны өдөр хүү Э, 2006 оны 00 сарын 07-ны өдөр охин Б.Энар төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн ...Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэн, удаа дараагийн хүчирхийлэл үйлдсэн, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлгүй... гэх тайлбар, хариуцагчид холбогдох гэр бүлийн хамаарал бүхий хүний хүсэл зоригийн нь эсрэг хийсэн үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зэрэг үйл баримтыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 04.0-д зааснаар Сорхууд овогт Х-ын И /РД: /, Сахлагууд овогт Б-ын Б/РД: / нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Гэр бүлийн тухай хуулийн 04 дүгээр зүйлий 04.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхээр зохицуулсан бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийг хэнийх нь асрамжид үлдээх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 04.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд шүүх хүүхдийн саналыг харгалзан үзэхээр заасан бөгөөд гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд эхийн асрамжид байгаа, цаашид эхийн асрамжид үлдэх талаар санал гаргаснаас гадна хүүхдүүдийг эх нь асрамждаа авснаар хүүхдүүдийн хөгжил, эрүүл мэнд, сурч боловсроход сөрөг нөлөө үзүүлэх байдал баримтаар тогтоогдохгүй байгааг тус тус харгалзан 2006 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Э, 2006 оны 00 сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Энарыг эх Х.Нгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. Хуульд зааснаар эцэг, эх хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдах ба шүүх тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхдүүдийг байнга оршин суухыг тодорхойлж байгаа явдал юм. Гэр бүлийн тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.0-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 08 дугаар зүйлийн 08.0-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу сар бүр хүү Б.Э, охин Б.Энарт эцэг Б.Бат-Эрдэнээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 0-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 002 дугаар зүйлийн 002.6, 005 дугаар зүйлийн 005.0, 005.2.0, 006, 000 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 0. Гэр бүлийн тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 04.0 дэх хэсэгт заасныг баримтлан Сорхууд овогт Х-ын И /РД:/, Сахлагууд овогт Б-ын Б.Б/РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 04.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 9 дүгээр сарын 22-нд төрсөн хүү Б.Э, 2006 оны 00 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Энарыг эх Х.Нгийн асрамжид үлдээсүгэй. 0. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.0.0, 40.0.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Э, Б.Энарыг 00 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 00-06 нас, суралцаж байгаа бол 00 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-ээс тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.0.0, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.0, 60 дугаар зүйлийн 60.0-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 040 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдгийн хураамжид 040 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 009.7, 020 дугаар зүйлийн 020.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 04 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. : ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ | |