| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0738/Э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 763
2024 10 31 2024/ШЦТ/763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******- дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 24100 1445 1126 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Эрхэмбаяр, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* аймгийн ******* ******* сумын “******* *******” чулууны уурхайд барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, эхнэр, 06 сартай хүүхдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* ******* суманд түр амьдарч байгаа гэх, Улаанбаатар хот, *******- дүүргийн 21-р хороо, - 2, архивчдын гудамж, 1051 дүгээр байрны 05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:УС00270579/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн үед *******-Ууд дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны хажууд хохирогч Б.той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон хэвлий хэсэгт гараараа цохиж “зүүн чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Би хохирогчоос утсаар уучлалт гуйсан. Өөрийн биеэр уулзаж уучлалт гуйх гэхээр надтай уулзахгүй гэсэн. Би 3 удаа уулзах гээд гэрт нь сүү аваад очсон.
Хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардал төлбөр нэхэмжилбэл би төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Тухайн хэрэг гарсан өдөр би ломбардад тавсан эд зүйлээ авч, тооцоогоо хийх гээд, зогсоол олдохгүй болохоор нь түр машин таглаад тавьсан байсан нь үнэн. Гэхдээ удаагүй, 5 минут хиртэй болсон байх гялс төлбөр тооцоогоо хийж эд зүйлсээ аваад ломбардаас гараад ирсэн чинь миний машины дэргэд нэг ах зогсчихсон өшиглөөд байж байсан.
Тухайн үед би их яаруу ажилтай, хөдөө эхнэр төрөх гээд, би буцаж явах гээд стресстэй байсан, мөн тэр ахаас уучлалт гуйгаад, машиндаа суух гэтэл тэр ах /40 гаран настай болов уу гэмээр хүн байсан/ надтай маргаад, намайг цохихоор нь би тэр хүнийг зөрүүлээд хоёр удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, маргахгүй. Намайг ломбардад байхад хохирогч миний утас руу залгасан юм билээ, тухайн үед утасны дуу хаалттай байсан ба би удахгүй гэж бодоод машинаа орхиод явсан байсан. Хохирогч эмчилгээний зардал төлбөр гэж надаас мөнгө нэхэмжлээгүй. Эхнэр 4 сарын 16-нд төрсөн, хүүхэд 06 сартай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин алдаа зөрчил гаргахгүй.” гэсэн мэдүүлэг.,
Гурав. Эрүүгийн 24100 1445 1126 дугаартай хэргээс:
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ийн хохирогчоор өгсөн:
“...Би *******- дүүргийн 10 дугаар хороо, ийн 58 дугаар байранд амьдардаг бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд эхнэр гийн хамт гэрээсээ гараад, өөрийн 51-87 улсын дугаартай приус 40 маркийн авто машинтай байрны авто зогсоолоос гарах гэтэл хар өнгийн приус 30 маркийн 74-15 улсын дугаартай автомашин машины гарцыг хаагаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь машинаасаа буугаад тус авто машин дээр очоод, цонхны цаана нь 6464 дугаар тэмдэглэгээтэй байхаар нь би өөрийн 2941 дугаарын утсаар залгахад дуудаж байсан боловч утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би 74-15 улсын дугаартай машины хажууд зогсож байтал хэсэг хугацааны дараа тус авто машины жолооч гэх 20 орчим насны залуу ирэхээр нь “чи машины гарц хаагаад тавьсан байна, чи согтуу байгаа юм уу” гэж хэлээд түүний амыг нь үнэрлэх гээд ойртсон юм. Гэтэл тэр залуу миний зүүн мөр рүү гараа атгаад нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний хувцаснаас зуурч байсан гараа тавиад эргэх гэтэл миний зүүн шанаа руу цохисон. Нэг мэдэхэд би газар суусан байдалтай байхад намайг цохисон залуу зүүн гараас өргөж байсан.
Мөн эхнэр ирээд миний шороо болсон хувцсыг цэвэрлэж байхдаа тус залууд хандан “чи зүгээр байгаа хүнийг ягаад цохиж байгаа юм бэ” гэж хэлэхэд зугтааж явах гээд байхаар нь би өөрийн гар утсаа гаргаж ирээд, цагдаа дуудах гэтэл машиндаа суугаад явах гээд байхаар нь би хориглоод машиных нь урд зогсоход миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа цохиод, машиндаа суугаад зугтаагаад явсан. Миний санаж байгаагаар тус залуу миний зүүн шанаа руу цохисон, мөн үргэлжлүүлэн хэдэн удаа цохисныг би сайн хэлж мэдэхгүй байна.
...Миний зүүн шанаа хавдаж өвчин орсон, хамрын нуруу, доод үүдэн /хиймэл/ шүд хөдөлгөөн орсон, хэвлий хэсэг өвчин орсон байна. Дээрх гэмтлийг тус авто машины жолооч залуу гараараа хэд хэдэн удаа цохисноос болж учирсан гэмтэл юм. Би маш их гомдолтой байна. Авто машины гарц хаагаад явсан жолоочид шаардлага тавихад өөдөөс уурлаад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь архи уусан, согтуу байна гэж бодоод хэлэхэд эхлээд миний мөр рүү цохисон, дараа нь миний зүүн шанаа, хамар, толгой руу цохисноос болж миний биеийн дээрх газрууд маш их өвчин орсон тул би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),
3. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 4687 дугаартай дүгнэлтэд:
“1. Б.ийн биед зүүн чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хэргийн 18-19 дэх тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.ийн “Sasurea eye clinic and optic center” үзүүлсэн үзлэгийн хуудас. (хэргийн 20-21 дэх тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.гийн гэрчээр өгсөн:
“...Би *******- дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байранд амьдардаг бөгөөд тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би нөхөр Б.той хамт байрнаасаа гарах гэтэл хар өнгийн приус 30 маркийн автомашин гарц хаагаад тавьсан байхад нь нөхөр Б. түүний гар утасны дугаар руу нь залгахад утсаа авахгүй байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа 20 орчим настай өндөр нуруутай залуу гарц хаасан хар өнгийн приус-30 маркийн машин дээр ирээд машинаа холдуулах үед нөхөр Б. түүнд хандан “чи машины гарц хааж тавьчхаад гар утсаа авахгүй алга болчихлоо” гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан.
Тухайн үед би өөрийнхөө машинд ороод суусан байсан. Гэтэл нөхөр Б. харагдахгүй, машин дээрээ ирэхгүй байхаар нь би гайхаад машинаас буугаад нөхөр Б. дээр очиход газар сууж байхаар нь би түшиж босгох үед зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан.
Тухайн үед би нөхөр Б.ийг газраас босгоод юу болсон гэж асуухад “надтай маргалдаж байсан залуу намайг цохичихлоо” гэж хэлэхээр нь би өндөр нуруутай туранхай залууд хандан “чи яаж байгаа юм бэ” гэж хэлчхээд нөхрийн шороо болсон хувцсыг цэвэрлэж байхад тэр залуу машиндаа суугаад зугтаагаад явсан. Тухайн маргаан болох үед би машиндаа сууж байсан болохоор нөхөр Б.ийг хэдэн удаа хэрхэн яаж цохисныг бол хараагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13 дэх тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ын сэжигтнээр өгсөн:
“... Манай эхнэр Дорнод аймагт жирэмсэн гэртээ байдаг бөгөөд би эхнэртэйгээ хамт Дорнод аймагт одоогийн байдлаар амьдарч байгаа. Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би хөдөө ажиллаж байгаад цалингаа аваад Улаанбаатар хотод ирсэн бөгөөд урд өмнө ломбардад тавьсан эд зүйлээ авах зорилгоор *******- дүүргийн 10 дугаар хороо, Нисэн 58 дугаар байрны гадаа өөрийн 7415 улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн авто машинаа байрлуулах гэтэл авто зогсоол олдохгүй байхаар нь удахгүй юм чинь гэж бодоод танихгүй хүний авто машин таглаад, хаагаад тавьсан юм.
Миний хувьд ломбардаас авах ёстой эд зүйлээ аваад 5-10 орчим минутын дараа буцаад өөрийн авто машин дээрээ ирэхэд 40 гаран настай ах надад хандан “чи авто машины гарц хааж тавьснаа мэдэж байна уу” гэж хэлээд маш их уурласан байдалтай байхаар нь би тус танихгүй ахаас уучлалт гуйгаад, машиндаа суух гэтэл гараа атгаад миний зүүн шанаа, зүүн хөмсөг хэсэгт угсруулан 2 удаа цохихоор нь би зөрүүлээд гараа атгаад тус танихгүй хүнийг нийт 2 удаа цохисон. Тэгтэл тэр хүн газар явган суусны дараа газраас босоод миний хувцасны энгэрээс заамдаж авахад цаанаас эхнэр нь гэх эмэгтэй хүн ирээд бид хоёрыг хоёр тийш салгах үед би өөрийнхөө машинд суугаад явсан. Тухайн үед би маш яаруу ажилтай байсан тул өөрийнхөө ажлыг бодоод цааш явсан.
Тухайн үед бусдын автомашин хааж тавьсан нь миний буруу, би өөрийнхөө бурууг ухамсарлаж байна. Харин авто машин хааж тавилаа гэх шалтгаанаар дээрх үл таних 40 гаран настай ах гараа атгаад миний шанаанд цохисонд нь би түүнийг тэвчиж чадалгүй гараа атгаад нийт 2 удаа цохисон маань үнэн. Би өөрийнхөө гэм бурууг ухамсарлаж байна. Тухайн үед би зүүн шанаандаа 2 удаа цохиулсан, гэхдээ надад ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг (хэргийн 15 дахь тал),
- Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:
“...Миний хувьд ******* аймагт ажиллаж амьдарч байгаа бөгөөд цалингаа авсны дараа амралтын өдрөөр далимдуулан Улаанбаатар хотод ирж ээжийнхээ ломбардад тавьсан эд зүйлийг авч өгөхөөр *******- дүүрэг 10 дугаар хороо, 58 дугаар байрны ойролцоо ирээд ломбард руу орох гэтэл авто зогсоол олдохгүй байсан тул удахгүй юм чинь гэж бодоод авто машин хаагаад өөрийн авто машинаа байрлуулан тавиад 3-5 минутын дараа буцаад өөрийн авто машиндаа суух гэтэл үл таних 40 гаран настай ах миний машины дугуйг хөлөөрөө өшиглөөд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хүнд хандаад “уучлаарай ахаа” гэж хэлээд өөрийн авто машиндаа суух гэтэл үл таних ах намайг ”чи яасан даварсан пизда вэ” гэж хэлээд 2 гараараа миний цээж рүү түлхэхээр нь би зөрүүлээд түүнийг зүүн гараараа түлхэхэд тус үл таних ах баруун гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа угсруулан цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун зүүн гараа атгаад түүнийг цохисон. Тухайн үед тус ахыг 2 удаа цохисон гэхдээ хаана нь цохисноо санахгүй байна. Гэтэл удалгүй эхнэр нь бололтой эмэгтэй хүн бид хоёр дээр ирээд “чи миний нөхрийг зодлоо” гэж хэлээд хэл амаар дайраад байхаар нь би өөрийн эзэмшлийн 74-15 улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн автомашиндаа суугаад цааш явсан.
Учир нь би тухайн үед маш яаралтай явж байсан болохоор дээрх ах, эгч хоёртой маргалдаад зогсоод байхыг хүсээгүй юм...” гэсэн мэдүүлэг (хэргийн 52 дахь тал) болон шүүгдэгч Э.*******ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 26 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 26 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 29 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 24 дэх тал), эрэн сурвалжлагдсан зар (хэргийн37-41 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хууль ёсны гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
4.1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.*******, хохирогч Б. нар нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутын үед *******-Ууд дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны орчимд “автомашины гарц хааж машин байрлуулсан” гэх үндэслэлээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн өөр хоорондоо маргалдсан, уг маргааны явцад шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ийг өөрийг нь цохиж түлхсэн гэх шалтгаанаар, түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хохирогч Б.ийн биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “зүүн чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.******* нь түүний нүүр тус газар гараараа цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг *******- дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
4.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон гарах бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” байна.
Энэ хэргийн хохирогч Б. нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Б.оос нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт тооцож баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, хэрэгт энэ талаар баримтгүй байх тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Түүнчлэн хэргийн хохирогч Б. нь “хавтаст хэргийн материалтай танилцах боломжгүй, гомдол санал байхгүй” гэснийг тэмдэглэл болгон баталгаажуулсан мөрдөгчийн тэмдэглэл хэргийн 56 дахь талд авагдсан ба түүнд энэ өдрийн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд тэрээр “ойлголоо, эмнэлэгт хэвтэж байгаа болохоор шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн шүүхэд мэдэгдсэн баримттай байна.
4.3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэргийн шүүгдэгч Э.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 24 дэх талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Э.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул
- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,
- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,
- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Э.*******од 500 /та******* зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /та******* зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Э.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б. нь “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, цаашид гарах гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ыг 500 /та******* зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /та******* зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /ар******* тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Э.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хохирогч Б. нь “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД