| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2022/0024 |
| Дугаар | 121/ШШ2022/0057 |
| Огноо | 2022-07-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 121/ШШ2022/0057
2022 оны 07 сарын 08-ны өдөр Дугаар 121/ШШ2022/0057 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М овогт Б-ы Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т овогт Э-н Б
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:******* нарын хооронд үүссэн иргэний бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Үрчлэлтийг хүчингүй болгож, энэ тухай иргэний бүртгэлд өөрчлөлт оруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баярсайханы ******* миний бие 1.... оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн. Тухайн үед намайг ээж Баасансүрэнгээр овоглосон төрсний бүртгэлтэй. Надад үрчлэгдсэн талаарх бичиг баримт огт байхгүй ба миний бие өвөө, эмээ дээрээ өсөөгүй өөрийн ээж, аав дээрээ өсөж торнисон. Би иргэний үнэмлэхээ авахдаа аав*******аар овоглосон, одоо миний нийгмийн даатгал, эрүүл, мэндийн даатгалын дэвтэр, жолооны үнэмлэх зэрэг албан ёсны бичиг баримтууд бүгд Б-р байдаг. Тухайн үед иргэний бүртгэлийн байгууллага үрчлэлтийг хүчингүй болгож байж намайг ааваар минь овоглох байтал үрчлэлт хүчингүй болгох талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй /үрчлэлтээ хүчингүй болгуулахаар шүүхэд ханд гэх мэт мэдээлэл өгөлгүй/-гээр ааваар минь овоглосноор хөрөнгийн бүртгэлтэй холбоотой зарим лавлагаа авахад үрчлэгдсэн тухай мэдээлэл гарч овгийн зөрчил үүсэж, холбогдох байгууллагуудаас намайг овгийн зөрчлөө арилгахыг шаардаж байна. Ингээд би үрчлэлтийг хүчингүй болгуулах талаар хүсэлт Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст аман хэлбэрээр тавьсан боловч манай байгууллага үрчлэлт хүчингүй болгох асуудалд оролцдоггүй шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэж хариу өгсөн. Иймд миний үрчлэлтийг хүчингүй болгож, энэ тухай иргэний бүртгэлд өөрчлөлт оруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* ******* нь 1... оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн. Тухайн үедээ ээж Б-ээр овоглож байсан боловч 1 сарын дараа буюу 03 дугаар сарын 18-ны өдөр Б.*******ийг ээж Б-гийн ээж аав буюу Ё, Н нарт үрчлэгдсэн талаарх лавлагаа бүртгэгдсэн байдаг. Үрчлүүлэх болон үрчлэн авах талаар талуудаас ямар нэг байдлаар зөвшөөрөл аваагүй байхад үрчлэлтийн бүртгэл хийгдсэн. Б.******* насанд хүрч иргэний үнэмлэх авахдаа өөрөө хүсэлт гаргаж буюу А.Баар овоглох тухай хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилтан хүлээн авч А.Б буюу ааваар нь овоглосон. Гэхдээ энэ нэрээр овоглохын тулд дүрэм журмынхаа дагуу өмнөх үрчлэлтийг хүчингүй болгох талаар талуудад мэдэгдэх ёстой. Энэ асуудлыг буюу өмнөх үрчлэлтийг цуцлахгүй байснаар Б.******* нь хоёр овогтой буюу овгийн зөрчил үүссэн. Ингэснээр Б.******* нь ямар нэгэн эд хөрөнгө, бусад иргэний бүртгэлийн лавлагаа авахад овгийн зөрчлөө арилгах тухай шаардлага тавьдаг. Иймд үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож энэ тухай иргэний бүртгэлд өөрчлөлт оруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******гаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Арвайхээр сумын 4 дүгээр багийн иргэн******* ******* нь миний бие 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн. Тухайн үед намайг ээж Баасансүрэнгээр овоглосон төрсний бүртгэлтэй. Надад үрчлэгдсэн талаар баримт бичиг огт байхгүй ба өвөө, эмээ дээрээ өсөөгүй. Өөрийн аав ээж дээрээ өсөж торнисон. Төрөлтийн бүртгэлийн лавлагаа авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандахад үрчлэлтийн бүртгэл байх тул үрчлэлт хүчингүй болгуулахаар 1. Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд ЙБ...... регистрийн дугаартай М.... овгийн******* ******* нь эцэг тогтоосны, үрчилсний бүртгэл, иргэний үнэмлэхийн, хуучин иргэний үнэмлэхийн, архив лавлагааны хэсэгт тус тус бүртгэлтэй, 2. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэн үрчлэлт бүртгэгдсэн байна. 3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т Монгол улсын иргэн бүр регистрийн дугаартай байх бөгөөд уг дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тэдгээртэй адилтгах баримт бичигт бичигдэнэ” гэж заасны дагуу дээрх иргэний төрөлтийн бүртгэл бүртгэгдсэн байна. Дараагийн бүртгэл бүртгэгдсэн байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн Б.******* нь иргэний хэргийн шүүхэд хандан төрөлт тогтоолгох /үрчлэлт хүчингүй болгох/ хүсэлтэй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” ... “Тухайн үрчлэлтийн бүртгэлийг хийхдээ талуудыг зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан байсан гэв.
Хүчингүй болгуулах үндэслэл байгаа. Яагаад гэвэл тухайн үед ажиллаж байсан ажилтан нь буруу бүртгэсэн гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн сангаас авсан ........ дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар Х овгийн Б-ийн *******, регистрийн дугаар ........, төрсөн он, сар, өдөр 1..... оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрснийг 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн дугаар 21-т бүртгэсэн гэж,
2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсээс авсан 169/000843 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар******* *******, регистрийн дугаар ............., төрсөн он, сар, өдөр 1.... оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрснийг 1..... оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн дугаар 21/10-т бүртгэсэн гэжээ.
Харин 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн сангаас авсан ............. дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар Е-гийн *******ийг Үрчилж авсан эцэг овгийн С-н Ё, үрчилж авсан эх Хөхөө овгийн Д-ийн Н-г, үрчлэлтийг 1....оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн гэсэн лавлагаанууд байна.
Нэхэмжлэгч Б.*******ээс “Үрчлэлтийг хүчингүй болгож, энэ тухай иргэний бүртгэлд өөрчлөлт оруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэслт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Би ээж Б-ээр овоглосон төрсний бүртгэлтэй. Надад үрчлэгдсэн талаарх бичиг баримт огт байхгүй. Тухайн үед иргэний бүртгэлийн байгууллага үрчлэлттэй холбоотой бүртгэл байгааг хүчингүй болголгүйгээр аваар минь овоглосноор хөрөнгийн бүртгэлтэй холбоотой зарим лавлагаа авахад үрчлэгдсэн тухай мэдээлэл гарч овгийн зөрчил үүсч байна...” гэж маргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...нэхэмжлэгч Б.******* нь иргэний хэргийн шүүхэд хандан төрөлт тогтоолгох ёстой. Тухайн үеийн ажилтан буруу бүртгэснээс ийм зөрчил гарсан байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар манай байгууллагаас дур мэдэн дүгнэлт гаргах боломжгүй, шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд засварлах боломжтой...” гэж тайлбарлаж байна.
1........оны 10 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ” 16.2-т “Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/ хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж,
Харин өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Иргэний улсны бүртгэлийн тухай хуулийн 11.1-д “Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана” 11.1.1.өргөдөл; 11.1.2.хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл; 11.1.3.үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх; 11.1.4.гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ; 11.1.5.хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл” гэж хуульчилжээ.
Маргаан бүхий үрчлэлттэй холбоотой харилцаа 1993 оны 03 дугаар сард болсон үйл явдал бөгөөд тухайн үед нэхэмжлэгч Б.*******ийг үрчилж авах талаарх өргөдлийг С.Ё, Д.Н нараас иргэний бүртгэлийн байгууллагад хандаж гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ талаар хариуцагчаас “тухайн өргөдөл бүхий нотлох баримтууд нь түр хадгалах байранд хадгалагдаж байсан тул устсан. Үзэх боломжгүй” гэсэн тайлбар гаргасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулж мэдүүлэг авсан гэрч Д.Н-ийн “Манай нөхөр болон миний зүгээс албан ёсоор хүүхэд үрчилж авах талаар албан ёсны хүсэлт гаргаж байгаагүй. Энэ талаар сумын архив болон холбогдох бусад газраас баримт хайхад ямарч баримт гарч ирээгүй. Яагаад үрчлэгдсэн талаар лавлагаа гарсныг мэдэхгүй байна ... 2 жилийн өмнө энэ талаар анх мэдээд уг буруу бүртгэлийг залруулахаар хөөцөлдөж байна” гэх мэдүүлэг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон Монгол улсын иргэний үнэмлэх дээр овог, эцгийн нэр*******, нэр ******* гэж бүртгэснээс харахад С.Ё, Д.Н нараас нэхэмжлэгч Б.*******ийг үрчилж авахаар иргэний бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, Б.******* нь овог нэрийн зөрчилтэй /үрчлэлттэй холбоотой/ бүртгэл байгаа гэдгийг мэдээгүй байсан гэж дүгнэхээр байна.
Ийнхүү нэхэмжлэгч Б.*******ийг өөрийн өвөө болох С.Ё, эмээ Д.Н нарт үрчлэгдсэн гэж бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал бий болжээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтууд, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх, нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг зэргийг харгалзан түүний овог нэрийг төрсний бүртгэлийн мэдээллийн санд овгийн******* ******* гэж өөрчлөн бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4-т үнэн зөв, бодитой,...байх, 4.1.6-д иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж,...” гэж заасан зарчимд нийцэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан дахь нэхэмжлэгч Б.*******ийг С.Ё, Д.Н нарт үрчлэгдсэн талаарх бүртгэлийг хүчингүй болгож, төрсний бүртгэлийн мэдээллийн санд овогт******* ******* гэж өөрчлөн бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан дахь нэхэмжлэгч Б.Б-г С.Ё, Д.Н нарт үрчлэгдсэн талаарх бүртгэлийг хүчингүй болгож, төрсний бүртгэлийн мэдээллийн санд овогт******* ******* гэж өөрчлөн бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ