| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 10.6.2., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,
Улсын яллагч А.Лхагваа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж,
орчуулагч М.Чулуунчимэг,
шүүгдэгч ******* /*******/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, *******-ны өдөр од төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” т ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ийн ажилчдын байранд оршин суух, урьд ял шийтгэлгүй,
/ ******* / /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч / ******* / нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хариуцан ажиллуулдаг Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, “Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна: 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас төмөр таслах ажил үүрэг гүйцэтгэж байсан Б.*******ийн амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч / ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнө нь өгсөн мэдүүлэгтэй зөрүүтэй зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Б.******* нь миний төрсөн эцэг байгаа юм. ... 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цаг 35 минутад би Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхдаа нөхрөөсөө аавыг ажлаа хийж байгаад газ дэлбэрээд гэмтсэн талаар мэдсэн, тэгээд яаж байгааг нь мэдэх гээд тэр хавиар байх хүмүүс рүү залгаж аавыгаа нас барсан болохыг мэдсэн. Манай аав Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байршилтай барилгын арматур төмөр үйлдвэрлэж зардаг “*******” ХХК-ны Хятад улсын иргэдийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрт төмөр таслагчаар ажиллаж байгаад ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад нас барсан. ... Манай аав ******* нь 2023 оны 03 дугаар сараас “*******” ХХК-ны т төмөр таслагчаар өөд болох хүртлээ ажиллаж байсан юм, манай аавын хувьд дээр гэрээ бариад тогтмол ажиллаж амьдардаг байсан. Аав ажил их хүнд, хортой нөхцөлд цаг наргүй ажилладаг байсан юм. ” гэх мэдүүлэг /хх-36-37, 44-45 дахь тал/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тийм сайн тодорхой ярьж мэдэхгүй байна, гэдэг хүн бүх ажлаа хариуцдаг учраас үйлдвэртэй холбоотой ажлуудад оролцохгүй байгаа юм. Арматур төмөр хийдэг үйлдвэр байгаа юм. Маш удаан хугацаагаар оролцохгүй байгаа, учир нь би уг үйл ахиллагааны чиглэлд мэргэжлийн биш учраас оролцохгүй байдаг, ...Тэр өдөр бол би үйлдвэр дээрээ байсан, анх юу болсныг xapaarүй, мэдээгүй байсан юм, тухайн үед амарч байсан үдийн үед билүү намайг мэдэх үед олон хүмүүс цагдаа нар ирсэн байсан, манай үйлдвэрийн хойд хэсэгт болсон байсан тухайн үед юу болсон талаар дөнгөж мэдсэн юм. Би “Дун”-гаас сонсоход тэр хүн төмөр тасалдаг ажил хийдэг гэж байсан, яг тодорхой хэлж мэдэхгүй байна, гэрээтэй байсан байх гэж бодож байна. гэх хүн бол ерөнхийдөө бүx зүйлийг нь хариуцдаг, үйлдвэрт үйлдвэрийг хариуцдаг хүн байгаа гэж бодох байна. Манай компанитай холбоотой бичиг баримтууд үйлдвэр дээр байдаг оффист байдаг, нэг тийм айхтар оффис гээд байх зүйл байхгүй, бүгдээрээ байгаа бүх бичиг баримт нь тэнд байгаа , ******* хоёр мэдэж байгаа...“ гэх мэдүүлэг /хх-52-53 дахь тал/,
Гэрч ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 02 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад төмөр тасалдаг хэсгийн ойролцоогоос чанга юм дэлбэрэх шиг дуу гарсан. Би уг дуу гарсан газар руу очтол манай үйлдвэрт ажилладаг эрэгтэй хүн тэнд хэвтэж байсан. Би очоод харахад тухайн хүний өмд нь урагдсан байсан. Би бусад зүйлсийг caйн хараагүй. Шууд рүү rap утсаар ярьсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирж араас нь цагдаа нар ирсэн. Намайг анх очоод харахад урд бүдүүн төмөр дэлбэрсэн юм шиг харагдсан. Би юу гэдгийг нь мэдэхгүй байсан. Нас барсан хүний хийдэг зүйл дэлбэрсэн гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-61 дэх тал/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” т ажиллаж эхэлсэн. Намайг тэр үйлдвэрт ажилд орох үед Б.******* гэдэг залуу төмөр зүсдэг ажил хийдэг байсан бөгөөд надаас өмнө ажилд орсон. Би “*******” ийн тасалсан төмрийг тоолж өрдөг ажил хийдэг. Манай “*******” ийн нь Ма гэдэг нэртэй Хятад улсын иргэн байдаг. Менежер нь ******* гэдэг Монгол залуу байдаг. Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.*******тэй таараагүй. Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед үйлдвэрийн төв хэсэгт тоног төхөөрөмж дээр өөрийн ажлыг хийж байтал юм тэсэрч байгаа мэт чимээ гарсан. Тэгээд бид гайхаад үйлдвэрийн зүүн хойд хэсэгт очоод хартал Б.******* нь хувцас нь урагдчихсан, газарт дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг болон цагдаагийн алба хаагч нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-69 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай Цогцост шинжилгээ хийсэн “...Талийгаач Б.******* нь цээжний ил гэмтэл, зүрхний урагдал, гол судасны бүрэн бус тасралтын улмаас дотуур цочмог цус алдаж нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед талийгаач нь нас бараад 16-18 орчим цаг өнгөрсөн байжээ. Талийгаач Б.*******ийн биед цээжний зүүн хэсгийн шарх, олон хавирганы хоёрлосон хугарал, уушги, зүрхний урагдал язрал. гол судасны бүрэн бус тасрал, зүүн шилбэ ясны хугарал, нүүр, зүүн суга бугалга, цээж, хэвлий, зүүн өвдөг шилбэний түлэгдэлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Өндөр даралтад хийн түлхэлт, хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, халууны үйлчлэл, дөлийн үйлчлэлийн үед үүснэ. Амьд байх үед нь учирсан гэмтлүүд байна. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Гуравдугаар бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-84-93 дахь тал/
Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХАБ-12/24 дугаартай “...Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн т ажиллаж байсан Б.******* нь төмөр таслах ажил гүйцэтгэж байхдаа дэлбэрэлтэд өртөж нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон бөгөөд уг осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан “хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1 “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэсэн заалтад хамаарах үйлдвэрийн осол мөн болно.
...*******” ХХК-ийн ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл нь хөдөлмөрийн байдал. эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж байгаа эсэхэд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.15 “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх”, мөн 31 дүгээр зүйлийн 31.2 “ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрд нь химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ” гэсэн шаардлагыг хангуулаагүй байна.
...Хэрэг учрал осол гарах үед тус үйлдвэрт ашиглагдаж байсан тоног төхөөрөмж /хийн гагнуурын багаж төхөөрөмж/ нь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №12/184 шинжээчийн дүгнэлтээр “хүчилтөрөгчийн болон ацетилены баллоны хий дамжуулах хоолой /шланк/-ны бүрэн бүтэн байдал нь алдагдсан зураг №1-8 гэж тогтоосноос үзэхэд тухайн үед ашиглаж байсан төхөөрөмж нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй байсан байна.
“*******” ХХК-ийн төмөрлөгийн үйлдвэрийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй байсан байна. “*******” ХХК-ийг төлөөлж /ажил олгогч/ ******* нь ажилтнууд /хохирогч Б.*******/-тай хөдөлмөрийн гэрээ №23/09 байгуулан ажиллуулж байсан баримт, мөн гэрчүүдийн мэдүүлгээр төмөрлөгийн үйлдвэрийн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хариуцан ажиллуулж байсан байна.
“*******” ХХК-ийн гүйцэтгэх ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна, мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” тушаалын 1.6 “ажпын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан томилон ажиллуулаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 “Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.
“*******” ХХК-ийн гүйцэтгэх ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 “үйлдвэрлэлтийн хортой” аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт”, 17.2.3-т заасан “ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж заасныг зөрчсөн, мөн Хөдөлмөрийн сайдын 2019 оны А/370 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын 3.1 “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтан нь эрсдэлтэй ажлын байрны сургалтад 3 жил тутам хамрагдана” мөн энэхүү журмын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийн Тав: Эрсдэлтэй ажлын байрны сургалтын хөтөлбөр “даралтад сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа” хөтөлбөрөөр сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтыг ажиллуулахаар тогтоосон хэм хэмжээг хэрэгжүүлээгүй, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий эрсдэлтэй ажлын байрны сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтан /Б.*******”-ийг ажиллуулсан байна.
Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасны дагуу “*******” ХХК-ийн гүйцэтгэх ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандарт болон бусад холбогдох дүрэм, журмыг сахин хангуулж, мөрдүүлэх үүрэгтэй байсан.
“*******” ХХК-ийн гүйцэтгэх ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой” мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэсэн шаардлагын дагуу “*******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, стандарт шаардлагын хэрэгжилтийг сахин хангуулах үүрэг бүхий албан тушаалтан ажиллуулаагүй, ажиллагсдад ажлын байрны ерөнхий зааварчилгаа, нарийвчилсан зааварчилгааг өгдөг мэргэшсэн ажилтангүй ажиллаж байсан.
...******* нь 2816911 регистрийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 10-нд “*******” ХХК-ийн гүйцэтгэх гэж бүртгэгдсэн бөгөөд Барилга хот байгуулалтын яамны №МҮ123-029/21 тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд компанийг төлөөлж ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан, мөн гэрчүүдийн мэдүүлгээр төмөрлөгийн үйлдвэрийн техник технологийн болон аюулгүй ажиллагааны бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хариуцан ажиллуулж байсан байна.
“*******” ХХК-ийн гүйцэтгэх ******* нь Түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №93 дугаар тушаалаар баталсан “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 7.2.1 “Сургалтад хамрагдан шалгалт өгч, даралтат сав ажиллуулах эрхийн үнэмлэх авсан хүмүүст даралтат саванд ажил үйлчилгээ явуулахыг зөвшөөрнө”, 7.2.4 “Даралтат сав ажиллуулдаг ажилчдын мэдлэгийн ээлжит шалгалтыг 12 сард нэгээс доошгүй удаа авна” гэж заасан даралтад савтай харьцаж ажиллах ажилтанд тавигдах шаардлагыг тогтоож өгсөн байдаг.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 5.3 “Өргөх, тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, химийн хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэж байгаа зэрэг хөдөлмөрийн ноцтой нөхцөлд ажиллах ажилтныг мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тусгай хөтөлбөрөөр сургаж, үнэмлэх олгох ба зохих эрх аваагүй ажилтныг ажиллуулахыг хориглоно” гэсэн ажилтны аюулгүй ажиллагаанд тавигдсан шаардлага хангагдаагүй, зохих эрхийг аваагүй байхад Б.*******ийг аюултай, эрсдэлтэй ажлын байранд ажиллуулсан, мөн “Огтлогч”-ын ажпын байрны тодорхойлолтын “В” тавигдах шаардлагад заасан “мэргэжлийн үнэмлэхтэй байх” гэсэн шаардлагыг хангуулаагүй ажиллуулж байсан.
******* нь “*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/ Ма Jinling-тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №15-01 дугаартай “Констрактын гэрээ”-г байгуулан ажилласан бөгөөд уг гэрээний 2.3-т “Гүйцэтгэх захирлын хийж гүйцэтгэх ажил, 2.3.3 “үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангаж, хяналт тавих”, 2.3.6 “Компанийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, компанийн бүтэц орон тоог үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулж, тушаалаар баталж, ажиллагсад, хамт олны хүрээнд дагаж мөрдүүлэх, хувьцаа эзэмшигчээс даалгасан ажлыг гүйцэтгэх”-ээр заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй, Дөрөв: “Гүйцэтгэх захирлын эрх үүргийн 4.5-д заасан “ажилтан нэг бүрийн хийж гүйцэтгэж буй ажлын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нарийвчилсан, нэг бүрчилсэн, өдөр тутмын зааварчилгааг мэргэжлийн байгууллагаар боловсруулж, түүнийхээ хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээсэн ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах үүрэгтэй”, 4.17 “Компанийг удирдлагагүй, эзэнгүйдүүлсэн байдалтай орхихыг хатуу хориглоно” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.
“*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч “хувьцаа эзэмшигч” Ма Jinling нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №15-01 дугаартай “Констрактын гэрээ”-г *******-тай байгуулан ажиллуулсан бөгөөд уг гэрээний Тав: Хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгт: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт шаардлага, дүрэм, журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгайлсан эрх үүрэг хүлээгээгүй байна.
“*******” ХХК-ийн ажилтан Qu Runfeng нь ажил олгогч Дун Шинхуатай хөдөлмөрийн гэрээ байгуулан “Худалдан авалтын менежер”-ээр ажиллаж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан “гадаад ажилчдыг ажиллуулах бүх шатны зөвшөөрөл авах, хэлмэрч хийх, компанийн хэрэгцээний худалдан авалт хийх” гэсэн ажил үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт шаардлага, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих эрх, үүрэг байхгүй байна..” гэх дүгнэлт /хх-94-105 дугаар тал/,
Онцгой байдлын Ерөнхий газрын гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 12 дугаар сарын 12 ны №12/184 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-114/,
Шүүгдэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...БНХАУ-ын иргэн байгаа юм. Монгол улсад ажиллаж амьдраад 18 жил болсон эхнэр хүүхэд маань Хятад улсын Харбин хотод амьдарч байна. Би Монгол улсад түр хугацаагаар оршин суух үнэмлэхтэй амьдарч байна жил жил сунгаад явдаг. Би Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төмөр хайлуулаад арматур төмөр үйлдвэрлэдэг “*******" Хятад улсын хөрөнгө оруулалттай компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай компани жилийн 4 улирал тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад хөрөнгө оруулалт хийгээд татвар даатгалаа тухайн бүр нь цаг хугацаанд нь төлөөд хууль тогтоомжийг чанд баримтлаад үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай компанид Хятад 48 ажилчин ажиллаж байна. Хятад ажилчид үйлдвэр дээрээ байрлаж амьдардаг Монгол ажилчид гэр гэртээ байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний Хятад улс уруу ар гэрийн ажлаар явсан ба намайг Хятадад байхад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу даваа гарагт манай компаний менежер Өвөрмонгол залуу холбогдож яриад манай байгууллагын ажилчин ******* үйлдвэрийн байранд төмөр тасдаж байгаад газ нь дэлбэрч нас барлаа гэсэн. Ингээд би Хятад улс дахь ажил төрлөө зохицуулчихаад 2023 оны 10 дугаар сарын 08, 09-ны өдөр Монгол улсад ирээд 10-р сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. Нас барсан ажилчны ар гэрийнхэнтэй уулзаж эмгэнэл илэрхийлж байгууллагын зүгээс болон хувиасаа хоёр удаагийн шилжүүлэгээр 154.000.000 төгрөгийг том охин ангийн данс уруу шилжүүлсэн. Мөн ажил явдалд нь аа 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн.... // нь манай компаний хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшиг эмэгтэй байгаа юм. Компаний үйл ажиллагаа үйлдвэрлэлд оролцоод байдаггүй....Би Шинжээчийн дүгнэлттэй орчуулагч, өмгөөлөгчийн хамт танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүгнэлтэнд тусгагдсан байгууллагын зарим нэг зүйлүүдийг манай компаний зүгээс залруулж цаашид үйл ажиллагаа явуулахад бэлтгэж байгаа.... Ийм осол болж хүний амь нас хохирсонд маш их харамсаж байгаа. захирлын албан үүргээ хангалттай сайн хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. “ гэсэн мэдүүлэг/хх-130-131/,
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн батлагдсан “ үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2023 10 дугаар сарын 20 ны өдрийн акт /хх-145/,
Амь хохирогчийн ажилд авах тухай “*******” ХХК-н захирлын тушаал, Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ,/хх-160-165/,
“ *******” ХХК ны ажлын байрны эрсдлийн үнэлгээ, ган туйвангийн үйлдвэрийн технологийн заавар,
“******* “ ХХК-ны улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбарыг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 22 ны байдлаар хүргүүлсэн бичгэн баримтууд /2-хх-58-224/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “Шүүгдэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл 28.1, ажил олгогч нь дараах үүрэгтэй байна. Мөн 28.1 дүгээр зүйл 28.1.3 Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдвэрт төмөр таслах ажил үүрэг гүйцэтгэж байсан н.******* нь нас барж, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж, цаашид компанид аваар осол давтагдахгүй байхад анхаарч, компанийн үйл ажиллагааг холбогдох дүрэм журамд нийцүүлэн ажиллаж байгаа.. Мөн прокурорын гаргасан ялын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хариуцан ажиллуулдаг Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, “Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна: 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас төмөр таслах ажил үүрэг гүйцэтгэж байсан Б.*******ийн амь насыг болгоомжгүй хохироосон болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-36-37/, /хх-44-45/, БНХАУ иргэн гын мэдүүлэг /хх-52-53/, БНХАУ иргэн гэрч ийн мэдүүлэг /хх-73/, гэрч ийн мэдүүлэг /хх-75/, гэрч /хх-78-79/, Б. ийн мэдүүлэг /хх-81-82/, шүүх эмнэлгийн шинжээчийн №71 дугаартай дүгнэлт /хх-83-84/, хөдөлмөрийн аюулгүй байдлын шинжээчийн 12-24 дугаартай дүгнэлт /хх-94-105/, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний 12 / 184 дугаартай дүгнэлт /хх-114-123/, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн батлагдсан “ үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2023 10 дугаар сарын 20 ны өдрийн акт /хх-145/, Амь хохирогчийн ажилд авах тухай “*******” ХХК-н захирлын тушаал, Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ,/хх-160-165/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь “хүнийг амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн” гэж гэм буруугийн талаар маргаагүй улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд буюу ажил олгогч нь үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь ******* ХХК -ийн үйлдвэрийн талбайд ажиллаж байсан амь хохирогчийг мэргэжлийн бус ажилд томилсон, зохих сургалтад хамруулаагүй, ажилтны аюулгүй ажиллагаанд тавигдсан шаардлага хангагдаагүй, зохих эрхийг аваагүй байхад Б.*******ийг аюултай, эрсдэлтэй ажлын байранд ажиллуул” захиргааны хэм хэмжээгээр хүлээсэн хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол бэртэл өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ” гэсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд ажлын байранд аюулгүй ажиллагааг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нь тогтоогдсон бөгөөд түүний аюулгүй ажиллагааны өдөр тутмын ажил үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч амь насаа алдах шалтгаан болжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч болон “******* “ ХХК ны зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 168.562.921 төгрөгийг нөхөн төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйл , гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан” тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Налайх дүүрэгт тогтоох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг ,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан болон 6.7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хорихоос өөр төрлийн ялыг буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол нөхөн төлөгдсөн” гэж зааснаар хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялаас 2 жилийн хугацаатай Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед “*******” ХХК-ны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан бөгөөд шийтгэх тогтоол гарах үед уг үүргийг хэрэгжүүлж байгаа талаар мэдүүлсэн тул цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал эрхлэхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* //-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* //-г 2 /хоёр/ жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* //-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал эрхлэхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч ******* // болон иргэний хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс 168.562.921 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг баллон, авто хийн гагнуурын төхөөрөмж, хар өнгийн гонзгой дугуй хэлбэртэй гол хэсэгтээ цоорсон төмөр, шланк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, бусад буюу улаан өнгийн хавтастай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны 17 хуудас бичиглэлтэй дэвтэр, цагаан өнгийн цагийн бүртгэлийн дэвтэр, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэсэн гарчигтай 8 хуудас дэвтэр, үйлдвэрийн дотоод журам нэртэй 8 хуудас дэвтэр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм гэсэн нэртэй 8 хуудас дэвтэр, үйлдвэрийн дотоод хэрэгцээнд гэсэн нэртэй 19 хуудас дэвтэр, цагаан хавтастай хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн нэртэй 26 хуудас дэвтэр, үйлдвэрийн дотоод хэрэгцээнд гэсэн нэртэй 19 хуудас дэвтэр, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн нэртэй 44 хуудас 1 хүүр бичиглэлтэй дэвтэр, тунгалаг хавтастай хөдөлмөрийн дотоод журам нэртэй 24 хуудас дэвтэр, хар хавтастай “*******” ХХК хаягдал , Налайх дүүрэг ******* тоот гэсэн нэртэй А4 хэмжээтэй гялгар уут бүхий хавтастай дотроо компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар 3 хуудас, тохирлын гэрчилгээ 2 хувь, газар эзэмшүүлэх гэрээ 3 хуудас, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа 3 хуудас, ажилчдын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, Д.ын сертификат, хөдөлмөрийн дотоод журам 7 хуудас, тохижилт цэвэрлэгээний гэрчилгээ, ажиллах хүчний гэрээ, арматур худалдах, худалдан авах гэрээ 5 хуудас, ган туйвангийн үйлдвэрлэлийн дотоод хяналтын журам 2 хуудас, 48 дугаартай гэрчилгээ, ерөнхий үнэлгээний дүгнэлт 6 хуудас, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх гэрээ 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг “*******” ХХК-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД