Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч А.Лхагваа,

Хохирогч Ч.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2307000920149 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 346 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэгдсэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялуудыг эдэлж дууссан,

******* овогт *******гийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хохирогч Ч.*******г “Гуравдугаар эмнэлэгт тодосгогч бодис болон тариур нийлүүлж, олсон ашгаа хувааж авна” гэж хуурч, ашиг олж буй мэтээр мөнгө шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, санхүүжилт орж ирэхээр хөрөнгө оруулалт болон ашгийн хамт өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ч.*******гийн нийт 46,150,000 төгрөгийг өөрийн болон төрсөн охин ийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анх Ч.*******тай эмнэлгийн шугамаар танилцаж байсан. Надад мөнгөний хэрэг гарч Ч.*******гаас мөнгө зээлсэн боловч зээлсэн мөнгөө төлж барагдуулж чадалгүй үлдэгдэл үлдсэн. Үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү үйл ажиллагаанд надаас өөр хэн ч оролцоогүй. Үндсэн төлбөр болох 46.500.000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр болох төлөх 14.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж, төлбөргүй болохоор хичээж байгаа…” гэв.

Хохирогч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Налайх дүүрэгт хагалгаанд орсны дараа охиныдоо ирчихсэн байсан юм. Тэр үед С.******* нь ” би эмнэлэгт бодис нийлүүлж байгаа юм, найздаа мөнгө олоод өгөөч 10 хувийн хүүтэй, хэрвээ ашиг гарах юм бол хоёулаа хувааж авъя “ гэж байсан. С.*******ыг хэдэн жилийн өмнөөс мэддэг болохоор худлаа ярина гэж бодоогүй худаасаа 10%-ийн хүүтэй зээлээч гээд эхэлсэн. Удалгүй буцаагаад хүүтэй өгч байсан нь охиныхоо дансаар аваад буцааж өөрийнхөө дансаар над руу өгөөд байсныг мэдсэн…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд хэд хэдэн багынхаа найзтайгаа уулзах гэж очихдоо ******* гэх хүнийг таньж мэддэг болсон. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* ...тодосгогч бодис бөөний төвөөс 100,000 төгрөгөөр худалдаж аваад гуравдугаар эмнэлэгт 120,000 төгрөгөөр зарна, ашиг 20,000 төгрөг гарна, хоёулаа ашгаа хувааж авъя... гэхээр би тухайн үед нь итгэж зөвшөөрөөд хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр тоотод байхдаа өөрийнхөө тоот данснаас  1500000 төгрөг шилжүүлсэн.

 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 46,150,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байсан. Тэгтэл ******* нь “3 р эмнэлгийн нягтлан   санхүүжилт ирээгүй байна гэсэн гээд удаа дараа надтай хүмүүстэй яриулж мессеж бичүүлж байсан. *******ын надаас бөөний төвийн нягтлангийн дансны дугаар нь гээд мөнгө шилжүүлж аваад байсан данс нь охиных данс байж таарахаар нь би түүнд анхнаасаа залилуулснаа мэдсэн.  ******* нь надаас хүүтэй мөнгө зээлээгүй бодис эмнэлэгт шахна , бараа материал авдаг гэх нягтлан ,   гэх хүмүүс байгаа шүү та мөнгөө гаргаад би бодисыг нь худалдаж аваад эмнэлэгт зараад ашгаа хуваая” гэдэг байсан. ..” гэх мэдүүлэг /хх-35-42 дахь тал/,

Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.******* нь “дүү нь нэг хүнтэй хамтарч эмнэлэгт эм тариа, бодис нийлүүлж тэрнээсээ ашиг олж мөнгөтэй болох гэж байгаа...” гэхээр нь бид хоёр увуулж цувуулж өгсөөр нийтдээ 20,000,000 төгрөг зээлсэн. Одоо хүртэл  надаас болон манай эхнэрээс зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа өөрөөс нь асуухаар цаад хамтарч ажиллаж байсан эмэгтэйдээ залилуулаад мөнгийг маань өгч чадахгүй байгаа гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-44-45 дахь тал/,

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 онд манай ээж хүнээс хүүтэй мөнгө зээлээд ******* гэх эгчид өгсөн. Тухайн үед ээжийн өгсөн мөнгөөр тодосгогч бодис аваад гуравдугаар эмнэлэгт зарж ашгаа хувааж авна гэж байсан. Надаас 2022 оны 06 дугаар сард ээж 1,500,000 төгрөг аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа...*******  гэх хүн ээжээс нийтдээ 40 гаран сая төгрөг авсан. ******* миний өгсөн мөнгөөр эмнэлгийн тодосгогч бодис тариур худалдаж аваад өөрийн таньдаг 3р эмнэлгийн ажилтанд шахаж зардаг их ашигтай гэж хэлсэн байсан. Үүнд манай ээж итгээд хүүхдүүдээсээ ах дүү нараасаа мөнгө гаргаад *******т өгсөн байсан..” гэх мэдүүлэг /хх-46-47 дахь тал/,

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээж одоогоос 2 жилийн өмнө ******* гэх эгчтэй Улсын төв гуравдугаар эмнэлэгт бодис нийлүүлэх ажил байна их ашигтай юм байна чи хөрөнгө оруулаач ашгаа хувааж авъя гэсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын үеэр 2,000,000 төгрөг олоод өгчих гэхээр нь би ээжид өөрийн хадам ахаас 1,500,000 төгрөг олж өгөөд ******* эгч рүү шилжүүлээд тогтоосон хугацаандаа мөнгөө хүүтэй нь эргүүлж өгсөн...ээж дандаа хүнээс хүүтэй мөнгө зээлж ******* эгчид өгдөг байсан. Нийтдээ 46,150,000 төгрөг шилжүүлсэн байсан. ******* эгч ээжээс авч байсан мөнгөө өгөхгүй худлаа яриад “ санхүүжилт ороогүй, банкны гүйлгээ хийгдэхгүй гацсан. Нягтланд нь ажил явдал гарсан” гэх мэтээр ярьдаг байсан. Миний ээж хүнд хүүтэй мөнгө зээлдүүлдэг хүн биш .” гэх мэдүүлэг /хх-49-51 дэх тал/,

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сард миний ээж ******* нь ******* гэх хүнтэй хамтраад тэр хүнд хөрөнгө оруулалт хийгээд ******* нь эмнэлгийн тодосгогч бодис, тариур худалдаж аваад Гуравдугаар эмнэлэгт шахдаг гэсэн. Тэгээд ээж надаас 10,500,000 төгрөг аваад ******* гэх хүндээ өгсөн. ******* нь ээжээс авсан мөнгөө өгөхгүй удаад худлаа хэлээд эсэн шидийн шалтаг тоочоод байсан . тэгээд асууж  тодруулсан чинь ******* ээжээс авч байсан мөнгөө өөрөө хувьдаа завшаад худлаа ярьдаг болох нь тогтоогдсон. ..ээжээс нийтдээ 40 гаран сая төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-54-55 дахь тал/,

Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... над руу залгаад “...манай ээж нэг хүнтэй хамтарч гуравдугаар эмнэлэгт эмчилгээний хэрэгсэл зарж байгаа яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа...” гэхээр нь би өөрт байсан 4,000,000 төгрөгийг шилжүүлээд 14 хоногийн дараа 4,400,000 төгрөг буцааж авсан. Хэд хоногийн дараа дахиж ярьж мөнгө асуухад нь 4,000,000 төгрөгийг ******* гэх хүний данс руу шилжүүлсэн, одоо болтол мөнгөө аваагүй...” гэх мэдүүлэг /хх-58-59 дэх тал/,

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* эгч надад хандаж хэлэхдээ “миний дүү нэг хүнтэй утсаар яриад өгчих, эгч нь нэг хүнд 20,000,000 төгрөгийн өртэй юм чи надтай хамтарч зээл авах гэж байгаа хүн болоод яриад өгөөч хугацаа авах хэрэг байна эгч нь чамд хоолны 10,000-20,000 төгрөг өгье” гэсэн тэгэхээр нь би унааны мөнгөнд тус нэмэртэй юм байна гэж бодоод ******* гэх хүний утас руу залгаж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэж байгаа юм гэж 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл утсаар ярьж мессеж бичиж зээл бүтэхгүй байна, зээл авах банкны захирал байхгүй байна, зээл нь гарахгүй байна, санхүүжилт нь ирээгүй байна гэх мэтээр худлаа хэлдэг байсан. Мессеж бичээд утсаар ярих болгонд ******* эгч хажууд байж үг зааж өгдөг байсан. Би ******* эгч ******* гэх хүнээс юу гэж хэлээд хэчнээн төгрөг авсныг мэдэхгүй. Зээл авсан төлж чадахгүй байна хугацаа авах гэсэн ингээд яриад хэлээд өгөөч гээд гуйгаад мөнгө өгөхөөр нь  тус болох үүднээс тэгээд хэлээд бичээд өгсөн юм. Мэдсэн бол ийм зүйлд огт оролцохгүй татгалзах байсан юм..” гэх мэдүүлэг /1хх-61-64 дэх тал/,

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны хавар ******* эгч надтай уулзаад би нэг хүнээс мөнгө зээлчихсэн юм, нөгөөдөр өгөх ёстой өдөр нь байгаа юм чи энэ хүнтэй яриад 2-3 хоногийн дараа зээл бүтнэ тэгэхээр нь мөнгийг чинь өгье гэж Алтай гэх хүн болж ******* эгчийн утсаар ярьсан. Үүнээс хойш би тэр хүнтэй өөрийнхөө дугаараас ярьж, мессеж бичиж байсан. Хэлэх үг, бичих мессежийг ******* эгч өөрөө надад хэлж өгдөг байсан. Миний ойлгосноор би ******* эгчтэй хамтарч тариур, тодосгогч бодис худалдаж авдаг Гуравдугаар эмнэлгийн ажилтан болж ярьдаг байсан. Би тухайн үед мөнгө нь орж ирээгүй байна гэх мэтээр худлаа ярьж мессеж бичдэг байсан. Зарим үед ээжийгээ нас барчихлаа гэх мэтээр худлаа зүйл бичдэг, ******* эгч хугацаа хожих гэж л надаар тэр хүнтэй яриулж, бичүүлдэг байсан. Энэ байдал 3-4 сар үргэлжилсэн. Миний мэдэхийн ******* манай эмнэлэгт бодис нийлүүлж байхыг мэдэхгүй. ******* эгч ийм байдлаар хүнд худлаа хэлж залилж байсныг нь мэдсэн бол огт оролцохгүй байсан..” гэх мэдүүлэг /1хх-70-72 дахь тал/,

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хүүхдийн мөнгөний дансыг ээж хариуцаж авч явдаг би ерөөсөө данс эзэмшиж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Миний хүүхдийн мөнгийг ээж авдаг, банкны карт нь ээжид байдаг. Хэн гэдэг ямар хүнээс ямар учиртай мөнгө төгрөг ээж авч байсныг би огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-80-81 дүгээр тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /1хх-25-26 дахь тал/,

Шүүгдэгч С.*******ын яллагдагчаар өгсөн: Би ******* гэх эмэгтэйтэй 2020 онд танилцсан. Ингээд *******гаас хүүтэй мөнгө зээлэхээр болсон. *******гаас 40 гаруй сая төгрөг зээлж ба энэ мөнгөнүүдээ бэлэн хувцас худалдаж авахдаа зарцуулсан. 3 дугаар эмнэлэгт тодосгогч бодис тариур нийлүүлнэ гэж ярилцсан боловч эмнэлгээс тийм боломжгүй гэж хэлсэн. дахиж хөөцөлдөөгүй юм. Би 3 р эмнэлэг дээр ойр зуурын бараа зарж явж байгаад , нартай танилцсан. Тэгээд тухайн үедээ эгч нь хүнээс мөнгө зээлчихсэн , нэхээд байна миний дүү нар яриад хугацаа хойшлуулж өгөөч  гэж хэлээд *******тай яриулдаг байсан. Гэсэн мэдүүлэг /хх-93/,

Хохирогч Ч.*******гаас гаргаж өгсөн С.******* луу мөнгө шилжүүлсэн дансны хуулга, харилцсан мессежийг хэвлэсэн бичгэн баримтуудыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-172, 206, 207/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл , хавсаргасан бичгэн баримтууд /2 ХХ-ийн 72 /,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...С.******* нь Ч.*******д “3 дугаар эмнэлэгт тодосгогч бодис шахах, тодосгогч бодис түүний тариур зэргийг нийлүүлэн эм ханган нийлүүлэх бөөний төвүүдээс хямд үнээр худалдаж аван ашиг олох “ зэргээр хамтран ажиллах санал тавьсан бөгөөд хохирогч бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хөрөнгө оруулалтыг олж ашгаа авна гэж хууран урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 2 дугаар хороо 37/1/20 тоот хаягт байрлах үедээ шилжүүлсэн 46.150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5125055794, төрсөн охин н.Номундарийн эзэмшлийн тоот дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна…”  гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...С.******* үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, гэм буруу болон хуулийн зүйлчлэлтэй маргадаггүй. Нийт хохирогчид 46.150.000 төгрөгийг хохирогч Ч.******* аваад 32.150.000 төгрөгийг төлсөн. Одоо 14.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд Ч.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1-д зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү…” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч С.******* нь  үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ч.*******г “Гуравдугаар эмнэлэгт тодосгогч бодис болон тариур нийлүүлж, олсон ашгаа хувааж авна” гэж хуурч, ашиг олж буй мэтээр мөнгө шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, санхүүжилт орж ирэхээр хөрөнгө оруулалт болон ашгийн хамт өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ч.*******гийн нийт 46,150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН” банкны тоот данс , төрсөн охин ийн эзэмшлийн “ХААН” банкны тоот дансанд шилжүүлэн авсан болох нь

Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд хэд хэдэн багынхаа найзтайгаа уулзах гэж очихдоо ******* гэх хүнийг таньж мэддэг болсон. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* ...тодосгогч бодис бөөний төвөөс 100,000 төгрөгөөр худалдаж аваад гуравдугаар эмнэлэгт 120,000 төгрөгөөр зарна, ашиг 20,000 төгрөг гарна, хоёулаа ашгаа хувааж авъя... гэхээр би тухайн үед нь итгэж зөвшөөрөөд хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд 2022 оны 01 дүгээр сарын 31 ны өдөр тоотод байхдаа өөрийнхөө тоот данснаас  1500000 төгрөг шилжүүлсэн.  2022 оны 01 дүгээр сараас эхлэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 46,150,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байсан. Тэгтэл ******* нь “3 р эмнэлгийн нягтлан   санхүүжилт ирээгүй байна гэсэн гээд удаа дараа надтай хүмүүстэй яриулж мсж бичүүлж байсан. *******ын надаас бөөний төвийн нягтлангийн дансны дугаар нь гээд мөнгө шилжүүлж аваад байсан данс нь охиных данс байж таарахаар нь би түүнд анхнаасаа залилуулснаа мэдсэн.  ******* нь надаас хүүтэй мөнгө зээлээгүй бодис эмнэлэгт шахна , бараа материал авдаг гэх нягтлан ,   гэх хүмүүс байгаа шүү та мөнгөө гаргаад би бодисыг нь худалдаж аваад эмнэлэгт зараад ашгаа хуваая” гэдэг байсан. ..” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.******* нь “дүү нь нэг хүнтэй хамтарч эмнэлэгт эм тариа, бодис нийлүүлж тэрнээсээ ашиг олж мөнгөтэй болох гэж байгаа...” гэхээр нь бид хоёр увуулж цувуулж өгсөөр нийтдээ 20,000,000 төгрөг зээлсэн. Одоо хүртэл  надаас болон манай эхнэрээс зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа өөрөөс нь асуухаар цаад хамтарч ажиллаж байсан эмэгтэйдээ залилуулаад мөнгийг маань өгч чадахгүй байгаа гэж байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 онд манай ээж хүнээс хүүтэй мөнгө зээлээд ******* гэх эгчид өгсөн. Тухайн үед ээжийн өгсөн мөнгөөр тодосгогч бодис аваад гуравдугаар эмнэлэгт зарж ашгаа хувааж авна гэж байсан. Надаас 2022 оны 06 дугаар сард ээж 1,500,000 төгрөг аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг ,

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээж одоогоос 2 жилийн өмнө ******* гэх эгчтэй Улсын төв гуравдугаар эмнэлэгт бодис нийлүүлэх ажил байна их ашигтай юм байна чи хөрөнгө оруулаач ашгаа хувааж авъя гэсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын үеэр 2,000,000 төгрөг олоод өгчих гэхээр нь би ээжид өөрийн хадам ахаас 1,500,000 төгрөг олж өгөөд ******* эгч рүү шилжүүлээд тогтоосон хугацаандаа мөнгөө хүүтэй нь эргүүлж өгсөн...ээж дандаа хүнээс хүүтэй мөнгө зээлж ******* эгчид өгдөг байсан. ******* эгч ээжээс авч байсан мөнгөө өгөхгүй худлаа яриад “ санхүүжилт ороогүй, банкны гүйлгээ хийгдэхгүй гацсан. Нягтланд нь ажил явдал гарсан” гэх мэтээр ярьдаг байсан. Миний ээж хүнд хүүтэй мөнгө зээлдүүлдэг хүн биш .” гэх мэдүүлэг ,

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сард миний ээж ******* нь ******* гэх хүнтэй хамтраад тэр хүнд хөрөнгө оруулалт хийгээд ******* нь эмнэлгийн тодосгогч бодис, тариур худалдаж аваад Гуравдугаар эмнэлэгт шахдаг гэсэн. Тэгээд ээж надаас 10,500,000 төгрөг аваад ******* гэх хүндээ өгсөн. ******* нь ээжээс авсан мөнгөө өгөхгүй удаад худлаа хэлээд эсэн шидийн шалтаг тоочоод байсан . тэгээд асууж  тодруулсан чинь ******* ээжээс авч байсан мөнгөө өөрөө хувьдаа завшаад худлаа ярьдаг болох нь тогтоогдсон. ..ээжээс нийтдээ 40 гаран сая төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг ,

Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... над руу залгаад “...манай ээж нэг хүнтэй хамтарч гуравдугаар эмнэлэгт эмчилгээний хэрэгсэл зарж байгаа яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа...” гэхээр нь би өөрт байсан 4,000,000 төгрөгийг шилжүүлээд 14 хоногийн дараа 4,400,000 төгрөг буцааж авсан. Хэд хоногийн дараа дахиж ярьж мөнгө асуухад нь 4,000,000 төгрөгийг ******* гэх хүний данс руу шилжүүлсэн, одоо болтол мөнгөө аваагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Мессеж бичээд утсаар ярих болгонд ******* эгч хажууд байж үг зааж өгдөг байсан. Би ******* эгч ******* гэх хүнээс юу гэж хэлээд хэчнээн төгрөг авсныг мэдэхгүй. Зээл авсан төлж чадахгүй байна хугацаа авах гэсэн ингээд яриад хэлээд өгөөч гээд гуйгаад мөнгө өгөхөөр нь  тус болох үүднээс тэгээд хэлээд бичээд өгсөн юм. Мэдсэн бол ийм зүйлд огт оролцохгүй татгалзах байсан юм..” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ******* эгчтэй хамтарч тариур, тодосгогч бодис худалдаж авдаг Гуравдугаар эмнэлгийн ажилтан болж ярьдаг байсан. Би тухайн үед мөнгө нь орж ирээгүй байна гэх мэтээр худлаа ярьж мессеж бичдэг байсан. Миний мэдэхийн ******* манай эмнэлэгт бодис нийлүүлж байхыг мэдэхгүй. ******* эгч ийм байдлаар хүнд худлаа хэлж залилж байсныг нь мэдсэн бол огт оролцохгүй байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хүүхдийн мөнгөний дансыг ээж хариуцаж авч явдаг би ерөөсөө данс эзэмшиж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Миний хүүхдийн мөнгийг ээж авдаг, банкны карт нь ээжид байдаг. Хэн гэдэг ямар хүнээс ямар учиртай мөнгө төгрөг ээж авч байсныг би огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  Хохирогч Ч.*******гаас гаргаж өгсөн С.******* луу мөнгө шилжүүлсэн дансны хуулга, харилцсан мессежийг хэвлэсэн бичгэн баримтуудыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь Эмнэлгийн эрх бүхий этгээд гэж итгүүлэн тухайн эмнэлгийн сувилагчаар ажиллаж байсан гэрч Х., Д. нарыг тодорхой хөлсөөр хохирогчтой яриулж гэмт хэргээ үргэлжлүүлэн хийж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгох” шинжийг хангаж байна гэж үзлээ.

Мөн дээрх үйл ажиллагаанд хохирогчтой ярилцсан гэх гэрч Х., Д. нар нь шүүгдэгчийн хохирогчоос эд хөрөнгө залилж авч байгаа талаар мэдээгүй, ажилд нь тусалж байсан гэх байдлаар мэдүүлсэн нь урьдчилан амласан шинжгүй байх тул дээрх гэрчүүдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж дүгнээгүй улсын яллагчийн яллах дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч  өөрийн хэрэгцээ болон бусдад төлөх төлбөрийг бий болгох үүднээс зориуд  хохирогч М.*******г хуурч мэхлэх аргаар эд хөрөнгө буюу 46150000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байна.

Түүнчлэн шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хохирогчоос мөнгө шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчид 46150000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагаанд 32150000 төгрөгийг, шүүх хуралдаан завсарласан хугацаанд 1500000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 12500000 төгрөгийг гаргуулж хохирогчид нөхөн олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч С.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж ял оногдуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн , хохирлоо тодорхой хувийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулна уу...” гэх дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан ял шийтгэлүүдээс түүнд 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг  7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч С.*******аас 12500000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгосугай.
  3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД