Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/00356

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С овогт Н.Б /РД:ЦЕ00000000/, Б овогт Ц.У /РД:ХЖ00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

        2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин У.Э /РД:УК00000000/, 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин У.Э /РД:УК00000000/ нарыг эх Н.Б асрамжид үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин У.Э /РД:УК00000000/, 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин У.Э /РД:УК00000000/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ц.У тэжээн тэтгүүлсүгэй.

        4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар охин У.Э, У.Э нарыг эцэг Ц.У уулзуулж байхыг эх Н.Б даалгасугай.

        5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин У.Э, У.Э нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ц.У, эх Н.Б нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

      6. Зохигч хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

       7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.У улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                        Ц.ОЮУНБИЛЭГ