Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/880

 

 

 

 

 

 

 

 

   2024         11            06                                     2024/ШЦТ/880

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

МОНГОЛ УЛСЫН

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн хөтлөн,

улсын яллагч: М.Анхбаяр,

шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр /ҮД:1886/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Александрын д холбогдох эрүүгийн 2405023201196 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй. Бүрэн дунд боловсролтой. Үсчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт ******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа, шагналгүй,

 

*******.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амины орон сууц байрны Г-2 тоотод биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд орон байраар хангасан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амины орон сууц байрны Г-2 тоотод биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд орон байраар хангасан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы “гэм буруу дээрээ маргах зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2405023201196 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* гэрчээр өгсөн “...Утсаар ярьж байхдаа би тэр ахаас "Гайгүй охидтой саун, массаж, тусгай үйлчилгээ үзүүлдэг газар мэдэх үү ах" гэхэд тэр ах маань аан нэг газар байгаа би нэлээн дээр очиж байсан гээд надад ******* гэдэг дугаарыг өгөөд наад дугаар руу залгаад очоод уулзчих аа, хөөрхөн охид байдаг. 1 охинтой секс хийхэд тухайн үед 150.000 төгрөг төлж байсан гэсэн. Тэгэхээр нь би тухайн ******* дугаар руу залгахад эмэгтэй хүн утсыг аваад "Массаж байна уу гэхэд массаж байгаа 4 хүүхэн байна гээд хорооллын эцсийн тэнд байдаг Говь сауны тэнд ирээд залга" гэсэн. Би тэгээд таксинд суугаад Говь сауны газрын тэнд буугаад залгахад надад тэр эмэгтэй хаягаа зааж өгсөн. Тухайн Говь саунаас урагшаа буюу доошоо уруудаад зүүн гар тийш салаад улаан тоосгон хашаа руу ороод голын хаалга руу ороод ир гээд би утсаар ярьж байгаад орсон. Тэгтэл хаалгаа нэг бүдүүн 40 нэлээн гарсан маягтай эгч хаалга онгойлгоод "3 эмэгтэй нь завгүй хүнтэй байна одоо 1 л эмэгтэй байна" гэхээр би үнэ хэд вэ? гэсэн чинь секс 20 минут нь 100.000 төгрөг, 1 цаг нь 200.000 төгрөг гэхээр нь тэр эгчид би 100.000 төгрөг өгөөд секс хийсэн эмэгтэйдээ 50.000 төгрөг бэлнээр нийт 150.000 төгpөг төлж дээшээ 2 давхарт шатаар өгсөөд өөдөөс харсан өрөөнд 25-26 орчим насны эмэгтэйтэй орон дээр гарч бэлгийн харилцаанд 1 удаа бэлгэвчтэй орсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43-44/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* гэрчээр өгсөн “...Надад мөнгөний хэрэг гараад мөнгө олох зорилгоор биеэ үнэлэхээр уг байранд ирсэн байсан... Би өнөөдөр дөнгөж ороод сууж байтал дансаа өгчих энэ хоёр гадаад үйлчлүүлэгчийн мөнгийг нь хийлгэх гэсэн юм гэхээр нь би юм бодохгүй өөрийн хаан банкныхаа дугаарын дансаа өгсөн чинь уг хоёр гадаад иргэнийг авч явсан жолооч нь миний данс руу 400.000 төгрөг хийсэн тэгээд уг хоёр гадаад улсын иргэдэд , хоёр секс үйлчилгээ үзүүлэхээр хоёр давхар руу гарсан. Би анх 2024 оны 04 дүгээр сарын 18-ны үед 1 хоног, 04 дүгээр сарын 26-нд билүү 28-нд бас очиж ажиллаж биеэ үнэлж байсан. Би бол секс үйлчилгээ үзүүлсэн мөнгөнийхөө 50 хувийг нь авдаг. 50 хувийг нь эгч авдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 47-48/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би мөнгө олох зорилгоор оройн цагаар уг газарт очиж биеэ үнэлдэг юм. Биеэ үнэлэхээр очсон.... Би уг газарт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш оройн цагаар очиж биеэ үнэлдэг байсан. Би олсон орлогынхоо 50 хувийг өөрөө аваад 50 хувийг нь эгчийн данс руу өөрийнхөө голомт банкны данснаасаа эгчийн хаан банкны данс руу хийдэг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-52/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуучны танил найз гэж эмэгтэйгээр дамжуулаад уг газарт биеэ үнэлж мөнгө олох зорилгоор ирсэн би нөхөр салаад 3 сар болж байгаа бөгөөд хашаа байшингийн зээл, хүүхдүүдийн хэрэглээ болон хүнсний мөнгө олох зорилгоор өдрийн цагаар хүүхдүүдээ хичээл, цэцэрлэгт нь зөөж шөнийн цагаар ингэж явах байдалд хүрээд уг газарт очсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ байж байгаад танил д алжаал тайлах саун массажны газар мэдэх үү гэсэн чинь нэг газар мэднэ хүргээд өгье гэсэн тэгэхээр нь би хамт Энэтхэг улсаас ирсэн ах Ванкетийн хамт аар нэг газар хүргүүлээд шатаар гараад нэг байшин руу орсон уулзаад хоёр эмэгтэй гарч ирээд Ванкет бид хоёрыг дагуулаад хоёр давхарт гарч тус тусдаа өрөөнд орсон. Би өрөөнд ороод бүтэн массаж хийлгээд дуусаж байхад өрөөний хаалга тогшоод цагдаа байна гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96-97/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад гэртэй байж байтад хамт ажилладаг дүү болох Картик явж массаж хийлгэх үү гэхээр нь би нуруу өвдөж байсан болохоор тэгье гээд , Картик хоёртоо хамт явсан. машин бариад бид хоёрыг хүргэж өгсөн тэгээд нэг байшин руу ороод нэг эмэгтэй урдаас гарч ирээд массаж, секс үйлчилгээ хоёр санал болгосон тэгэхээр нь би секс үйлчилгээ авахгүй массаж хийлгэнэ гэж хэлсэн тэгээд хоёр эмэгтэй бид хоёрыг дээшээ өрөө рүү дагуулж ороод массаж хийлгээд байж байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 94-95/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Би байр түрээсэлсэн хүмүүстэйгээ огт уулзаж байгаагүй. Хааяа төлбөрөө авах болохоороо утсаар холбогддог. Анх гэж дууддаг түрээсийн төлбөр хийж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 106/,

2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *******ы эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-н 190-250/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 152/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амины орон сууц байрны Г-2 тоотод биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд орон байраар хангасан гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох ******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-н 43-44/, ******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-н 47-48/, гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-н 51-52/, гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-н 59-60 тал/, гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-н 96-97/, гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-н 94-95/, гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-н 106/, *******ы эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-н 190-250/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *******ы 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амины орон сууц байрны Г-2 тоотод биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд орон байраар хангасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Прокуророос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг шүүгдэгч нь биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд орон байраар хангасан гэх шинжээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүгдэгч *******ы  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 2024 оны 3 дугаар сарын 01-ээс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25,593,900 /хорин таван сая таван зуун ерэн гурван мянга есөн зуу/-н төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч *******оос гаргуулж улсын орлого болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /2 хх-ийн 48/,

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаанд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч *******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж ялын хязгаарыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэг, улаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

 

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Александрын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг биеэ үнэлэхэд орон байраар хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй

 

3. Шүүгдэгч А. д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 25.596.900 /хорин таван сая таван зуун ерэн гурван мянга есөн зуу/-н төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэг, улаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ