| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0841/ |
| Дугаар | 2024/ШЦТ/874 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/874
2024 11 05 2024/ШЦТ/874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч: М.Анхбаяр /томилолтоор/,
шүүгдэгч: *******,
хохирогч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2405033281220 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, өвөө, ах, дүү нарын хамт *******,******* оршин суух хаягтай, урьд,
1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн,
2. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн,
3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******т Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай захирамжаар оногдуулсан 11 сар 19 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн.
*******
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь “...2024 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цаг 02 минутын орчим Баянголд дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UK tower" нэртэй үйлчилгээний төвийн үүдний шатан дээр сууж байсан ******* эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч ******* 425.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим Баянголд дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Билэг" их дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим Баянголд дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монос хүнсний дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос *******гийн эзэмшлийн 425,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А52 маркийн гар утсыг, улмаар гар утас дээрх банкны аппликейшнийг ашиглан *******гийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д нийт 4,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд , , ******* нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,675,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...2024 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цаг 02 минутын орчим Баянголд дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UK tower" нэртэй үйлчилгээний төвийн үүдний шатан дээр сууж байсан ******* эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч ******* 425.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим Баянголд дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Билэг" их дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим Баянголд дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монос хүнсний дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос *******гийн эзэмшлийн 425,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А52 маркийн гар утсыг, улмаар гар утас дээрх банкны аппликейшнийг ашиглан *******гийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д нийт 4,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд , , ******* нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,675,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын “....гэм буруутай маргахгүй....” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн “... гомдолтой...”гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405033281220 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчоор өгсөн "...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байранд найзынхаа гэрт архи ууж байгаад шөнийн 01 цагийн орчим гарч явсан. Нээх хол яваагүй газар суусан бөгөөд нэг сэрээд ухаан ороход миний эзэмшлийн гар утас байхгүй байсан... самсунг А52 маркийн хар өнгөтэй, резин гэртэй байсан..." гэх мэдүүлэг /хх-н 95-96/,
Мөрдөгчийн "...цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хяналтын камерыг шүүхэд иргэн нь 51 дүгээр байрнаас гарч Таван-Эрдэнэ захын араас зам руу орж байгааг харуулав... Алтан төгрөг их дэлгүүрийн зүүн тал руу орж байгааr харуулав... завсраар гарч ирээд зүүн тийшээ явж байгааг харуулав Цэцгэн буузны урдуур явж байгааг харуулав парадоксын автобусны чиглэлд алхаж байгааг харуулав UK tower-н гадна талын хяналтын камерын бичлэг хадгалагддаггүй байсан..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 98-107/,
Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... нь гар утсаа алдсан гэх UK tower гэх нэртэй газрын үүд хэсгийг заав байсан бөгөөд түүний заасан газар болон өмсөж байсан хувцас *******ын мэдүүлэгтэй таарч байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 113-115/,
"Дамно" ХХК-ний үнэлгээний самсунг А52 маркийн гар утсыг 425,000 төгрөгөөр үнэлэв.." гэх тайлан /хх-н 118-119/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн "...2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хороо Билэг их дэлгүүрийн үүдэнд унаж явсан тээврийн хэрэгслээ түгжилгүй онгорхой орхиод 1 давхрын дэлгүүрт бараа буулгаж байх хооронд машин дотор байсан гар утас алга болсон хөх өнгийн айфоне 12 мини маркийн гар утас байсан хяналтын камер дээр бичигдсэн манай машины хажуугаар өнгөрөхдөө кабин дотроос гар утас хулгайлсан 30 орчим насны эрэгтэй хүнийг сэжиглэж байна..." гэх мэдүүлэг /хх 8-9/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/,
Билэг их дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн... хохирогч дэлгүүрийн гадна машинаа байрлуулсныг харуулав... машины дэргэд нэг үл таних эрэгтэй очиж зогсож байгааг харуулав машины хаалгыг онгойлгож дотроос нь эд зүйл авч байгааг харуулаа..." rax тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17/,
2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн ...хохирогчийн машинаас гар утас авсан этгээд нь *******тай биеийн хэмжээ болон хувцаслалт адил төстэй байгааг харуулав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 21-22/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******гийн хохирогчоор өгсөн "...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо Монос эмийн сангийн үүдэнд өөрийн эзэмшлийн Киа бонго маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулаад бараа зөөж байх хооронд машиндаа цэнэглээд үлдээсэн байсан самсунг А52 маркийн гар утас алга болсон байсан ингээд миний Хаан банкны тоот данснаас 4,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ Хаан Банкны тоот данс руу хийгдсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-н 52-56/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 45/,
*******гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны ...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр "зээл" гэх утгаар тоот данс Дуу 4,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн..." дэлгэрэнгүй хуулга /хх 85/ 3.4. *******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны "...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр "зээл" гэх утгаар тоот данснаас 4,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн..." дэлгэрэнгүй хуулга /хх-н 57-59/,
Монос хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг жийсэн "...хохирогч *******гийн тээврийн хэрэгслийн гадна сэжигтэй этгээд ирсэн байв... машины хаалгыг онгойлгож байгааг харуулав.... хаалгыг нь хаагаад Буцаад явж байгааг харуулав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 82-84/,
"Дамно" ХХК-ний үнэлгээний самсунг А52 маркийн гар утсыг 425,000 төгрөгөөр үнэлэв.." гэх тайлан /хх-н 73-74/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 162/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 165/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “...2024 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цаг 02 минутын орчим Баянголд дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UK tower" нэртэй үйлчилгээний төвийн үүдний шатан дээр сууж байсан ******* эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч ******* 425.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим Баянголд дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Билэг" их дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим Баянголд дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монос хүнсний дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос *******гийн эзэмшлийн 425,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А52 маркийн гар утсыг, улмаар гар утас дээрх банкны аппликейшнийг ашиглан *******гийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д нийт 4,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд , , ******* нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,675,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох , , ******* нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96,8-9,52-56/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 118-119,19-20,73-74/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч ******* нь “...2024 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цаг 02 минутын орчим Баянголд дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UK tower" нэртэй үйлчилгээний төвийн үүдний шатан дээр сууж байсан ******* эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч ******* 425.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим Баянголд дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Билэг" их дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос эзэмшлийн айфоне 12 мини маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч 825.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим Баянголд дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монос хүнсний дэлгүүрийн гадна байрлуулж хаалгыг нь түгжилгүй орхисон байсан тээврийн хэрэгсэл дотроос *******гийн эзэмшлийн 425,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А52 маркийн гар утсыг, улмаар гар утас дээрх банкны аппликейшнийг ашиглан *******гийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д нийт 4,425,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд , , ******* нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5,675,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөг, хохирогч 825,000 /найман зуун хорин таван мянга/-н төгрөг, хохирогч *******д 4,425,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна.
Дээрх хохирлоос шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч ******* хохирол төлбөр 420,000 /дөрвөн зуун хорин мянга/-н төгрөг төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс нийт 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч 825,000 /найман зуун хорин таван мянга/-н төгрөг, хохирогч *******д 4,425,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин таван мянга/-н төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ өөрөө илчилж ирсэн зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид хорих ял оногдуулах саналыг гаргасан хэдий ч шүүхээс шүүгдэгчийг гэм буруугаа ухамсарлан, засран хүмүүжих боломжийг дахин олгосон болохыг дурдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг сидийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эрүүгийн 2405032171222 дугаартай хэрэгт нэгтгэсэн ба тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь хохирогч ******* хохирол төлбөр 420,000 /дөрвөн зуун хорин мянга/-н төгрөг төлсөн, хохирогч нь гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ