Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/101

 

 

                                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.А,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Б /ҮД:0233/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б /ҮД:1954/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Б, Б овогт Б-н Б нарт холбогдох эрүүгийн 2417000000065 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ** аймгийн ** сумын ** дүгээр баг, ** гэх газар оршин суух хаягтай, улсаас Соёлын тэргүүний ажилтан шагнал авч байсан, урьд ** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ** дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ХМШЗ/*** дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон гэх Б овогт М-н Б /РД:ЗН***/,

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд *** аймгийн ***** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *****мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***** хамт ******аймгийн *****сумын ****дүгээр баг, *****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд *** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Б-н Б /РД:ЗЗ********/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч М.Б нь Б.Б-тэй бүлэглэж, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багийн нутаг, Гүн жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 41-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч, 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг бусдад зарж борлуулсан, улмаар тухайн олсон орлогоос 90000 төгрөгийг зарцуулж мөнгө угаасан,

Яллагдагч Б.Б нь М.Б-тай бүлэглэж, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багийн нутаг, Гүн жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 41-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг бусдад зарж борлуулан, улмаар тухайн олсон орлогоос 60 000 төгрөгийг зарцуулж мөнгө угаасан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2417000000065 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч Д-тэй Наран гэх газар айл байсан юм. Харилцаа холбоотой болоод 10 гаран жил болж байна. Хохирогч Д-ийн гэрт Андуудын хажууд явж байгаад Б-ын ахтай таараад утсаар нь ярьсан. Тэгээд хүрээд ир гэхээр нь очсон. Цаг хүйтэрсэн цас орсон байсан. Тэнд хороог нь янзалаад үхрээ аваачаад хэд хоносон. Тэгээд би дулаан хувцас муутай байсан болохоор авдарыг нь онгойлгоод үзэхэд хурган дээл байхаар нь гаргаад өмсөж байсан. Тэр нь надад багаддаг байсан. Тэр дээл нь хоёр суга нь урагдсан хурмастай, дээл гэхэд хэцүү л юм байсан. Тэр дээлийг нь малд явахдаа хөвөнтэй дээлний дотуураа өмсдөг байсан. Тэгээд явахдаа гэрийн гадаа амбаарынх нь хажууд эргүүлээд орхисон. Үнэр нь гараг гээд тохоод орхисон. Буцаж очихдоо бид хоёр, жолоочтой гурвуулаа очсон. Гэр дээр нь гараад тооноор нь харсан чинь баруун орон дээр нь дэлгээтэй байсан. Хоёр дамжсан хороотой. Төгөлдөр доод талын хороонд үлдсэн. Тэгээд би орж аваад удаагүй явсан гэв.

2. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шударга шүүхийн өмнө үнэнгээ хэлье. Би Б-тай найз нь үнэн. Энэ залууг би гэр бүлээсээ салаад хямраад архи дарсанд их гүнзгий ороод явж байхад нь архи дарсыг нь багасгах гээд ажил төрөл хийлгэх гээд хувцаслаж хооллож явсан. Хааяа нэг айл амьтанд явчихаад ирэхээрээ хувцас хунар муутай ирдэг. Би үнэнээр найзлаад гэр бүлээсээ салсан болохоор өрөвдөж хайрлаад байдаг байлаа. Тэгээд энэ маань дийлдэхгүй маш гүн архинд орсон. Андууд худалдааны төвийн гадаа 4-өөс 5 жил өдөр алгасахгүй архи уусан. Би энэ хүнд хөдөө явж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би үнэхээр өрөвдсөн. Тэр айлдаа хувцас хунараа орхичихсон миний найз надад туслаад яваад өгөөч гэж гуйгаад тэгэхээр нь би аваад явсан. Тэгэхэд миний эхнэр “яах юм бэ хань аа” гэхэд нь “яах вэ дээ тус болохгүй бол өмсөх юмгүй байна. Тэнд айлд өвлийнхөө хувцсыг үлдээснээ авах гэсэн юм” гэж хэлж байна. Тэгээд би явсан. Надад хурган дээл гээд хэлж байсан. Би өөрийнхөө юмыг авах гэж байна гэж бодсон. Тэр айлаас хурган дээл хулгайлах гэж байна гэж мэдээгүй гэв.

3. Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Гүнжалга гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд 2023 оны 11 сард өвөл цас их ороод байхаар нь Дундговь аймгийн Баянжаргалан сум руу отроор нүүсэн юм. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын эхээр яг хэзээ гэдгээ мэдэхгүй байна. Б гээд саахалт нутагладаг залуу над руу утсаар яриад танай өвөлжөө хавьцаа малын хоол бага гарсан харагдаж байна, малаа аваад хэд хоног байж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би тухай үед цас зуд ихтэй хаа хаанаа хэцүү байгааг мэдэж байсан учир зөвшөөрөөд манай гэр бариатай байгаа учир тэнд очоод байж бай гээд гэрийн түлхүүр байгаа газраа зааж өгсөн. Хэд хоногийн дараа байхаа Б над руу залгаад би ирсэн байгаа, баярлалаа ахаа гээд хэлж байсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2024 оны 03 дугаар сарын 10-ны үед гэрээ эргэх гээд ирээд гэртээ байгаа юмаа бүртгэж үзсэн чинь цэргээс ирсэн хүүхэддээ хийж өгч байсан цэнхэр өнгийн шинэ хурган дотортой дээл, 2 хадаг алга болсон байсан. Тэгээд энэ талаар Б-оос асуусан чинь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд дээлээ сураглаад дэнжийн Андууд хавиар явж байсан чинь тэр хавиар архи уудаг хүмүүс Б гээд залуу цэнхэр дээл зарна гээд явж байсан гэж надад хэлсэн. Яг хэн гэж хүн хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд би Б руу залгаад Б гэж хүн дээл хулгай хийсэн байна гэж хэлсэн чинь би наа хүнийг чинь таньд хэлээгүй, танай гэрт өөрийнхөө малыг харуулаад 7-8 хоног байлгасан юм гэж хэлсэн. Тэгээд над руу эргэж залгаад наадах чинь авсан юм байна аа тань руу одоо өөрөө ярих байх гэж хэлсэн. Тэгээд удаагүй нэг дугаараас Б гэх хүн залгаад би тооноор чинь ороод хулгай хийгээд аваад 200 000 төгрөгөөр зараад архи уусан шүү гэж хэлсэн. Ямар нэгэн хүнтэй хамт явсан гэж надад бол юм яриагүй, би лавлаж асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 216 дугаар хуудас/,

4. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Энэ жил цас зуд ихтэй байсан болохоор отор нүүдэл хийгээд хэд хонож болох уу гэж Ж.Д-ээс өөрөөс нь зөвшөөрөл аваад гэрт нь очиж гэрийн түлхүүр заалгаад гэрт нь ороод 7-8 хоносон. Би Ж.Д-ийнд очихдоо танил М.Б, хүргэн Г.Д, мөн эгчийн хүүхэд Ө нартай мал туугаад гэрт нь орсон. Над руу цагаан сар өнгөрөөд удаж байхад Д залгаад дээл, хадаг алга болсон байна гэж утсаар хэлсэн. Сүүлд нь над руу залгаад дээл хадаг авсан хүнээ олсон гэж залгаад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

5. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Д гэх айлд Б-тай мал хараад 7 хоног хамт байсан. Миний мал ихээр үхээд болохгүй байхаар нь би малаа ялгаад гэр лүүгээ явсан. Тэр үед М.Б Ж.Д гэх айлд ганцаараа үлдээд хоёр хоногийн дараа Н.Б-ын малыг туугаад ардаас ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Надад М.Б 2024 оны 02 дугаар сарын 26-нд цэнхэр өнгийн дээл хурган дотортой дээл авчраад хүүхэд өвдөөд байна энэ дээлийг 200,000 төгрөгөөр худалдаад аваач гээд хоёр өдөр гуйсаар байгаад надад 200,000 төгрөгөөр худалдсан. Би хулгайн дээл гэж мэдээгүй. Б миний ээж үхэхээсээ өмнө надад энэ дээлийг оёж өгсөн гэж хэлсэн. Надад тэр хөх дээл байхгүй. Б Улаанбаатар хот руу 300 000 төгрөгөөр зарж өвс тэжээл авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

7. Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-924/9601 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-43 дугаар хуудас/,д Билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 197-198 дугаар хуудас/,

9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 100-101, 104 дүгээр хуудас/,

10. Хохирогч Ж.Д-ийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

11. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 189-191 дүгээр хуудас/,

12. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

13. Ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 232-233 дугаар хуудас/,

14. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ХМШЗ/**дугаартай захирамж /хх-ийн 234-236 дугаар хуудас/,

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 107-108 дугаар хуудас/

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-117 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч М.Б, Б.Б нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч М.Б нь Б.Б-эй бүлэглэж, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багийн нутаг, Гүн жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 41-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч, 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг бусдад зарж борлуулсан, улмаар тухайн олсон орлогоос 90000 төгрөгийг зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б нь М.Б-тай бүлэглэж, 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багийн нутаг, Гүн жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 41-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг бусдад зарж борлуулан, улмаар тухайн олсон орлогоос 60 000 төгрөгийг зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад үзэхээр шүүгдэгч М.Б-гийн уг хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа нь 2023 оны 12 дугаар сарын сүүлээр төгссөн. Өөрөөр хэлбэл Д-ийн гэрт байх хугацаанд тухайн үед дээлийг авах зорилгоор гадаа гаргаж тавьсан. Харин М.Б нь тухайн гадаа гаргаж тавьсан дээлээ авахаар 2024 оны 02 дугаар сарын сүүлээр очсон. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Мөн энэ гэмт хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг давхар зүйлчилсэн. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч өөрийн өмчлөлд шилжүүлдэг. Гэтэл мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж тухайн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр нь обьектив болон субьектив шинжтэй байдаг. Обьектив шинж нь гэмт хэрэгт хамтран оролцох тоон илэрхийлэл байдаг. Субьектив шинж нь гэмт хэрэгт хамтран оролцох сэтгэхүйн илэрхийлэл байдаг. Энэ гэмт хэргийн хувьд Б.Б-ийн гэмт хэрэгт хамтран оролцох субьектив шинж нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.Б нь анхнаасаа Б.Б-т өөрийнхөө хувцасыг авах талаар хэлсэн байдаг. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд найздаа тус болох үүднээс өвлийн хүйтэнд дулаан хувцасыг нь авч ирэхээр унаа тэрэг олсон, мөн тухайн газар очсон байдаг. Улсын яллагчийн зүгээс ярьж байгаагаар шүүгдэгч М.Б-г тухайн гэрийн тооноор орж байхыг Б.Б хараад зогсож байсан гэдэг зүйл бол ердөө таамаг. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл Б.Б нь дээлийг хулгайлж авахаар ярилцаж үгсэн тохиролцоогүй, авах санаа зорилго байгаагүй, зөвхөн найз М.Б-д тусалсан. Шүүгдэгч Б.Б-ийн хувд хулгайлах гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг нь хууль хэрэглээний хувьд шүүхийн практикийг нь судлаад үзэхээр мөнгө угааж байгаа тэр этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлого мөн гэдгийг мэдсээр байгаа этгээд нь гэмт хэрэгт хамтран оролцсон шинжгүй байдгаараа ялгаатай байдаг тул прокуророос давхар зүйлчилсэн уг гэмт хэргийг бас хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.                                                                                                                             

Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүхээс шүүгдэгч М.Б нь Б.Б-тэй бүлэглэж 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Гүн Жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж буюу Тоёота Харриер маркийн мөнгөлөг саарал өнгийн 41-29 УНҮ дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, хууль бусаар авч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг бусдад зарж борлуулсан, улмаар тухайн олсон орлогоос 90 000 төгрөгийг ашиглаж мөнгө угаасан,

шүүгдэгч Б.Б нь М.Б-тай бүлэглэж 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Гүн Жалга гэх нэртэй газар байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэр дотор нэвтэрч, улмаар тухайн гэр дотор байсан Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж буюу Тоёота Харриер маркийн мөнгөлөг саарал өнгийн 41-29 УНҮ дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, хууль бусаар авч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг бусдад зарж борлуулан, улмаар тухайн олсон орлогоос 60 000 төгрөгийг ашиглаж мөнгө угаасан үйл баримт болсон байна гэж үзлээ.

Хулгалах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илэрдэг. Харин хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэдэгт хүн байнга амьдрах буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэрэгт нэвтэрсэн үйлдлийг хамааруулан үздэг. Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэдэгт эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд тусгайлан бэлтгэсэн зэвсэг, техник хэрэгсэл, машин механизм ашигласныг ойлгоно.

Түүнчлэн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцож, эсхүл хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгодог.

Тодруулбал шүүгдэгч М.Б, Б.Б нар нь бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хохирогч Ж.Д-ийн Монгол гэр дотор нэвтэрч түүний эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг авсан болох нь:

хохирогч Ж.Д-ийн “...2024 оны 03 дугаар сарын 10-ны үед гэрээ эргэх гээд ирээд гэртээ байгаа юмаа бүртгэж үзсэн чинь цэргээс ирсэн хүүхэддээ хийж өгч байсан цэнхэр өнгийн шинэ хурган дотортой дээл, 2 хадаг алга болсон байсан. Тэгээд энэ талаар Б-оос асуусан чинь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд дээлээ сураглаад дэнжийн Андууд хавиар явж байсан чинь тэр хавиар архи уудаг хүмүүс Б гээд залуу цэнхэр дээл зарна гээд явж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Б-ын “...Би Ж.Д-ийнд очихдоо танил М.Б, хүргэн Г.Д, мөн эгчийн хүүхэд Ө нартай мал туугаад гэрт нь орсон. Над руу цагаан сар өнгөрөөд удаж байхад Д залгаад дээл, хадаг алга болсон байна гэж утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Д-ийн “...Тэр үед М.Б Ж.Д гэх айлд ганцаараа үлдээд хоёр хоногийн дараа Н.Б-ын малыг туугаад ардаас ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Т-ын “...тэр ах чи надад ойрхон хөдөө яваад өгөөч, манай найз ойрхон хүний мал хардаг юмаа, тэр айлаас очиж өөрийнхөө юмыг авна гэнээ, бензин хийж өгнө, чиний машин өндөр юм байна, миний машин цас ихтэй байгаа учир явахгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд тэр ах машинаа Балданзасаг захын хажууд тавиад тэндээс бас Б гэж өөрийгөө танилцуулсан өндөр ахыг авсан. Миний машиныг холбож өгсөн хүн Б гэж өөрийгөө танилцуулсан... ...Тэгээд надад зам зааж явж байгаад Чойроос 35 км яваад зогссон, нилээн цаана нэг айл харагдаж байсан бөгөөд ойролцоогоор 2 км газар байсан байх. Машин цасанд суугаад тэр айлын гадаа хүрэх боломжгүй болсон. Тэгээд Б, Б хоёр машинаас буугаад алхаад тэр айл руу яваад өгсөн. Намайг машиндаа сууж байгаарай гэж хэлсэн. Тэр айл руу яваад 30 орчим минут болоод Б, Б хоёр нэг шуудайтай юм бариад ирсэн...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Д-ийн Монгол гэр дотор нэвтэрч түүний эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг авсан бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Б.Б нь учрах саадыг арилгах буюу Говьсүмбэр аймгийн төвөөс 35 км зайд, хөрөнгө байгаа газар хүрэхийн тулд Тоёота Харриер маркийн мөнгөлөг саарал өнгийн 41-29 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг олж, хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөнгө угаах гэдэг ойлголтод гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдлүүдийг хамааруулан үздэг. Өөрөөр хэлбэл мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэг хамаарч байгаа юм.

Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь бүлэглэж тухайн хулгайлах гэмт хэргийг хэргийн улмаас олсон хөрөнгө буюу хохирогч Ж.Д-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн хурган дотортой дээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг бусдад зарж борлуулсан, улмаар тухайн олсон орлогоос шүүгдэгч М.Б 90 000 төгрөгийг ашиглаж мөнгө угаасан, шүүгдэгч Б.Б 60 000 төгрөгийг ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Б.Б-ын “...Надад М.Б 2024 оны 02 дугаар сарын 26-нд цэнхэр өнгийн дээл хурган дотортой дээл авчраад хүүхэд өвдөөд байна энэ дээлийг 200,000 төгрөгөөр худалдаад аваач гээд хоёр өдөр гуйсаар байгаад надад 200,000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-ийн “...Манай аавд М.Б цэнхэр өнгийн хурган дотортой дээл 200,000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-гийн “...манай хадам аав Б болон эхнэр Б нар ийм хурган дотортой хөх цэнхэр өнгийн дээлийг 200 000 төгрөгөөр Бгаас худалдаж авлаа гээд надад үзүүлж байсан...” гэх мэдүүлэг, арилжааны банкны харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч М.Б-г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

мөн түүнийг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Б-ийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

мөн түүнийг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д-д 1 800 000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч М.Б, Б.Б нар нь шүүх хуралдааны явцад хохиролыг нөхөн төлсөн байх тул тэднийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч М.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг 4 жил 9 сарын хугацаагаар тооцож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар тогтоох саналыг,

Шүүгдэгч Б.Б-ийн хувь гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг 5 жил 8 сарын хугацаагаар тооцож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 сар 18 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 9 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч М.Б, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт битүүмжилсэн Тоёота Harrier маркийн мөнгөлөг саарал өнгийн 41-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 28 000 000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч М.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б-гийн хувьд дээлийн үнэ болох 1 800 000 төгрөгөөс өөрт оногдох хувь 900 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бол энд байна гэж харж байна. Учир нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүхээс тогтоосон хэмжээнд сайн дураараа төлсөн. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаж оролцсон боловч хохиролоо сайн дураараа төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч шүүх хуралдааны аль ч шатанд гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрхтэй. Шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Мөн мөнгө угаах гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол сонгох санкцтай байгаа. Энэ дээр заавал хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулаад нэмж нэгтгээд хөнгөн ял оногдуулах боломжтой” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч М.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч М.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн;”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин тэдний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б-өөс гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж заасан ба уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт юм.

Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдалд дүгнэлт хийхэд тэрээр урьд нь нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь яллагдагч, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг илрүүлэхэд бодитоор тусласан тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогчоос хуульчлан зохицуулсан байх тул өмгөөлөгч Б.Б-өөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            мөн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            мөн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ХМШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжаар сольсон хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 9 сар 17 хоногийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийг хорих ялаар сольж, 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тус тус тогтоолоо.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 9 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч М.Б-д шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих анги нь түүнийг цагдан хорих байр луу шилжүүлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 8 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б, Б.Б нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.”, 6 дахь хэсэгт “Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана.” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б-гаас гэмт үйлдэж олсон орлого болох 90 000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-өөс гэмт үйлдэж олсон орлого болох 60 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх MYU382027162 арлын дугаартай, 41-29 УНҮ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 28 000 000 төгрөгийг шүүгдэгч М.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 14 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.М-н 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, MYU382027162 арлын дугаартай, 41-29 УНҮ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч болох Б овогт Г-н Т /РД: УХ-/-д буцаан олгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглаж мөнгө угаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

            мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ХМШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжаар сольсон хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийг хорих ялаар сольж, 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч М.Б-д шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих анги нь түүнийг цагдан хорих байр луу шилжүүлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-гаас гэмт үйлдэж олсон орлого болох 90000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-өөс гэмт үйлдэж олсон орлого болох 60000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх MYU382027162 арлын дугаартай, 41-29 УНҮ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 28 000 000 /хорин найман сая/ төгрөгийг шүүгдэгч М.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.М-н 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, MYU382027162 арлын дугаартай, 41-29 УНҮ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б овогт Г-н Т /РД: -д буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ