| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,
улсын яллагч Б.Ганзориг,
хохирогч Ц.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 407000000195 дугаартай хэргийг 04 оны 08 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь 04 оны 06 дугаар сарын 8-ны өдөр 19 цагийн үед дүүргийн дугаар хороо Хангай хотхоны дугаар байрны гадна зогсоол дээр Ц.*******гаас бусдыг үл хүндэтгэх байдлаар “дэлгүүрийн цонх хагалсан хохирлын мөнгөө өгөөч” гэж шаардан хэрүүл маргаан үүсгэн, нулимах зэрэг үйлдлийн хариуд Б.******* нь мөн хариу нулимах, хэрүүл хийх зэргээр хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.*******гийн баруун гарыг мушгиж, зүүн шанаа тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун мөрний булчингийн хэсэгчилсэн урагдалт, зүүн зулайд цус хуралт, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн: “Өмнө нь Б. манай дэлгүүрийн цонхийг хагалаад би цагдаад өгсөн байсан. Манай хөрш залуу болохоор удалгүй төлөөд өгчих байх гэж бодоод гомдол санал гаргаагүй юм. Тэгтэл дараа нь утсаа авахгүй, төлбөр мөнгөө өгөхгүй сураггүй алга болсон байсан. Тухайн сонгуулийн өдөр би хөдөө орон нутгаас гэртээ ирэхэд Б. байрны гадаа байж таарсан. Тэр үед чи яагаад төлбөр мөнгөө өгөхгүй байгаа юм, чамайг төрсөн дүүтэйгээ адилхан бодсон, яагаад хүнийг ойлгодоггүй хүн юм зэргээр маргасан. ... Миний гар мушгиад цохисон. Би эмчилгээний зардал 1,04,400 төгрөгөө гаргуулна. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэв.
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн “... Өмнө нь цагаан сарын үед Ц.******* эгчийн дэлгүүрийн цонхыг би санамсаргүй байдлаар хагалчихсан юм. Тухайн үед энэ зүйлээс болоод хэрүүл маргаан үүссэн. Цонх хагалсан асуудал шийдэгдээгүй байсан. Би эртхэн шийдчихсэн байсан бол ийм хэрүүл маргаан гарахгүй байсан. Тухайн үед байрныхаа гадаа машинаа угаагаад зогсож байхад Ц.******* эгч ирээд цонхны асуудлаа ярьж маргалдсан.” гэв.
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******гийн өгсөн: “...Б.******* 04 оны 0 дугаар сарын үед манай дэлгүүрийн цонхны шилийг хагалсан. Тухайн үедээ 40,000 төгрөг төлж өгнө гээд цагдаагийн байгууллагаар шалгагдаад би за за залуу хүн юм, гомдол саналгүй гээд явуулсан. Б.******* нь эгчээ би Өмнөговь аймагт ажилладаг юм таны мөнгийг удаалгүй өгнө гэж хэлээд явсан тэрнээс хойш утсаа ч авахгүй холбоо барилгүй алга болсон. Гэтэл 04 оны 06 дугаар сарын 8-ны орой 19 цагийн орчимд дүүргийн дугаар хороо Хангай хотхоны дугаар байрны гадаа зогсоол дээр таарсан юм. Би нөгөө мөнгө өгөөч ээ чи ямар хүн боддоггүй хүүхэд вэ гэж хэлсэн чинь чи юу гээд байгаа юм, Ардын намын бөгс долоосон боол зарц шүү дээ удахгүй дэлгүүрийг чинь хаалгана за гээд над руу дайрсан, 10 удаа нүүр рүү нулимсан. Би удаа нулимсан. Тэгээд миний зүүн талын шанаа руу нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Би сарвайгаад унасан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Энэ үед Б.*******ийн эхнэр Э. гараад ирсэн харж байсан мөн манай байрны хараад зогсож байсан тэгээд манай гэрт орж хүүхдүүдэд танай ээжийг хүн зодож байна гэж хэлсэн байсан. Манай дэлгүүрийн цонхыг хагалсан хохирлын мөнгөө төлөөч гэдэг асуудлаас болсон. Б.******* намайг шээс алдтал 1 удаа цохисон. Дараа нь дахин цохих гээд гар далайсан гэхдээ цохиж чадаагүй. Би энэ хүнийг цохисон талаар санахгүй байна. Би цохиулаад хэсэг манараад юу болсон талаар санахгүй байна. Ар дагз өвдөж байна, миний баруун гарыг мушгисан мөр хэсгээрээ өвдөж байна. Их гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлмээр байна. Аюултай хүмүүс байна. Хөрш гээд өдий хүртэл 1 удаа мөнгө нэхэж байгаагүй. Би Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмчилгээ үйлчилгээ аваагүй, өөрөө Улаанбаатар хот явж Мөнгөнгүүр эмнэлэгт төлбөрөө төлж эмчилгээ хийлгэсэн. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 114 дэх тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн Хүний биед үзлэг хийсэн шинжээч эмчийн 04 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 366 дугаартай:
“...1 .Ц.*******гийн биед баруун мөрний булчингийн хэсэгчилсэн урагдалт, зүүн зулайд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих, үрэх, мушгих, хөших үйлдлээр үүснэ.
. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дэх тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн: ”.... Би 04 оны 06 дугаар сарын 8-ны орой 19 цагийн үед сонгуулийн байрнаас санал өгөөд гэртээ орох гээд явж байхад ******* нь манай хөрш айлын эхнэр нөхөр хоёртой маргалдаад уйлсан байдалтай хоорондоо хэрэлдээд байж байсан. Нөгөө залуу нь салаавч өгөөд чам шиг муу авгай дэлгүүр ажиллуулж зөвшөөрөлгүй архи тамхи зардаг хэлдэг газар нь хэлнэ гээд хашхичаад ******* нэлээд уйлсан байдалтай зогсож байсан. Би шууд *******гийн гэр рүү орж нөхөр нь хэлж эхнэр чинь гадаа хүнтэй маргалдаад байна гэж хэлэх гээд гүйгээд орсон чинь гэрт нь *******гийн дүү гэх эмэгтэй байсан. Би гадаа ийм юм болоод байна гараарай гэж хэлээд цуг гараад ирсэн чинь нөгөө залууг ******* чи намайг цохичихлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд удалгүй *******гийн хүү гэх залуу гүйгээд ирсэн. Тухайн хэрүүл маргаан намайг ирэхээс өмнө эхэлсэн байсан. Дэлгүүрийн цонх хагарсан шиллэж өгөөгүй гэх асуудлаар болж маргалдаж байна гэж ойлгосон. Намайг байхад хэн хэнийгээ цохиж байхыг би хараагүй. ******* тэр залууд хандаж чи намайг яасан гэж цохиж байгаа юм гэж орилж байсан. Надтай хамт *******гийн гэрээс гарч ирсэн хүүхэн тэр залууг чи яалаа гэж настай хүн цохиж байгаа юм гэж хэлж байхыг сонссон өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дэх тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.ийн өгсөн: “Би 04 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 19 цагийн үед өөрийн дугаараас ээжийнхээ дугаар руу залгасан чинь утсаа авахгүй байсан, хэд хэдэн удаа залгаад санаа зовоод дахин залгасан чинь ээж утсаа авсан цаана нь хүмүүс хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд чи намайг цохисон гэж цаашаа хүнтэй хэрүүл хийгээд байсан. Тэгээд би ээжээ юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь гийн нөхөр намайг цохиод унагасан гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн манай ээжийг хүн зодсон гэсэн асуудлаар хандаж дуудлага өгсөн. Түүнээс болсон асуудлыг нүд үзэж хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дэх тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.гийн өгсөн: “Би 04 оны 06 дугаар сарын 8-ны орой 19 цагийн үед гэртээ оройн хоолоо хийгээд байж байхад манай нөхөр Б.******* байрны урд зогсоол дээр машинаа янзлаад байж байсан. Манай цонхны доор хүн орилоод хэрэлдэх чимээ гарсан цонхоороо харсан чинь манай нөхөр ******* эгчтэй хэрэлдээд зогсож байсан. Би гараад юу болоод байгаа юм бэ гээд очсон чинь ******* эгч та нар муусайн гуйлгачид биз дээ мөнгө төгрөгөө өгч чадахгүй гэж загнаж манай нөхрийн цээж рүү гараа атгаж байгаад цохисон, би эгчээ харин тантай уулзаж чадахгүй яваад байсан юмаа одоо шилжүүлээд өгье та дансаа өгчих гэсэн чинь та чадахгүй шүү дээ муу гуйлгачид гээд нулимсан. Тэгээд бүүр дайраад нулимаад байхаар нь би гараараа та цаашаа байгаач битгий нулимаад байгаач гээд гараараа түлхсэн, тэгээд ******* эгч над руу барьж байсан гоймонгоо шидсэн, би та битгий над руу юм шидээд байгаач гэж хэлсэн чинь шидсэн ч яадаг юм гээд манай нөхөр лүү дайраад барилцаад байсан. Тэгээд би дундуур нь ороод болиоч дээ би эв найрамдалтайгаар мөнгийг нь шилжүүлээд өгье гэж хэлсэн чинь чи чадахгүй л дээ муу гуйлгачин эхнэр хүүхдээ аваад зайлаарай гээд байсан. Энэ үед Б.******* уурандаа ******* эгчийн зүүн шанаа руу нь 1 удаа алгадсан, ******* эгч чарлаад чи намайг цохилоо чи яасан гэж намайг цохиж байгаа юм бэ гээд дайрсан, тэгээд миний үснээс зулгааж ар дагз руу 1 удаа гараараа цохисон. Миний гар руу барьж байсан савтай ундаагаа шидсэн. Би ******* эгчээ та намайг яасан гэж цохиж байгаа юм бэ? Би танд ямар буруу юм хийсэн юм бэ гэж хэлсэн чинь чамайг зодсон ч яадаг юм муу гуйлгачин чи муу өдрийн хоолоо надаас гуйж авдаг биз дээ гээд дахиад дайрсан, энэ үед манай нөхөр ******* эгчийн гараас бариад авсан. Энэ үед манай байрны гэх ах гарч ирээд одоо боль гэж хэлсэн. Манай нөхөр 04 оны 0 дугаар сард ******* эгчийн дэлгүүрийн цонхыг хагалсан хохирлын мөнгөний асуудлаас болж хэрүүл маргаан эхэлсэн. Намайг ******* нэг удаа үснээс зулгааж 1 удаа ар дагз руу цохиж, 1 удаа барьж байсан ундаагаа миний зүүн гарын булчин хэсэг рүү цохисон. Би ******* эгчийг цохисон асуудал байхгүй. Б.******* нь ******* эгчийн зүүн шанаа тус газар нь 1 удаа алгадсан. Миний толгойны ар хэсэг өвдөөд байна. Зүүн гар бадайрч өвдөөд байна. Гомдолтой зүгээр байж байгаад хүнд зодуулсан асуудалдаа хуулийн дагуу
шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,
-мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “04 оны 06 дугаар сарын 8-ны өдөр цагийн үед дүүргийн дугаар хороо дугаар байрны авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 55-10 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслээ цэвэрлээд зогсож байсан чинь ******* эгч өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй хажууд ирээд зогссон. Тэгэхээр нь би хараад өөрийнхөө тээврийн хэрэгсэлд суусан. Тэгсэн чинь миний тээврийн хэрэгсэл дээр ирээд цонх тогшихоор нь би хараад цонхоо онгойлгоод сайн уу эгч гээд хэлсэн чинь юун сайн уу чам шиг муу гуйлгачин дүрвэж ирчхээд мөнгө төгрөг өгөхгүй гээд хараагаад байхаар нь би та юу гээд байгаа юм бэ гэсэн чинь ******* эгч шууд тээврийн хэрэгсэл рүү нулимсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслээсээ буугаад ирсэн чинь мөнгө төгрөгөө өг арчаагүй гуйлгачин эхнэр хүүхдээ аваад зайл гээд хараасан. Би урдаас нь зүгээр байгаарай дөрвөд авгай минь гээд маргалдаад байж байсан чинь гэрээс манай эхнэр гараад ирсэн. Тэгээд манай эхнэр та яагаад байгаа юм бэ гээд хэлсэн чинь та нар өрөө өгч чадахгүй гээд гуйлгачин гэж хэлсэн чинь манай эхнэр та дансаа өгчих гээд хэлсэн. Тэгсэн чинь дансаа өгөхгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний нүүр рүү нэлээн олон удаа нулимсан, манай эхнэр болиоч гэж хэлээд та дансаа өгчих одоо шилжүүлье гээд хэлсэн чинь ******* эгч дансаа өгсөн. Тэгээд манай эхнэр данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тэгээд би хажууд нь байж байгаад одоо яв авгай минь гээд хэлсэн чинь ******* эгч уурлаад над руу гоймон, ундаагаа шидсэн чинь миний урд зогсож байсан эхнэрийг оносон. Тэгээд уурлаад манай эхнэр рүү дайрсан, би ******* эгчийг боль гээд баруун гараас татаад та боль манай эхнэрийг зодох эрх танд байхгүй гээд уурлаад би зүгээр харж байгаад эхнэрээ зодуулж чадахгүй гээд хэлээд гараа хэд хэдэн удаа далайгаад больсон. Тэгсэн ******* эгчийн гэрээс гарч ирсэн хүүхэн ******* эгчийг салгасан. Тэгээд тайвшраад байж байтал манай хадам ээж, ******* эгчийн хүү нар ирсэн. 04 оны 0 дугаар сард би дүүргийн дугаар хороонд байдаг ******* эгчийн дэлгүүрийн цонхыг хагалчихсан юм. Тухайн үед би уучлалт гуйгаад арга хэмжээ авхуулаад ******* эгчид дараа нь төлөөд өгье гээд тохирсон. Тэгээд тэр мөнгөө өгч чадаагүй юмаа тэгээд тэрнээс болоод маргалдсан. Би дүгнэлттэй танилцсан, би ******* эгчийг цохиж зодоогүй манай эхнэр рүү дайраад байхаар нь би баруун гараас нь нэг удаа татсан, ******* эгч манай эхнэрийг үсдээд миний гараас маажсан. Хохирол төлбөрийг би шүүхээр шийдвэрлүүлнэ, одоо төлөх чадваргүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107 дахь тал/,
- дүүрэг дугаар хороо, ‘‘” ХХК хүнсний
дэлгүүрийн цонх хагалсан" гэх БЗ-57 дугаартай зөрчил шалган шийдвэрлэсэн
материалын хуулбар /хх-ийн 80-98 дэх тал/,
-Хэрэгт хавсарган ирсэн Си Ди бичлэг, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн Хүний биед үзлэг хийсэн шинжээч эмчийн 04 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 366 дугаартай: Ц.*******гийн биед баруун мөрний булчингийн хэсэгчилсэн урагдалт, зүүн зулайд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих, үрэх, мушгих, хөших үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.******* нь хохирогч Ц.*******тай дэлгүүрийн цонх хагалсан мөнгөө өгөөгүй гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, гараараа 1 удаа нүүрэн тус газар нь цохиж, гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь “баруун мөрний булчингийн хэсэгчилсэн урагдалт, зүүн зулайд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
1.4. Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас Ц.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.
Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 1,04,400 төгрөгийг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
.. Эрүүгийн хариуцлага.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.6 дугаар зүйлд тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Б.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 1,40,400 /нэг сая хоёр зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.*******д олгосугай.
8. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН