Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг нь ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407000000243 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “*******” ХХК-ийн т ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* тоотод түр оршин суудаг,

Урд Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.******* нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд тоотод Ч.тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа ямар нэг шалтаг шалтгаангүйгээр агсам тавьж, түүний биед хутгаар олон удаа хатгаж зүсэх зэргээр онц харгис хэрцгий аргаар эрүүл мэндэд нь “баруун мөр, баруун гарын тохой, хэвлий, баруун гарын сарвуу, баруун талын гуяны хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн ил шарх, духны хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгах замаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд тоотод Ч.тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа ямар нэг шалтаг шалтгаангүйгээр агсам тавьж, түүний биед хутгаар олон удаа хатгаж зүсэх зэргээр онц харгис хэрцгий аргаар эрүүл мэндэд нь “баруун мөр, баруун гарын тохой, хэвлий, баруун гарын сарвуу, баруун талын гуяны хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн ил шарх, духны хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгах замаар хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ийн өгсөн: “...Урд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2024 оны 04 дүгээр сард дүүрэгт төмрийн үйлдвэр дээр ажил байна хүрээд ирээч гэж намайг дуудсан. Тэгээд би найзын хамт төмрийн үйлдвэр дээр ажиллаж байгаа. Тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз гийн гэрт , нарын хамт архи уусан, би их согтсон. Зарим зүйлээ санахгүй байна, нэг мэдсэн би тэй муудалцаж байсан, тэгээд намайг гэрээс хөөгөөд байхаар маргалдаад гэрт байсан том шар өнгийн иштэй хутгаар айлгах гээд хутгалсан. Би өмнө нь найзтайгаа маргалдаж муудалцаж байгаагүй. Ямар нэгэн өш хонзон байхгүй, би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан гаргах санал хүсэлт байхгүй. Надаас хутга булааж авах үед би гараа гэмтээсэн гомдол саналгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 135 дахь тал/.

Улсын яллагчийн шинжлэн судалсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 08 дугаар
сарын 13-ны өдрийн 106, 107 дугаартай прокурорын тогтоолууд /хх-ийн 12, 16 дах тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.гийн өгсөн:Би Д.******* гэх хүнийг танина бид 2 багын найз нар байгаа юм. Олон жил найзалж байна. Манай найз энэ зун манай гэрт хамт амьдарч байгаа. Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед ажлаа тараад найз Д.ийн хамт гэртээ буюу дүүргийн 2 дугаар хороо Цайдам 2-14 тоотод байх гэртээ ирж архи уусан. Тухайн үед манай гэрт хочит , хочит нарын хамт 0.75 л хэмжээтэй Хараа нэртэй архи 4-5 шилийг уусан. Би их согтсон нэг мэдсэн манай гэрт , нар нэг тал болсон *******тэй муудалцаад хэрүүл хийгээд байж байсан, би , нарыг гэрээсээ хөөж явуулаад гэрт байсан үлдсэн архиа Д.*******тэй хувааж уугаад тасарсан нэг мэдсэн гуя руу нэг зүйл хатгах шиг болсон харсан чинь Д.******* манай гэрийн шар иштэй том хутгыг барьсан миний баруун гуя руу хутгалсан яаж байна гээд тонгойсон чинь дээрээс баруун мөр рүү дахин хутгалсан. Хойшоо болсон чинь цээж хэсэг рүү дахиад хутгалсан. Тэгээд би баруун гараараа өөрийгөө хамгаалсан чинь тохой болон гарын ар хэсэгт дахин зүссэн. Юунаас болоод яагаад хутгалж байгааг нь санахгүй байна. Гэрт өөр хүн байгаагүй. Бид хоёр л сууж байсан. Би болсон асуудлыг нарийн сайн санахгүй байна. Би их согтуу байсан. Хэдэн цагт хэрэг болсон талаар санахгүй байна. ******* ч мөн адилхан согтуу байсан. Тэгээд өглөө буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөө сэрсэн чинь баруун мөр, баруун хөл өвдөөд байхаар нь эхнэр рүү залгаад урд шөнө ******* намайг хутгалсан байна, бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэр үед найз ******* гэрт байсан цусыг цэвэрлэж шал угаасан. Тэгээд би *******д гал тогооны шургуулгад байсан шар иштэй хутгыг гаргаад хая гэж хэлээд гэрийн зүүн хойш гаргаж шидсэн. 10 орчим цагдаа нар ирсэн. Манай гэрт өглөө 08 цагийн үед хочит 0.75 л хэмжээтэй Хараа архитай ирсэн. Шал угааж хутга гаргаж шидэж байхыг харсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон болон мөнгөний асуудал байхгүй. Тухайн үед би хар өнгийн шорт, хар өнгийн юүдэнтэй цамцтай байсан. Миний биед баруун гуя, баруун мөр, цээж, баруун гарын тохой болон алганы ар хэсэгт нийт 5 удаа хутгалсан байна. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Би ийг зодсон цохисон асуудал байхгүй. Намайг хутгалж байхад нь би хутганаас барьж аваад булаацалдсан тэр үед гар нь гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 19 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн: “...Би Ч.тэй хамтран амьдраад 2 жил болж байна гэр бүлийн хүмүүс. Д.ийг танихгүй манай нөхрийн багын найз гэдгээр нь мэднэ. Ажил, амьдрал нь хэцүү гээд гэртээ байлгаж дүүрэгт төмрийн үйлдвэрт хамт ажиллаж байгаа. Би дүүрэг нөхөр Ч.гийн хамт 2024 оны 04 дүгээр сараас эхлэн хамт амьдарч байгаа. Ажлын байртай цалин өндөртэй гээд д нүүж ирсэн. Д.******* манай гэрт 2024 оны 05 дугаар сард ажил хийх гэж ирсэн. Тэгээд хамт амьдарч байгаа юм. Би 2024 оны 08 дугаар сарын 10-ны орой Налайх дүүрэгт байх гэр рүүгээ хэдэн хүүхдээ эргэх гээд явсан. Манай гэрт найз *******тэй хамт үлдсэн юм. Тэгсэн 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед ажил дээрээсээ гэрээ янзлах хэрэгтэй байна гээд чөлөө аваад явсан байсан. Би уурлаад ажлаа хийхгүй гэж уурлаад утсаар загнасан. Тэгсэн орой 18 цаг 44 минутад над руу залгасан байсан би уурлаад утсаа аваагүй. 19 цагийн үед гийн төрсөн эгч над руу дугаараас залгаад нөгөө чинь гэртээ шал согтуу архи уусан байдалтай гэр нь нил цус болсон байсан гэж хэлсэн. Одоо яанаа явах уу яах уу гэж эгчид нь хэлсэн чинь гайгүй байхаа гэж хэлсэн, би жаахан тайвширсан. Удалгүй ах орж үзсэн байна гайгүй юм шиг байна, гараа л юманд авсан юм шиг байна унтах гээд хэвтэж байна гэж хэлсэн, би тайвшраад гэртээ амарсан. Тэгсэн өглөө буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн орчимд эгч дахиад утсаар залгаад нөгөө чинь *******дээ 5 удаа хутгалуулсан байна гэж байна гэж хэлэх үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би энэ талаар харсан болон мэдсэн зүйлгүй байна. Ийм асуудал болсон байна гэж 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөө эгчээс сонсоод шууд цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй хоорондоо эвтэй найртай бие биедээ их сайн яагаад ийм асуудал болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.ын өгсөн: “...Би Ч.гийн төрсөн эгч, Д.******* нь миний дүүгийн багын найз нь
байгаа юм. Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний орой 18 цаг 50 минутын орчимд
гэртээ байж байхад миний төрсөн дүү Ч. над руу утсаар залгаад юу яриад
байгаа нь мэдэгдэхгүй согтуу юм яриад байсан би ойлгоогүй утсаа салгасан тэгсэн
удалгүй фэйсбүүк чатаар над руу залгаад дүрсээр энийг хардаа гээд
гэрийнхээ дотор байдлыг харуулсан тэгсэн орны урд шалан дээр нил цус ,
******* нар согтуу байдалтай байсан, би унтаач та нар гэж загнаад утсаа
салгасан тэгээд би санаа зовоод буцаагаад залгасан чинь авахгүй байсан. Хэд
хэд дуудуулж байгаад гийн гар утсыг ******* авсан би юу болоод
байгаа юм бэ наана чинь гэж асуусан чинь зүгээрээ эгчээ одоо амрах гэж байна
гэж хэлсэн тэр үед би тайвширсан. Тэгсэн орой 19 цаг 50 минутын орчим манай
том ах над руу залгаад би энэ гийн гэрт ороод гарлаа нил цус байна
ш дээ цагдаа дуудаач гэж над руу залгасан. Тэгсэн , ******* нар цаана
нь зүгээрээ ахаа бид хоёр амарлаа гээд байсан. Тэр үед ах ч тэр би ч тэр
г ингэж хутгалуулсан гэдгийг мэдээгүй. Тэгсэн өнөөдөр буюу 2024 оны 08
дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед өөрөө залгаад эгчээ би урд шөнө
*******д хутгалуулсан байна гэж хэлсэн, би гийн эхнэр д хэлж
цагдаагийн байгууллагад хандсан. Би энэ талаар харсан болон мэдсэн зүйл
байхгүй байна. Би гэртээ Налайх дүүрэгт байсан. урд орой нь зүгээрээ гээд
одоо унтлаа гээд байсан. Би энэ хоёр хүнийг багаас нь мэднэ. Хоорондоо ямар
нэгэн өш хонзонтой зүйл байхгүй
...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.ын өгсөн: “...Би Ч., Д.******* нарыг танина. Би энэ хоёртой хамт төмрийн үйлдвэрт ажиллаж   байсан найз нар байгаа юм. Би 2024 оны 08 дугаар сарын 11- ний өглөө найз тэй дайралдаад ийн гэрт очиж ганц шил 0.75 л хэмжээтэй Хараа архи уугаад халамцуухан явж байгаад өдөр цагийг нь сайн санахгүй Бор үзүүрийн урд зам дээр халамцуухан явж дайралдсан, тэгээд ганц юм хувааж ууя гээд гийн гэрт буюу дүүргийн тоот гэрт нь очсон. Тэгсэн тэнд ******* согтуу унтаж байсан. Бид нар 0.5 л хэмжээтэй Хараа архитай очсон, тэнд унтаж байсан *******
сэрээд архинаас ганц, хоёр хундага уугаад агсам тавиад бид хоёр руу та хоёр юу вэ ална шүү гээд агсраад эхэлсэн энэ үед за за та хоёр яв гээд
гэртээ *******тэй үлдсэн. Бид дөрөв тэр архиа яараад бараг хоёр хоёр
хундага татаад дуусгасан. Тэгээд ийн хамт тэдний гэрээс гарч хариад
унтсан. гийн гэрт ******* их согтуу унтаж байгаад сэрж байсан. ,
бид нар халамцуухан байсан. Бид хоёрыг гийн гэрээс гарах үед
ямар нэгэн зодоон цохион болоогүй. нь ийгээ боль гээд аргадаад
аваад үлдсэн. Би маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 08
цагийн үед гийн гэрт орсон чинь ******* босоод суусан хоол хийгээд
гэрээ цэвэрлэсэн шалаа угаасан байдалтай сууж байсан, орон дээрээ
хэвтсэн байдалтай энэ пизда өчигдөр намайг хутгалсан гээд гэдэс хэсгээ, гуя
хэсгээ үзүүлж зүсэгдсэн газраа харуулж байсан. Би түргэн яаралтай дуудаач гэсэн
чинь эмнэлэг орвол цагдаад мэдэгдээд гай болно гээд хэвтээд байсан, би ингэж
байгаад үхвэл яах юм гэж хэлээд гараад явсан... Ч., Д.******* нар
хоорондоо багын найз нар гээд эвтэй найртай байдаг. нь ийгээ
ядарсан найз минь гээд байнга чирч тусалж явдаг
...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,

-Мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэл: Д.ийг согтуурал хэмжих багажаар шалгахад согтолтын дээд хэмжээ тулсан гэх гэрэл зураг, Ч.г согтуурал хэмжих багажаар шалгахад согтолтын хэмжээ 3.79 хувь гэх гэрэл зураг /хх-ийн 07-08 дахь тал/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №429 дугаартай :

1. “Ч.гийг биед баруун мөр, баруун гарын тохой, хэвлий, баруун гарын сарвуу, баруун талын гуяны хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн ил шарх, духны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх шарх нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/,

-Ч.гийн яаралтай тусламж үйлчилгээ авсан 2024 оны 08 дугаар сарын
12-ны өдрийн 973 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-35 дахь тал/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 08/42 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 48-52 дахь тал/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 08/045 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцас шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцны урд ил халаасны гол хэсэгт 2.5х0.5см хэмжээтэй, баруун ханцуйны тохой хэсэгт 1.5х0.2см хэмжээтэй шинэ гэмтлүүд үүссэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь тасарсан утасны хоёр талын үзүүрүүд суналтгүй, жигд таслагдсан, хөврөлтгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхэллэг үүсэж байгаа тул иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. гэх дүгнэлт /хх-ийн 57-61 дэх тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Ч.гийн эрүүл мэндэд баруун мөр, баруун гарын тохой, хэвлий, баруун гарын сарвуу, баруун талын гуяны хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн ил шарх, духны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №429 дугаартай “Ч.гийг биед баруун мөр, баруун гарын тохой, хэвлий, баруун гарын сарвуу, баруун талын гуяны хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн ил шарх, духны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх шарх нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 08/42 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 08/045 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр агсам тавьж, хутга ашиглан Ч.гийн биед өмсөж байсан хар өнгийн цамцны урд ил халаасны гол хэсэгт 2.5х0.5см хэмжээтэй, баруун ханцуйны тохой хэсэгт 1.5х0.2см хэмжээтэй шинэ зүсэгдэлт үүсгэн хохирогчийн баруун мөр, баруун гарын тохой, хэвлий, баруун гарын сарвуу, баруун талын гуяны хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн ил шарх, духны хэсэгт зулгаралт бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, түүнчлэн өөрийнхөө сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж учруулсан байх тул онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Д.ийг Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч Ч. нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт төлбөр нэхэмжлээгүй, цаашид гомдол саналгүй талаараа бичгээр илэрхийлсэн, Эрүүл мэндийн даатгалын санд 414,480 төгрөг хохирол учирсныг шүүгдэгч Д.******* төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.ийг нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нь гомдол саналгүй, төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 141,480 төгрөг гарсан ба уг төлбөрийг шүүгдэгч Д.******* нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар хязгаарлуулах дүгнэлтийг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн даавуун материалтай зүсэгдсэн цамц 1 ширхэг, шаргал өнгийн хуванцар бариултай нийт урт нь 31.8 см “Хориия” гэсэн бичигтэй хутга 1 ширхгийг устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.....” гэх,

Шүүгдэгч Д.*******: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би одоо дүүрэг амьдрахгүй байгаа. Улаанбаатар хот д ээжийндээ байгаа. Ээжтэйгээ хамт байж ажил хийнэ. Тиймээс зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүрэгт болгож өгнө үү” гэх санал, дүгнэлт гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосныг шүүгдэгч нь маргаагүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн даавуун материалтай зүсэгдсэн цамц 1 ширхэг, шаргал өнгийн хуванцар бариултай нийт урт нь 31.8 см “Хориия” гэх бичиглэлтэй хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******.6, *******.7, *******.8, *******.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.

5. Ялтан Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн даавуун материалтай зүсэгдсэн цамц 1 ширхэг, шаргал өнгийн хуванцар бариултай нийт урт нь 31.8 см “Хориия” гэх бичиглэлтэй хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН