Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 40700000000 дугаартай хэргийг 04 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, ******* овогт *******ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******, тоот хашааны гаднаас иргэн Ц.ийн эзэмшлийн “” маркийн мотоцикл буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.******* нь 04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоот хашааны гаднаас  иргэн Ц.ийн эзэмшлийн “” маркийн мотоцикл буюу автотээврийн хэрэгслийг ******* тоотод хүрэх зорилгоор, завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдов.

1. Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр найзынхаа мотоциклыг байна гэж бодоод унаад явсан. Мотоциклоо унаад найзындаа яваад очтол манай найз чи хэний мотоциклийг унаад ирсэн юм бэ гэхээр нь андуураад унаад иржээ, буцаагаад хүргэж өгье гэж яриад байж байтал цагдаа нар орж ирсэн. Манай найз канистраар ус зөөдөг юм. Тухайн мотоциклд канистр зүүсэн байсан. Тэгээд андуурсан. Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсанд намайг уучлаарай ” гэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн өгсөн: “...Манайх *******, тоотод оршин суудаг. Би хөдөө ганцаараа мал малладаг, эхнэр хүүхдүүд хичээл амарсан тул хөдөө гарч ирсэн. 04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 цагийн үед эхнэрийн хамт өөрийнхөө мотоциклтой, ардаа шар, цэнхэр өнгийн сав ганзагалаад орж, ус авахаар ирсэн. Тэгээд орж ирсэн дээрээ гэрээ шалгаад явъя гээд *******, тоотод байдаг гэрийнхээ гадаа ирээд орохдоо мотоциклийн түлхүүрийг аваагүй торсон. 10 гаруй минутын дараа эхнэртэйгээ хашаанаас гараад ирэхэд мотоцикл алга болчихсон байсан...Би 00 онд Төв аймгийн Баян суманд оршин суудаг Батсүх гэх хүнээс даагаар сольж авсан. Миний эзэмшлийн мотоцикл юм. Би дугаар аваагүй... Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “” нэртэй, улаан хүрэн өнгийн мотоцикл...” гэх мэдүүлэг (хх-ийн 3-4 дэх тал)

  • Гэрч С.ын “...04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нөхөр бид хоёр
    хөдөөгөөс нөхрийн мотоциклтой ус авахаар ардаа шар, цэнхэр өнгийн сав
    ганзагалаад орж ирсэн. Хашааныхаа гадна манай нөхөр мотоциклоо үлдээгээд
    гэрт орсон. Тэгээд 10 гаран минут болж, буцаж явах гээд нөхөр бид хоёр гарч
    ирэхэд хашааны гадна байсан мотоцикл алга болчихсон байхаар нь цагдаад
    дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8 дахь тал),
  • Гэрч Б.ийн “...Би 04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ
    ээжийн хамт байхад манай дүүгийн хүүхэд орж ирсэн...Унтаж байхад
    гаднаас ******* нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид гурав хувааж
    уусан...Манай гэрт *******оос өөр хүн орж ирээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 31 дэх тал),
  • Гэрч Г.ийн “...04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр
    эмээгийндээ очиход эмээ, хоёр байсан. ах 0.75 литрийн архи
    гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд бид гурвыг юм яриад сууж байхад
    гадна мотоцикл дуугарч, гэрийн гадна ирэхээр нь би “чи хэний мотоциклийг унаж
    яваа юм” гэхэд “Нуурын гэр хорооллын гудамд байхаар нь унаад хүрээд ирлээ” гэж
    ******* хэлсэн. Тэгээд мотоциклоо гэрийн баруун талд тавьж, орж ирэхдээ нэг
    шил архи барьчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 34 дэх тал),
  • Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт-хохирогчийн алдсан гэх байршлыг үзүүлсэн (хх-ийн 3-4 дэх тал)
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-9-р тал),
  • Согтуурал шалгасан тэмдэглэл (хх-ийн 1 дахь тал)
  • Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-17 дахь тал),
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-19 дэх тал)
  • “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 04 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/90
    дугаартай “...нийт дүн 1,10,000..." гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (хх-ийн 40 дэх тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.******* нь 04 оны 07 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоот хашааны гаднаас  иргэн Ц.ийн эзэмшлийн “” маркийн мотоцикл буюу автотээврийн хэрэгслийг ******* тоотод хүрэх зорилгоор, завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг хангасан болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.*******ыг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

1.4 Хохирол, хор уршиг.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.ийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “” нэртэй, улаан хүрэн өнгийн мотоциклыг “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 04 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/90 дугаартай дүгнэлтээр 1,10,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч  тээврийн хэрэгслийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хх-ийн 56, 70 дахь тал) гэсэн тул Б.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хоёр хүүхэдтэй  зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлүүлж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.******* нь шүүхээс оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.******* нь оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Ялтан Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН