| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
2024 10 29 2024/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000870149 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгч нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг эх дүү нарын хамт *******,******* тоот орон сууцанд оршин суух, урьд Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн ******* (РД:*******)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь согтуурсан үедээ ******* дугаар гудамжны 01 тоотод 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчим хохирогч *******ийн нүүрэн тус газарт баруун гараараа 4-5 удаа цохиж, хамрын ясны шинэ хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзтайгаа маргалдаж, муудалцсандаа гэмшиж байна, түүнээс хойш Батхуягтай уулзаж, уучлалт гуйсан. Батхуягт эмчилгээний зардал 200,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 159,500 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 541,000 төгрөгийг Энхцэцэгт өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 153-154-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч *******ийн өгсөн “...хамт архи ууж байгаад 00 цагийн үед унтах гээд хэвтсэн. Тэгсэн миний толгойны араас нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд би сэрээд босож сууж байхад , нь нар нь манай гэрээс гарсан. Тэгээд тэр хоёр эргэж орж ирээд нь миний хажууд сууж байгаад орилж чарлаад байсан. Тэгээд байж байхад нь миний нүүр хэсэгт баруун гараараар 4-5 удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад цус тогтохгүй байсан. Тэгээд би босоод цусаа тогтоох гээд 00-ын цаас аваад арчсан. Тэгээд байж байхад манай эмээ Авирмэд нь манай гэрийн тотгоор хараад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч гийн өгсөн “...Би *******ийн гэрт ороод *******ийг ирэхийг хүлээх зуураа гэр орныг нь янзалж хогийг нь цэвэрлэсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад , ******* нар согтуу гаднаас орж ирсэн. Тэгээд *******, нар нь архи ууя гээд байхад нь надтай хамт явсан ах тэр хоёрт 0,75 граммын Агар нэртэй архи авч өгсөн. Тэгээд ахыг архи аваад орж ирэхэд нь ******* тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд тухайн архийг , бид гурав хувааж уусан. Тэгээд 20 цагийн үед , нар гэрээс гараад явсан. Тэгээд , ******* бид гурав *******ийн гэрт нь үлдсэн. Тэгээд байж байхад нь 20 цаг 30 минутын үед гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд бид хоёр 0,75 граммын Агар нэртэй 3 шил архи Жаргалант дэлгүүрээс аваад *******ийн гэрт орсон. Тэгээд *******, , , бид дөрвүүлээ авсан архийг хувааж уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь эрүүлжүүлэх байранд сэрсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч ын өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед намайг Багануур дүүргийн , тоотод очиход *******, , , , нар архи уусан байдалтай байсан. Тэгээд би тэр хэдэд хандаж “та хэд одоо болиоч, хэд хоног архи уулаа, гэр орноо цэвэрлэ, үхлээ ш дээ” гэж хэлсэн. Тэгээд ******* нь миний өөдөөс чадахгүй гээд томроод байхаар нь *******ийг галын дэгээ төмрөөр 2-3 удаа баруун талын мөр, нуруу хэсэгт нь цохисон. ...Тэгээд би гэрээс нь гараад явсан. Тэгээд байж байхад маргааш орой нь *******, , нар зодолдсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-45-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч ийн өгсөн “...Би 2024 оны 3 дугаар сарын 18-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад гэртээ амарч байсан. Тэгээд манай хажуу талын гэрт юм түжигнэх шиг болсон. Тэгээд би юу болов гээд хажуу талын гэрт очоод хаалгыг нь онгойлгоод орох гэтэл хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд би гэрийн хаалганы дээд талаар эсгий өргөөд хартал миний зээ хүү ******* нь гэрийнхээ хойд буйдан дээр суусан хамраас нь цус гарсан, 00-ын цаасаар арчаад газарт тавьсан тэгээд сууж байсан. Хажуу талд нь нь газарт хэвтэж байсан. , нар нь сэрүүн хажуу талд нь зогсож байсан. Тэгээд би хаалгаа онгойлгохгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 93-96 дугаар хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч гийн өгсөн “...намайг тоотод *******ийн гэрт байх хугацаанд ямар нэгэн зодоон болоогүй. ...Тухайн үед *******ийг зодож цохисон асуудал байхгүй. ...Тухайн хэрэг болох үед би гэртээ байсан. той тухайн хэрэг болсноос хойш утсаар ярихад нь *******ийг унтаж байхад нь сэрээх гээд татахад ******* нь г нэг алгадсан. Тэгээд нь зөрүүлээд *******ийг алгадсан гэсэн. Тэгээд байж байхад нь г өмөөрч *******ийг цохисон. Тэгээд *******ийн эмээ нь цагдаад дуудлага өгсөн байсан гэж байсан. аас юу болсон талаар асуухад сайн юм аа яриагүй. Урьд өдөр нь нь тай маргалдаж муудаад ыг цохиж зодсон. Тухайн үед *******ийг т зодуулсан гээд тохчихдог байж гээд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106-109-р хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О.Шаарийбуугийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №114 дугаар шинжээчийн “...*******ийн биед хамрын ясны шинэ хугарал, зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамрын ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 48-49-р хуудас)
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын “...иргэн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор 159,500 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас)
Хохирол төлбөр төлсөн “... нь эрүүл мэндийн даатгалын санд 159,500 төгрөг, 541,000 төгрөг, 200,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай...” мөнгөн шилжүүлгийн баримтууд (хх-ийн 136-137 дахь тал)
Шүүгдэгч ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан...” гэсэн шалгах хуудас, гийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-73-р хуудас)
ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, цагдаагийн газрын мэдээлэл, лавлагаа /хх-ийн 47-49, 53-56 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Шинэжилд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ ******* дугаар гудамжны 01 тоот хашаанд байх гэрт 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчим хохирогч *******ийн нүүрэн тус газарт баруун гараараа 4-5 удаа цохиж, хамрын ясны шинэ хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч Э.Баттхуягийн нүүрэн тус газарт баруун гараараа 4-5 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 114 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч ы үйлдэл нь хохирогч *******ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, уур, бухимдлаа барьж чадахгүй зэрэг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Шүүгдэгч нь хохирогч *******т эмчилгээний болон бусад зардалд 741,000 төгрөийг төлсөн бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 159.500 төгрөгийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаасан байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун арван (910) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун арван мянган (910.000) төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...хэлэх зүйлгүй, улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* есөн зуун арван (910) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун арван мянган (910.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогч *******т эмчилгээний зардал болон бусад зардалд 741,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 159.500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ