Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 01

 

 

Г.гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2018/00686 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* *******ын гын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******, ******* холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал /онлайнаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /онлайнаар/, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Г.гийн хувьд ажиллаж байх хугацаандаа өглөө 9 цагаас оройн 21 цаг хүртэл 12 цагаар ажиллаж байсан. Зарим баяр наадам болох үеэр уртасгасан цагаар ачаалалтай 2 сар ажиллаж байсан бөгөөд анхан шатны нягтлан бодох бүртгэл хөтлөгдөөгүй, мөн худалдагчийн бие даан үйл ажиллагаа явуулах ажиллагаа алдагдсан байдаг. Тухайн үед суманд болсон баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр Р.Басангомбо, нар нь дэлгүүрт байгаа бараагаа Г.ос тоолж авахгүйгээр машиндаа ачиж яваад үлдсэн бараагаа буцаагаад тоолохгүйгээр өгдөг байсан байгаа. Түүнээс хойш 2 сар ажилласныхаа дараа бараагаа тоолоод 12,000,000 гаруй төгрөгийн бараа дутсан асуудал гарч ирдэг. нь Төрийн банкны Ховд салбарын эрхлэгчийн ажилтай бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.гийг Ховд аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газар руу дагуулж орсон бөгөөд загнасан, дарамталсан үйлдлүүд удаа дараа гаргаж байсан байдаг....2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* суманд 454 дугаарын бүртгэлтэй эрх зүйн ажилтан Ц.Тунгалагийн гарын үсгийн баталгаа хийсэн нотариатын үйлдэл нь Г.гийн хувьд маш их эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа....Прокуророос Г.гийн үйлдэлд буруутай гэсэн дүгнэлтийг хийхдээ нотариатын үйлдлийн баримтыг үнэлснээрээ эрх зүйн үр дагаврыг үүсгэж, эрх ашгийг дордуулах нөхцөл байдал бий болсон байгаа. Нотариатын үйлдэл хийгдсэн баримт дээрх 12,943,532 төгрөгийн хэмжээтэй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Тухайн хууль зөрчиж хийгдсэн нотариатын үйлдэл нь Г.гийн хувьд сөрөг үр дагаврыг цаашид бий болгож байгаа учраас нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хэд хэдэн үндэслэл байна гэж үзэж байгаа.

Нотариатын үйлдэл хийгдсэн 454 дугаартай 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Ховд аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газарт эрх зүйн ажилтан Ц.Тунгалагийн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т нотариатч ажиллаагүй суманд ******* Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл Г.гийн гарын үсгийн баталгаа хийгдсэн гэх 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Тунгалаг нь Ховд аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажилтан болчихсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий нотариатын үйлдэл хийгдэх үед Ц.Тунгалаг нь Ховд аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан...Хариуцагч Ц.Тунгалаг нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Их Хунт ББН-ийн гишүүн Р.Басангомботой Ц.Тунгалаг нь төрөл садангийн холбоотой гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Г.гийн хувьд сэтгэл санааны дарамтад байсан бөгөөд иргэний үнэмлэхгүй байсан гэж ойлгож байгаа. Хөдөлмөрийнх гэрээг нотариатаар баталсан бүртгэлийн дэвтэрт Г.гийн гарын үсэг байсан, харин гарын үсгийн баталгаажилт хийгдсэн бүртгэлийн дэвтэрт Г.гийн гарын үсгийг зурагдаагүй байгаа. Мөн Нотариатын тухай хууль болон холбогдох дүрэм журмаар нотариатын үйлдэл хийгдсэн бичгийн баримтын нэг хувь нь тухайн байгууллагад заавал үлдэх ёстой байдаг. Гэтэл эх хувь баримтаа эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн асуудлыг ярьдаг. Мөн нотариатын үйлдэл хийгдсэн 12,942,532 төгрөгөө төлөхийг зөвшөөрсөн нь Г.гийн хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Ховд аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажилтан Ц.Тунгалагийн Г.гийн гарын үсгийн баталгаа хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т тамгын газрын дарга нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ гэж хуульчилсан байдаг нь үнэн. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр албан тушаал өөрчлөгдөж чөлөөлөгдөөд, төрийн байгууллага буюу ажил олгогчийг төлөөлж тамгын газрын дарга нь ажлын байрны тодорхойлолтыг санал болгож төрийн албаны стандартын 7-д нотариатын үүргийг авах хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн явуулж байхаар тодорхойлсон. Би нотариатын үйлдлийг 2014 оноос хойш гүйцэтгэж ирсэн бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан болтол тус ажлыг хийж байсан. Г. нь нотариатын үйлдэл хийлгэх гэж орж ирэхдээ , У.Дашбаяр нартай хамт орж ирсэн бөгөөд болсон процессыг нь яриулаад, эргээд чи энэ мөнгийг дутаагаагүй бол нотариатын үйлдэл хийлгэх шаардлагагүй, мөн тухайн мөнгийг алдсан юм уу энд, тэнд хүнд хадгалуулсан бол өгч болохгүй юм уу гэдэг байдлаар асууж хэлж байсан. Мөн У.Дашбаярын зүгээс миний хүү тухайн мөнгийг алдсан уу намайг дэлгүүрт ороод гарахад 2700 төгрөгийг илүү хариулж өгч байсан, энэ мэтээр алдсан бол хичнээн төгрөг алдсан байх бол гэсэн яриа өрнүүлж байгаад нотариатын үйлдлийг хийсэн. Тухайн үед надад канон байхгүй байсан учраас , Г. нарт хандаад та хоёрын хоёулангийнх нь цахим иргэний үнэмлэх байх шаардлагатай гэж хэлээд нотариатын үйлдлийг хийсэн. Миний хийсэн нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Харин дарамт шахалт учруулсан зүйл байхгүй. Р.Басангомбо нь миний ээжийн төрсөн дүү буюу миний нагац ах гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2018/00686 дугаар шийдвэрээр: “1.Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг баримтлан Ховд аймгийн ******* суманд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн 454 дүгээр бүртгэлийн дугаартай Ховд аймаг ******* ******* Их хунт дэлгүүрт хүсэлт гаргах-д зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн Ц.Тунгалагийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нотиратын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан ******* Засаг даргын Тамгын газрын дарга нотариачийн үүргийг хавсран гүйцэтгэхээр зохицуулсан байна. Дээрх нөхцөл байдлаас харахад Ц.Тунгалаг нь ******* Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтай байсан бөгөөд Тамгын газрын даргын албан тушаалаас ******* Засаг дарга чөлөөлсөн бол нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгчээс хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар чөлөөлөгдөх байжээ.

            Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг зөрчсөн албан тушаалтан Ц.Тунгалаг биш харин түүнийг чөлөөлж, томилсон захиргааны албан тушаалтнууд байхаар байна. Анхан шатны шүүх өөрийн харьяалан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй асуудалд эрх зүйн дүгнэлт хийсэн нь дээрх хууль зөрчсөн албан тушаалтнууд эрх зүйн хариуцлага хүлээхгүй өнгөрч харин өөрийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээс нотариатын үйлчилгээ авсан Их хунт ББ нөхөрлөлийн нотариатын үйлчилгээ авах эрх зөрчигдөж байна. Ц.Тунгалагийн нотариатчийн үүрэг гүйцэтгэхдээ гаргасан мэргэжлийн алдаа гаргасан хариуцлагагүй үйлдлийг хуулиар харьяалуулсан байгууллага, албан тушаалтан зохих хариуцлагын хүлээлгэх байтал анхан шатны шүүх тухайн нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээс үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн хоорондох баримт бичиг дээрх үйлдлийг хүчингүй болгосон нь нотариатын үйлчилгээ авсан хуулийн этгээд Их хунт ББ нөхөрлөлийн эрхийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны  байх шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Г. нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 454 дүгээр бүртгэлийн дугаартай “Ховд аймгийн ******* ******* “Их хунт” дэлгүүрт хүсэлт гаргах”-д зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг  Ц. холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Их хунт” бүх гишүүд нь  бүрэн  хариуцлагатай  нөхөрлөлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр оролцуулсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шаардалгын үндэслэлээ Ц.Тунгалаг нь нотариатын үйлдэл хийх эрхгүй бөгөөд Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.-т “нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан ******* Засаг даргын тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ.” гэж заасныг зөрчсөн, түүнчлэн Нотариатын тухай хууль болон холбогдох заавар, журмыг зөрчсөн” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ц.Тунгалаг нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Миний хийсэн нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ./хх-ийн 169 дүгээр тал/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Ц.Тунгалаг нь ******* Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд Хууль зүйн сайд тушаал гаргаж түүнийг нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөөгүй байгаа тул Ц.Тунгалагийн хийсэн нотариатын үйлдэл хуульд нийцэж  байна...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Хууль зүйн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/74 дүгээр  тушаалаар Ховд аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газрын дарга тус суманд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх эрх олгосон   байна./хх-ийн 27, 46 дугаар тал/

Ховд аймгийн ******* ******* Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Цогоо *******ой Тунгалагийг ******* Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Ховд аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар   Тунгалагийг Сумын Төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцсний дагуу Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн ажилтнаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс томилон ажиллуулжээ.

Г. нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Их хунт” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон байна.   

 Хариуцагч Ц.Тунгалаг нь хэргийн 5,159 дүгээр тал дахь “Ховд аймаг, ******* ******* “Их хунт” дэлгүүрт хүсэлт гаргасан Г.гын гарын үсгийн үнэн зөвийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нотариатаар гэрчилж, нотариатын үйлчилгээний бүртгэлийн 454 дүгээрт бүртгэсэн байна.

Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.-т “Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан ******* Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ.” гэж зохицуулжээ. Гэтэл хариуцагч Ц.Тунгалаг нь ******* ******* Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн ажилтанаар томилогдон ажиллаж байх хугацаандаа  буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.гын “Их хунт” дэлгүүрт гаргасан хүсэлтийн гарын үсгийн зөвийг гэрчилж нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчжээ.

  Нотариатын тухай хуулиар ******* Эрх зүйн ажилтанд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх эрх олгогдоогүй байхад Ц.Тунгалаг нь Г.гын гарын үсгийн зөвийг гэрчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон хуралданаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Хуульд зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээх нь зүйтэй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2018/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.2.-т  зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА