Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар  2024/ШЦТ/119

 

 

 

 

    2024      11          05                           ....

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

            Нарийн бичгийн дарга Э.Х

            Улсын яллагч  Д.З

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

            Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овогт Б-ын Ж-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын.. .-ны өдөр ...  төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., . боловсролтой, , ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., ... хамт ... хот ... дүүрэг 23-р хороо ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Ё овогт Б-ын Ж /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Б.Ж нь Монгол улсын хил болох Замын-Үүд дэх Авто зам шалган нэтрүүлэх цогцолбор нэгийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц 1 ширхэг, гаанс 1 ширхэг, модон бар бурхан 2 ширхэг, дээжийн цөгц 1 ширхэг нийт 5 ширхэг эд зүйлүүдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

             Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь Монгол улсын хил болох Замын-Үүд дэх Авто зам шалган нэтрүүлэх цогцолбор нэгийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2024 оны .. дугаар сарын ...-ны өдөр Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц 1 ширхэг, гаанс 1 ширхэг, модон бар бурхан 2 ширхэг, дээжийн цэгц 1 ширхэг нийт 5 ширхэг эд зүйлүүдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, эд зүйлд үзлэг хийсэн  2024 оны 05 сарын 08-ны өдрийн ... дугаартай тэмдэглэл /хх-ийн 05-06/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 25-26/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У-ын мэдүүлэг /хх-ийн 29-30/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 07 сарын 05-ны өдрийн ... дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт /хх-ийн 37-45/, шүүгдэгч Б.Ж-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-83/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын хувьд: Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн цөгц 1 ширхэг, гаанс 1 ширхэг, модон бар бурхан 2 ширхэг, дээжийн цөгц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн музейд шилжүүлж, дун 1 ширхэг, гаансны уут, сэтгүүр, тогоо, цохилуур тоногтой 1 ком, цутгамал нохойн дүрстэй 1 ширхэг, цутгамал хонины дүрстэй 1 ширхэг, цутгамал барын дүрстэй 1 ширхэг, соруул 1 ширхэг зэрэг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ё овогт Б-ын Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Ж-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 416,666.6 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн цөгц 1 ширхэг, гаанс 1 ширхэг, модон бар бурхан 2 ширхэг, дээжийн цөгц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн музейд шилжүүлж, дун 1 ширхэг, гаансны уут, сэтгүүр, тогоо, цохилуур тоногтой 1 ком, цутгамал нохойн дүрстэй 1 ширхэг, цутгамал хонины дүрстэй 1 ширхэг, цутгамал барын дүрстэй 1 ширхэг, соруул 1 ширхэг зэрэг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй байх тул шүүгдэгчид буцаан олгосугай.     

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.Б