Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/338

 

 

 

 

 

 

 

 

 

2024    10    15                                                   2024/ШЦТ/338

                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг, 

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-ын У-д холбогдох эрүүгийн хххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ... оны ... дугаар сарын ...-нд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, ......... дүүрэг, ........ хороо, ................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ............. дугаарын регистртэй, Б овгийн Б-ын У

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зорчигч Т.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч   Б.У:

...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа ойлгож байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Угийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т аймгийн С сумын сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн “Т П” маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ” авна гэснийг зөрчсөний улмаас осолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Т.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-15 дугаар хуудас/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өийн ...Би хууль ёсны төлөөлөгчийн эрх үүрэгтэй танилцлаа. Би эрх үүргээ ойлгосон. Т.Х бол миний төрсөн хүүхэд байгаа юм. 2020.09.24-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн. Одоо 4 настай бага хүү маань байгаа юм. Би 2024 оны 07 сарын 16-ны өдөр ажил дээрээ ээлжтэй байсан тул манай төрсөн эгч Д.Ө манай гэрээр ороод манай хүү Т.Х, том охин Т. Н нарыг Т аймгийн С суманд болж байгаа сумын ойн баяр наадам үзүүлэх зорилгоор аваад явсан юм. Тэгээд би орой 18 цагийн үед би ажил дээрээ байж байтал над руу манай хамгийн том эгч Д.Ө залгаад "Хүүхдүүдийнхээ регистрийн дугаарыг хэлээрэй Б.У энэ хэд машинтай явж байгаад замын хажуу руу машинтайгаа орчихжээ, эмнэлэг дээр ирсэн байна гэж мэдэгдээд би Төв аймгийн нэгдсэн яаралтай тусламжийн тасагт тэр даруй очсон. Намайг очиход манай бага хүү Т.Хгийн баруун хөлийн дунд чөмөгний зөрүүгүй хугарал учирсан гэх оноштой Б.У гэх манай нагац дүү маань болохоор гарын сарвуу хэсэгтээ зүсэгдсэн шархтай эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед би болсон үйл явдлын талаар асуухад уг манай Б.У гэх эмэгтэй дүү маань Т аймгийн С сумын 100 жилийн ойн баяр наадам дээр очоод сумын төв рүү худгаас ус авах гэж явахдаа өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож явахдаа манай бага хүү Т.Х болон том охин Т.Н нарыг машиндаа суулгаад явчихсан юм билээ. Сумын төв рүү орж худгаас ус авчхаад буцаад наадмын талбай руугаа буцаж явах үед нь шороон зам дээр чулуу дайрахгүй гэж тойрох гэж байгаад жолоо барьж байсан Б.У жолооны хүрдээ алдаад замын хажуугийн шороон далангаа даваад онхолдчихсон гэж хэлсэн. Манай хүү Т.Хгийн баруун хөлийн дунд чөмөг хавьд зөрүүгүй хугарал учирсан гэх оноштой биеийн байдал одоо хөнгөн зовуурьгүй байгаа. Гэрээр хөдөлгөөнийг нь хорьсон байдалтай байгаа. Манай хүү Т.Хгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлтгүй. Манай нагац дүү Б.У өөрөө жолоодож явсан гэсэн. Манай хүү Т.Х болон охин Т.Н нараас өөр зорчигчгүй явсан гэсэн. Би бага хүү Т.Х болон том охин Т.Н нарын хамт амьдардаг. Бага хүү Т.Х одоо 4 настай цэцэрлэгт хүмүүждэг. Том охин Т.Н 6 настай. Одоо 1-р ангид элсэж орно. Хоёулаа машины арын суудалд зэрэгцээд сууж явсан гэсэн. Хамгаалах бүс зүүлгээгүй явсан гэсэн. Хамгийн эхлээд осол болсон даруйд дуудлагаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж баруун хөлөндөө гипс тавиулсан. Орой нь Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж толгойн компьютер томографик зураг, бүх биеийн рентгэн зураг авхуулах зэрэг үйлчилгээ авсан. 2024 оны 07 сарын 17-22-ны өдрийн хооронд 5 хоног "Хүүхдийн гэмтэл согогийн тасагт" хэвтэн эмчлүүлээд одоо гэртээ гарчихсан байна. Одоогийн байдлаар эмнэлгийн үйлчилгээ улсаас үнэ төлбөргүй хийгдсэн тул эмчилгээнд уух эм тарианы мөнгөнд 130 гаруй мянган төгрөг л зарцуулсан. Миний зүгээс уг осолд өртөж гэмтсэн хүү Т.Хг төлөөлөн ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх мөнгө төгрөг гэх зүйлгүй болохыг тэмдэглүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Би хохирогчийн эрх, үүргийг ойлгосон. Асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчилгээ авсан. Гадуур эм тарианы зардлыг У дор бүр  нь гаргаж байсан болохоор хохирлын баримт байхгүй байна. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 26 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ийн ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч У нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т аймгийн С сумын .... багийн нутаг дэвсгэрт сумын төв орчмын сайжруулсан шороон зам дээр Тоёота Приүс 20 маркийн хххххххх улсын дугаартай автомашин жолоодож яваад замын хажуу руу онхолдож зорчигч Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Т.Х Нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 521.510 төгрөгийн зардал гарсан болох нь 2024 оны 09 дүгээр сарын өдрийн 23/89 дугаартай Эрүүл мэндийн даатгалаар Хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Угаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ........... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.Н-ны ...Би эрхээ ойлгосон. Асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надаас мэдүүлэг авахад миний төрсөн ээж Д.Өийг байлцуулахад татгалзах зүйл байхгүй. У аниа би дүүтэйгээ бид гурав ус авахаар У аниагийн машинтай явж байсан чинь замд чулуу таараад түүнийг тойрч гарах гэж байсан чинь машин нь эргэчихсэн. Өөр зүйл мэдэхгүй. Надад учирсан гэмтэл шарх зовуурь байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Угийн ...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Н.Х, Н.Н гэх хүмүүс манай ээж Д.Ө-ны төрсөн дүү Д.Ө эгчийн төрсөн хүүхдүүд нь Н.Х, Н.Н нар байгаа юм. Үеэл эгч дүүсүүд байгаа юм. Манай ээжийн төрсөн эгч нар нь болох Д.Ө, Д.Ө эгч нар 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т аймгийн С сумын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам дээр худалдаа үйлчилгээ эрхлэхээр Улаанбаатар хотын очиход өөрийн тээврийн хэрэгслээр эд зүйлийн зөөж Ингээд 2024 16-ны цагийн Т аймгийн С сумын наадмын талбай очиж байрлаад худалдаа эрхлэхээр буулгаж байхад өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож аймгийн С сумын рүү худгаас авчхаад наадмын талбай руу буцаж явах замдаа сумын төвийн ойролцоох түүнийг тойрч гарах гэж байгаад хүрдээ алдаад сандарсандаа хаазаа улам хурдаа нэмээд замын талынхаа хөвөөг машиныхаа хамар давж цаана нь осолдож зогссон. Тухайн үед би машин дотроо дүү нар болох Н.Х болон Н.Н тээвэрлэж явсан юм. Ослын улмаас миний зүүн гарын сарвуу хэсэгт зүсэгдсэн шарх учирсан, 6 настай Н.Х дүүгийн баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан гэсэн. Би тухайн осол болох үед өөрөө жолоодож явсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Сүүлд эмнэлэг согтуурал хэмжигч багаж үлээлгэж шалгасан. Манай дүү нар болон Н.Х, Н.Н-с өөр хүн зорчиж яваагүй. Би тухайн үед сайжруулсан шороон зам дээр явж байхдаа 40-50 км цагийн хурдтай зорчиж явсан. Яг замын урд хэсэгт жижиг чулуу харагдахаар нь сандраад жолооны хүрдээ огцом дарчихсан чинь машины хойд хэсэг шарваад тормос гишгэх гэж байгаад хаазаа гишгээд улам хурдаа нэмчихсэн. Яг хэдэн км/цагийн хурдтай болтол нь нэмэгдүүлснээ мэдэхгүй байна. Ямар ч байсан замынхаа урд хэсгийн шороон даланг жолоодлого алдаад давж гараад цаана нь осолдчихсон юм. Бид нарын осолдсон газар хөдөө орон нутгийн сайжруулсан шороон зам байсан. Эргэн тойронд ямар нэг өөр тээврийн хэрэгсэл зорчоогүй байсан. Үзэгдэх орчин хангалттай өдрийн цаг байсан. Ослын улмаас миний зүүн гарын алга сав  руу хэсэгт зүсэгдсэн шарх учирч 4 ширхэг оёдол. Баруун гарын тохой хэсэгт 1 ширхэг оёдол тавиулсан. Би тухайн үед жолоо барьж явахдаа суудлын бүсээ дутуу углаад зүүчихсэн байсан. Н.Х, Н.Н нар тээврийн хэрэгслийн хойд сандал дээр зорчиж явсан. Суудлын бүс зүүгээгүй байсан. Уг осолдсон Тоёота Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай авто машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. 2024 оны 05 бил  үү 06 сар орчимд Улаанбаатар хот Налайх дүүрэгтээ техникийн үзлэгтээ орчихсон байсан. Би тухайн үед жолоо барьж явахдаа жолооны хүрдээ алдаж сандарснаас болж осол гарсан гэж үзэж байна. Миний хувьд ямар нэгэн гомдол санал хүсэлтгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Д.Ө-ын ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Б.Угийн төрсөн ээж Т.Х болон Т.Н гэх бага насны хүүхдүүд бол манай төрсөн дүү Д.Өийн хүүхдүүд байгаа юм. 2024 оны 07 сарын 16-ны өдөр манай хамаатан эгч дүүс нар нийлж Т аймгийн С сумын ойн баяр наадам дээр хуушуур хийх худалдаа үйлчилгээ эрхлэхээр очсон юм. Тэгээд өдөр 16 цагийн орчим би өөрийн охин Б.Утай цуг дээр нь бид хоёртой цуг явсан тэр манай дүү Д.Өийн бага насны Т.Х, Т.Н гэх хоёр хүүхэдтэй ус авахаар сумын төв рүү явсан юм. Ингэхдээ бид нар манай охин Б.Угийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Манай охин Б.У өөрөө жолоодож явсан. Сумын төв рүү орж худгаас ус авчхаад би сумын эмнэлэг дээр бууж үлдээд манай охин Б.У цаашаа нөгөө Т.Х, Т.Н гэх хоёр хүүхэдтэй цуг наадмын талбай руу буцаж явах замдаа шороон зам дээр машинтайгаа онхолдож осолдсон байсан. Би эмнэлэг дээр байж байтал гаднаас орж ирсэн хүмүүс энд ойрхон шороон зам дээр хүүхдүүд суулгачихсан жижиг тэрэг онхолдчихсон байна гэж ярилцаж байхыг сонсоод шууд гарч гүйгээд яваад очтол яг манай охин Б.У Тоёота Приус 20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ замын хажуу руу онхолдчихсон байсан. Тэр даруй Төв аймгаас яаралтай түргэн дуудаад хүүхдүүдээ эмнэлэгт хүргүүлсэн. Би бол осол болох үед нь цуг яваагүй учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай охин тухайн надад- "Зам дээр чулуу байхаар нь тойрох гэж байгаад сандраад хаазаа гишгээд жалга руу орчихлоо гэж хэлж байсан. Манай охин Б.У өөрөө жолоодож явсан. Архи дарс огт уугаагүй эв эрүүл байсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал хүсэлтгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Сэжигтэн Б.Угийн ...Би 2024 оны 07 сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ээж Д.Ө, нагац эгч нар болох Д.Ө, Д.Ө, үеэл дүү Т.Х /4 настай/, Т.Н 16 настай/ нарын хамтаар өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ би өөрөө жолоодоод Улаанбаатар хотын Налайх дүүргээс Т аймгийн С сумын төвд ирсэн. Тухайн өдөр нь Т аймгийн С сумын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам болж байсан юм. Манай ээж эгч нар тухайн баяр наадам дээр хуушуур хийж зарах гэж ирсэн юм. Ингээд наадмын талбай дээр тухайн өдрийнхөө 15-16 цагийн орчим ирээд бэлтгэл ажлаа хангаж байгаад би машинтайгаа сумын төв рүү орж худгаас ус зөөвөрлөж авч ирэх ажил гарсан тул өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ би өөрөө жолоодоод хажуудаа ээж Д.Ө-ыг суулгаад хойд суудал дээрээ үеэл дүү нар болох Т.Х, Т.Н нарыг суулгаад Т аймгийн С сумын төв рүү очиж худгаас ус авчхаад буцаад наадмын талбай руу буцсан. Буцах замдаа сумын эмнэлэг дээр ээж Д.Ө-ыг түр буулгачхаад Т.Х, Т.Н нарын хамтаар наадмын талбай явсан. Сайжруулсан шороон зам дээр явж байтал яг урд зам дээр жижиг чулуу харагдахаар нь би жолоо барьж байсан тул хараад түүнийг тойрч гарах гээд жолооны хүрдээ эргүүлтэл машин дайвалзаад шарвасан. Тухайн үед би сандраад хурдаа хасаж тормоз гишгэх гэж байгаад хаазаа улам нэмж хурдаа нэмээд замын хажуугийн ховилыг тээврийн хэрэгслийнхээ урд хамраар даваад шууд цаад тал нь бүтэн өнхрөөд унаж осолдсон. Ослын улмаас машины хойд суудалд сууж явсан Т.Х дүүгийн маань баруун хөлд гэмтэл учирч шууд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон цаашаа Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Миний хувьд зүүн гарын сарвуу хэсэгтээ зүсэгдсэн шарх гэмтэл авсан. Харин Т.Н дүүгийн маань хувьд харьцангуй гайгүй гэмтэлгүй өнгөрсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох "В" ангиллын үнэмлэхтэй. Үнэмлэхийн дугаар .......... Тухайн осол болох үед би өөрөө Тоёота Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Т.Х, Т.Н дүү нар маань л зорчиж явсан. Өөр бусад хүн байгаагүй. Согтуурал хэмжигч багаж үлээж шалгуулсан согтолтгүй гэх 0.00 хувьтай гарсан. Би тухайн үед сумын төвөөс наадмын талбай руу хүрсэн сайжруулсан шороон зам дээр 40-50 км/ цагийн л хурдтай жолоодож явсан. Тэр замд таарсан чулууг тойрч гарах гэж байгаад машинаа дайвалзуулаад сандарсандаа хаазаа гишгээд хурдаа нэмчихсэн. Тухайн үеийн хурд нэмсэн километрийн заалтай бол мэдэхгүй байна. Тухайн үед өдрийн 16 цагийн орчим болж байсан тул зүүнээс баруун тийш тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нар өөдөөс гялбаад зам сайн харагдахгүй байж байтал гэнэт замд жижиг чулуу байгаа нь харагдсан. Миний багцаагаар тээврийн хэрэгслийн урдаа би 2-3 метрийн зайтай тулж ирээд л харж тойрч гарах оролдлого хийсэн. Тухайн осол болдог өдөр нартай цэлмэг өдөр байсан. Сайжруулсан шороон зам дээр осол болсон. Би дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би яг одоогоор Д.Ө эгч түүний 2 хүүхэд болох Т.Х, Т.Н нартай цуг Улаанбаатар хотод гэрт нь цуг амьдардаг юм. Т.Хгийн ар гэр хууль ёсны төлөөлөгчийн зүгээс надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Гэхдээ миний хувьд Т.Х дүүгийн эмчилгээний зардалд нэг сая гаруй төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байгаа. Т.Хгийн биеийн байдал одоо харьцангуй цэцэрлэгтээ явж байгаа. Ослын шалтгаан нөхцөлийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Би Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч замын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалт зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн зүйл заалттай уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

   шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №43... дугаартай ...1. Б.Угийн биед зүүн гарын сарвуу, зүүн шуу, баруун тохойд шарх, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын сарвуу, зүүн гарын алганд, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №43... дугаартай ...1. Т.Н-ны биед духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №43... дугаартай ...1. Т.Хгийн биед баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуянд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №52/3.. 24/22.. дугаартай ...Toyota Prius маркийн хххххххх улсын дугаартай автомашины жолооч Б.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно. 3. Toyota Prius маркийн хххххххх улсын дугаартай автомашины жолооч Б.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

яллагдагч Б.Угийн ...2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т аймгийн С сумын 100 жилийн ой болсон юм. Тухайн өдөр би болон манай ээж Ө, ээжийн эгч нар болох Ө, Өл бид нар баярын талбай дээр нь хуушуур хийж зарж байсан юм. Тэгээд тухайн өдрийн 16 цагийн үед усанд явах гээд ээж Ө болон үеэлүүд болох Х /3нас/, Н /6нас/ нарын хамт би өөрийн эзэмшлийн хххххххх дугаартай Тоёота Приүс маркийн автомашинтай би өөрөө жолоо барьж явсан. Замдаа Сэргэлэн сумын эмнэлэг дээр ээжийг буулгаад, мөн усаа авчхаад буцаад 16 цаг өнгөрч байхад сумын төвийн баруун талд байх Сэргэлэнгийн баярын талбай руу сайжруулсан шороон замаар явж байтал чулуу гараад ирэхээр нь чулууны зүүн талаар тойрч гарах гэж байгаад жолоодлого алдаад машин хажуу тийшээ болсон тэгээд би тормосоо гишгэх гэж байгаад андуураад хазаа гишгээд замын хажуу руу унаж онхолдсон. Тэгээд Н бид 2 машинаасаа буугаад Х-г замын хүмүүс машинаас гаргаж өгөөд байж байтал эмнэлгийн машин ирээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт Х, Н 3-г хүргэж ирсэн. Тэгээд эмчид үзүүлж байхад Х-ийн гийн хөл хугарсныг мэдсэн. Миний өөрийн эзэмшлийн авто машин байгаа юм. Би баруун урд талд жолоо барьж байсан. Х, Н 2 хойно суугаад явж байсан санагдаж байна. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Х, Н 2 зүүсэн эсэхийг би мэдэхгүй байна. 40-50 км цагийн хурдтай явж байсан. Цэлмэг нартай, таатай цаг агаартай байсан ба зам нь сайжруулсан шороон бас замын ажил хийгдэж байсан болохоор чулуу ихтэй байсан. 2024 оны 06 дугаар сард оношилгоонд орсон. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. В ангилалтай 2023 оны 05 дугаар сард жолооч болсон. Тухайн би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Зүүн гарын сарвуу зүсэгдэж оёдол тавиулсан. Би үнэлгээ хийлгэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 77 дугаар хуудас/, Д.Өийн гаргасан хүсэлт /хх-ийн 95 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч Б.У нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т аймгийн С сумын сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас осолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насан хүрээгүй хохирогч Т.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүйг дурдаж байна... гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Шүүгдэгч гэм буруу дээр маргадаггүй. Хохирол төлбөр төлсөн. Өөр тайлбар байхгүй... гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.У:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч одоо хэвийн болсон... гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.У маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.У нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Амьдрал тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”-р заалт буюу “Жолооч ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Б.Уг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”, 15.9-т заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Угийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний гаргасан хүсэлтүүд болон шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Угаас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг 6 сарын хугацаагаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргээр хязгаарлах ялын санал гаргаж байна... гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцлоо. Тус гэмт хэрэг 3 төрлийн санкцтай. Шүүгдэгч  ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Аялал жуулчлалын мэргэжлээр сурдаг. Ажил хийдэггүй, орлогогүй учир торгох  ял тохирохгүй, улсын яллагчийн зорчих эрх хязгаарлах ялын саналыг дэмжиж байна. Шүүгдэгчийн үндсэн хаяг ............. тоотод оршин суудаг. Өмгөөлөгчийн хувьд хязгаарлах бүсийг Улаанбаатар хот гэж тогтоож өгнө үү... гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.У:

...Аялал жуулчлалын мэргэжлээр сурдаг, дадлагад гардаг. Мөн ээж маань Налайх дүүрэгт оршин суудаг, тэтгэвэрт гарах дөхөж байгаа... гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

Шүүх шүүгдэгч Б.Уд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Уд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б овгийн Б-ны Уг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, ............... тоот хаягаас шилжин явахыг, бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

  Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ны У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн Б-ны У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ны У-г эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, ................ тоот хаягаас шилжин явахыг, бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ны У-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овгийн Б-ны У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б-ны У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАН