Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/02234

2021 оны 10 сарын 14 өдөр          Дугаар 183/ШШ2021/02204         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, одонт гудамж, 00 байр 00 тоот хаягт оршин суух, Т овогт Э.М /РД:УП00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 0-0 тоотод байрлах, Т.А ХХК /РД:0000000/-д холбогдох,

44,140,424 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 9,163,625 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Э.М нь Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ болон Т ХХК-тай хамтран 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны А байрын 12 давхрын 66,01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,183,000 төгрөгөөр тооцож нийт 78,089,830 төгрөгөөр захиалсан.

Нэхэмжлэгч гэрээний дагуу 66.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрт 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 19,522,458 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 15,617,966 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 44,140,424 төгрөгийг Т.А ХХК-ийн 000000000 дугаартай худалдаа хөгжлийн банкны дансанд болон бэлнээр тус тус шилжүүлсэн. Гэтэл тус барилга нь дээрх гэрээний 1.3 дах хэсэгт заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ёстой байсан. Тус хугацаанаас хойш ашиглалтад оронгуут хүлээлгэж өгнө гэж 2019 оныг хүлээлгэсэн боловч одоог хүртэл энэхүү үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 44,140,424 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Т-А ХХК нь иргэн Э.М-тэй 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 52 дугаар байр А орцны 12 давхарт 66.01 м.кв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв талбайн үнийг 1,183,000 төгрөгөөр тооцож нийт 78,089,830 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-3.6 дахь хэсэгт заасны дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу иргэн Э.М нь 30 хувь болон 50 хувийн гүйцэтгэлийн төлбөрүүдийг хугацаандаа төлж байсан. Харин гэрээний 3.4 дэх хэсэгт заасан 70 хувийн гүйцэтгэлийн төлбөр болох 15,617,966 төгрөгийг тус барилгын ажлын гүйцэтгэлд 70 хувьд хүрснийг Ерөнхий захиалагч Эрчим хүчний төв хүлээн зөвшөөрч нийт захиалагч нарт дээрх төлбөрийг төлөхийг мэдэгдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн мэдэгдлээс хойш 7 хоногийн дотор төлөх байтал төлбөрөө хугацаандаа төлөхгүй олон сараар хугацаа хэтрүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,00 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 44,140,424 төгрөг төлсөн. Барилгын ажил гүйцэтгэл зохиогчийн хяналтын дүгнэлтээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 90 хувьд, улсын комиссын актаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувьд хүрч ашиглалтад орсон боловч захиалагч Э. М гэрээний 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ дүгнэсэн хурлаар цуцлах шийдвэр гарч, борлуулалтыг Т-А ХХК хариуцах болсон. Гэрээ цуцалсан, гэрээний дагуу 44,140,424 төгрөгийг нэхэмжлэгч төлсөнд маргахгүй, буцаан гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ... Гэрээний дагуу иргэн Э.М нь 30 хувь болон 50 хувийн гүйцэтгэлийн төлбөрүүдийг хугацаандаа төлж байсан байна. Харин гэрээний 3.4 дэх хэсэгт заасан 70 хувийн гүйцэтгэлийн төлбөр болох 15,617,966 төгрөгийг тус барилгын ажлын гүйцэтгэлд 70 хувьд хүрснийг Ерөнхий захиалагч Эрчим хүчний төв хүлээн зөвшөөрч нийт захиалагч нарт дээрх төлбөрийг төлөхийг мэдэгдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн мэдэгдлээс хойш 7 хоногийн дотор төлөх байтал төлбөрөө хугацаандаа төлөхгүй олон сараар хугацаа хэтрүүлсэн. Ингээд барилгын ажил гүйцэтгэл зохиогчийн хяналтын дүгнэлтээр 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 90 хувьд, улсын комиссын актаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувьд хүрч ашиглалтад орсон боловч захиалагч Э. Мөнхтөр гэрээний 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасан төлбөрүүдийг хийгээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ дүгнэсэн хурлаар цуцлах шийдвэр гарч, борлуулалтыг Т-А ХХК хариуцсэн. Хэдийгээр Э.М нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан үүргээ зөрчиж, улмаар барилгыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд захиалгын төлбөрөө хийхгүй 1 жил 10 сарын хугацаа хэтрүүлсэн ч гүйцэтгэгч талын хувьд гэрээг цуцлахгүйгээр хүлээцтэй хандаж, түүний төлбөл зохих төлбөрийг банкнаас зээл авах хэлбэрээр түүний захиалсан орон сууцны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байна. Хэрэв Э.М нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар даруй мэдэгдэж, гэрээ цуцлах талаар даруй мэдэгдсэн бол Т-АХХК нь Э.М-ийн захиалсан орон сууцыг үе шатны төлбөрөө хугацаандаа төлөх боломжтой өөр захиалагчид шилжүүлж, түүний үлдэгдэл төлбөр болох 38,681,406 төгрөгийн хэмжээгээр Т-АХХК-ийн Голомт банкнаас авсан зээлийн багасгаж, хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх байсан.

Энэхүү Э.М-ийн хамгийн сүүлд төлбөр төлсөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан гэрээг албан ёсоор цуцлах хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэлх 309 хоногийн хугацаанд түүний төлөх үүрэгтэй байсан төлбөрийн үнийн дүн буюу 38,641,406 төгрөгөөс сарын 2.3 хувиар хүү тооцоход нийт 9,163,265 төгрөгийн хүү төлж хохирсон байна.

Иймд Э.М нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн улмаас Т-АХХК-д учирсан хохиролд тооцож 9,163,625 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээгээ цуцалж, учирсан хохирлоо шаардаж байна. Гэрээний 3.4 дэх хэсэгт заасан төлбөрийг төлөхгүй байх шалтгаан нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдэл байсан гэж тайлбарлаж байна. Нэгдүгээрт Барилгын хөгжлийн төв болон Т.АХХК-ийн хооронд байгуулсан ерөнхий гэрээ гэж бий. Уг гэрээний 1.2, 3.2 дах хэсэгт заасны дагуу барилгыг хэзээ хүлээлгэн өгөх гэхэд 2015 оны 10 дугаар сарын 31-ны өдөр гэж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг гэрээгээ сунгасан. Сунгахдаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгнө гэж байдаг. Дээр дурдсан байр хүлээлгэн өгөх хугацаа өнгөрсөн, хугацаагаа зөрчсөн. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 50 хувьдаа хүрсэн. Манайх хоёр удаагийн төлөлтийг хугацаанд хийсэн. Харин гурав дахь удаагийн төлөлт буюу 70 хувьдаа хэзээ хүрэх нь тодорхойгүй, яаж шаардаад байгаа мэдэгдэхгүй. Тийм учраас хариуцагч компанийн буруутай үйлдэл байна гэж харж байна. Нөгөө төлөөс хариуцагч хохирол шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Голомт банк ХХК-иас байгуулсан зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зориулалтыг нь заасан, хөрөнгө оруулалтын зориулалтаар гэж дурдсан байна. Уг хөрөнгө оруулалт нь байрыг барьж ашиглалтад оруулахад зориулсан хөрөнгө оруулалт гэдэг нь харагдахгүй байна. Үүргийн зөрчил болон хохирол хоорондын шалтгаант холбоогоор үндэслэнэ. Э.М-ийн үлдэгдэл төлбөр 33,000,000 төгрөгийг олохын тулд Голомт банкнаас зээл авсан. Уг зээлээс Э.М-ийн үлдэгдэл 33,000,000 төгрөгийг төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Хөрөнгө оруулалтын зориулалтай, хөрөнгө оруулалтын зээл гэж байна. Өөр бусад барилга, байшинд юм уу өөр зүйлд зарцуулсныг бид мэдэхгүй. Гэрээний хугацаа дууссан, хоёрдугаарт гэрээг нэг талын хүсэлтээр цуцалсан, мэдэгдсэн. Нэгэнт цуцлагдсан гэрээн дээр татгалзаад, шаардаж байгааг ойлгохгүй байна. Ерөнхий захиалагчаар барилгын хөгжлийн төв явсан. Уг гэрээг хэзээ, яаж сунгах эсэх асуудал нь гэрээний талуудын асуудал. Харин гурван талд гэрээ буюу Эрчим хүчний хөгжлийн төв Т-А, Э.М гурвын байгуулсан гэрээнд ямар тохиолд нэмэлт өөрчлөлт оруулахыг тодорхой тусгаж өгсөн. Талууд харилцан тохиролцож гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан. Гэрээнд заасан хугацааг сунгах, комисст хүлээлгэх өгөх хугацаа тодорхойгүй, эсхүл хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хойшилж байгаа бол үүнийгээ хэлээд гэрээнд тусгах ёстой байсан. Хугацаандаа хүлээлгэж өгсөн баримт байхгүй. 2017 оны 3 дугаар сарын 07-ний өдөр буюу барилга угсралтын ажлын явцад 90 хувьтай байсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Т-А ХХК-д холбогдуулан 44,140,424 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Т-АХХК нь 9,163,625 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.М... Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ болон Т-АХХК-тай хамтран 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны А байрын 12 давхрын 66,01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,183,000 төгрөгөөр тооцож нийт 78,089,830 төгрөгөөр захиалсан. Хоёр өрөө орон сууцны төлбөрт 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 19,522,458 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 15,617,966 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 44,140,424 төгрөгийг Т-АХХК-нд дансаар болон бэлнээр шилжүүлсэн. Гэвч барилга нь дээрх гэрээний 1.3 дах хэсэгт заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаанд ашиглалтдаа ороогүй. Орон сууц 2017.10.30-нд ашиглалтад орсон, урьдчилгаа авсан боловч орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 44,140,424 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Т-АХХК ... Гэрээний дагуу Э.М30 хувь болон 50 хувийн гүйцэтгэлийн төлбөрүүдийг хугацаандаа төлж байсан. Харин гэрээний 3.4 дэх хэсэгт заасан 70 хувийн гүйцэтгэлийн төлбөр болох 15,617,966 төгрөгийг олон сараар хэтрүүлж 2016 оны 4 сарын 25-аас 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл нийт 9,000,000 төгрөг төлж, дахин гэрээний үлдэгдэл төлбөрөөс төлөлт хийгээгүй. Барилгыг улсын комисс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулсан боловч үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгч төлөөгүй. Ингээд 2017.11.28-ны өдөр гэрээ дүгнэх хурлаар гэрээ цуцлах шийдвэр гарсан. Нэхэмжлэгч гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч гэрээг цуцалж, орон сууцыг бусдад худалдан борлуулсан тул 44,140,424 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзах зүйлгүй... гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ерөнхий захиалагчийн төлөөлж Эрчим хүчний хөгжлийн төв, орон сууц захиалагч Э.М-, гүйцэтгэгчийг төлөөлж Т-АХХК нар 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээг байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын А байрны 12 давхрын 66.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг метр квадрат талбайн үнэ 1,183,000 төгрөг, нийт 78,089,830 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, барилгын ажлын 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /хэргийн 7-9 хуудас/

Мөн Эрчим хүчний хөгжлийн төв 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх №ЭХХГ-000А/0000 дугаартай гэрээг Т-АХХК-тай байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Захиалагчийн эзэмшлийн газарт Албан хаагчдын орон сууц-ны зориулалтаар 12 давхар /зоорийн давхар/ нийт 9110,94 м.кв талбай бүхий 88 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх, объектыг иж бүрнээр нь барьж, барилгын ажлын ерөнхий хугацаа 2014.06.10-2015.10.31-ний өдөр хүртэлх хугацаатай байхаар, барилгыг 2015.10.31-ний өдөр эцсийн байдлаар хүлээлгэн өгөх ба энэхүү товлосон өдөр хүлээлгэн өгч чадахгүй бол захиалагч талд үлдэгдэл ажлын үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алданги төлөхөөр, Захиалагчийн албан хаагчдын захиалсан барилгын нэг метр квадрат талбайн үнэ 1,183,000 төгрөг байхаар,

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЭХХТ-62/2015 дугаартай гэрээгээр Барилгын ажлын ерөнхий хугацаа 2014.06.10-ны өдрөөс 2016.03.01-ний өдөр хүртэл байхаар тус тус харилцан тохиролцсон байна. /хэргийн 5-11 хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан агуулгатай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Э.М нь 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 19,522,458 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 15,617,966 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 44,140,424 төгрөгийг Т-АХХК-нд төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11-12 хуудас/

Нэхэмжлэгч Э.М 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ ний 3.2, 3.3-д заасан төлбөр төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн энэ талаар талууд маргаагүй, харин гэрээний 3.4-д Барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрч захиалагчийн хяналтын ажлын хэсгээр баталгаажсаны дараа 3 дах төлбөр буюу 20 хувь болох 15,617,966 төгрөг, 3.5-д Барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн тохиолдолд 4 дэх төлбөр буюу 20 хувь болох 15,617,966 төгрөг, 3.6-д Барилгын ажлын гүйцэтгэл 100 хувь буюу ажил дууссаны дараа түлхүүр, байрны гэрчилгээний хамт өгөх нөхцөл бэлэн болоход эцсийн үлдэгдэл төлбөр буюу 15 хувь болох 11,713,475 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 7-р хуудасны ар, 8-р хуудас /

Гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хуваарийг нэхэмжлэгч Э.Мзөрчиж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 52, 53 хуудаст авагдсан мэдэгдлүүдээр тогтоогдож байна.

Мөн гүйцэтгэгч Т-А ХХК нь барилгыг 2016.03.01-ний өдөр ашиглалтад оруулахаар дээрх нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тохиролцсон боловч барилгыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/309 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 58-р хуудас/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Гэрээний талууд аль аль нь гэрээний үүргийн зөрчил гаргасан байх бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчил үргэлжилсээр байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 62-р хуудас/

Нэхэмжлэгч тал барилга байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйтэй холбогдуулан гэрээнээс татгалзах саналаа хариуцагчид хүргүүлээгүй, энэ талаар зохигчид маргаагүй, хариуцагч гэрээг цуцалж, гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 44,140,424 төгрөгийг хариуцаид буцаан төлөх талаар маргаагүй тул хариуцагчаас 44,140,424 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Т-А ХХК ...2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч гэрээний төлбөр төлөх байтал төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Улсын комиссын актаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр барилга ашиглалтад орсон боловч захиалагч Э. М гэрээний 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасан төлбөрүүдийг төлөөгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ дүгнэсэн хурлаар цуцлах шийдвэр гарч, борлуулалтыг Т-А ХХК хариуцсан. Э.М нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан үүргээ зөрчиж, улмаар барилгыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд захиалгын төлбөрөө хийхгүй 1 жил 10 сарын хугацаа хэтрүүлсэн ч гүйцэтгэгч талын хувьд гэрээг цуцлахгүйгээр, түүний төлбөл зохих төлбөрийг банкнаас зээл авч захиалсан орон сууцны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Э.М хамгийн сүүлд төлбөр төлсөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан гэрээг албан ёсоор цуцлах хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэлх 309 хоногийн хугацаанд түүний төлөх үүрэгтэй байсан төлбөрийн үнийн дүн буюу 38,641,406 төгрөгөөс сарын 2.3 хувиар хүү тооцож, 9,163,265 төгрөгийн хүү төлж хохирсон тул гаргуулж өгнө үү ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 3.4 дэх хэсэгт заасан төлбөрийг төлөхгүй байх шалтгаан нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдэл байсан. Барилгын хөгжлийн төв болон Т.А ХХК-ийн хооронд байгуулсан ерөнхий гэрээний 1.2, 3.2 дах хэсэгт заасны дагуу барилгыг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг гэрээг сунгаж, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч дурдсан хугацаанд гүйцэтгэгч байр хүлээлгэн өгөх хугацааг зөрчсөн. Нөгөө төлөөс хариуцагч Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.3 дах хэсэгт зориулалтыг нь заасан, хөрөнгө оруулалтын зориулалтаар гэж дурдсан. Уг хөрөнгө оруулалт нь байрыг барьж ашиглалтад оруулахад зориулсан хөрөнгө оруулалт гэдэг нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно.Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж мөн заасан байна.

Хариуцагч Т-А ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр нэхэмжлэгч Э.М-ийг гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн зөрчлөө арилгахыг мэдэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Э.М-ийг гэрээний дагуу төлбөрөө төлж, үүргийн зөрчлөө дахин арилгах, гэрээ цуцлах мэдэгдлийг, мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээгээ цуцалж, борлуулах болсон мэдэгдлийг нэхэмжлэгчид тус тус хүргүүлсэн байна. /хэргийн 62, 65-65 хуудас/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зааснаар Т.А ХХК гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Т-А ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай Зээлийн гэрээ байгуулж 1,3 тэрбум төгрөгийг, жилийн 27,6 хувийн, 12 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлсэн байна. /хэргийн 73-81 хуудас/

Дээрх зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Т-А ХХК нь нэхэмжлэгч Э.М-ийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний дагуу төлөөгүй үүрэг болох 38,641,406 төгрөгөөс сарын 2.3 хувиар хүү тооцож, 9,163,265 төгрөгийн хүүг хохиролд тооцож нэхэмжилсэн нь баримтаар нотлогдохгүй байна.

Учир нь хариуцагч Т-А ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Захиалагчийн буюу Эрчим хүчний хөгжлийн төвийн эзэмшлийн газарт Албан хаагчдын орон сууцыг барихаар хөрөнгө оруулалтын зориулалтаар тус зээлийг авсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг шаардлагаар нэхэмжилсэн учирсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т-А ХХК-ийн сөрөг шаардлага 9,163,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т-А ХХК-иас 44,140,424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М-д олгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 413,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 161,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 413,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ШҮҮГЧ                        Ц.ОЮУНБИЛЭГ

2021 оны 10 сарын 14 өдөр          Дугаар 183/ШШ2021/02204         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, одонт гудамж, 00 байр 00 тоот хаягт оршин суух, Т овогт Э.М /РД:УП00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 0-0 тоотод байрлах, ХХК /РД:0000000/-д холбогдох,