Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

 

 

 Д.Лхагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 ******* сарын 31-ний өдрийн 1*******/ШШ2018/00688 ******* шийдвэртэй, Улаанбаатар хот, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* , Лхагвын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 ******* сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,/онлайнаар/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохирол 8,59*******,031 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, 5,083,*******50 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 13,677,*******81 төгрөг гаргуулах тухай .

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний хүүхэд цэрэгт татагдахдаа эмчийн үзлэгээр ороод, эрүүл явсан. Нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Эхний 3-******* сар цэргүүдийнхээ дунд явсан. гэдэг офицер 12 сарын сүүлээр согтуу орж ирж зодсон. Цэргийн штабын ба рапортын дэвтэр дээр бичигдсэн. Наад хүмүүс чинь мэдэж байгаа. Түүнийг одоо хүртэл нуун дарж байгаа. Түүнийг зөндөө олон цэргүүд мэдэж байгаа. Офицерүүд нь утсаар хүртэл цэргүүдийг дарамталсан байсан. Түүнийгээ надад хэлсэн. Ингэж явсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Би эрүүл хүүхэд цэрэгт явуулсан. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр ороод, эрүүл гэж тэнцсэн. Цэрэгт яваад өвчтэй болсон....2015 оны 02 ******* сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,900 төгрөг, 2013 оны 01 ******* сарын 28-ны өдөр Солонгос улс руу 3 сарын курс эмчилгээ 3 доллар болсон бөгөөд нэг долларыг 1*******50 төгрөгөөр тооцож 1,787,850 төгрөг, Орхоноос Баян-Өндөр лүү хоёр хүний тасалбар 30,*******00 төгрөг, галт тэрэгний тасалбарын үнэ 2*******,600 төгрөг, өмгөөлөгч Ж.Энхжаргалд өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улмын тэмдэгтийн хураамж 316,900 төгрөг, Ховд аймгаас Улаанбаатар хот руу яваад, буцаж ирсэн автобусны зардал 132,000 төгрөг, өмгөөлөгч Ц.Даваасүрэн онгоцоор Дээд шүүхийн хуралд оролцсон онгоцны тийзний үнэ 3*******6,800 төгрөг, Ц.Даваасүрэн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 600,000 төгрөг, эрүүгийн хэргээс бүх материалыг хуулбарлаж авахад төлсөн *******0,000 төгрөг, өмгөөлөгч Ж.Энхжаргалд сүүлийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцоход төлсөн 2*******0,000 төгрөг, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн автобусны тийзний үнэ 71,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,*******00 төгрөг, 2015 оны 01 ******* сарын 21-ний өдөр Үлэмж өнгө ХХК Солонгос хэлнээс орчуулга хийлгэсэн баримт үнэ 15,500 төгрөг, 201******* оны 05 ******* сарын 12-ны өдөр Мед эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний дүгнэлтийн үнэ 60,000 төгрөг, 2013 оны 01 сарын 15-наас 01 сарын 25-ны өдөр Улаанбаатараас Солонгос улс руу зорчсон билетний үнэ 1,206,752 төгрөг, 2013 оны 1 ******* сарын 15-ны өдрөөс 01 ******* сарын 22-ны өдрийн Солонгос улсад эмнэлэгт байсан эмчилгээний зардал 5,761,779 төгрөг /1 вон-1 төгрөг 6******* мөнгө/, солонгос хэлнээс орчуулга хийлгэсэн баримтын үнэ 25,000 төгрөг, 2013 оны 10 ******* сарын 21-ний өдрийн Сонгдо эмнэлгийн үзлэг эмчилгээний төлбөр 16,000 төгрөг, 201******* оны 07 ******* сарын 20-ны өдөр эмнэлгийн хэрэгсэл багаж тоног төхөрөөмж нийлүүлэх газраас авсан Шунт бэлэн мөнгөний орлогын баримт 180,000 төгрөг, 2012 оны 12 ******* сарын 10-ны өдөр Ганжин эмнэлэгт тархины цахилгаан бичлэг хийлгэсэн баримт 30,000 төгрөг, 2013 оны 10 ******* сарын 31-ний өдрийн Ганжин эмнэлэгт тархины цахилгаан бичлэг хийлгэсэн баримт 30,000 төгрөг, 201******* оны 7 ******* сарын 28-ны өдрөөс 08 ******* сарын 0*******-ний өдрийн Энх ундарга эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн баримт 355,000 төгрөг, 201******* оны 7 ******* сарын 28-наас 08 ******* сарын 0*******-ний өдөр хүртэл сахиурын зардал бэлэн мөнгөний орлогын баримт 355,000 төгрөг, 2016 оны 5 ******* сарын дүгнэлт гаргуулсан орлогын баримт 30,000 төгрөг, 2018 оны 2 ******* сарын 08-ны өдрийн Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн өмгөөллийн хөлс 350,000 төгрөг, Д. болон Дарьсүрэн нарын автобусны билет 132,000 төгрөг, Лхасүрэнгийн Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд явсан автобусны билет 66,000 төгрөг, Солонгос улсаас эмчилгээ хийлгэж байсан гэх баримтууд авахуулсан 11,000 төгрөг, нийт 13,677,*******81 төгрөгийгнэхэмжилж байна....Сүүлд надад нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн чинь материалууд алга байна гэж хэлсэн. Улсын дээд шүүх дээр ирээд Нямцэрэн өмгөөлөгч чи юу нэхэмжлээд байгаа юм бэ. Чиний материал алга байна. Чиний жагсаалтад бичсэн материалууд алга байна гэж хэлсэн. Тэгээд би хөөцөлдөж эхэлсэн.Зарим нь өмнөх иргэний хэргийн шүүх хуралдаанаас хойш гарсан зардал байгаа. Мөн Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явсан зардал *******9,200 төгрөг гэж бичсэн. Энэ нь 2*******,600 төгрөг юм. Түүнийг бас залруулж байна...13,677,*******81 төгрөгөөс 2*******,600 төгрөгийг хасаад 13,652,881 төгрөг болгож,нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ******* ас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Манайх шүүхийн шийдвэрийн дагуу 3.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лхагвын данс руу шилжүүлсэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 ******* сарын 31-ний өдрийн 1*******/ШШ2018/00688 ******* шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн *******98 ******* зүйлийн *******98.2, 508 ******* зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* д холбогдох гэм хорын хохирол 13,652,881 /арван гурван сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******8,7*******7 /хоёр зуун дөчин найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн *******98 ******* зүйлийн *******98.1-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, *******98.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана хуулийн дагуу ******* хариуцан арилгах үүрэгтэй байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч ******* д холбогдуулан гэм хорын хохиролд 8.59*******.031 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 5.083.*******50 төгрөгөөр нэмэгдүүлж, 13.677.*******81 төгрөгийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13.652.881 төгрөг гаруулахыг шаарджээ.  Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндсэн шаардлагаар гэм хорын хохиролд 16 төрлийн 8.59*******.031 төгрөг  гаргуулах тухай шаардлага гаргаж, /1 ******* хх-ийн 2-5 ******* тал /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 төрлийн шаардлага буюу 5.083.*******50 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, /1 ******* хх-ийн 2*******6-2*******8 ******* тал/ 13.677.*******81 төгрөгийн шаардалага гаргасан байх ба шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж 13.652.881 төгргийг хариуцагч ******* ас гаргуулах тухай шаардлага гаргасан гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан дараах журмыг зөрчжээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь 2018 оны 10 ******* сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 5.083.*******50 төгрөгөөр нэмэгдүүлсэн тухай шаардлага гаргажээ. Шүүх уг нэмэгдүүлсэн шаардлагыг 2018 оны 10 ******* сарын 22-ны өдөр    тэмдэглэгээ хийж дардас дарж бүртгэж хүлээн авсан байна./1 ******* хх-ийн 2*******6-2*******8 ******* тал/  Шүүх  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд 2018 оны 10 ******* сарын 23-ны өдөр гардуулсан талаарх баримт нэг******* хавтас хэргийн 250 ******* талд авагджээ.

Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гардуулснаас хойш  хуульд зааснаар 1******* хоног болоогүй байхад буюу 2018 оны 10 ******* сарын 31-ний өдөр шүүх хуралдаан хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 ******* зүйлийн 72.2.-т зааснаар “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн,эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй байхаас гадна түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.1.1.-д заасан эрхийг зөрчжээ.

            2.Шүүх нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна.Тодруулбал,  хариуцагчаас гэм хорын хохирол 13.652.881 төгрөг гаргуулахаар шаардаж буй шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагавар зэргийг тодоруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 ******* зүйлийн 115.2-т нийцээгүй  байна.

            Шүүх нэхэмжлэгчээс 13.652.881 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцагчаас шаардаж байгааг тухайн шаардлагыг нэрлэн заасан төрөл тус бүрээр нэг бүрчлэн тодруулаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Д.Лхагвын хүү Л.Лхаасүрэн нь 2011 оны 10 сараас 2012 оны 10 ******* сарын хооронд хугацаат цэргийн алба хаасан ба цэргээс халагдахад “усан тэнэгрэл” оноштой сэтгэцийн өвчтэй болсны улмаас Улаанбаатар, Орхон, Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал нь сайжрахгүй улмаар 2016 оны 6 ******* сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд 2017 онд гэм хорын хохиролыг ******* д холбогдуулан нэхэмжилж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, гэхдээ одоо нэхэмжилж байгаа гэм хорын хохирол 13.652.881 төгрөгийн баримт урьд нь шүүхээр шийдвэлэсэн баримтуудтай давхардахгүй байгаа талаар тайлбарлажээ.

 Шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй гэм хорын хохиролыг 2017 оны 8 ******* сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эсэх, дээрх үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрийг    тодруулаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлгчийн дээрх хоёр шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагаварыг тус бүрийг нэг бүрчлэн нягтлан тодруулах байжээ.

Иймд   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 ******* зүйлийн 168.1.3.-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.338 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.5.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 ******* сарын 31-ний өдрийн 1*******/ШШ2018/00688 ******* шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ******* зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лхагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.338 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.5, 172 ******* зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                   

                                                                                               Н.ТУЯА