Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 85

 

 

2017 оны 03 дүгээр                                  Дугаар 85                            

сарын 10-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

     - шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

     - улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

     - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзул,

  - хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Н.Энхтуяа

     - хохирогч Д.Хишигбат, Л.Сувдмаа, Э.Батдулам,

     - иргэний хариуцагч Ч.Болдбаяр,

     - иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Л.Түмэнбаяр,

     - иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Л.Түмэнбаярын өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,

  - шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

  - шүүгдэгч Н.Батбаяр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Батбаярт холбогдох 201518020203 тоот Эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 02-ны едер Дархан-Уул аймагт терсен, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 2-р баг Октябрын 7-23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Нансалмаагийн Батбаяр /РД: ТГ85100271/ гэв.

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Н.Батбаяр нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт 2015 оны 06 дугаар сарын 15 -ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хатуу хучилттай асфальтан замд 98-07 ДАХ улсын дугаартай Хюндай Авенти маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөсний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан 75-80 УНТ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Одгэрэлийн амь насыг хохироож, зорчигч Д.Хишигбат, Л.Сувдмаа, Д.Тунгалаг нарын биед хүнд, Т.Сарнайцэцэг, Э.Батдулам нарын биед хүндэвтэр, Н.Ууганцэцэг, Х.Дуламсүрэн нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан хэрэгтхолбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүгдэгчээс талийгаачийн оршуулгын зардал нийт 31382297 төгрөгийн хохирол төлбөр баримтаар нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хэрэг гарснаас хойш Н.Батбаяр надад хэл амтай 300000 төгрөг өгсөн. Би Н.Батбаяраас 300000 төгрөг авахын тулд Дархан руу 100000 төгрөгөөр шатахуун хийж очиж авсан. Н.Батбаяр руу утсаар ярихаар утсаа авахгүй, ээжтэй нь нэг удаа ярихад сар болгоны 15-ны өдөр миний данс руу багадаа 150000 төгрөг хийнэ гэсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Хамгийн сүүлд Н.Батбаярын ээжтэй утсаар ярихад намайг ямар ядаргаатай юм бэ, байхгүй байгаа мөнгийг хаанаас гаргаж өгөх юм бэ, чамд мөнгө өгөх албатай юм уу гэж хэлсэн. Надад тийм үг хэлж болно гэж үү. Хэрэг гарснаас хойш 300000 төгрөг өгчихөөд ажилгүй, боломжгүй байна гэх юм. Би ажилтай байгаа юм уу. Зууны мэдээ гэх сонин дээр миний нөхрийн талаар гарсан. Батбаяраа чи сонсоорой. Энэ нийтлэлийг чи уншсан ч ойлгоогүй, өөрийн буруугаа хүлээдэггүй. Хэрвээ чиний оронд байсан бол би 2 жилийн хугацаанд 31 сая төгрөгийг яаж ийж байгаад хамаагүй төлөх байсан. Нөхрийгөө алдахад том хүү 3 настай, бага хүү  4 сартай үлдсэн. 5 настай хүү минь надаас аавыгаа нэхэж би шинэ аавтай болмоор байна. Хүүхдүүд шинэ аавтай болоод л байдаг, 2 аавтай хүүхдүүд байдаг гэж надаас нэхдэг. 2 настай хүү минь намайг ааваа гэж дууддаг. Гэхдээ би өнөөдөр амьдраад л байна. Зууны мэдээ сонинд бичигдсэн нийтлэлд ИЗОУИС-ийн Чингис сосэ ОУХС-ийн декан Н.Одгэрэл 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт хот руу амрах гэж яваад зам тээврийн осолд орж зуурдаар таалал төгслөө. Түүний аав, ээж, гэр бүл, төрөл төрөгсөд ИЗОУИС-ийн Эрдмийн сургуулийн хамт олон гүн эмгэнэл илэрхийлж байна. Н.Одгэрэл 1987 онд Орхон аймагт төрсөн, 2005 онд Орхон аймгийн Орхон цогцолбор сургууль, 2005-2009 онд ИЗОУИС-ийн Чингис сосэ ОУХС-ийг гадаад харилцаан мэргэжлээр төгссөн. 2009-2011 онд ИЗИС-ийн Чингис сосэ их сургуулийн оюутан хариуцсан багш, 2012 оноос ОУХ-ны тэнхимийн багш, диканаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа цагаан бүжиг бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулж 9 дэх жилдээ амжилттай удирдаж уг хамтлаг Монголын бүжгийн спортын холбооноос зохин байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээн болон бүс хотын тэмцээн, сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээ, тэмцээнүүдэд жил бүр амжилттай оролцож 2014 оны сарны цом улсын аварга шалгаруулах тэмцээний тусгай байр, 2014 онд Төвийн бүсийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2013, 2014 онуудад Эрдэнэтийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг тус тус хүртсэн. Мөн орчин үеийн бүжгийн халз тулаан тэмцээнийг 2 дахь жилдээ, Гялбаа засвар хувцас загварын шоуг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж оюутан сурагчдад гоо зүйн өв тэгш хүмүүжил олгоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Н.Одгэрэл 2013 онд МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль, 2013 онд шилдэг залуу алтан медаль, 2009 онд ИЗИС-ийн алтан медаль, 2011 онд ИЗ алдрын од алтан медаль, 2013 онд Соёлын алдар тэмдэг, 2014 онд хөдөлмөрийн алдар хүндэт медаль тус тус хүртсэн манай сургуулийн шилдэг тэргүүний багш байсан. Миний нөхөр ийм хүн байсан. Үүнээс ч их зүйлийг хийж бүтээх байсан. Бид хоёр сайн сайхан амьдарч байсан. Би чамаас хараал идсэн 31 сая төгрөгийг гуйж авах ёстой юм уу, өнөөдөр намайг 8 хувийн байрны зээлийн мөнгөө яаж төлж байгааг мэдэж байгаа юм уу, би байраа алдвал чи надад авч өгөх юм уу. Чи болон танай ах дүү хамаатан садан нар надад 31 сая төгрөг төлөх ёстой. Чи үнэхээр арчаагүй юм аа, 2 жилийн хугацаанд надад 300000-хан мянган төгрөг өгсөн. Хүн нас барахаар хоног тараах, ном уншуулахад мөнгө хэрэг болдог. Тэр үед чи надад ядаж 10 төгрөг, 100 төгрөг, 10000 төгрөг өгчихгүй яасан юм бэ. Маш их гомдолтой байна. Миний хохирол төлбөрийг хэзээ төлөх юм бэ. Би хоёр ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр хоёр хүүхдээ тэжээж амьдарч байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмээд хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэв.

Хохирогч Д.Хишигбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Осол гарснаас хойш маш их хохирч байна. 2 жилийн хугацаанд сүүж задарснаас таягаа хаяж чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байх шиг байна. Анхны нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ өмнөх шүүх хуралдаанаас хойш гарсан хохирол төлбөрийг жич иргэний журмаар нэхэмжилнэ. Хэрэг гарснаас хойш шүүгдэгч надтай нэг ч удаа яриагүй нэг ч төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй гэв.

Хохирогч Л.Сувдмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ослын улмаас зүүн гар, баруун хөл хугархай, тархиндаа цус харваж хүнд зэргийн гэмтэл авсан. Гэхдээ манай хамт олон надад итгэл найдвар хүлээлгэж намайг ажлаа хийхийг санал болгосон. Жилийн өмнө Н.Батбаяр болон түүний ээжид хандаж за бид нар амьд үлдсэн юм учиртай байх талийгаачийн ар гэрийнхэнд эхний ээлжид хохирол төлбөр барагдуулах боломж олгосон. Өөрийн биеийн байдал хүнд эмнэлэгт үзүүлэхээс ч айж байна. Би хоёр сарын хугацаанд таягтай байсан. Би хамт олон найз нөхдийнхөө дэмжлэг халуун сэтгэлээр амьдарч байна. Анхны нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Хохирогч Э.Батдулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бид хамт олонтойгоо явж байгаад Н.Батбаярын буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осолд орсон. Ослын улмаас би биедээ хүнд зэргийн гэмтэл авсан. Хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч болон түүний гэр бүлээс надруу нэг ч удаа утсаар яриагүй. Би 2 сар гаран хугацаанд хэвтрийн дэглэм барьж, өдөр болгон тариатай, өдөрт 3-4 дусал байнга хийлгэж, эм тариа тогтмол хийлгэдэг байсан. Ийм байдалтай байхад энэ хүн зүгээр л явж байсан. Хэрэг гарах үед Н.Батбаяр маш хурдтай явж байсан. Хамт явж байсан хүмүүс түүнийг хурдаа багасгахыг удаа дараа хэлсэн боловч тоогоогүй. Зөөлөн эдийн гэмтэлтэй гар бяцарсан учраас суга таяг барьж чадахгүй, тэргэнцэр дээр явж байгаад 09 дүгээр сард арай гайгүй болж сургуульд багшлах болсон. Ажиллах хугацаанд биеийн байдал муу байсан ч хичээж байж нэг жил ажилласан. Гэтэл Н.Батбаяр өнөөдрийг хүртэл ажил хийхгүй байна гэдэг бол үнэхээр гутмаар зүйл. Өнөөдрийг хүртэл би янз бүрийн эмчилгээ хийлгэж байна. Н.Батбаярыг талийгаачийн оршуулгын зардал болон хүүхдүүдийн тэтгэлэг төлөөсэй гэсэндээ би нэг ч төгрөгийн баримт гаргаж өгөөгүй. Нэгэнт Н.Батбаяр хэрэг гарснаас хойш надтай нэг ч удаа утсаар яриагүй, талийгаачийн оршуулгын зардал, хүүхдийн тэтгэлэг төлөөгүй болохоор би өнөөдрийн шүүх хуралдаан дээр өөрт байсан зарим нэг хохирлын баримтаа авчирсан. Нотлох баримтаар гарсан 771000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Би шүүгдэгчийг бага ч гэсэн хүн чанартай байгаасай гэж хэлмээр байна  гэв.

Иргэний хариуцагч Ч.Болдбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н.Батбаяр газын машиныг шатахуун болгож түүнээс болж машин нь шатсан. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 5 цаг өнгөрч байхад Н.Батбаяр, Баяраа нар над дээр ирээд мөнгө зээлээч гэсэн. Тэр өдөр Н.Батбаяр, Баяраа хоёр гадуур мөнгө хайж явж байгаад 11 цаг өнгөрч байхад чиний машиныг барьцаанд тавиад зээл авмаар байна гээд гуйгаад байхаар нь би сарын хугацаатай машинаа өгөөд нэр дээр нь шилжүүлэхээр болсон. Би ажилтай болохоор машинаа унах үедээ авч унадаг. Ер нь машин Н.Батбаярын эзэмшилд байсан гэв.

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Л.Түмэнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Батбаяр машинаа барьцаалж 2000000 сая төгрөг зээлсэн. Би Н.Батбаярыг сайн танихгүй, хүнээс миний дугаарыг авсан. Өөрийнхөө машиныг шатаачихсан, зээлсэн мөнгөөрөө машинаа засаж зарчихаад төлбөр төлж барагдуулна гээд зовлон яриад байхаар нь би мөнгө зээлсэн. Н.Батбаяраас мөнгөө нэхээд өгөхгүй болохоор нь хэд хэдэн удаа залгаж сүүлдээ ч утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би Н.Батбаярын ээжийн дугаарыг олж авч холбогдоод ээж нь надад 2 сарын хүү төлсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би энэ машиныг хаана байгаа ч мэдээгүй, надруу Төв аймгийн Цагдаагаас уг машинаар осол гаргачихсан гэж хэлсэн. Тэгээд л би энэ талаар олж мэдсэн гэв.

Хохирогч Т.Сарнайцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  ...Би 2015 оны 06 сарын 15-ны едер Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотруу явахаар хамт зах дээр бэлэн хувцас зардаг эгч Дуламсурэнгийн хамт таксинд суусан. Би таксины арын суудал дээр сууж явсан, гурван хуний голд сууж явсан. Дуламсүрэн эгч миний баруун гар талд сууж явсан. Миний зүүн гар талд болон урд сууж явсан 2 эмэгтэй зорчигчийг танихгүй. Ингээд Дархан-Уул аймгаас гараад Урьхан зоогийн газрын хойхон талд явж байтал миний сууж явсан машины жолооч урд талынхаа машиныг мөргөх шиг болсон. Би ухаан алдаад нэг сэрэхэд машин дотор ганцаараа хэвтэж байсан. Намайг машинаас эмнэлгийн хүмүүс ирж авсан. Би зам тээврийн осол гарах үед унтаагүй сэрүүн явж байсан. Осол хэрэг миний сууж явсан машины жолоочийн буруутай үйлдлээс гарсан. Уг жолооч нь урдаа явсан машиныг гүйцэт түрүүлэх гээд урсгал сөрөөд эсрэг урсгалд явсан машины өөдөөс очоод мөргөсөн би ухаан алдаж унасан... гэх мэдүүлэг /1-р хх-10-11 тал/,

    

Хохирогч Н.Ууганцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Би Дархан-Уул аймгаас 2015 оны 06 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотруу хамт зах дээр зогсдог Тунгалаг эгчийн хамт түүний танил Батбаяр гэх хүний Авенти маркийн 98-07 ДАХ улсын дугаартай автошинд суусан ба би тухайн үед жолоочийн арын суудалд харин жолоочийн хажуу талын суудалд Тунгалаг эгч, миний хажууд танихгүй 2 эгч сууж явсан. Тэгээд бид нар Урьхан зоогийн газар руу дөхөж явсан ба би тухайн үед цонхоор юм хараад явж байтал гэнэт бидний сууж явсан автомашин нэг автомашинтай хүчтэй мөргөлдсөн ба би яагаад тухайн үед зам тээврийн осол болсныг ойлгоогүй миний духнаас цус гарч байсан. Би машинаас түрүүлж буугаад Тунгалаг эгчийг буулгах гэхэд ухаангүй байсан ба удалгүй цагдаа, эмнэлэгийн хүмүүс ирээд бид нарыг Борнуур сумын эмнэлэгт хургээд, дараа нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Тухайн үед автомашиныг Батбаяр гэдэг хүн жолоодож явсан ба тэр хүн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоочийг тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар хараагүй ба тухайн үед замын нөхцөл байдал хэвийн, үзэгдэх орчин хэвийн байсан. Гэхдээ осол болохоос өмнө жолооч Энийг гүйцэт түрүүлэх гээд байхад дагаж хурдлаад байх юм гэж хэлж байсан болохоор миний сууж явсан автомашины жолооч гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн байж болох юм гэх мэдүүлэг /1-р хх-19-20 тал/,

 

Хохирогч Д.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 06 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу Ууганцэцэг гэх хамт зах дээр зогсдог охинтойгоо Авенти ХД маркийн 98-07 ДАХ улсын дугаартай автомашинд суусан ба би тухайн үед жолоочийн хажуу талын суудалд харин жолоочийн арын суудалд Ууганцэцэг болон танихгүй 2 эгч сууж явсан. Тэгээд би замд унтаад явж байтал хойно сууж явсан эгч нар хашгиралдаад байсныг санаж байна тэгээд юу болсон талаар мэдэхгүй, нэг мэдэхэд л машины гадна хэвтэж байсан. Тэгээд тэндээсээ Борнуур сумын эмнэлэг орж дараа нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Тухайн үед автомашиныг Батбаяр гэх хүн жолоодож явсан ба тэр хүнээс тухайн үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Би тухайн үед машинд унтахаасаа өмнө жолоочийг хэдэн км, цагийн хурдтай явж байгаа талаар харахад 80 км, цагийн хурдтай явж байсан ба яг осол болоход унтаж явсан болохоор хэдэн км, цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Мөн замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин ямар байсан талаар ч мэдэхгүй байна. Миний биеийн байдал тааруу байгаа би эмчилгээнийхээ зардлаа гаргуулж авмаар байна. гэх мэдүүлэг /1-р хх-21-22 тал/

 

Хохирогч Х.Дуламсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 06 сарын 15-ны өдөр Дархан-уул аймгаас цуг зах дээр зогсдог Сарнайцэцэгийн хамт Аванте маркийн машинд суусан. Би машины арын суудалд жолоочийн эсрэг талд суусан би жолооч залууд битгий хурдан яваарай эгчийнх нь даралт ихэсдэг шүү гэж хэлж байсан жолооч 80-100 км цагийн хурдтай л явж байсан. Үүнээс дээш хурдлаагүй Урьхан луу дөхөж явж байсан юм. Би хажууд сууж явж байсан Сарнайцэцэгтэй юм ярьж байсан гэтэл машин нэг л эвгүй яваад байсан тэгтэл урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн. Би машинаас гарсан яагаад зам тээврийн осол гарсныг тухайн үед анзаарч мэдээгүй. Миний сууж явсан машин урд явсан автомашиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн байж магадгүй гэж бодож байна. Учир нь урд нэг тээврийн хэрэгсэл явж байсан юм. Би хавтаст хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /1-р хх-249 тал/

 

Гэрч Н.Одболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....Манайх эхээс тавуулаа Н.Одгэрэл нь миний хамгийн бага дүү байгаа юм. Миний дүү 2009 онд Их засаг их сургуулийг төгсөөд тус сургуульдаа багшаар үлдээд багшаар ажиллаж байсан юм. 2009 онд Г.Энхзул гэх эмэгтэйтэй гэр бүл болж хоёр хүүтэй болсон. Хамгийн бага нь 04 сартай том нь 4 настай хүү байгаа. Ахуй амьдралын хувьд 0,8 хувийн зээлийн байранд амьдарч байсан. Өөрийн амьдралаа босгож авч яваа залуу хүн байсан. Зан харьцааны хувьд даруу төлөв зантай, ажил төрөл, ар гэрийнхээ амьдралын төлөө явж байсан хүүхэд байгаа юм. Архи дарс уугаад эхнэр хүүхдээ зовоогоод байна гэж аав, ээж, ах, нарынхаа санаа сэтгэлийг зовоож байсан удаа байхгүй. Талийгаач зуны амралтаараа цуг ажилладаг багш нартайгаа аав, ээжийнхээ амралтын газар очиж амрахаар очно гэж аав, ээж хоёртой утсаар ярьсан байсан. Тэгээд Орхон аймаг руу явж байгаад ийм осолд орсон байна... гэх мэдүүлэг /1-р хх-25 тал/,

 

Гэрч Г.Нансалмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний 2 дахь хүү Н.Батбаяр нь эхээс 4-лээ ба ах, 2 дүүтэй. Н.Батбаяр 1985 оны 10 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн. Тэрээр Дархан-Уул аймагт 8-р анги төгсөөд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд авто засвар, гагнуурчин мэргэжпээр төгссөн ба хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймагт оршин суудаг бөгөөд миний хүү зан байдлын хувьд төлөв даруу, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хүүхэд байгаа юм. Миний хүү урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Би хүүгээ зам тээврийн осолд холбогдсон талаар тухайн өдөр нь мэдээд тухайн осол болсон гэх газар ирсэн. Тэр тээврийн хэрэгсэл бол түүний найз Болдбаярын тээврийн хэрэгсэл байгаа юм. Болдбаяр миний хүүд тус автомашинаар таксинд явахыг нь зөвшөөрсөн байгаа.. гэх мэдүүлэг /1-р хх-28 тал/

 

Гэрч Н.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай ах 2015 оны 06 сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд холбогдсон ба тус газар би тухайн өдөр очиход ахын жолоодож явсан автомашины баруун урд тал хэсэгт машинд мөргүүлсэн байж болзошгүй ногоон будаг болсон байсан. Түүнийг Тунгалаг гэдэг эмэгтэй хэлж байсан. Тус тээврийн хэрэгсэл түүний найз Болдбаярын тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ тус автомашиныг Түмэнбаяр гэх хүнээс мөнгө аваад барьцаанд тавьсан байгаа.. гэх мэдүүлэг /1-р хх-29 тал/

 

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ?15 TOOT ДҮГНЭЛТ:

1. Талийгаач Н.Одгэрэлийн биед баруун 6,7,8-р хавирга, зүүн дунд чөмөг, шилбэ ясны ил хугарал, зүүн гарын шуу, баруун хөлийн шилбэ, зүүн гуя, шилбэнд шарх, толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт, элгэнд язрал, баруун гарын тохой шуу, зүүн гарын мөр, бугалга, тохой шуу, баруун зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүнд гэмтэл болно.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь Зам тээврийн ослын хүчтэй доргилтын улмаас уушгины бүрэн бүтэн байдал алдагдан уушиг гялтангийн шоконд орж нас баржээ.

4. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ... гэх дүгнэлт /1-р хх-31-32 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ?5702 тоот дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн Одгэрэлийн гэх цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дүгнэлт /1-р хх-39 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ?5701 тоот дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн Батбаярын гэх цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дүгнэлт /1-р хх-41 тал /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ?5704 тоот дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн Хишигбатын гэх цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дүгнэлт /1-р хх-43 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ?9254 тоот дүгнэлт:

1. Тунгалагийн биед цээжний хэнхэрцгийн дарагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 6, 7, 8-р хавирга, баруун талын 6, 7-р хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал ба хэсэгчилсэн уналт, цээжний хөндийн шингэн хуралдалт, тархи доргилт, баруун тохойн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх цээжний хэнхэрцгийн дарагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 6, 7, 8-р хавирга, баруун талын 6, 7-р хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал ба хэсэгчилсэн уналт, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

     4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /1-р хх-45 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүx эмнэлгиин үзлэг хиисэн ?9248 тоот дүгнэлт:

1. Хишигбатын биед зүүн сүүжний тогооны хугарал, тархи доргилт, зүүн шуу, сарвуу, хэвлий, баруун, зүүн шилбэний зулгаралт, баруун, зүүн шуу, зүүн ташаа, цавь, баруун, зүүн гуя, өвдөг, тахим, шилбэний цус хуралт, баруун ташаа, цавь, өгзөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 4. Дээрх зүүн сүүжний тогооны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр /35%/ тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хх-56 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ?9245 тоот дүгнэлт:

1. Батдуламын биед баруун сүүжний тогооны ирмэгийн урд баганын зөрөөгүй хугарал, тархи доргилт, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх баруун сүүжний тогооны ирмэгийн урд баганын зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...  гэх дүгнэлт /1-р хх-60 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийншүүх эмнэлгийн үзлэг хийсэн ?9246 тоот дүгнэлт:

1. Сувдмаагийн биед тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дух хэсгийн тархины эдийн хүнд зэргийн няцрал ба хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, комын байдал, баруун атгаал ясны далд хугарал, зүүн шагайн үений мултрал, зүүн шилбэний гадна дотор хавчаар ясны далд хугарал, баруун талын 8, 10-р хавирганы хугарал, зүүн шуу, зүүн өвдөгний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи баруун хацар, шанаа, хүзүү, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөг шилбэ, тахим, тавхай, зүүн гуя, өвдөгний цус хуралт, зүүн шанаа, зүүн тохой, сарвууны зулгаралт, нуруу, зүүн өгзөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дух хэсгийн тархины эдийн хүнд зэргийн няцрал ба хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доори тархмал цус харвалт, комын байдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт./1-р хх-63 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийншүүх эмнэлгийн үзлэг хийсэн ?9247 тоот дүгнэлт:

1. Сарнайцэцэгийн биед баруун эгэмний зөрөөтэй далд хугарал, зүүн шуу, богтос ясны хоёрлосон зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, баруун хацрын зусэгдсэн шархууд, доод уруулын язарсан шарх, 1 шүдний булгарал, 3 шүдний сулрал, зүүн шилбэ, тавхайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх баруун эгэмний зөрөөтэй далд хугарал, зүүн шуу, богтос ясны хоёрлосон зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5%-р тогтонги алдагдуулна... гэх дүгнэлт./1-р хх-90 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ?868 тоот дүгнэлт:

1. Х.Дуламсүрэнгийн биед тархи доргилт, баруун хөлийн зөөлөн эдийн цусан хураа, зүслэг хийсэн байдал тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Х.Дуламсүрэнд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /2-р хх-5 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн    ?780 тоот дүгнэлт:

1. Н.Батбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, дух болон доод уруулын шарх, зүүн тохой, баруун тохой, өвдөгний зулгаралт, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Н.Батбаярт учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт/1-р хх-7 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ?773 тоот дүгнэлт:

1. Н.Ууганцэцэгийн биед нурууны нугалам хоорондын жийргэвч цүлхийсэн, L-5 нугалам дээр хэлбэр алдагдсан, мурийсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /2-р хх-9 тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын ?696 тоотдүгнэлт:

1. Н.Батбаяр нь Тархины доргилтын дараах хам шинж, сульдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Н.Батбаярын дээрхи эмгэг нь олдмол шалтгаантай байх боломжтой байна. Энэ нь 2015-06-15-ны өдөр авто осолд орж тархины гэмтэл авсантай холбоотой байна.

3. Н.Батбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт /1-р хх-92-93 тал/,

 

Техникийн шинжээчийн ?55 тоотдүгнэлт:

1. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Хюндай Аванте маркийн 98-07 ДАХ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Батбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Хэрэгт авагдсан материалаас Т.Ист маркийн 75-80 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Хишигбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх зөрчсөн гэж үзэж байна. / Б.Хишигбат жолооны үнэмлэхний дугаар 115637 ангилал ВД Улаанбаатар хот Баянгол дүүрэг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 06 cap эрх хасагдсан/.

3. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.

4. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2 тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

5. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Хюндай Аванте маркийн 98-07 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс осол хэрэг гарсан гэж үзэж байна.

6. Асуултанд дурьдагдаагуй шинэ нөхцөл байдал илрээгүй... гэх дүгнэлт /1-р хх-95 тал/,

 

Бусад баримт:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-2/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-4, 5-6 тал/,

- осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-7 тал/,

- цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-33 тал/,

- цогцосны хувцас, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх-34 тал/

- гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-35-37 тал/

- Д.Тунгалагийн өвчний түүх /1-р хх-47-54 тал/,

- Д.Хишигбат яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл /1-р хх-58 тал/,

- Л.Сувдмаагийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-65-88 тал/,

- Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-111 тал/,

- Төрийн банкны Зуунмод тооцооны төвийн тодорхойлолт /1-р хх-119 тал/,

- Хас банкны Зуунмод салбарын тодорхойлолт /1-р хх-120 тал/,

- Хаан банкны төв салбарын тодорхойлолт /1-р хх-121 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тодорхойлолт /1-р хх-123 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /1-р хх-125 тал/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /1-р хх-127 тал/,

- жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /1-р хх-130 тал/,

- нас барсны гэрчилгээ /1-р хх-133 тал/,

- Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт /1-р хх-134 тал/,

- Чингисхааны нэрэмжит их засаг олон улсын их сургуулийн тодорхойлолт /1-р хх-136 тал/,

- Н.Одгэрэлийн Цалингийн тодорхойлолт /1-р хх-137 тал/,

- Тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр /1-р хх-138 тал/,

- Н.Одгэрэлийн нийгмийн даатгалын дэвтэр /1-р хх-139 тал/,

- О.Тэргэлийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-140 тал/,

- О.Эрхэсийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-141 тал/,

- Вендо даатгалын хохирлын үнэлгээний компаний хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-224- 226, 229-231 тал/,

- Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 тоот лавлагаа /2-р хх-125-127 тал/,

 - Л.Түмэнбаярын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-147-148, 150-151 тал/,

 - Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт /2-р хх-149 тал/,

 - машин барьцаалсан зээлийн гэрээ /2-р хх-154 тал/,

 

 - шүүгдэгч Н.Батбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад үгүй гэх лавлагаа /1-р хх-113 тал/,

 

-шүүгдэгч Н.Батбаярыг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр /1-р хх-107-108 тал/ сэжигтнээр, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр /1-р хх-109-110 тал/ яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Батбаяр нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт 2015 оны 06 дугаар сарын 15 -ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хатуу хучилттай асфальтан замд 98-07 ДАХ улсын дугаартай Хюндай Авенти маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан 75-80 УНТ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Одгэрэлийн амь насыг хохироож, зорчигч Д.Хишигбат, Л.Сувдмаа, Д.Тунгалаг нарын биед хүнд, Т.Сарнайцэцэг, Э.Батдулам нарын биед хүндэвтэр, Н.Ууганцэцэг, Х.Дуламсүрэн нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн 5702, 5701, 5704, 9254, 9248, 9246, 9247, 868, 780, 773, 696, 15, 55 тоот дүгнэлтүүд, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа шүүгдэгч Н.Батбаярын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Батбаяр нь өөрийн гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн боловч гэм хорын хохирлын хувьд маргаан гаргасан байх тул Анхны ардчилсан сонгууль болж

байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол болон иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын Осол 2015 оны 06 сард гарсан өнөөдрийг хүртэл 300.000 төгрөг төлсөн байдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 2015 оны 06 сарын 29-ний өдөр тогтоогдсон байдаг. Өнөөдрийг хүртэлх 20 сар болж байна. 3 сарын дунджаар бодоход зөрүү нь 2 хүүхдийн нийлээд 145.000 гарч байгааг 20 сараар тооцоход 2.900.000 төгрөг байна. Үүнийг иргэний хариуцагч Ч.Болдбаяр, Л.Түмэнбаяр нараас нэхэмжилж байна гэх хүсэлт гаргасныг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

98-07 ДАХ улсын дугаартай улсын дугаартай Хюндай Авенти маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ч.Болдбаяр болох нь:

     мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний хариуцагч Ч.Болдбаярын ... Би Л.Түмэнбаяр гэх хүнд 2014 оны 02 сарын 27-ны өдөр тус автомашинаа барьцаанд тавьж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээл авсан ба зээлээ төлж дуусаагүй байгаа...,

     мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Л.Түмэнбаяр мэдүүлэхдээ 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Батбаяр машинаа барьцаалж 2000000 сая төгрөг зээлсэн. Би Н.Батбаярыг сайн танихгүй, хүнээс миний дугаарыг авсан. Өөрийнхөө машиныг шатаачихсан, зээлсэн мөнгөөрөө машинаа засаж зарчихаад төлбөр төлж барагдуулна гээд зовлон яриад байхаар нь би мөнгө зээлсэн.. гэх мэдүүлгүүд,

     2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... Иргэн Батбаяр би /тг85100271/ 98-07 ДАХ дугаартай AVANTE XD маркийн Автомашиныг /тя77040331/ Л.Түмэнбаярын нэр дээр шилжүүлж /2.000.000/ хоёр сая төгрөг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн болно. Уг мөнгийг 1 саяыг дансаар 1 саяыг бэлнээр авав гэх машин барьцаалсан зээлийн гэрээ/2-р хх-ийн 154 тал/,

     Даатгуулагч Ч.Болдбаяр гэх жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /2-р хх-ийн 155 тал/ ,

     Л.Түмэнбаярын Ч.Болдбаярт 1 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн Хаан банкны 5046363432 дугаарын Л.Түмэнбаярын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 147 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Харин Л.Түмэнбаяр Н.Батбаярт 2,000,000 төгрөгийг зээлж, уг зээлийг эргэн төлүүлэх баталгаа болгож 98-07 ДАХ улсын дугаартай Хюндай Авенти маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг буюу эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь түүний мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлсэн мэдүүлэг шүүх хуралдаанд мэдүүлсэн  ...Батбаяр машинаа барьцаалж 2000000 сая төгрөг зээлсэн. Би Н.Батбаярыг сайн танихгүй, хүнээс миний дугаарыг авсан. ...Н.Батбаяраас мөнгөө нэхээд өгөхгүй болохоор нь хэд хэдэн удаа залгаж сүүлдээ ч утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би Н.Батбаярын ээжийн дугаарыг олж авч холбогдоод ээж нь надад 2 сарын хүү төлсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би энэ машиныг хаана байгааг ч мэдээгүй... гэсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотлон мэдүүлсэн шүүгдэгч Н.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн  ...Би Түмэнбаяраас 2014 оны 02 дугаар сард 2 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Ч.Болдбаярын машиныг тавьсан байсан. Л.Түмэнбаярыг танихгүй. Мөнгө зээлдэг гэж хүнээс сонсоод зээл авахаар очихдоо анх харсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Л.Түмэнбаярын 98-07 ДАХ улсын дугаартай Хюндай Авенти маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр рүүгээ шилжүүлсэн нь Н.Батбаярын машины өмчлөгч нь Л.Түмэнбаяр болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, 98-07 ДАХ улсын дугаартай Хюндай Авенти маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх нь Ч.Болдбаярт байжээ. 

 

Иймд 98-07 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч буюу уг машиныг бусдын нэр дээр шилжүүлэх, бэлэглэх, худалдах зэргээр захиран зарцуулах эрхтэй этгээд Ч.Болдбаяраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Амь хохирогч Н.Одгэрэл нь 750.000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хүсэлтээр нотлогдож байгаа бөгөөд төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тооцно гэх заалт болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам Батлах Тухай /Дундаж цалин хөлс тодорхойлох журам/55 дугаар тушаалын хавсралтыг баримтлан нас барагч 750.000 төгрөгийн цалинг ам бүлийн 4 гишүүнд хуваахад 1 гишүүнд ногдох хэмжээ нь 187.500 төгрөг байна. Насанд хүрээгүй 4 настай О.Тэргэл, 10 сартай хүү О.Эрхэс нарт нийгмийн халамжийн байгууллагаас сар тутам 230.000 төгрөгийн тэтгэвэр тогтоосон байх тул нэг хүүхдэд ногдох зөрүү /187.500-115.000=72.500/ сар бүр 72.500 төгрөгийг бага насны О.Тэргэл, О.Эрхэс нарт 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл тус тус олгох,

Мөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2.900.000 төгрөгийг иргэний хариуцагч Ч.Болдбаяраас тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзул нь 75.240.855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалд нэхэмжилсэн 29.274.587 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Н.Батбаяр нь шүүхийн шатанд 300.000 төгрөг өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзулын шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн хэрэг гарснаас хойш Н.Батбаяр надад хэл амтай 300.000 төгрөг өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул 28.974.587 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Н.Батбаяраас гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин өмгөөлөгчийн зардал болох 2.171.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх заалтад өмгөөлөгчид төлсөн зардлыг байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамруулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, 100.1.2 дахь заалтад уг зардлын хэмжээг тусгайлан зохицуулаагүй байна. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар заасан байх тул шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хөлс 2.000.000 төгрөг, замын зардлын 171.400 төгрөг нийт 2.171.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзул нь орон сууцны зээлийн төлбөр болох 43.966.268 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Хишигбатад эрүүл мэндийн хохиролын 6.339.000 төгрөгийг, эд хөрөнгийн хохирлын 6.490.000 төгрөгийг, хохирогч Л.Сувдмаад эрүүл мэндийн хохирлын 2.484.425 төгрөгийг, хохирогч Д.Тунгалагт 569.850 төгрөгийг хохирогч Э.Батдуламд 771.175 төгрөгийг тус тус шүүгдэгч Н.Батбаяраас гаргуулж, хохирогч Д.Хишигбат, Л.Сувдмаа, Д.Тунгалаг Т.Сарнайцэцэг, Э.Батдулам, Н.Ууганцэцэг нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа, иргэний нэхэмжпэгч Л.Түмэнбаяр нь шүүгдэгч Н.Батбаяраас 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд хохирогч Х.Дуламсүрэн нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Хохирогч Л.Сувдмаа шүүхийн хэлэлцүүлэгт 4 сая гаруй төгрөг нэхэмжилсэн боловч 2 сая гаруй төгрөгийн баримт гаргасан гэж мэдүүлсэн байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлахад 2.484.425 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөнг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлийн талаар:

 Шүүгдэгч Н.Батбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд зүйлгүй,энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн 9807ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ?00177302 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг иргэний хариуцагч Ч.Болдбаярт, Н.Батбаярын ?384082 тоот жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Батбаярт буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

 

1 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нансалмаагийн Батбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироож,3 хүний бие махбодид хүнд, 2 хүний бие махбодид хүндэвтэр, 2 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар  хасч, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Н.Батбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/  жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Нансалмаагийн Батбаярыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Батбаярын нэр хөрөнгөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзулд оршуулгын зардал 28.974.587 төгрөгийг, хохирогч Д.Хишигбатад эрүүл мэндийн хохиролын 6.339.000 төгрөгийг, эд хөрөнгийн хохирлын 6.490.000 төгрөгийг, хохирогч Л.Сувдмаад эрүүл мэндийн хохирлын 2.484.425 төгрөгийг, хохирогч Д.Тунгалагт 569.850 төгрөгийг, хохирогч Э.Батдуламд 771.175 төгрөгийг гаргуулж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ч.Болдбаяраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 72.500 төгрөгийг сар бүр бага насны О.Тэргэл /ФА11301811/, О.Эрхэс /УН15221110/ нарт тус тус 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2.900.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзулын өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2.171.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхзул нь орон сууцны зээлийн төлбөр болох 43.966.268 төгрөгийг, хохирогч Д.Хишигбат, Л.Сувдмаа, Д.Тунгалаг Т.Сарнайцэцэг, Э.Батдулам, Н.Ууганцэцэг нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч Л.Түмэнбаяр нь шүүгдэгч Н.Батбаяраас 2.000.000 нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд хохирогч Х.Дуламсүрэн нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч Н.Батбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн 9807 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ?00177302 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг иргэний хариуцагч Ч.Болдбаярт, шүүгдэгч Н.Батбаярын ?384082 тоот жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Батбаярт тус  тус буцаан олгосугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Батбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА