Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШШ2022/0059

 

     2022 оны 07 сарын 19 өдөр                             Дугаар 121/ШШ2022/0059                                           Арвайхээр сум

    

    

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва нарыг оролцуулан  “.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Энэхүү тендерийн маргаан нь 2021 оноос эхэлсэн маргаан. Үүнээс хойш жилийн хугацаа өнгөрч тендерийн гэрээний жил дууссан. Одоо Тендерийн тухай хуульд заасны дагуу тендерийн гэрээний дараагийн жил эхэлж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан бидэнд захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт өгсөн. Дээрх маргаан бүхий акттай холбоотойгоор Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас гэрээ байгуулаагүй. Иймд ямар нэгэн байдлаар шийдвэр гарсан ч үр дагавар үүсэхгүй байгаа учраас бидний зүгээс “.........” ХХК-ийн захиралтай ярилцаад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх “.........” ХХК-аас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101052/ тоот 1 дүгээр багц, 4 дүгээр багц, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101042/ тоот бусад хүнс буюу сүү сүүн бүтээгдэхүүний багц, Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101051 тоот 1 дүгээр багц, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үдийн цайнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101053/ тоот бусад хүнс болон төмс хүнсний ногоо багцууд, Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн /ӨВАХХСЗДТГ/202101043/ хоол хүнс багцуудад тус тус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “.........” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101052/ тоот 1 дүгээр багц, 4 дүгээр багц, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101042/ тоот бусад хүнс буюу сүү сүүн бүтээгдэхүүний багц, Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101051 тоот 1 дүгээр багц, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үдийн цайнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101053/ тоот бусад хүнс болон төмс хүнсний ногоо багц, Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн /ӨВАХХСЗДТГ/202101043/ хоол хүнс багцуудад тус тус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн гэрээ байгуулах эрх олгосон тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 3. Тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Аоос нэхэмжлэгч “.........” ХХК-ийн захиралтай ярилцаад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах, 30 дугаар зүйлийн 30.1-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно, 30.2-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно, 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”, 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ”, 109 дүгээр зүйлийн 109.1-т “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

4. Иймд нэхэмжлэгч “.........” ХХК-ийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан 1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101052/ тоот 1 дүгээр багц, 4 дүгээр багц, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101042/ тоот бусад хүнс буюу сүү сүүн бүтээгдэхүүний багц, Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101051 тоот 1 дүгээр багц, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үдийн цайнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101053/ тоот бусад хүнс болон төмс хүнсний ногоо багцууд, Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн /ӨВАХХСЗДТГ/202101043/ хоол хүнс багцуудад тус тус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “.........” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101052/ тоот 1 дүгээр багц, 4 дүгээр багц, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101042/ тоот бусад хүнс буюу сүү сүүн бүтээгдэхүүний багц, Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101051 тоот 1 дүгээр багц, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үдийн цайнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101053/ тоот бусад хүнс болон төмс хүнсний ногоо багц, Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн /ӨВАХХСЗДТГ/202101043/ хоол хүнс багцуудад тус тус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн гэрээ байгуулах эрх олгосон тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 3. Тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖПАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “.........” ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан 1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101052/ тоот 1 дүгээр багц, 4 дүгээр багц, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101042/ тоот бусад хүнс буюу сүү сүүн бүтээгдэхүүний багц, Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101051 тоот 1 дүгээр багц, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үдийн цайнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101053/ тоот бусад хүнс болон төмс хүнсний ногоо багцууд, Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн /ӨВАХХСЗДТГ/202101043/ хоол хүнс багцуудад тус тус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “.........” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101052/ тоот 1 дүгээр багц, 4 дүгээр багц, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101042/ тоот бусад хүнс буюу сүү сүүн бүтээгдэхүүний багц, Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хоол хүнс нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101051 тоот 1 дүгээр багц, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн үдийн цайнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх /ӨВАХХСЗДТГ/202101053/ тоот бусад хүнс болон төмс хүнсний ногоо багц, Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн /ӨВАХХСЗДТГ/202101043/ хоол хүнс багцуудад тус тус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Хамгийн сайн гэж үнэлэгдсэн гэрээ байгуулах эрх олгосон тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 3. Тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5., 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.НЭРГҮЙ