| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0329/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/329 |
| Огноо | 2024-10-14 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/329
2024 10 14 2024/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг хөтөлж,
Улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Үүрийнтуяа,
Иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М/онлайн/,
Шүүгдэгч Р.Т түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж,
Шүүгдэгч Ж.А, Ж.Ат нарын өмгөөлөгч Б.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р-ийн Т, Ж-ны А, Ж-ны Ат нарт холбогдуулан эрүүгийн ***** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн ****** сумын “***” гэх газраас 1 тооны хүрэн баавгай, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард ****** сумын нутаг “*****” гэх газраас 1 тооны хүрэн баавгай зэргийг тус тус өөрийн эзэмшлийн скиз маркийн буугаар буудаж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,
Шүүгдэгч Р.Тнь 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан,
Шүүгдэгч Ж.Ат нь Р.Т-тэй бүлэглэж 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан гэмт хэргийг тус тус үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Ат: “Би Т ахаас 2 булганы арьс авч Баатар ахад өгсөн. Тэгж байтал Төв аймаг ****** сум *******д байх манай гэрт 2020 оны 3 дугаар сарын 11 шөнө 4 цагт цагдаа нар ирээд манай гэр, байшин сав, Т ахын гэрийг ухаж, хамаг юм гаргаж үзсэн. Т ахыг буутай нь гаргаж ирээд та хоёр бид нартай хамт явна гээд кубон руу аваад явсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед мэдүүлэг авсан. Цагдаа үнэн зөв мэдүүл, Т чамайг Дундговьд хамт алсан гэж байна гэж надад хэлсэн. Т ахыг хуваагаад хэлсэн юм болов уу гэж бодоод 2тооны булга агнасан гэж хэлсэн. Би алаагүй. Надад тийм зориулалтын буу байхгүй” гэв.
Шүүгдэгч Р.Т: “Би Ат-тэй айл байсан. 2020 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 4 цагийн үед шөнө баривчлаад аваад явсан. Чи булга агнасан байна гээд гэр нэгжсэн. Өглөө нь ачаад аймагт авчраад хорьсон” гэв.
Шүүгдэгч Ж.А: “Мөрдөгч эхнэр чинь банкны зээлтэй юу гэсэн. Би зээлгүй гэж хэлсэн. Эхнэрийн зээлийн улмаас баавгай агнасан гээд бичсэн байсан. Өмгөөлөгч авсны дараа үүнийг мэдсэн. Би эхний баавгайг олсон. Үхсэн байсан. Чаг мөөг түүгээд явж байсан чинь бүдүүн модны дор хар юм байхаар нь очсон. Баавгай үхсэн байхаар нь 4 сарвууг нь авсан. Эвхэрсэн байдалтай, хэрээ шувуу овоорсон байсан. Дараагийнх нь дахиад чаг мөөг түүж байсан. Бие засаж байхад хар юм гараад ирсэн буугаа авч буудаад, мориндоо мордоод зугтсан. Тэгээд гэр лүүгээ ирсэн. Аавд хэлсэн ямар юм байсан гээд 3 хоногийн дараа очиход үхсэн байхаар нь сарвууг нь авсан” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.М: “Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл болон Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 260 дугаартай тогтоолын хавсралтад заасны дагуу шүүгдэгч нараас гаргуулж, Улсын орлогод оруулж, амьтны аймгийн нөөцөд учруулсан нөхөн төлбөрийг төлүүлэх хүсэлттэй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд хэргийг шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг.Гэм буруутайд тооцох тухай:
1.Шүүгдэгч Р.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн түүний өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх байр суурьтай,
Шүүгдэгч Ж.А нь нэг хүрэн баавгайн савар авсан, агнаагүй, нэг хүрэн баавгайг дайрах байх гээд айгаад буудсан гэж, үргэлжилсэн үйлдэлдээ маргаж, өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх байр суурьтай,
Шүүгдэгч Ж.Ат нь гэм буруугүй гэж түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд тус тус оролцсон болно.
2. Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ****** сумын “***” гэх газраас 1 тооны хүрэн баавгай, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард ****** сумын нутаг “*****” гэх газраас 1 тооны хүрэн баавгайг тус тус өөрийн эзэмшлийн скиз маркийн буугаар буудаж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, хадгалсан,
3. Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан, хадгалсан үйл баримт нь дараах байдлаар тогтоогдож байна.
Энэ нь,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ”яллагдагч шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч”,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А нь өмгөөлөгч Б.Отгонбаярын /2860 дугаарын үнэмлэхтэй/ оролцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “2019 оны 12 сарын эхээр байсан байх Төв аймгийн ****** сумын нутаг болох “***” гэх газарт өөрийнхөө морьтой чаг мөөг түүх зорилгоор явж байхдаа бүдүүн модны доор том хар зүйл хэвтэж байхаар нь очиж үзэхэд жижгэвтэр баавгай хэвтэж байхаар нь дөрвөн саврыг нь авчхаад явсан. Дараа нь 2020 оны 01 дүгээр сард байсан байх “*****”-нд байх бас хонгор морьтойгоо чаг мөөгөнд явж байхдаа морио уячхаад бие засаад сууж байхад нүдний үзүүрт нэг хар юм харагдсан тэгээд хартал хар хүрэн өнгийн том баавгай байсан. Тэгээд намайг барих нь гэж бодоод буугаа аваад буудчихаад яваад өгсөн тэрнээс хойш хэд хоногийн дараа тухайн баавгай дээр очоод саврыг нь авсан” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Тнь өмгөөлөгч Б.Батмөнхийг /1336/дугаарын үнэмлэхтэй/ оролцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “эхлээд 2020 оны 01 дүгээр сарын үед байх Төв аймгийн ****** сумын “*******” гэх газраас өөрийнхөө ТОЗ-8 маркийн буугаар 2 тооны булга буудаж арьсыг нь авсан маргааш нь “***” гэх газраас мөн 2 тооны булгыг буудаж тэр дор нь арьсыг нь авч явсан. Сүүлийн хоёр булгыг 3 дугаар сарын эхээр байсан байх “****” гэх газраас буудаж агнаад арьсыг нь авсан ингээд нийт 6 ширхэг булга агнасан.” гэсэн мэдүүлгийг тогтвортойгоор мэдүүлсэн байна.
3. Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн: ”Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл болон Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 260 дугаартай тогтоолын хавсралтад заасны дагуу ойн булга, хүрэн баавгайн үнийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлогод оруулж, амьтны экологи эдийн засагт учруулсан нөхөн төлбөрийг төлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг,
4. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн Экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цэрэндовдонгийн ”Бичмэл нотлох баримтыг хүлээн авсан тэмдэглэл”-д хэсгийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнээс анх хэргийн газрын үзлэг хийж байх үед авсан гэрэл зургийг нотлох баримтаар хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэжээ. /4-хх-13,14 тал/,
5. Шинжлэх Ухааны академийн Биологийн Хүрээлэнгийн Хөхтний “Экологийн лабораторийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн сарвуунаас авсан дээжид хийсэн хүйс тодорхойлох шинжилгээгээр нэг эр, нэг эм нийт хоёр бодгаль болохыг тодорхойлов. Ойн булганы туламлаж хатаасан арьснаас моржологи шинжээр эр бодгальд хамаарахыг тодорхойлов. Шатааж гэмтээсэн арьс болон хоёр малгайд ашигласан дөрвөн арьснаас хүйсийг тодорхойлох боломжгүй байна. Морфологи шинжээр монгол тарваганы эм бодгаль болно. “Хүрэн баавгай” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 01 дүгээр хавсралтад “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл бөгөөд Зэрлэг ан амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай ковенцийн хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн. Ойн булга, зэрлэг гахай, халиун буга гэсэн зүйлүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл болно.” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /1хх-60 тал/,
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1441 дугаартай дүгнэлтэд: “1. Шинжилгээнд задгайгаар ирүүлсэн 3 ширхэг буу нь тогтоолд дурдсантай тохирч байна.
Дүгнэлтэд: “Шинжилгээнд 7,62мм калибртай, гол Т дугааргүй, хүхээг ОЖ4918 дугаартай, замаг 85277 дугаартай хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Мосин загварын бууны гол төмрийг сольж угсарч залгасан гар хийцийн галт зэвсэг байна.
Шинжилгээнд 5,6мм калибртай, сангийн анги ИТ9185 дугаартай, замаг ИТ9185 дугаартай бууг лабораторийн сан, цуглуулга, ном цахим хаягуудаас шинжлэн судалж үзэхэд 1954 онд хуучнаар ЗХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн СКС загварын карабин загварын буу ирүүлсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн гол Т дугааргүй, хүхээг ОЖ4918 дугаартай, замаг 85277 дугаартай гар хийцийн галт зэвсгийг ямар зорилгоор засаж янзалсныг тогтоох боломжгүй. Харин бусад 2 бууны зориулалтыг дээд хэсгээс уншина уу.
Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг галт зэвсгийн эд анги бүрэн бүтэн бөгөөд буудлага үйлдэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн гол Т дугааргүй, хүхээг ОЖ4918 дугаартай, замаг 85277 дугаартай бууны гол төмрийг сольж угсарч залгасан байна. Шинжилгээнд ирүүлсэн буунуудад байх үйлдвэрийн дугаар, тэмдэглэгээг засварлаж өөрчлөөгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн иргэн Ж.А-ын гэх гар хийцийн галт зэвсгийн гол Т дугааргүй, замаг хүхээгний дугаарууд хоорондоо өөр байна. Иргэн Р.Тийн гэх ТОЗ-8-01 загварын бууны сангийн ангийн дугаар, замагны дугаар хоорондоо өөр байна. Иргэн Ж.А-ын гэх СКС загварын бууны ангийн дугаар замаг, замагны рамны дугаар болон хүхээгний дугаарууд хоорондоо ижил байна.
Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгүүдээс загвар болон авсан хонгио, хошууны гадаргууд үүссэн мөрийг галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж ирүүлсэн сумны хонгио, хошууны гадаргууд үүссэн мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.” харилцан тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт гарчээ. /1хх-65 тал/,
Шинжээчийн 1441 дугаартай дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-66-69 тал/ хавсаргагдсан байна.
7.Шүүгдэгч Р.Т, Ж.А нар шинжээчийн 1441 дугаартай дүгнэлтийн талаар маргадаггүй бөгөөд Р.Т нь ТОЗ-8-01 загварын буугаар үргэлжилсэн үйлдлээр булга агнасан үйлдлээ, шүүгдэгч Ж.А нь СКС загварын буутай 2 удаа ойд явсан үйл баримтаа маргадгүй болно.
8. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.О-ийн “...Хүрэн баавгай, ойн булга, зэрлэг гахай зэрэг амьтад нь хөхтөн амьтандаа ордог юм. Хүрэн баавгай, ойн булга зэргийг агнах зөвшөөрөл олгодоггүй, харин Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу зэрлэг гахайг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг үндэслэж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор олгодог юм. Амьтны тухай хуульд зааснаар зэрлэг гахай жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар хориглодог. Дээрх амьтны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон байдаг бөгөөд хүрэн баавгайны эр 6.500.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөг, ойн булганы эр 450.000 төгрөг, эм нь 510.000 төгрөг, зэрлэг гахайн эр бодгаль 2.900.000 төгрөг, эм бодгаль 3.300.000 төгрөг, монгол тарвага 180.000 төгрөг, эм 210.000 төгрөгөөр тус тус тогтоогдсон байдаг. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 тал/өгсөн байна.
9. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох "АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ"-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг, ойн булга эр бодгаль 450,000 төгрөг, эм бодгаль 510,000 төгрөг, зэрлэг гахай эр бодгаль 2,900,000 төгрөг, эм бодгаль 3,300,000 төгрөг, монгол тарвага эр бодгаль 180,000 төгрөг, эм бодгаль 210.000 төгрөг, халиун буга эр бодгаль 6.600.000 төгрөг, ам бодгаль 7.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-61 тал/,
10. Гэрч Н.Ш-ын “...Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад багтдаг амьтан юм. Уг амьтны үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль нь 6.500.000 төгрөг, эм бодгаль нь 7.500.000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Үнэлгээнд өөрчлөлт гарахгүй тогтоолд насны талаар тодорхойлж заасан зүйл байхгүй бол зөвхөн эр эмээс шалтгаалан үнэлгээний хувьд зөрүүтэй байдаг болохоос насны ангиллаар үнэлгээ өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй...” гэсэн мэдүүлэг /4-хх-3 тал/,
11.Гэрч Ц.Н-ын “...Би н.Б-ийн урд талын хашаанд амьдардаг бөгөөд тухайн өдөр хашаан дотроо явж байхад н.Гүнбилэг бас нэг нэрийг нь мэдэхгүй цагдаа дуудаад ороод ир гэсэн. Тэгээд тэндээ юм бичээд байсан бөгөөд н.Баатармөнхийн гэрээс юм харуулахгүй үүдний амбаараас хөлдөөгчин дотроос цагаан өнгийн шуудайтай юм гаргаж ирээд асгаад харуулсан. Тэнд нь баавгайн савар, гахайн жижиглэсэн мах байсан. Одоо санаж байгаагаар бол тийм л зүйл байсан. Тэгээд намайг явж бай гэсэн. Тэгээд би гэртээ орсон. Орохдоо гарын үсэг зурсан байгаа...” гэсэн мэдүүлэг /3-хх-39 тал/,
12. Гэрч Д.Ө-ийн “...Анхны өдөр хэсгийн төлөөлөгч н.Г, олон нийтийн цагдаа н.Ганзориг нарын хамтаар н.Б-ийн гэрт нь очиж үзсэн. Тэгэхдээ албан ёсны үзлэг энэ тэр бол хийгээгүй хууль бус ангийн эд зүйл байгааг мэдээд хэсгийн төлөөлөгч 102 луу мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /3-хх-51 тал/,
13. “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07/140 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-хх- 97-106 тал/,“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07/144 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 -хх-109-112 тал/,
14. Гэрч Л.-ийн “...Тэр хүмүүс өөрсдөө ан агнасан буугаа гаргаж өгнө гэж байсан. Тэгээд гэрийг нь заалгуулан хамт явж гэрт ороод өөрсдөө буугаа гаргаж ирсэн. Тэр буунуудыг нь аваад ирсэн. Үүнээс хойш би уг хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /3-хх-142 тал/,
15.Гэрч Ц.Ц-ын “...Тэгээд тэр үед хэсгийн төлөөлөгч Л.Ган-Эрдэнэ өөрийн бичиж байсан тэмдэглэл дээрээ надаар хөндлөнгийн гэрчээр оролцсон учраас гарын үсэг зуруулаад нөгөө эд зүйлсийг шуудайнд хийж машиндаа ачаад ****** сумын цагдаагийн кабон дээр авч ирээд оруулсан. Би буцаад ажил руугаа явсан юм...” гэсэн мэдүүлэг /3-хх-153 тал/,
16.Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /4-хх-13-17тал/нотлогдон тогтоогдож байна.
17.Түүнчлэн тухайн ан ангасан газар болох Төв аймгийн ****** сумын “***” гэх газраас 1 тооны хүрэн баавгай, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард ****** сумын нутаг “*****” гэх газар болон Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***”, Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газрын нутаг дэвсгэр нь Улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарч байгааг Төв аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газар, газрын мэргэжилтнээс тодорхойлсон /хх-1хх-41-тал/ мөн шүүгдэгч нарт зөвшөөрөл олгогдсон талаар баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ан агнасан, тээвэрлэсэн, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан ҮЙЛДЭЛ нь хүрээлэн байгаа орчин, байгаль экологид хор хохирол учруулж нийтийн эрх ашгийг зөрчиж байдаг тул нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахаар хуульчилсан.
Хууль бусаар ан агнах гэмт хэргийн объектив талыг дараах байдлаар зааглан авч үзэхээр байна. Нэгдүгээрт, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан, агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан.Тодруулбал: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3, 25 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамааруулан үздэг ба Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг Улсын Их хурал тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргахаар заажээ.
Дээрх улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан ховор, нэн ховор, элбэг тархацтай гэсэн амьтны тоо, толгой, төрөл зүйлээс хамаарахгүйгээр тухайн газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнах, үйлдлийг нийгэмд аюултай, гэмт үйлдэл гэж хуульчилжээ.
Хоёрдугаарт, мөн гэмт хэргийн объектив байдал нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол гэмт хэрэгт тооцох, харин нэн ховор амьтан байгаа тохиолдолд гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулахаар заажээ.
18. Шүүгдэгч Ж.А, Р.Т нарын Төв аймгийн ****** сумын “***” гэх газраас 1 тооны хүрэн баавгай, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард ****** сумын нутаг “*****” гэх газар болон Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***”, Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газрын нутаг дэвсгэр нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралтын “Ховор амьтдын жагсаалт”-ийн 2,6-д багтсан ойн булга, хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан, /мориор тээвэрлэсэн/ гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, түүхий эдийг хадгалсан, гэмт хэргийн шинжтэй байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шийдвэрлэв.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын Нэг. Хөхтөн 17-д Ойн булга “Martes zibellina”, Хүрэн баавгай “Ursus arctos” зэргийг ховор амьтны жагсаалтад оруулжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Ховор, нэн ховор амьтны эд эрхтэн, түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах, тээвэрлэх үйлдэл нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч хууль бусаар ан агнах гэмт үйлдэлтэй шууд холбоотой, тодруулбал хууль бусаар ан агнагчдыг дэмжиж, эд зүйлийг нь худалдан авч, хадгалж, тээвэрлэж, цааш худалдан борлуулж эргэлтэд оруулж байгаа бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцох замаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг.
19. Дээрх агуулгаар Монгол Улсын Эрүүгийн хуульд “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
20. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А болон түүний өмгөөлөгч нараас 1 хүрэн баавгайн сарвуу авсан гэж маргадаггүй боловч “Ж.А ын үйлдэл нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бус нэгжлэг хийж, хууль бусаар баривчилсан. Хууран мэхэлж, эрүүдэн шүүж мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн тул энэ нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж маргаж мэтгэлцдэг.
Шүүгдэгч Ж.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох баавгайг агнахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан нь үйлдэл шүүгдэгч Ж.А ын тухайд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруутай талаар үүрэг хүлээхгүй байх эрхтэй.
Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт баавгайн сарвууг авсан талаараа маргаж мэтгэлцээгүй.
2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үхсэн баавгай таарсан атлаа дахин 2020 оны 01 дүгээр сард дахин ховор амьтан болох баавгай таарч буудсан гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэсэн, баримт хэрэгт авагдаагүй, түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогддог тул шүүх түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад үнэлж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
21.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А ын Улсын тусгай хамгаалалттай газарт ан агнасан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Харин шүүгдэгч Ж.Атг Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй дараах баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Үүнд,
22.Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Атг “Р.Ттэй бүлэглэж 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан гэмт хэргийг” үйлдсэн нь түүний 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “2020 оны 2 дугаар сарын дундуур Төө ах 1 тооны булга буудсан. Би 1 тооны булга буудсан... Дараа нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр би Төө ахтай бас булга агнахаар явж 2 булгыг би буудсан.”гэсэн мэдүүлгийг /1хх-50тал/ үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэрэгт авагдсан тухайн хэргийн жинхэнэ болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэх, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон баримтууд болох иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэрч Л.Б, Л.Г, Ц.Ц, Д.Ө нарын мэдүүлэг нь үйл баримт болж өнгөрсний дараах үйл явцыг, Р.П нь “малгай оёсон” талаар, Ц.Д “карбин буу эзэмшиж байсан” талаар, Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Гантулгын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/98 дугаартай дүгнэлтэд “бодгалиудын үнийг тогтоосон” талаар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1441 дугаартай дүгнэлтэд“ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8-01 загварын буугаар СКС загварын, Мосин загварын буугаар буудлага үйлдэгдсэн эсэхийг нотолсон баримт болохоос шүүгдэгчийн Ж.Ат-гийн гэм буруутай эсэхийг нотолсон баримт биш юм.
Дээрх баримтуудаас үзвэл шүүгдэгч Ж.Ат-г гэм буруутайг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг шүүх баримтлан шийдвэрлэсэн болно.
23. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 16.3 дугаар зүйлд заасан “мэдүүлэг” гэсэн ойлголтод Үндсэн хууль болон Монгол Улсын олон гэрээнд заасан дараах үндсэн эрх, зарчмууд хэрэгжинэ.
Үүнд, а/ “хэнд ч боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчилсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.”/8/...д/...өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах”/12/ ..е/”...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй.”/13/
Мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт “мэдүүлгийн нотлох баримт нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос хэргийн мөрдөн шалгах, шүүхээр хянан хэлэлцэх үед тэдгээрийн зүгээс хэрэг, иргэний нэхэмжлэлийн талаар өгсөн мэдээллийг хуульд заасан арга журмаар бэхжүүлсэн байдал болох бөгөөд мөн хуулийн 5.1.2-т “мэдүүлэг нь гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж байвал хэрэгт хамааралтайд тооцогдож эх сурвалж бодитой бөгөөд хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Ж.Ат-гийн дан ганц мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг гэм буруутай гэж дүгнэх нь дээрх хуулийг зөрчсөн, хэргийн бусад нотлох баримтаар давхар нотлоогүй гэж үзнэ.
24.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
25.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь оролцогчдын эдлэх эрх, үүргийн баталгаа болдог.
Шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримтын хүрээнд хүрэлцээтэй байдлыг харгалзан үзэж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах эрхтэй.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ан агнасан, барьсан тээвэрлэсэн, эсхүл тэдгээрийн түүхий эдийг хадгалсан худалдсан, тээвэрлэсэн үйлдэл нь хүрээлэн байгаа орчин, байгаль экологид хохирол учруулж нийтийн эрх ашиг зөрчиж байдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд хамаарахаар хуульчилсан.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хоёр, түүнээс дээш этгээд санаатай, эсхүл үйлдлээрээ нэгдэж үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой байдаг.
Тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Ат нь шүүгдэгч Р.Т-ийг булга агнасан, барьсан хадгалж байгаа гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан, хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт баримтаар тогтоогдоогүй байна.
Тодруулбал,
Ж.Ат нь тухайн үед буюу Р.Т-ийг 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газраас 4 тооны булгыг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ****** сумын ****** 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газраас 2 тооны булга буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр буудаж агнасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Р.Ттэй үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Атг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар.
26.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, дараах байдлаар тогтоов.
Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “ амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлнэ.” гэж, мөн хуулийн 37.2-т “ амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж, мөн хуулийн 37.3-т “энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, хадгалсан, худалдан авсан...тухайн эд зүйл, ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж тус тус хуульчилжээ.
Дээрхи хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 260 дугаартай тогтоол батлагдаж, 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоол хүчингүй болсон байх тул шүүх,
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 260 дугаартай тогтоолын 108-д “хүрэн баавгайн” 1 бодгалийн үнэ 12450.000 төгрөгийг хоёр дахин өсгөж 24.900.000 төгрөгийг, мөн тогтоолын 120-д “ойн булга”-ын 1 бодьгалийн үнэ 550.000 төгрөг 6 ойн булга 3.300.000 төгрөгийг хоёр дахин өсгөж нийт 6.600.000 төгрөг болж байна.
Дээрхи шүүгдэгч Ж.Ааас 6.600.000 төгрөгийг шүүгдэгч Р.Төөс 24.900.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн сангийн Төрийн банк дахь Төрийн сан 100900015272 дугаартай дансанд төвлөрүүлэхээр, шүүгдэгч Ж.А, Р.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 626.600 төгрөгийн үнэ бүхий хоёр тооны морины үнийг шүүгдэгч Р.Т, Ж.А нараас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар.
27.Улсын яллагч М.Үүрийнтуяагаас: “Шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-ийг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Өмгөөлөгч Б.Жигмэддорж: “Шүүгдэгч Р.Т анхнаасаа хэргээ хүлээсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Нас эрүүл мэндийн хувьд ийм хүндэтгэн үзэх шалтгаантай. Эмчилгээ хийлгэдэг. Өвөл Өмнөговь руу ачаа харахад нь тусалдаг. Т гуайд тэнсэн харгалзах ял оногдуулах санал гаргаж байна” гэх,
Өмгөөлөгч Б.Отгонбаяр: Шүүгдэгч Ж.А-ыг гэм буруутай гэж шүүх үзсэн. Улсын яллагч 2 жил хорих ялын санал гаргаж байна. Энэ нь Ж.А-ын үйлдсэн гэмт хэрэгт ял нь хүндэдсэн байна гэж харж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны 4 хүүхэдтэй, мал маллаж амьдардаг 5400 нэгжээр торгож өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
28.Шүүгдэгч Р.Т, Ж.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох оногдуулж,торгох ялын биелэлтийг шүүгдэгч нарын орлогын хэмжээ, хохирол төлөх боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, солихыг сануулав.
Шүүгдэгч Ж.А-ын хувьд гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцдэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх ойлголт юм.
Шүүгдэгч Р.Т, Ж.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Р.Тнь эрүүл мэндийн хувьд /аваарт орсон хүндэтгэн үзэх шалтгаантай/ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Ж.А нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 1009000013040 дугаартай дансанд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2.500.000 төгрөг төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө, шүүгдэгч Р.Т нь мөн хохирлоо нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ABN14638, ИТ9185 дугаар бүхий гол Т бүхий буу тус тус 1 ширхгийг /яллах дүгнэлтэд КС25254, ОЖ4918 дугаартай гэх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлахад ABN14638, ИТ9185 дугаар бүхий гол төмрийн дугаартай байснаар/ Төв аймгийн Цагдаагийн байгууллагад хүргүүлж, шүүгдэгч Р.Тийн эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал зүсмийн цөм тамгатай адуу, шүүгдэгч Ж.А-ын эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонгор зүсмийн адууг тус тус улсын орлого болгож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг булган малгайг шүүгдэгч Р.Т-т буцаан олгож, 2 ширхэг булганы арьс, 7 ширхэг баавгайн сарвуу нь зохих журмын дагуу хадгалдаагүй байх тул зохих байгууллагад шилжүүлэх, устгах эсэх асуудлыг шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон тус шүүхийн Тамгын газар тус тус даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Р.Т-т 5.400.000 төгрөгийн, шүүгдэгч Ж.Ад 25.500.000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар улсын орлого болгохыг 1 /нэг/ жилийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч нарт тус тус үүрэг болгож,
шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар тус тус солихыг,
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №06 дугаартай “Прокурорын зөвшөөрөлгүй хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №12 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №31 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгохыг, Эрүүгийн **** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь энэ хэрэгт 33 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад бодгалийн үнийг тогтоолгох зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилж, шинжээчийн 01/98 дугаартай дүгнэлт гаргасан шинжээчийн зардалд М-797-зүйл тоо ширхэг-5, нэгжийн үнэ 150.000 төгрөг, нийт 750.000 төгрөг, М-797 хүйс тогтоох, тоо ширхэг-3, нэгжийн үнэ үнэ 160.000 төгрөг нийт 480.000 төгрөг, нийт дүн 1230.000 төгрөг гэжээ” /1хх-40тал/ гарсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Ж.Ааас 480.000 төгрөг, Р.Төөс 750.000 төгрөгийг тус тус гаргуулж, Төрийн сан 100900015272 дугаартай олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ж-ны Ат-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Ат-г цагаатгасугай.
2. Хамниган Минж овогт Ж-ны Ат-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Р-ийн Т, Х овогт Ж-ны А нарыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч х овогт Р-ийн Т-ийг 5500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 / таван сая таван зуу/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Х овогт Ж-ны Аыг 15000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг эдлэх ялын торгох ялд оруулан тооцож, шүүгдэгч Р.Тт оногдуулсан торгох ялыг 5.050.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.005.000 /таван сая тавин мянга/ төгрөгийн, шүүгдэгч Ж.Ад оногдуулсан торгох ялыг 14.505.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.505.000 /арван дөрвөн сая таван зуун таван мянга/ төгрөгийн торгох ял тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
7. Шүүгдэгч Р.Т, Ж.А нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд шүүгдэгч Ж.Ааас 4.100.000 /дөрвөн сая нэг зуу/ төгрөгийг /2.500.0000 төлснийг хасч/ шүүгдэгч Р.Төөс 24.900.000 төгрөгийг гаргуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг нэг жилийн хугацаанд арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн сангийн Төрийн банк дахь Төрийн сан 100900015272 дугаартай дансанд төвлөрүүлэхээр, шүүгдэгч Ж.А, Р.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 626.600 төгрөгийн үнэ бүхий хоёр тооны морины үнийг шүүгдэгч Р.Т, Ж.А нараас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүү уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Ж.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ABN14638, ИТ9185 дугаар бүхий гол Т буу тус тус 1 ширхгийг Төв аймгийн Цагдаагийн байгууллагад хүргүүлж, шүүгдэгч Р.Тийн эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал зүсмийн цөм тамгатай адуу, шүүгдэгч Ж.Аын эзэмшлийн 626.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонгор зүсмийн адууг тус тус улсын орлого болгосугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №06 дугаартай “Прокурорын зөвшөөрөлгүй хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоолыг, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №12 дугаартай 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №31 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
12.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн **** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг булган малгайг буцаан шүүгдэгч Р.Тт буцаан олгож, 2 ширхэг булганы арьс, 7 ширхэг баавгайн сарвууг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Р.Т, Ж.А нар нь 33 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдсугай.
13. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Т, Ж.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
14.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
15. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
16. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Т, Ж.А, Ж.Ат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ