| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014002500172 |
| Дугаар | 2020/ДШМ/082 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2020/ДШМ/082
А.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч А.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн даргаар Д.Номингоо нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У ын гаргасан давж заалдах гомдлоор А.У холбогдох эрүүгийн 2014002500172 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, овогт А.У , ....., улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 6 дугаар сарын 22-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр 114.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтаан биечлэн эдлэх ялыг нийт 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан,
А.У нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутагт Сэвсүүл гэх газраас *******ын эзэмшлийн олон тооны мал болох 10 тооны эр ямааг 2020 оны 3 дугаар сарын 26-ны үед хулгайлан бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт А.У ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.У ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.У аас ямааны үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг малын толгойг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч А.У ын эзэмшлийн ...мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл.. ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.У тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Миний бие А.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод оршин суудаг, Регистрийн дугаар *******,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3 жил хорих ялаар шийтгүүлсэн. Энэ хэргийг үйлдээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.У нь гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн, хохирлыг барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.У ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл А.У нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг, “Сэвсүүл” гэх газраас *******ын эзэмшлийн олон тооны буюу 10 тооны эр ямааг хулгайлан бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт буюу “...манайх 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Сэвсүүл” гэх газраас бог малаасаа 10 тооны эр ямаа хулгайд алдсан ...” гэх хохирогч *******ын мэдүүлэг нь 2014002500172 дугаар эрүүгийн хавтаст хэргийн 11-15 талд авагдсан “...шүүгээн дотор...нийт 7 ямааны толгой байсныг... зургийн аппаратаар бэхжүүлэн авав” гэх Баянхонгор сумын ... тоотод оршин суух *******ийн хашаанд байх шүүгээнд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг
Хэргийн 25 дугаар талд авагдсан “...ямаануудын толгойг үзтэл хулгайд алдсан ямаануудын 7 толгой зүсээрээ байна. ...гозгор эвэртэй цагаан ямаа, далгай эвэртэй хөх ямаа, далгай эвэртэй улаан ямаа-2, гэдэргээ эвэртэй цагаан ямаа, далгай эвэртэй шарга ямаа, гозгор эвэртэй шарга зүсмийн ямаануудын толгой байсан... гэх хохирогч *******ын мэдүүлэг
Хэргийн 29,44 дүгээр талд тус тус авагдсан “...2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр...А.У ...ямааны арьснууд барьчихсан...та тушаагаад мөнгөө авчих гэхээр нь... түүхий эдийн хажууд зогсоод....126000 төгрөг өгсөн... надад 6 ямааны арьс өгсөн... цагаан, улаан, хар хөх өнгийн арьснууд байсан” гэх гэрч *******ын 2 удаагийн мэдүүлэг
Хэргийн 32 дугаар талд авагдсан “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр...Баянхонгор сумын 2-29-723 тоот хашаанд...байшингийн үүдний амбаарт...ямааны 9 ширхэг гулууз мах худалдан борлуулсан...” гэх гэрч *******н мэдүүлэг
Хэргийн 35-36 талд авагдсан “...эхнэр...*******...ямааны толгой ав гээд...эхнэрийн ээжийн төрсөн эгчийн гэрт...амбаарт...бог малын 7 толгой өгсөн. ...би гэртээ хариад...бор өнгийн модон шүүгээнд хийсэн” гэх гэрч *******ийн мэдүүлэг
Хэргийн 40 дүгээр талд авагдсан “... манайд ирээд...шуудайтай толгой тавьлаа...янзлаад идчихээрэй гэж хэлсэн....Энхтөр ирээд тухайн шуудайтай ямааны толгойг авч явсан...” гэх гэрч Г.*******гийн мэдүүлэг
Хэргийн 46 дугаар талд авагдсан “...2020 оны 3 дугаар сарын 20 иос хойш...9 тооны ямааг аваад явсан....1 цагаан, 1 цагаан шаргал, 1 хар ямаа, 5 улаан ямаа...ямаанууд зөв чихэндээ шоргоолж эмтэй, өөр эмгүй...” гэх гэрч ын мэдүүлэг
Хэргийн 48 дугаар талд авагдсан “...******* надад 6 ширхэг ямааны арьс өгөөд 126000 төгрөг өгсөн...хар,улаан, арьснууд байсан...” гэх гэрч ийн мэдүүлэг
Хэргийн 55 дугаар талд авагдсан “...Хулгайд алдсан 10 ямааны нийт үнэ 1500 000 төгрөг..” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 182 тоот дүгнэлт
эргийн 69 дүгээр талд авагдсан “...Би *******ын 10 тооны ямааг хулгай хийгээгүй,танил аас 2020 оны 3 дугаар сарын 25-ны үеэр.....9 тооны ямаа авсан...5 ширхэг арьсыг Агваандандарт өгсөн...4 ямааны арьс хаях гээд...явж байтал...шуудайтай зүйл байхаар нь...ямааны толгой...хийсэн байхаар нь аваад Л.Очирхуягийнд авчраад нүүрсний амбаарт тавьсан...ямааны толгойг хүргэн Б.Энхтөрийнд өгсөн...” гэх шүүгдэгч А.У ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч А.У ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээнээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан байх тул хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хөнгөрүүлэн, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийн эд мөрийн баримтын 7 ширхэг ямааны толгойг мөрдөгч 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч *******ад хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан байхад түүнийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хасаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.У нь “энэ хэргийг үйлдээгүй талаар...” гомдол гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдаанд зөвшөөрөлгүйгээр хулгайлан авсан болохоо хүлээн мэдүүлж байгаа байдлыг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч А.У ын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэргийн улмаас цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.ыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж,
5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг малын толгойг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-10 гэж дугаарласныг, 5-9 болгон
өөрчлөн дугаарласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.ын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ