Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 121/ШШ2022/0060

 

2022 оны 07 сарын 22 өдөр                     Дугаар 121/ШШ2022/0060                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нгийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Нт холбогдох “Эрх бүхий албан тушаалтан Я.Нийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №........ дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Нээс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх П.Нгийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 08 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийн хүчингүй болгуулах тухай" Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын 3 дугаар багт оршин суудаг М.Н /ЙБ******/ нь хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчиж төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй ...” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогод 2 хувиар торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.                                   Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх П.Нгийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 08 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийн хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:                             

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Н нь Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Нт холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтан Я.Нийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №........ дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бичиж ирүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж тус тус зааснаар прокурор нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хүрээнд хянаад хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах эрхтэй байна.           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Иймд Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н нь  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Эрх бүхий албан тушаалтан Я.Нийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №........ дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянаж шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын “Эрх бүхий албан тушаалтан Я.Нийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №........ дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Ц.НЭРГҮЙ