| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 1832021/03135/И |
| Дугаар | 183/ШШ2021/03133 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2021/03133
2021 оны 12 сарын 21 өдөр Дугаар 18**/ШШ2021/0**1**** Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, 000 дугаар байр, 000 тоотод оршин суух, Т овогт Г.А /РД:ЕЙ00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээд ********** ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шинжээч Н.Ц нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18**/ШШ2017/00000 дугаартай шийдвэрээр Г.А-ээс 118,226,**00 төгрөгийг гаргуулж ********** ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр хөрөнгийн үнэлгээний ямар компанийг томилсон нь тодорхойгүй, энэ талаараа төлбөр төлөгч надад танилцуулаагүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал аваагүй, өгсөн үнийн саналыг талууд хүлээн зөвшөөрөхгүй бол шинжээчээр үнэлгээ тогтоох хэсгийг зөрчсөний дээр үнэлгээний ямар компани хөрөнгийн үнэлгээ хийсэн нь тодорхойгүйн зэрэгцээ үнийн саналыг танилцуулах хуульд заасан хугацааг хангаж ажиллаагүй тул гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоотод байрлах 102,68 м.кв талбайтай, ** өрөө 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг **0**,900,000 төгрөгөөр үнэлсэн, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оруулна гэсэн мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шуудангаар хүлээж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.**-т Шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын ** өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь Г.А-д 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн он сартай /засвартай/ 0-000/00000 дугаартай мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан өгсөн нь нэг талыг барьсан үйлдэл, эс үйлдэхгүй гаргаж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.**-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулаагүй учир мэдэгдэл хүлээж аваад маргааш нь шүүхэд гомдлын шаардлагаа гаргаж байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан. Харин үнэлсэн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний ямар аргаар, үнэлгээний стандарт баримталсан эсэх нь тодорхойгүй, үнийн дүн үндэслэл муутай болсон байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан гэх хөрөнгийн үнэлгээний тайлан нь үндэслэл муутай гарсан, мөн шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан хугацаагаа баримталж ажиллаагүй байх тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төлбөр төлөгч Г.А-т холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн. Г.А нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 00000000/0 дугаар бүхий битүүмжилсэн актаар битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 00000000/0 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 0/000/00000 тоот албан мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр Г.А-ийг дуудахад утсаа авдаггүй тул оршин суугаа хаяг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла хотхон 000 дугаар байр, 000 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр авагч ********** ББСБ-ас барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул тус газраас хөндлөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг **0**,900,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдсэн. Г.А нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2017 оноос хойш нэг ч төлөөгүй болно. Иймд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш олон жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллагын зүгээс хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч Г.А нь нэгдүгээрт шийдвэр гүйцэтгэгчийг хуулийн хугацаанд ажиллаа биелүүлээгүй гэсэн. Шийдвэр гүйцэтгэгч 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь хууль бусаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргаж байсан. Хоёрдугаарт зах зээлийн ханшнаас хэтэрхий доогуур үнэлсэн гэж байна. Энэ нь 2020 оны 9 сард шийдэгдсэн шүүхийн шийдвэрээр 220,000,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Сая үнэлсэн үнэлгээ нь **0**,900,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хийсэн шинжээч нь 1** үл хөдлөх хөрөнгийн жишиг тогтоож үнэлгээг гаргасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Шинжээч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хэт доогуур үнэлсэн ямар аргаар дүгнэсэн нь тодорхойгүй байна гэж дурдсан байна. Манай компани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 8 дугаар сарын **0-ны өдрийн 8/*** дугаартай тогтоолоор шинжээчээр томилогдсон. Тухайн шинжээч томилох тогтоолоор төлбөр төлөгч Г.А-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байршилтай 120,68 м.кв 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцны үнийг зах зээлийн үнэлгээгээр тогтоосон. Зах зээлийн үнэлгээ гэдэг нь зах зээлийн үнэ цэнийг шаарддаг. Харин зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь зохих маркетинг сурталчилгаа хийгдсэний дараа талууд зохих мэдлэгтэй албан шахалтгүйгээр харилцаанд оролцоход бэлэн байгаа худалдан авагч болон худалдагч хоорондын хийгдсэн ажил үйлчилгээний үнийг хэлнэ. Манай үнэлгээ нь зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилготой. Зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо тайлангийн 1.9 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэхэд ямарваа нэгэн хязгаарлалт тавигдаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тухай, монгол улсын хуулийн 8.1 дахь хэсэгт шаардсаны дагуу зах зээлийн орлогын болон өртгийн хандлагын аргуудаас үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдлаас хамааруулан үнэлгээчин өөрийн мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурлан сонголт хийн ашигласан болно гэж заасан. Зах зээлийн үнийг хийхэд орлогын болон өртгийн гэсэн хоёр арга байдаг. Өртгийн арга нь тухайн үл хөдлөх хөрөнгийг шинээр барьж түүнээс ашигласан хугацааны элэгдлийг хасаж тооцоод гардаг үр дүн буюу тухайн хөрөнгийн цаг хугацааны болон бусад орон зай байршил. Орлогын арга гэдэг нь тухайн хөрөнгөөс ирээдүйд ямар орлого болох юм тэр орлогыг өнөөгийн үнэ цэнэ дээр тодорхойлдог буюу зөвхөн өнгөрсөн үеийн ханшинд тулгуурлаж ирээдүйд таамагладаг. Харин зах зээлийн арга гэдэг нь тухайн хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүдэд харьцуулалт хийж гаргадаг. Тэгэхээр уг үнэлгээг зах зээлийн аргаар хийж, үнэлгээг тогтоосон. Зах зээлийн харьцуулалтын аргын дагуу тухайн нарны хороололд байрлалтай бүх боломжит 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг судалж үзсэн. Зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь борлуулсан үнийн дүн дээр харьцуулалт хийж тогтоодог. Нарны хороололд байгаа 15 ширхэг байранд судалгаа хийсэн. Үүнээс 1,2,** хөрөнгүүд дээр зохицуулалт хийхээр заасан. Нэгдүгээр хөрөнгө нь м.кв **,000,000 төгрөг, хоёрдугаар хөрөнгө нь м.кв 2,000,000 төгрөг, гуравдугаар хөрөнгө нь 2,979,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Уг хөрөнгүүдэд тодорхойлолт хийх замаар жишиг үнэлэгдэж байгаа үнэлгээ нь 2,959,100 төгрөгөөр үнэлсэн. 102,68 м.кв талбайтай харьцуулахаар **0**,900,000 төгрөг гэж тогтоосон. Зах зээлийн аргын гол баримтлах шалгуур, шаардлага нь тухайн жишигдэж байгаа хөрөнгө нь үнэлэгдэж байгаа хөрөнгөтэй хамгийн ойр байршилтай, хийц бүтээц ижил, ижил нөхцөлд байх шалгууртай. Энэ шалгуурын дагуу сонгосон зах зээлийн судалгаанд хамрагдсан 15 хөрөнгө болон жишиг хөрөнгөөр сонгогдсон ** хөрөнгө нь бүгд хангагдсан гэж үзэж байна... гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ш.Ш.Г.Г холбогдуулан Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг **0**,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.А нь ... шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан хугацаагаа баримталж ажиллаагаа явуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн, үнэлгээ гаргахдаа үнэлгээний стандарт баримталсан эсэх нь тодорхойгүй, үнийн дүн үндэслэл муутай болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ... төлбөр төлөгч Г.Ань шүүхийн шийдвэр гарснаас хойш олон жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18**/ШШ2017/00000 дугаар шийдвэрээр Г.А-ээс 118,226,**00 төгрөгийг гаргуулж ********** ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол Г.А-ийн өмчлөлийн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0/000/00000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн- 49-51хуудас/
Төлбөр төлөгч буюу Г.Ань шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч ********** ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18**/ШШ2017/00000 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18**/ШЗ2017/00000дүгээр шүүгчийн захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18**/ГХ2017/00000 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна. /хэргийн 46-48 хуудас/
Дээрх шүүхийн шийдвэр, 18**/ГХ2017/00000 гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Г.А-ийн Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор хураажээ. /хэргийн 57-75 хуудас/
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Г.А-т шуудангаар хүргүүлж, үнийн саналаа 2021 оны 8 дугаар сарын 19-ны дотор ирүүлэхийг мэдэгдэхэд үнийн саналыг ирүүлээгүй байна. /хэргийн 116 хуудас/ Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 8 дугаар сарын **0-ны өдөр Файн Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг **0**,900,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хэргийн 117-1**8 хуудас/
Файн Эстимэйт ХХК нь Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг **0**,900,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /хэргийн 120-1**8 хуудас/
Нэхэмжлэгч Г.А хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг **0**,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.**, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлалтай 102,68 м.кв талбайтай ** өрөө орон сууцыг **0**,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
**. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ