| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0582/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/827 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/827
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
хохирогчийн өмгөөлөгч Д.Халзан,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Х****т с****в овогт Э*****н Б*****д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205********** дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо З***н н******н ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Х****т С****в овогтой Э*****н Б****т, /РД:**************/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь хохирогч А.Ө******н 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр "О в к" ХХК-д зарж борлуулсан, мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид "их хэмжээний" буюу 83,842,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*****т:“...Би хохирогч А.Ө-ээс 95,000 төгрөгөөр ноолуурыг зарах уу гэж асуухад зарахгүй гэсэн болохоор камерын доор ноолуурыг үлдээн хөдөө явсан. 06 дугаар сарын 06, 28-ны өдрүүдэд ноолуурын мөнгө нийт 80,000,000 гаруй төгрөг миний дансанд орж ирсэн. Хохирогч А.Ө бид хоёр 8 дугаар сард ноолуурын үнэ өсөхөөр зарвал ашигтай байна гэж тохиролцсон байсан...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Ө-ийн өгсөн: "... Би 2022 оны 04 дүгээр сарын 27,28-ны үеэр Улаанбаатар хот ноолуур ачаад ноолуураа зарахаар ирсэн. Би Д******* аймаг Х****** сумд байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэс 2022 оны 04 дүгээр сарын 27,28-ны хооронд 17-18 хоногийн хугацаатай ноолуур иргэдээс ноолуурыг 1 кг нь 110,000-130,000 төгрөгийн ханшны хэлбэлзэлтэйгээр нийт 906.4 кг ноолуурыг сумынхаа иргэдээс өөрийн сайн дураар худалдаж аваад Улаанбаатар хотод авчирч зарах болсон тэгтэл намайг Улаанбаатар хотод ирэх үед ноолуур 1 кг нь 90,000-100,000 төгрөгийн үнэтэй болсон байсан учир надад алдагдалтай зарах боломжгүй болсон. Тэгээд би Улаанбаатар хотод ирж ноолуур зарах гэж байгаад Эмээлт зах дээр Б-той таарсан бөгөөд Б мөн ноолуур зарах гээд явж байсан би Б-д ноолуурын үнэ унасан байна, одоо ноолуураа хүмүүст хадгалуулж үлдээгээд явна гэж хэлсэн, тэгтэл Б араас утсаар яриад та ноолуураа зарж чадсан уу? чадаагүй бол манай аав ээжийн гараашинд үлдээчих арай найдвартай гэхээр нь Б-той 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байх 5 шар орчим уулзаад хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-ын аав, ээжийн нь гэр хорооллын хашаанд очсон бөгөөд хашаан дотор нэг давхар байшин болон тусдаа нэг гарааш байсан ба тухайн гарааш дотор Б миний ноолуурыг оруулж буулгаж хураасан бөгөөд ойролцоогоор 48-49 ширхэг 25. 50 кг цагаан шуудаатай нийт 906 кг 400 грамм ноолуур байсан. Б-ын аав, ээж гэх хүмүүс гэртээ байсан Б-ын дүү гээд 12-13 насны 2 эрэгтэй хүүхэд хамт ноолуур буулгалцаж хураалцсан. Бын аав, ээж хоёр бол ноолуур буулгаж байхыг харж л байсан. Тэгээд би ноолуураа үлдээгээд буцаад гэр лүүгээ явсан ба Б 2022 оны 05 дугаар сарын 20-ны орчим над руу утсаар яриад ноолуурын үнэ нь 1 кг нь 100,000 төгрөг болчихсон байна зарчих уу? гэхээр би тэг тэг гэтэл дараа нь дахиж залгаад 95,000 төгрөгөөр хүн авъя гээд байна зарчих уу гэхээр нь үгүй ээ 100,000 төгрөгөөр 1кг нь зарна гэж хэлээд зараад хэрэггүй гэсэн чинь Б за за зарахгүй буцаагаад байсан газарт нь үлдээлээ шүү гэж хэлсэн, тэгээд 2022 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод ирээд Б-оос асуухаар надад байгаа хотод очоод өгнө гээд байсан ба сүүлдээ Б миний үлдээсэн 906,4 кг ноолуурыг маань зарчихсан гэдгээ уулзах үедээ хэлсэн. Б нь миний 906,4 кг ноолуурыг намайг зөвшөөрөөгүй байхад зарчхаад мөнгийг нь эргүүлэн өгөхгүй байна. Б бид хоёрын дунд сайн холбоо байхгүй, 2022 оны 04 дүгээр сарын 27,28-ны өдрийн үеэр танилцаад утсаа өгөлцөж авалцсан өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б бид хоёрын дунд өмнө мөнгө төгрөгийн өглөг авлага огт байгаагүй. Тухайн 906,4 кг ноолуур нь миний эзэмшлийн ноолуур байсан. Би Д********** аймаг Х******** сумаас хүмүүсээс цуглуулж Улаанбаатар хотод авчирсан байсан юм аа. Надад Б гэж хүн итгэл даахаар хүн юм шиг санагдсан ба аав, ээжийнхээ гараашинд хийнэ найдвартай газар гээд байсан. Б зүгээр л миний ноолуурыг хадгалаад өгнө гэсэн. Б өөрөө, түүний аав ээж, 12-13 насны 2 эрэгтэй хүүхэд байсан, би өөрийнхөө ***** *** улсын дугаартай саарал өнгийн уаз фургон тээврийн хэрэгслээрээ ноолуураа ачиж очоод Б-ын аав ээжийн хашаанд байрлах гараашинд буулгасан. Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар хорооны байрнаас баруун хойш өгсөөд ** тоот дугаартай цэнхэр өнгийн төмөр хаалгатай модон хашаатай айл байсан. Би одоо 1 кг ноолуураа 115,000 төгрөгөөр бодож 906,4 кг ноолуурын нийт 104,236,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Т******ийн өгсөн: “...Би Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран 1*-**** тоотод 15-16 жил амьдарч байгаа. Б миний том хүү бөгөөд доороо 4 эмэгтэй дүүтэй. Манай хүү Б нь 2022 оны 04 дүгээр сарын 28,29-ний өдөр манайд үл таних залуутай фургон загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд манай гарааш дотор Б нь ноолуур гэж хэлээд хэдэн шуудаатай зүйлс буулгасан бөгөөд хэдэн шуудай байсныг нь би мэдэхгүй. Би хүүдээ гараашныхаа хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд Б-ын шуудайтай зүйлсийг буулгах үед харахад дотор нь ноолуур байсан. Тэгээд тэр манай гарааш дотор байж байгаад Б ноолуурыг бүгдийг нь дараа нь аваад явсан. Б-ыг ноолуур аваад явсны дараа нэг хар машинтай хүн ирээд ноолуураа авна гээд ирсэн ба Б хэзээ тэр ноолуурыг авч явсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч манай хүү ирээд тухайн ноолуурыг аваад явсан. Манай хүү Б 25 жил орчим ноос, ноолуурын ченж хийж байгаа бөгөөд манай гарааш дотор эд зүйл авчирч хийгээд буцаагаад авдаг учир би нээх анхаарч хараад байдаггүй. Манайд 2022 оны 4 дүгээр сарын 28,29-ний өдрийн үеэр нөхөр Э****** гэр дотроо байж байсан бөгөөд харвасан байдалтай асаргаанд байсан энэ ноолуурын талаар мэдэхгүй байгаа. Б ноолуур гарааш дотор буулгахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй бас аваагүй. Б-ыг ноолуураа ирээд авах үед би гэртээ байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Д.С*****н өгсөн:
“...Б гэдэг хүн 928,2 килограмм ноолуур хүлээж авсан байна. Манай байгууллага чанарын шаардлага хангасан ноолуурын бүгдийг нь авдаг болохоос гарал үүслийн бичгийг шалгадаггүй, гарал үүслийн бичгийг хотын постоос нэвтрэхэд шалгачихдаг учраас бид гарал үүслийг шалгадаггүй. Өдөрт хар мянган хүмүүс ноолуур тушаадаг хэн ч байсан манай байгууллагад ноолуур зарах эрхтэй учраас дээрээс гарал үүслийн бичиг бичиггүй чанарын шаардлага хангасан ноолуур байвал бид авдаг. Б-ын тушаасан ноолуурын төлбөрийг өөрийнх нь өгсөн дансанд шилжүүлсэн. Тийм учраас бид хариуцах ёсгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 174 дүгээр хуудас /,
Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын №БГ1-23-127 дугаартай дүгнэлт: /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын №БГ1-24-199 дугаартай дүгнэлт: /хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б*********н Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 82-100 дугаар хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,
- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь хохирогч А.Ө-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр "О в к" ХХК-нд зарж борлуулан, мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид "их хэмжээний" буюу 83,842,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч А.Ө-ийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг хадгалах явцдаа завших гэмт хэрэг үйлдсэн байдаг. Хохирогч тус ноолуурыг хотод авчран зарах гэхэд ноолуурын үнэ буурсан байсан болохоор Э.Б-од итгэл хүлээлгэн ноолуурыг хадгалуулсан. Хохирогчийн зүгээс 83,842,000 төгрөгийн хохирол мөн банк болон Банк бус санхүүгийн байгууллагаас авсан нийт 147,242,315 төгрөгийг шүүгдэгч Э.Б-оос нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Э.Б 10,000,000 төгрөгийг хохирогч А.Ө-д бэлэглэлийн байдлаар өгсөн тул хохирлоос хасагдахгүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлтийг гардуулсны дараа хэргийг шүүхэд шилжүүлнэ гэж заасан. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлтийг гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэх талаар зохицуулсан. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг шинжлэн судлахдаа цаг хугацааны хувьд эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдсан эсэхийг харьцуулан судалсан. Энэ хэрэг 130 өдөр хууль зүйн үндэслэлгүй шалгагдсан байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үнэлэх эсэх нь тодорхойгүй байна. Өмнөх шүүх хуралдаанаар иргэний хариуцагч татах, мэдүүлэг авах, яллах дүгнэлт үйлдэх гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдсэн боловч иргэний хариуцагч мэдүүлэгт гарын үсэг зураагүй буюу иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй байна. Хадгалуулсан эд хөрөнгийг завшсан тухайд хадгалуулагч хөлс төлж хадгалж байгаа хүн нь хадгалуулсан эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй талаар Иргэний хуульд зохицуулсан байгаа. Шүүгдэгч хохирогч нарын хооронд хадгалах хадгалуулах харилцаа байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна...” гэх дүгнэлтүүдийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Э.Б нь хохирогч А.Ө-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн 906 кг 400 грамм ноолуурыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний зөвшөөрөлгүйгээр "О в к" ХХК-нд зарж борлуулан, мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид "их хэмжээний" буюу 83,842,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч А.Ө*****н өгсөн: "... Би 2022 оны 04 дүгээр сарын 27,28-ны үеэр Улаанбаатар хот ноолуур ачаад ноолуураа зарахаар ирсэн. Би Д***** аймаг Х****** сумд байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэс 2022 оны 04 дүгээр сарын 27,28-ны хооронд 17-18 хоногийн хугацаатай ноолуур иргэдээс ноолуурыг 1 кг нь 110,000-130,000 төгрөгийн ханшны хэлбэлзэлтэйгээр нийт 906.4 кг ноолуурыг сумынхаа иргэдээс өөрийн сайн дураар худалдаж аваад Улаанбаатар хотод авчирч зарах болсон тэгтэл намайг Улаанбаатар хотод ирэх үед ноолуур 1 кг нь 90,000-100,000 төгрөгийн үнэтэй болсон байсан учир надад алдагдалтай зарах боломжгүй болсон. Тэгээд би Улаанбаатар хотод ирж ноолуур зарах гэж байгаад Эмээлт зах дээр Б-той таарсан бөгөөд Б мөн ноолуур зарах гээд явж байсан би Б-од ноолуурын үнэ унасан байна, одоо ноолуураа хүмүүст хадгалуулж үлдээгээд явна гэж хэлсэн, тэгтэл Б араас утсаар яриад та ноолуураа зарж чадсан уу? чадаагүй бол манай аав ээжийн гарааш дотор үлдээчих арай найдвартай гэхээр нь Б-той 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байх 5 шар орчим уулзаад хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-ын аав, ээжийн нь гэр хорооллын хашаанд очсон бөгөөд хашаан дотор нэг давхар байшин болон тусдаа нэг гарааш байсан ба тухайн гарааш дотор Б миний ноолуурыг оруулж буулгаж хураасан бөгөөд ойролцоогоор 48-49 ширхэг 25. 50 кг цагаан шуудаатай нийт 906 кг 400 грамм ноолуур байсан. Б-ын аав, ээж гэх хүмүүс гэртээ байсан Б-ын дүү гээд 12-13 насны 2 эрэгтэй хүүхэдтэй хамт ноолуур буулгалцаж хураалцсан. Б-ын аав, ээж хоёр бол ноолуур буулгаж байхыг харж л байсан. Тэгээд би ноолуураа үлдээгээд буцаад гэр лүүгээ явсан ба Б 2022 оны 05 дугаар сарын 20-ны орчим над руу утсаар яриад ноолуурын үнэ нь 1 кг нь 100,000 төгрөг болчихсон байна зарчих уу? гэхээр би тэг тэг гэтэл дараа нь дахиж залгаад 95,000 төгрөгөөр хүн авъя гээд байна зарчих уу гэхээр нь үгүй ээ 100,000 төгрөгөөр 1кг нь зарна гэж хэлээд зараад хэрэггүй гэсэн чинь Б за за зарахгүй буцаагаад байсан газарт нь үлдээлээ шүү гэж хэлсэн, тэгээд 2022 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод ирээд Б-оос асуухаар надад байгаа хотод очоод өгнө гээд байсан ба сүүлдээ Б миний үлдээсэн 906,4 кг ноолуурыг маань зарчихсан гэдгээ уулзах үедээ хэлсэн. Б нь миний 906,4 кг ноолуурыг намайг зөвшөөрөөгүй байхад зарчхаад мөнгийг нь эргүүлэн өгөхгүй байна. Б бид хоёрын дунд сайн холбоо байхгүй, 2022 оны 04 дүгээр сарын 27,28-ны өдрийн үеэр танилцаад утсаа өгөлцөж авалцсан өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б бид хоёрын дунд өмнө мөнгө төгрөгийн өглөг авлага огт байгаагүй. Тухайн 906,4 кг ноолуур нь миний эзэмшлийн ноолуур байсан. Би Д********** аймаг Х******* сумаас хүмүүсээс цуглуулж Улаанбаатар хотод авчирсан юм аа. Надад Б гэж хүн итгэл даахаар хүн юм шиг санагдсан ба аав, ээжийнхээ гараашинд хийнэ найдвартай газар гээд байсан. Б зүгээр л миний ноолуурыг хадгалаад өгнө гэсэн. Б өөрөө, түүний аав ээж, 12-13 насны 2 эрэгтэй хүүхэдтэй байсан, би өөрийнхөө 52** Д*** улсын дугаартай саарал өнгийн уаз фургон тээврийн хэрэгслээрээ ноолуураа ачиж очоод Б-ын аав ээжийн хашаанд байрлах гараашинд буулгасан. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар хорооны байрнаас баруун хойш өгсөөд 92 тоот дугаартай цэнхэр өнгийн төмөр хаалгатай модон хашаатай айл байсан. Би одоо 1 кг ноолуураа 115,000 төгрөгөөр бодож 906,4 кг ноолуурын нийт 104,236,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Т*********н өгсөн: “...Би Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран 13-927 тоотод 15-16 жил амьдарч байгаа. Б миний том хүү бөгөөд доороо 4 эмэгтэй дүүтэй. Манай хүү Б нь 2022 оны 04 дүгээр сарын 28,29-ний өдөр манайд үл таних залуутай фургон загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд манай гараашинд Б нь ноолуур гэж хэлээд хэдэн шуудаатай зүйлс буулгасан бөгөөд хэдэн шуудай байсныг нь би мэдэхгүй. Би хүүдээ гараашныхаа хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд Б-ын шуудаатай зүйлсийг буулгах үед харахад дотор нь ноолуур байсан. Тэгээд тэр манай гарааш дотор байж байгаад Б ноолуурыг бүгдийг нь дараа нь аваад явсан. Б-ыг ноолуур аваад явсны дараа нэг хар машинтай хүн ирээд ноолуураа авна гээд ирсэн ба Б хэзээ тэр ноолуурыг авч явсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч манай хүү ирээд тухайн ноолуурыг аваад явсан. Манай хүү Б 25 жил орчим ноос, ноолуурын ченж хийж байгаа бөгөөд манай гарааш дотор эд зүйл авчирч хийгээд буцаагаад авдаг учир би нээх анхаарч хараад байдаггүй. Манайд 2022 оны 4 дүгээр сарын 28,29-ний өдрийн үеэр нөхөр Э******р гэр дотроо байж байсан бөгөөд харвасан байдалтай асаргаанд байсан энэ ноолуурын талаар мэдэхгүй байгаа. Б ноолуур гарааш дотор буулгахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй бас аваагүй. Б-ыг ноолуураа ирээд авах үед би гэртээ байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Д.С******н өгсөн:
“...Б гэдэг хүн 928,2 килограмм ноолуур хүлээж авсан байна. Манай байгууллага чанарын шаардлага хангасан ноолуурын бүгдийг нь авдаг болохоос гарал үүслийн бичгийг шалгадаггүй, гарал үүслийн бичгийг хотын постоос нэвтрэхэд шалгачихдаг учраас бид гарал үүслийг шалгадаггүй. Өдөрт хар мянган хүмүүс ноолуур тушаадаг хэн ч байсан манай байгууллагад ноолуур зарах эрхтэй учраас дээрээс гарал үүслийн бичиг бичиггүй чанарын шаардлага хангасан ноолуур байвал бид авдаг. Б-ын тушаасан ноолуурын төлбөрийг өөрийнх нь өгсөн дансанд шилжүүлсэн. Тийм учраас бид хариуцах ёсгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 174 дүгээр хуудас /,
Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын №БГ1-23-127 дугаартай дүгнэлт: /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын №БГ1-24-199 дугаартай дүгнэлт: /хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б******н Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 82-100 дугаар хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хадгалуулсан эд хөрөнгийг завшсан тухайд хадгалуулагч хөлс төлж хадгалж байгаа хүн нь хадгалуулсан эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй талаар Иргэний хуульд зохицуулсан байгаа. Шүүгдэгч хохирогч нарын хооронд хадгалах хадгалуулах харилцаа байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна...” гэх саналыг гаргалаа.
Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг авч үзвэл хохирогч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг ойлгох бөгөөд заавал гэрээ байгуулж, хөлс авсан байхыг шаардахгүй. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогч өөрийн ноолуурыг зарахгүй гэж байхад О В К ХХК-д зарж төлбөрийг өөрийн дансанд авч ашигласнаар нотлогдож байна.
Хохирогч А.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “...намайг Улаанбаатар хотод ирэх үед ноолуур 1 кг нь 90,000-100,000 төгрөгийн үнэтэй болсон байсан учир надад алдагдалтай зарах боломжгүй болсон. Тэгээд би Улаанбаатар хотод ирж ноолуур зарах гэж байгаад Эмээлт зах дээр Б-той таарсан бөгөөд Б мөн ноолуур зарах гээд явж байсан би Б-од ноолуурын үнэ унасан байна, одоо ноолуураа хүмүүст хадгалуулж үлдээгээд явна гэж хэлсэн, тэгтэл Б араас утсаар яриад та ноолуураа зарж чадсан уу? чадаагүй бол манай аав ээжийн гарааш үлдээчих арай найдвартай гэхээр нь Б-той 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байх 5 шар орчим уулзаад хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-ын аав, ээжийн нь гэр хорооллын хашаанд очсон бөгөөд хашаан дотор нэг давхар байшин болон тусдаа нэг гарааш байсан ба тухайн гарааш дотор Б миний ноолуурыг оруулж буулгаж хураасан бөгөөд ойролцоогоор 48-49 ширхэг 25. 50 кг цагаан шуудаатай нийт 906 кг 400 грамм ноолуур байсан. Б-ын аав, ээж гэх хүмүүс гэртээ байсан Б-ын дүү гээд 12-13 насны 2 эрэгтэй хүүхэдтэй хамт ноолуур буулгалцаж хураалцсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/ хэрэгт авагдсан. Үүнээс дүгнэхэд хохирогч А.Ө нь шүүгдэгч Э.Б********д өөрийн өмчлөлийн 906 кг 400 грамм ноолуурыг шүүгдэгч Э.Б********ын манай аав, ээжийн гарааш дотор үлдээчих гэсэн саналын дагуу шүүгдэгчид хариуцуулан үлдээсэн байна.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг шинжлэн судлахдаа цаг хугацааны хувьд эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдсан эсэхийг харьцуулан судалсан. Энэ хэрэг 130 өдөр хууль зүйн үндэслэлгүй шалгагдсан байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үнэлэх эсэх нь тодорхойгүй байна гэх боловч хэрэгт авагдсан хугацаа сунгасан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12, 31.13 дугаар зүйлд заасан хугацаа сунгах журмын талаар зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хариуцагчийн тухайд О В К ХХК-г иргэний хариуцагчаар татсан боловч иргэний хариуцагчаас мэдүүлэг, тайлбар авсан гэх баримтад мөрдөгч гарын үсэг зураагүй, иргэний хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй, хурлын оролцогчид иргэний хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаагүй тул иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хариуцах эсэхэд дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч А.Ө**********д нийт 83,842,000 төгрөгийг хохирол төлбөр учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 10,000,000 төгрөг, шүүхийн гэм буруугийн хуралдааны дараа завсарлага авч 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нийт 13,000,000 төгрөг төлсөн байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-оос 70,842,000 төгрөг гаргуулж хохирогч А.Ө*********д олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ноолуурын мөнгийг төлнө гэдгээ илэрхийлж байсан. Шүүгдэгч нь авлага авч тодорхой хэмжээнд хохирол төлсөн байгаа мөн хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох талаар заасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******т С****в овогтой Э*********н Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Б*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Э.Б*******д эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*********с 70,842,000 төгрөг гаргуулж, хохирогч А.Ө*************д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Б*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б***********д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ