| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/154 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/154
202 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 202/ШЦТ/15 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,
Иргэдийн төлөөлөгч Б.Баттунгалаг,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч *******, өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч *******,өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* нарт холбогдох дугаартай 3 хавтас эрүүгийн хэргийг 202 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.******* нь Өмнөговь аймгийн гэр хорооллын задгайд байх орших гэртээ согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр соёрхол нэртэй архины шилээр н толгой болон нүүрний баруун дээд хэсэгт цохиж амь насыг хохироосон,
Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн гэр хорооллын задгайд байх орших *******ы гэрт согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр маргалдан түүний толгой, нүүр, хамар хэсэгт цохин, биед хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргээс яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач Т.Нэргүй, ******* хоёр хоорондоо муудалцаад зодолдоод байсан. Би дундуур нь орсон. Намайг юмаар цохиод байсан. Би ухаан алдаад унасан. Өглөө босоод иртэл ийм зүйл болсон байсан. Миний толгой руу юугаар цохиод байсныг мэдэхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Болсон бүх үйл явдлын талаар өмнө нь мэдүүлсэн байгаа. Би талийгаачийн хамар болон эрүү хэсэгт цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Миний хувьд сайн мэдэж байгаа зүйл байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагаас талийгаачийг өнгөрсөн, шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн ажиллаж байна гэж хэлсэн. Миний өмнө өгсөн мэдүүлэг, нэхэмжилж байгаа зүйлүүд хэвээрээ. Оршуулгын зардал 10.000.000 төгрөг сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийг хоёулангаас нь 50, 50 хувиар нэхэмжилж байгаа гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хоёулаа гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэгт: Манай ах дүү нар эхээс зургуул байгаа юм. Манай ах, эгч нар төв болон хөдөөгүүр мал маллаж амьдардаг юм. Бид нар ах дүүгээрээ ярилцаж байгаад би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон юм. Талийгаач нь 1979 оны 0 сарын 0-ний өдөр Өмнөговь аймгийн суманд төрсөн. Бага насаа суманд аав, ээжийн гар дээр өнгөрөөсөн. 1987-1990 онд Ерөнхий боловсролын сургуульд сурч 3-р ангиасаа сургуулиас гарсан юм. Сургуулиас гараад хөдөө мал маллаж байгаад 2001-2002 онд аймгийн отрядад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мал маллаж байгаад 201 оны үед .......... гэдэг хүнтэй гэр бүл болж хамтран амьдарч мал маллаж амьдарч байгаад 2023 оны 01 сарын үед -д нүүрсний хучигч хийдэг байсан юм. Талийгаач өөрийн гэсэн хүүхэд байхгүй. Талийгаач нь -р ийн хорооллын задгайд эхнэрийн хамтаар оршин суудаг юм. Миний хувьд хэргийн талаар мэдэж байгаа зүйл байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн тасгаас дуудсан ингэж л энэ хэргийн талаар мэдсэн юм. Би талийгаачтай уулзаагүй бараг сар гаруй болж байна. Талийгаач ер нь л архи уучихдаг байсан юм. Яг ямар хүмүүстэй нийлдэг байсан талаар мэдэхгүй байна. Сүүлийн 8 сар гаруй хугацаанд -нд хучигч хийж байсан юм. Энэ ажилд орохоос өмнө бол хөдөөгүүр айлын мал маллаж амьдардаг байсан юм. “...Би буруутай этгээдээс дараах зүйлүүдийг нэхэмжилнэ. Үүнд оршуулгын үед гарсан 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. /хавтаст хэргийн 63, 67 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч мэдүүлэгт: 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би гэрийнхээ гадаа унтахаар хэвтсэн. Би тэр орой гар утсаа ухаад хэвтэж байхад манай нөгөө ангид сурдаг гэдэг хүүхэд чат бичээд мань чинь засмалын үзүүр дээр байна манийгаа жаахан дөхүүлээд өг гэж бичсэн. Тэгэхээр нь за гэж биччихээд би босоод хувцсаа өмсөөд яваад очиход засмалын үзүүр дээр ганцаараа зогсож байсан. Тэгээд г махны дэлгүүрийн наад талын гудамж хүртэл дөхүүлж өгчихөөд буцаад явсан. тэр үед цаг 01 цаг өнгөрч байсан. Би гэрийнхээ ард талд ирж байсан чинь нэг хүн хөөе хоёроо гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би нөгөө хашхираад байсан хүн дээр явж очоод та намайг дуудаад байгаа юм уу гэсэн чинь ийшээ хоёр хүн яваад өгсөн. Тэр хоёрыг дуудсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би таныг гэрт чинь хүргээд өгье гээд тэр ахтай хамт алхсан. Тэр ахаас би гэрийг нь хаана байдаг юм бэ гэсэн чинь ахын дүү намайг ******* гэдэг айлд хүргээд өг гэж хэлсэн. ******* нь манайхаас баруун хойд талд байдаг айл юм. Би фудволктой явсан учир даараад байсан тул гэрт нь жаахан дулаацаад явъя гэж хэлсэн. Гэрт ороод гэрийн зүүн талын буйдан дээр сууж жаахан дулаацаад айлд жаахан сууж байгаад явах гээд гарах гэж байхад ******* ах нэг чөргөр ахын хамтаар гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би *******д хандаад та нар сайхан амраарай гэж хэлээд гарах гэсэн чинь ******* ах гартаа барьсан архийг задлаад гэрийн баруун урд талд байсан стаканд архи хийгээд өгсөн. Би тэр архийг амсаад би уудаггүй юм гээд буцаагаад өгсөн чинь ах нь чиний насан дээр уудаг байсан юм ганц татчих гээд байсан. Тэгэхээр нь тэр архийг уучихсан чинь миний дотор муухайраад сонин болоод байсан. Хэсэг сууж байхад гайгүй болсон. Тэр үед ******* ах надад нөгөө задалсан Соёрхол нэртэй архийг өгөөд ахын дүү аягалчих гэж өгсөн. Би тэрийг аваад нөгөө стаканд хийгээд тэр гурван ахад тойруулж аягалж өгсөн. Тэр архийг тэр гурван ах хурдан уугаад байсан. Тэр архи дуусах гэж байхад махлаг ах, чөргөр ахад хандаад нөгөө Эдэн архиа гаргаач энэ чинь дууслаа гэж хэлсэн. Тэгсэн чинь чөргөр ах юу яриад байгаа юм бэ нөгөө архийг өглөө ууя гэж хэлсэн чинь махлаг ах одоо гялс уучихъя гэсэн. Тэгсэн чинь чөргөр ахын өмссөн уурхайн куртикны ханцуйнаас нэг шил Эдэн нэртэй 1 литрийн архи гаргаж ирээд надад өгөөд наад архиа задалчих гэсэн. Тэгсэн чинь ******* гэдэг ах надаас архийг аваад жоохон хүүхэд архи задалж болохгүй гэж хэлээд өөрөө задлаад надад хийгээд өгсөн. Би архийг амсаад өгсөн чинь уучих гээд байсан. Тэгэхээр нь би тэр архийг уусан. Түүний дараагаар өөрөө уучихаад нөгөө махлаг ахад хийж өгсөн. Тэр үед би бие заслаа гэж хэлээд гэрээс гараад чигээрээ гэртээ очсон. Гэртээ очоод гэрийнхээ гадаа зассан орон дээрээ очоод утсаа үзэж хэвтэж байгаад буцаад нөгөө ахын гэр рүү явсан. Гэрт очиход нөгөө гурван ах архиа уугаад сууж байсан. Архи нэлээд дундарсан байсан. Махлаг ах, чөргөр ах хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэр үед махлаг ах гараа далайгаад чөргөр ахыг чи миний ганц цохилтыг даах юм уу гэж хэлж байсан. Тэр үед миний толгой эргээд байсан учраас тонгойж байгаад харахад чөргөр ах шанаагаа бариад сууж байсан. Тэр үед махлаг ах нөгөө чөргөр ахын шанаа руу солгой гараараа 1 удаа цохиод авсан. Тэгсэн чөргөр ах яая гээд дахиад шанаагаа бариад босоод гэрийн хойморт сууж байсан ******* ахын хажууд очоод суусан тэр үед ******* ах махлаг ахад архи аягалаад өгсөн чинь тэр архийг уучихаад босч ирээд чөргөр ахын хамар хэсэгт 2 удаа солгой гараараа цохиж авсан. Тэгсэн чинь чөргөр ахын хамраас цус гарсан чинь чөргөр ах хамар, нүүрээ дараад доошоо тонгойгоод хэвтсэн. Тэр үед би махлаг ахыг болиоч аав шигээ хүнийг зодоод гэж хэлсэн чинь чамаар заалгахгүй шүү бацаан минь гэж хэлсэн. Тэгээд чөргөр ахын нуруу руу 2 удаа өшиглөөд авсан. Тэр чөргөр ахын хамраас цус их гараад байсан. Би ******* ахаас цус арчих юм байна уу гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэр үед махлаг ах гэрийн зүүн талын орон дээр очоод суусан. Би тэгээд тэр айлаас гараад гэр рүүгээ гүйсэн. Гэртээ очоод гадаа зассан орон дээрээ унтсан юм. Дахиж би тэр айлд очоогүй. Намайг гарахад ******* ах гэрийн хоймор хэсэгт стакантай архи бариад сууж байсан. Чөргөр ах ******* ахын баруун гар талд доошоо хараад хамар нүүрээ дараад эвхрээд хэвтэж байсан. Махлаг ах гэрийн зүүн талын орон дээр суугаад үлдсэн юм. Махлаг ах гэдэг нь сая гадаа байсан ******* гэдэг ах, чөргөр ах гэдэг нь талийгаачийг хэлж байгаа юм. /хавтаст хэргийн 71-72, 7 дэх тал/
Насанд хүрээгүй гэрч дахин өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед найз г гэр рүү нь дөхүүлж өгчихөөд буцаад гэр рүүгээ явсан. Энэ үед нэг хүн хөөе хоёроо гээд хашхираад байхаар нь би яваад очиход нэг махлаг ах согтуу явж байсан. Би очоод та намайг дуудаад байгаа юм уу гэсэн чинь ийшээ хоёр хүн явсан тэр хоёрыг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр ахыг гэрт нь хүргэж өгөхөөр болоход намайг *******ы гэрт хүргээд өг гэж хэлсэн. ******* гэдэг ахын гэр нь манайхаас баруун хойд талд хашаагүй байдаг айл байдаг юм. Би *******ы гэрт нөгөө ахыг хүргэж өгөхөд гэрт хүн байгаагүй бөгөөд бид хоёрын араас ******* ах талийгаач чөргөр ахын хамт орж ирсэн. Тэр хоёр ах орж ирээд ******* ах гартаа барьсан байсан Соёрхол нэртэй архийг задлаад надад хийж өгсөн. Тэр архийг би амсаад буцаагаад өгөхөд ******* ах надад архи шахаад уулгасан. Би тэр архийг уучихаад нөгөө Соёрхол нэртэй архийг тэр гурван ахад хийж тойруулж өгсөн. Тэр архийг тэр гурван ах хурдан уугаад дуусгасан. Тэгсэн махлаг ах буюу ******* ах талийгаач ахад хандаад нөгөө архиа гаргаач гэсэн чинь талийгаач ах өглөө ууя гэж хэлсэн. Тэгсэн ******* ах одоо ууя гээд байсан. Тэгсэн талийгаач ах өмсөж байсан уурхайн куртикны ханцуйнаас 1 литрийн Эдэн архи гаргаж ирсэн. Тэр архийг талийгаач надад задал гээд өгсөн. Тэр үед ******* ах надаас архийг аваад жаахан хүүхдээр архи задлуулахгүй гэж аваад өөрөө задалсан. Тэгчихээд надад хийж өгсөн. Түүнийг би уухгүй гэсэн чинь шахаад уулгасан. Тэр архийг би тэр гурван ахад нэг нэг аягыг хийж өгчихөөд тухайн айлаас гараад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод гэрийн гадаа зассан байсан орон дээр хэвтэж байгаад буцаад *******ы гэрт очиход архи нь дуусаагүй *******, *******, талийгаач нар архиа уугаад сууж байсан. Намайг *******ы гэрт очсон дараагаар ******* гэдэг ах талийгаач ахтай муудалцаад эхлээд нэг шанаадсан, дараа нь хамар хэсэгт нь хоёр удаа цохиж авсан, талийгаач ахын хамраас цус ихээр гараад тонгойгоод хамраа дараад байсан. Тухайн үед ******* ахад хандаад та аав шигээ хүн зодлоо гэсэн чинь чамд хамаагүй бацаан минь гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлаас гарч яваад гэрийнхээ гадаа зассан орон дээрээ унтсан ийм зүйл болсон юм. ******* нь талийгаачийн хажуу талаас эрүү хэсэгт нь нэг удаа хамар хэсэгт нь хоёр удаа цохиж авсан. Эхлээд талийгаачийн эрүү, шанаа хэсэгт цохих үед эрүү, шанаагаа бариад ёолоод байсан. Тэгж байх үед нь хамарт нь хоёр удаа цохиж авсан. Тэгсэн хамраас нь их цус гараад тонгойгоод хэвтсэн. Тэр үед ******* нуруу хэсэгт нь хоёр удаа өшиглөж авсан юм. Тухайн үед яг ямар гэмтэл авсныг бол мэдээгүй ямар ч байсан эрүү, шанаагаа бариад ёолоод байсан. Тэгж байхад нь хамарт нь хоёр удаа цохиод цус гаргасан. Тэр үед хамар нь нэлээд гэмтэл авсан байх гэж бодож байна. ******* нь талийгаачийг сууж байгаад цохиж авсан. Талийгаач мөн сууж байсан юм. Намайг харж байхад ******* нь талийгаачийг их хүчтэй цохиж авсан шанаа, эрүүнд хажуунаас цохиж авахад талийгаач сууж байгаад бараг хажуу тийшээ унангаа алдаад босч ирсэн. Хамар хэсэгт цохих үед талийгаач хойшоо бас нэлээд гэдийж байгаад бас босч ирсэн талийгаачийн хамарт цохих үед талийгаачийн хамраас шууд цус хүчтэй гарч эхэлсэн юм. Эдэн архи дуусаагүй байсан дороосоо хуруу бараг байсан байх гэж бодож байна. Намайг гэрээс гарахад ******* ах гэрийн хойморт сууж байсан бөгөөд талийгаач ах *******ы хажууд тонгойгоод байж байсан. ******* зүүн талын орон дээр сууж байсан бөгөөд Соёрхол нэртэй архины шил гэрийн хоймор хэсэгт буюу ******* ахын сууж байсан газрын өмнө байсан юм. /хавтаст хэргийн 171-172 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2-р гэр хорооллын задгайд байх гэртээ байсан. Тухайн өдөр *******, нартай нийлж гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэд нар архи ууж байгаад явцгаасан. Би гэртээ *******ийн хамтаар хоносон юм. Маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө босоход бие шартаад байсан. Тэгсэн ******* банк оръё гэсэн банкнаас 250.000 төгрөг аваад бид хоёр цагаан идээний дэлгүүр орж 6 литр монгол архи авсан. Түүнийгээ авч яваад гийн гэрт очсон. гийн гэрт очиход , Зоригоо хоёр байж байсан. Тэгээд бид монгол архиа уусан. Тэр архийг ууж байхад хүрээд очсон. Тэр монгол архийг , , Зоригоо, ******* бид 5 хувааж уусан. Тэр архийг ууж дуусгаад үдээс хойш 15 цаг өнгөрч байсан байх гийн гэрээс ******* бид хоёр гарч яваад баруун урд байдаг торхон байшинтай дэлгүүр орж 1 ширхэг 0.75 граммын хараа, 1ширхэг 2.5 литрийн пиво авсан. Түүнийгээ аваад гэр рүү явж байхад зүс таних мотоциклтой залуу хүрээд ирсэн. Тэр залууг гэдэг шиг санаж байна. Тэр залуу бид хоёр дээр ирээд та хоёрыг хүргээд өгье гэсэн. Тэгээд тэр мотоцикль дээр гурвуул сундлаад гийн гэрт очсон. гийн гэрт очиход ганцаараа байсан бөгөөд бид нар нийлж нөгөө архийг уусан. Мотоциклтой залуу пивоноос 2 татчихаад яваад өгсөн. , ******* бид гурав архи ууж дуусахад ******* надад 0.000 төгрөг өгөөд намайг 1 шил архи аваад ир гэсэн. Би мөнгийг аваад торхтой дэлгүүрт очиход архи байхгүй гэсэн. Тэгээд би буцаад төв рүү алхаж орж цагаан идээний дэлгүүр орж архи авах санаатай алхаж байхад талийгаач Нэргүй ганцаараа алхаж байсан. Бид хоёр уулзаад юм ярьж байхад талийгаач шартаад байна. Ганц юм уумаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас юм уумаар байна гэсэн. Тэгээд ярилцаад зогсож байхад талийгаач, Төмрийн дэлгүүр орж гар утас авъя гэсэн. Тэгээд бид хоёр Төмрийн дэлгүүр орж талийгаач тэндээс 110.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан. Тэндээс гараад цагаан идээний дэлгүүр орсон чинь хаасан байсан. Дэлгүүрийн гадаа талийгаач бид хоёр цаг орчим онгойхыг нь хүлээж суусан. Тэгэхэд онгойхгүй байсан учраас Баавлагийн дэлгүүр орж нэг нэг ундаа тахианы гуя авч идсэн. Тэгчихээд дээшээ Торхоны дэлгүүр оръё гээд алхсан. Торхоны дэлгүүр ороод 2 ширхэг 0.75 граммын хараа архи авсан. Түүнийгээ аваад гэрт ирэхэд манай гэрт *******, , Зоригоо нар хоол хийгээд идээд сууж байсан. Гэрт олон хүн байгааг талийгаач мэдээд 1 шил архиа гадаа нуусан. Тэгээд ороод ирсэн. Бид нар нэг шил 0.75 граммын архийг уугаад сууж байхад гаднаас ороод ирсэн. нөгөө архинаас а зэрэг татсан байх. Тэр архи дуусахад дахин авахаар ярилцсан. Тэгсэн талийгаач би той хамт гийн гэрт очиж унтлаа гээд гарсан. Би араас нь гарсан. Тэгсэн талийгаач хоёр гийн гэр рүү явж байсан учраас араас дагаад явсан. Тэгээд гэрт нь очиход талийгаач гэрийн гадаа нуусан байсан архиа гаргаад ирсэн. Тэгээд бид гурав тэр архинаас ууж байгаад нөгөө хэд хүлээж байгаа гээд Торхон байшинтай дэлгүүр дээр очоод талийгаач дэлгүүр рүү ороод 1 ширхэг 2.5 граммын пиво аваад гараад ирсэн. Тэгээд тэр пивог аваад манай гэрт очиход манай гэрт , Зоригоо, ******* нар байж байсан. Тэгээд тэр пивог бид нар хувааж уусан. Тэгчихээд манайх ганцхан ширхэг хөнжилтэй тэрийг ******* нөмрөөд унтана биз би гийн гэрт очиж хонолоо гээд , талийгаач бид гурав манайхаас гарч гийн гэрт очсон. гийн гэрт очоод түрүүн үлдээсэн байсан архиа хувааж уусан. Түүнийг уугаад дуусахад унтлаа гэсэн. Талийгаач бид хоёр манай гэр рүү яваад очиход манай гэрт ******* сэрүүн хэвтэж байсан. , Зоригоо хоёр яваад өгсөн байсан. Бид гурав юм ярьж сууж байгаад Торхны дэлгүүр хаахаас өмнө очиж дахиж архи авахаар ярилцаад *******, талийгаач бид гурав торхны дэлгүүр явсан. Дэлгүүр дээр очоод ******* 20.000 төгрөг гаргасан. Би 20.000 төгрөг гаргаад талийгаач үлдсэн мөнгийг нь карт уншуулж 1 ширхэг 0.75 граммын Соёрхол архи, 1ширхэг 0.75 граммын Эдэн архи аваад буцаад гэр рүү алхсан. Тэр үед ******* гуйваад бид хоёроос хоцроод байсан. Тэгээд явж байх замд нэг хүү таарсан. Тухайн үед ******* гуйваад байсан чинь тэр хүү би ахыг түшээд явъя гээд *******ийг түшиж яваад гэрт очсон. Бид нар гэрт очоод Эдэн архиа задлаад ууцгаасан. Талийгаач сөн түшсэн бөгөөд хүүд архи хийж өгсөн чинь би архи уухгүй гэж байсан. Тэгээд удаагүй хүү яваад өгсөн. Бид гурав тэр архийг ууж дуусгаад дараагийн Соёрхол нэртэй архийг задлаад ууцгаасан. Тэр архийг уугаад дуусч байхад *******, талийгаач Нэргүй хоёр маргалдаад би чамд дургүй гэх мэт зүйл яриад байсан. Тэгэхээр нь би *******ийг чимээгүй бай гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэсэн миний уур хүрээд уугаад дуусч байсан. Соёрхол нэртэй архины шилийг аваад *******ийг цохих гэсэн боловч андуураад талийгаач Нэргүйн нүүрний баруун хэсэгт цохиж авсан. Түүний дараагаар би тасарсан байсан юу болсон мэдэхгүй. Би унтсан байсан маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад сэрэхэд би гэрийн хойморт цусан дээр унтаж байсан. Талийгаач Нэргүй гэрийн баруун урд талд хэвтэж байсан. Би талийгаач Нэргүйг дуудахад талийгаач яраглаад ярихгүй байсан. Талийгаачийн нүүр хавдар болж цусаар будагдаж баруун хөмсөг нь язарсан байсан. Би цус болсон хувцсаа сольж өмсчихөөд байж байхад ******* манайд ороод ирсэн. *******өөс юу болчихов гэсэн чинь ******* мэдэхгүй гэж хэлээд гэрийн зүүн орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд хэвтэж байхад талийгаач толгойгоо угаамаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* бид хоёр гийн гэр рүү яваад ус авчирсан. ******* гийн гэрт үлдсэн санагдаж байна. Би эргээд гэртээ ирээд талийгаачид би ус аваад ирлээ гэсэн чинь талийгаач босоод гэрийн зүүн урд талд гарч сөхөрч сууж байгаад толгойгоо усаар норгосон. Тэр үед би талийгаачид эмнэлэг дуудаж наад шархаа оёулах уу гэсэн чинь зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд талийгаач гэрт ороод гэрийн баруун урд хэвтсэн. Тухайн үед манай гэрийн дэвсгэр цус их болсон байсан учраас би дэвсгэрээ нойтон алчуураар хэсэг арчсан. Тэгээд байж байхад гаднаас Зоригоо хүрээд ирсэн. Зоригоо гэрт орж ирээд талийгаачийг харчихаад наад хүн чинь хэцүүдлээ наад хүнээ ийм байдалтай байгааг нь авгайд нь хэл гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээс гараад хойшоо алхсан. Зоригоо бид хоёр засмалын хажууд байх худгийн хажуугаас салаад хоёр тийшээ явсан. Би шинэ уурын зуухны хажууд явж байхад талийгаачийн эхнэр Бат- явж байх шиг болохоор нь оо гээд 3 удаа хашхирсан боловч дуулаагүй бололтой чигээрээ яваад өгсөн. Тэгэхээр нь би биш юм байхдаа гэж бодоод чигээрээ яваад Нэргүйн гэрт очиход Нэргүйн гэр цоожтой байсан учраас буцаад алхаж байхад цагдаа Батаатай цэцэрлэгийн гадаа таарсан. Би манай гэрт хүн зодуулчихсан байна гэж хэлчихээд гэртээ алхаад очиход талийгаач нас барсан байсан. Удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаа нар ирээд эмнэлэг дуудсан эмнэлэг ирж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Түүний дараагаар намайг цагдаагийн газар дээр авч ирсэн юм. /хавтаст хэргийн 75-80 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би ажлаасаа буугаад төв дээр ирсэн. Би төв дээр хамт ирсэн ахын гэрт очиж хоол идчихээд өдөр 12 цагийн үед гийн гэр рүү явсан. гийн гэр рүү явж байх замаараа дэлгүүр орж 0.5 граммын 2 шил Ерөөл архи авч очсон. Тэгээд бид хоёр нөгөө архийг ууж байхад , ******* хоёр ирсэн. Тэгээд бид тэр 2 шил архийг хувааж уусан. Тэгээд гийн гэрт нэг шил архи байсан түүнийг уучихаад ******* бид хоёр *******ы гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө босоод ******* бид хоёр банк орж мөнгө авах гэсэн боловч тоон гарын үсэг хэрэгтэй гэсэн учраас захиргаа орж тоон гарын үсэг авсан. Тэгчихээд банк орж 20.000 төгрөг данснаасаа авсан. Тэгчихээд цагаан идээний дэлгүүр орж 6 литр монгол архи авсан. Тэр архийг аваад ахын гэрт очсон. ахын гэрт очиход ах , Хар Зоригоо нар байсан. Тэгээд бид нар тэр Монгол архийг хувааж уусан. Түүний дараагаap ******* ах бид хоёр дахин архи уухаар ярилцаад Торхоны дэлгүүр орохоор явсан. Тэгээд дэлгүүр орж би мөнгөөрөө 1 шил 0.75 граммын Хараа архи, 2.5 литрийн хүрэн үнээ буюу пиво авсан. Тэрийг аваад алхаж байхад мотоциклтой хүн хүрээд ирсэн. Тэр залууг танихгүй. Тэр залуу бид хоёр дээр ирээд хүргээд өгье гэсэн. Тэгээд ******* ах бид хоёр мотоцикл дээр сундлаад гийн гэрт хүргүүлсэн. гийн гэрт очоод нөгөө архиа задлаад , ******* бид нар уусан. Мотоциклтой залуу архи уухгүй пиво уусан. Тэгээд удалгүй нөгөө мотоциклтой залуу яваад өгсөн. ******* бид хоёр архи, пиво ууж дуусгаад гийн гэрт хэсэг байж байгаад би ******* ахад 0.000 төгрөг өгөөд Торх ороод 1 шил архи аваад ир гээд явуулсан. ******* ах ирэхгүй байхаар нь би ******* ахын гэр рүү гийн гэрээс гараад алхаад очиход ******* ах гэртээ байхгүй байсан. Би гэрт нь ороод хэвтэж байхад , Хар Зоригоо хоёр борц гоймон аваад ирсэн. Тэгээд ах борцтой шөл хийсэн. Тэгээд байж байхад гаднаас ******* ах талийгаач Нэргүйн хамтаар орж ирсэн. Тухайн үед харанхуй болсон байсан бөгөөд тэр хоёр орж ирээд 1 шил 0.75 граммын Хараа архи гаргаж ирсэн. Тэр архийг , Зоригоо, *******, талийгаач Нэргүй бид нар хувааж уугаад сууж байхад гаднаас ороод ирсэн. Тэгээд тэр архинаас уугаад дууссан. Тэгээд хийсэн байсан хоолноос идсэн. Удалгүй , *******, талийгаач Нэргүй гурав архинд явахаар гарсан. Би гэрт , Зоригоо бид гурав үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар , *******, талийгаач Нэргүй нар 1 ширхэг том пиво аваад ирсэн. Тэр пивог бид нар хувааж уусан. Тэгээд байж байхад Зоригоо, нар харьлаа гээд явцгаасан. Түүний дараагаар *******, талийгаач Нэргүй бид гурав торхны дэлгүүр хаахаас өмнө архи авахаар гэрээс гараад баруун тийшээ алхсан торхны дэлгүүр ороод бид гурав 1 шил 0.75 граммын Соёрхол архи, 1 литрийн Эдэн архи зэргийг авсан. Би 20.000 төгрөг гаргасан. ******* ах бас 20.000 төгрөг гаргасан. Үлдсэнийг талийгаач Нэргүй карт уншуулж төлсөн. Тэгээд 2 шил архиа аваад буцаж явахад *******, талийгаач Нэргүй хоёр түрүүлээд алхаад байсан. Би араас нь дагаад алхсан. Тэгж явж байхад манай ангийн дүү нэг хүүтэй таарсан. Тэр хүүтэй хамт би *******ы гэрт яваад очиход *******, Нэргүй нар ирээгүй байсан. Удалгүй тэр хоёр гаднаас ороод ирсэн. Тэгээд Соёрхол нэртэй архийг задлаад бид гурав уусан. Тэр эдэн архи байсан байх. Тэгээд удалгүй Соёрхол нэртэй архи дууссан. Түүний дараагаар, Эдэн архийг задлахгүй байхаар нь би талийгаач Нэргүй ахад хандаад наад Эдэн архиа задлаач гэсэн чинь өглөө ууя гээд байсан. Тэгэхээр нь одоо задалчих гэж хэлээд задлуулсан. Тэгээд тэр архийг Нэргүй ах ханцуйнаасаа гаргаж ирээд нөгөө хүүхдээр задлуулах гэсэн чинь ******* ах хүүхдээр архи задлуулахгүй гэж хэлээд өөрөө аваад задалсан. Тэгээд тэр архийг ******* ах тойруулсан санагдаж байна. Тэр үед гэрт сууж байсан хүүхэд гараад явсан. Тэгээд удалгүй ороод ирсэн байх. Ирчихсэн байсан. Бид нар юм ярьж сууж байгаад би талийгаач Нэргүй ахтай муудалцсан. Яг юунаас болж муудалцсан талаар санахгүй байна. Би Нэргүй ахтай муудалцаж байгаад Нэргүй ахын хамар руу 2 удаа гараараа цохиж авсан. Тэгээд босч ирээд нуруу хэсэгт нь хоёр удаа тийрсэн. Тэгээд гэрийн нэг талын орон дээр сууж байхад нөгөө хүүхэд намайг аав шигээ хүнд гар хүрлээ гэж байсныг санаж байна. Бас нөгөө хүү цус арчих даавуу байна уу гээд байсныг санаж байна. Түүнээс хойш юм санахгүй байна. Нэг мэдэхэд харанхуй шөнө засмал дагаад алхаж байсан. Тэгж явж байгаад засмал замын хөндий доогуур ороод хэвтээд өгсөн. Даараад сэрэхэд би засмал замын хөндийд хэвтэж байсан. Тэгээд босоод ******* ахын гэр рүү алхсаар байгаад очсон. ******* ахын гэрт очиход нар арай гараагүй байсан санагдаж байна. Би ******* ахын гэрт ороход ******* ахын гэрт дэвссэн хивс маш их цус болсон байсан. ******* ах гэрийн баруун талын орны наагуур газар хэвтэж байсан. Талийгаач хоолны шкафны хажуугаар нүүр нь а зэрэг цус болсон байдалтай толгойны баруун талын хэсэг дээр улайж язарсан байсан. Би ******* ахаас энэ яасан юм бэ гэхэд ******* ах цээжээ өндийлгөж хараад би цохьсон юм гэж хэлээд эргээд хэвтсэн. Би гэрийн зүүн талын орон дээр очоод цаашаа хараад хэвтээд хэсэг унтсан. Яг хэдий хугацаа өнгөрснийг санахгүй байна. Намайг унтаж байхад ******* ах намайг дуудаж сэрээгээд хоёулаа гийн гэр рүү явж ус аваад ирье гэсэн. Намайг босоод ирэхэд талийгаач өглөө намайг ирэхэд хэвтэж байсан газраа хэвтэж байсан. Намайг хараад өндийж байгаа харагдсан. Тэгээд ******* ах ахын гэр рүү алхсан. Би араас нь алхаад гийн гэрт очиход орон дээрээ хэвтэж байсан бөгөөд ******* ах ахын гэрээс шар канистртай ус аваад эргээд явсан. Би гийнд орж хэсэг хэвтэж байгаад босоод гараад бөөний төвийн тийшээ алхаж яваад ахын гэрт очсон. ахын гэрт очоод хэсэг унтсан. Хэдий хугацаанд унтсанаа санахгүй байна. Би ахынд хэвтэж байхад Зоригоо, ******* нар очсон. Тэгээд тэр хоёр удаагүй гараад явсан. Би ахынд байж байгаад гараад төвд явж байхад цагдаа нар ирээд намайг бариад цагдаагийн тасаг дээр авч ирсэн юм. /хавтаст хэргийн 105-107 дахь тал/
Гэрч мэдүүлэгт: 15-16 цагийн үед *******ыг ажилдаа явах юм болов уу гэж бодоод *******ы гэрт ороход ******* нь гэр дотроо цус цэвэрлээд байж байсан ба / Нэргүй / нь дөрвөн хөллөчихсөн байснаа босох гээд босож чадахгүй хоёр тал руугаа ээлжлээд унаад байсан. / Нэргүй / нь надад юм хэлэх гээд хэлж чадахгүй, хэлж байгаа үг нь /ва ва ва ва / гээд байсан. ******* нь цус цэвэрлээд байж байхад нь би г / Нэргүй / хурдан эмнэлэгт үзүүл яаралтай, чи ажилд явна гэж худлаа юм байна. Ийм царайтай хүн хаячихаад явна гэж байхгүй гээд *******ы хамт *******ы гэрээс цуг гарсан. Бид хоёр баруун тийшээ байх ахынд *******ы хамт очсон. Тэгээд ахынд ороход ******* ахынд унтаж байсан. ******* нь тэнд ярьж байхдаа би г / Нэргүй/ босгох гээд чадахгүй байсан талаараа яриад тэгээд тэндээс ******* н /Нэргүй/ эхнэрт нь хэлэхгүй бол болохгүй. Би явлаа гээд гараад явсан. Би ахын гэрээс цүнхтэй хувцсаа аваад зүүн байранд дүү Отгонзулынд очиж гар утсаа аваад Хаан банк руу очиж -руу явах фургонд суусан. Тэгээд би унаандаа суугаад уурхай руу явж байхад хажуу талд *******ых харагддаг ба харахад цагдаагийн машин ирсэн гадаа нь зогсож байгаа харагдсан. “...Хэн г ийм болгосон талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн ******* гаднаас нэг залуутай орж ирсэн. Тэр залуу зодсон гэж ярьсан. Дараа нь өөрийг нь ажиглаад харахад өөрийнх нь ам цус болсон. Зүүн билүү баруун шанааны дээд хэсэг шалбарсан байсан. /хавтаст хэргийн 87-89 дэх тал/
Гэрч мэдүүлэгт: Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээс гараагүй ба гэртээ байсан. Харин 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яваад очиход , *******, *******, Зоригт нар монгол архи уух гээд байж байсан. Тэгээд би тэд нартай нийлж тухайн монгол архийг ууж дуусгаад *******, ******* хоёр гараад явсан. Тэгээд би тэнд зурагт үзэж байгаад гийн гэрээс гарсан. , Зоригт нар гэртээ үлдсэн. Тэгээд би 19 цагийн үед *******ы гэр рүү нь гоймон борц бариад явж байхад Зоригттой таараад *******ы гэрт ирэхэд ******* гэрт нь ганцаараа гэрийн баруун хэсэгт газар унтаж байсан. Тэгээд бид хоёрыг орсон үед ******* сэрсэн ба тухайн үед би *******ыг хаана байгаа талаар асуухад гараад явсан одоо ирэх байх гэхээр нь Зоригоо бид хоёр *******ы гэрт нь гоймонтой хоол хийгээд *******, Зоригт бид гурав идэж байхад ******* талийгаач Нэргүй хоёр гаднаас орж ирсэн. Торхоноос авлаа гээд Хараа гэх бичиглэлтэй 0,75 литрийн архи авсан гээд задлаад бид тав хоолоо идэнгээ уугаад сууж байхад гаднаас орж ирсэн. Тэгээд хоол идээд дуусаад байж байхад талийгаач Нэргүй нь г цугтаа дэлгүүр явъя гээд аваад гарсан. Харин араас нь ******* би цуг явъя гээд гарсан. Тэгээд *******, Зоригт бид гурав үлдээд нэлээн хүлээгээд байж байхад гаднаас *******, талийгаач Нэргүй, нар Боргио гэх бичиглэлтэй 2 литрийн пиво аваад ороод ирсэн. Тэгээд бид зургаа нөгөө пивоо ууж дуусгаад байж байхад ******* нь г танайд очиж унтъя гээд аваад гарахад Нэргүй араас нь гарсан. Тэгээд байж байгаад Зоригтын хамт *******ийг *******ы гэрт үлдээгээд гарсан. Хар зам дээр явж байхад Зоригтын охин дүү нь тааралдаад Зоригтыг аваад явсан. Харин би шууд гэр рүүгээ орсон. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би гэрээс гараагүй гэртээ байсан. Би тухайн өдөр 1-15 цагийн үед хашааныхаа үүд хэсэгт байж байхад ******* нь манайд нэг балай асуудал болсон гээд их яаруу явж байсан. ******* надад хэлэхдээ ******* Нэргүйг зодоод Нэргүй нас барсан байна гэж хэлээд гэр рүүгээ алхаад явсан. /хавтаст хэргийн 97 дахь тал/
Шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Мөн гадны мохоо зүйлийн хүчтэй зүйлээр цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хүний гараар цохигдох үед үүсэгдэх боломжгүй гэмтлүүд юм. Ямар нэгэн гадны биетээр хүчтэй үйлчилсэн үед үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. Хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь хүний гараар үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, баруун чамархайн шугаман хугарал, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал гэмтлүүд талийгаачийг үхэлд хүргэсэн байна. /хавтаст хэргийн 180 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Талийгаач н цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Талийгаач н биед үхэлд нөлөөлөх ямар нэг архаг хууч өвчингүй байна. Талийгаач нь баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна. /хавтаст хэргийн 118 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5193 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1,2,3. Шинжилгээнд ирүүлсэн "2023.10.13 Тогтох Нэргүй /эр Гурван тэс сум" гэж хаягласан цуснаас 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн "2023.10.13 Тогтох Нэргүй /эр Гурван тэс сум" гэж хаягласан цуснаас бусад төрлийн бодис илрүүлэх шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна. /Жич: Цусанд спиртийн шинжилгээнээс бусад төрлийн шинжилгээ хийхэд 10 мл-ээс дээш хэмжээтэй цусны дээж шаардлагатай/ /хавтаст хэргийн 122 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Бор өнгийн цамц, ногоон өнгийн цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзралт, ногоон өнгийн цамц, хар өнгийн өмдөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, ногоон өнгийн цамцанд хатуу зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн хуучин цооролт, хар ягаан өнгийн хөндлөн судалтай шаргал өнгийн цамц, хар өнгийн өмдөнд дулааны илчийн үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт, хар өнгийн өмдөнд гогодох татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна. Ногоон өнгийн цамц, хар ягаан өнгийн хөндлөн судалтай цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр энгэрийн 2 дахь товч тасарч, бэхэлгээний утасны хөврөлт шинээр үүссэн байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. 3. Урагдалт, гогдолт, түлэгдэлт, ханзралтын материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч хэдэн удаагийн үйлчлэлээр болохыг тодорхойлох боломжгүй. /хавтаст хэргийн 16 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хар хөх өнгийн өмдөнд дээрх толбонуудад цус илэрсэн. Бор хүрэн өнгийн өмд ногоон өнгийн оймсон дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хавтаст хэргийн 169 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5217 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Улаан өнгийн биеийн тамирын цамцны энгэр дахь улаан хүрэн өнгийн толбонуудад, улаан өнгийн зузаан цамцны энгэр дахь улаан хүрэн өнгийн толбонуудад, хар өнгийн өмдний шуумаг хэсэгт, хар өнгийн хос гутлын дээд хэсэг дээр цус илэрсэн. Улаан өнгийн биеийн тамирын цамц, улаан өнгийн зузаан цамц, хар өнгийн өмдөн дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг хувцаснуудад илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь *******ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хар өнгийн хос гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. /хавтаст хэргийн 176 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хивс, сэнжтэй аяга, шаазан аяга, архины шил, ягаан болон хар өнгийн судалтай футболк, босоо захтай ногоон саарал өнгийн футболк, хар өнгийн өмд, бөөрөнхий захтай шар ногоон өнгийн футболк, ноосон цамц, ажлын хүрэм, цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. 6 2. *******, *******, нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хивс, сэнжтэй аяга, шаазан аяга, архины шил, ягаан болон хар өнгийн судалтай футболк, босоо захтай ногоон саарал өнгийн футболк, хар өнгийн өмд, бөөрөнхий захтай шар ногоон өнгийн футболк, ноосон цамц, ажлын хүрэм, цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоогдсон. Уг илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач н цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хавтаст хэргийн 190 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5218 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хар хөх өнгийн өмдөнд дээрх толбонуудад цус илэрсэн. Хар хөх өнгийн өмдөн дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хавтаст хэргийн 198 дахь тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 910 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. /хавтаст хэргийн 210 дахь тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 917 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. /хавтаст хэргийн 21 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 01 сарын 29-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач н цогцост хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Талийгаач н биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна. Талийгаач н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гадны биетийн цохилтын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. /хавтаст хэргийн 221 дэх тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202 оны 09 сарын 17-ны өдрийн 2827 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 75х8мм хэмжээтэй тунгалаг наалтуузад бэхжүүлсэн 1 ширхэг, 2 гэж дугаарласан 121х8мм хэмжээтэй тунгалаг наалтуузад бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 3 гэж дугаарласан 73х7мм хэмжээтэй тунгалаг наалтуузад бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд бүртгэгдсэн гарын дардас болон гарын мөртэй тохирохгүй байна. 3. Харьцуулах загварт Дагва-Осор овогтой *******, Энхтайван овогтой *******, Энхтуяа овогтой Мөнгөнхүү, Тогтох овогтой Нэргүй нарын гарын дардсыг ирүүлээгүй тул харьцуулан шинжлэх боломжгүй. Жич: Шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг гарын мөр, шинжээчийн 39 дугаартай дүгнэлтийн хуулбар 3 хуудас, шинжээчийн 2728 дугаартай дүгнэлтийг бүрэн хүлээлгэн өгөв. /хавтаст хэргийн 28 дахь тал/
Шүүгдэгч *******ы мэдүүлэгт: Би тухайн үед олон хоног архи уусан байсан учраас хэргийн талаар нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан ******* талийгаач хоёр хоорондоо муудалцаад байсан. Би дундуур нь ороод салгах гэж байсан. Түүнээс өөр юм санахгүй байна. /хавтаст хэргийн 232 дахь тал/
Шүүгдэгч ******* дахин өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед ******* талийгаач Нэргүй бид гурав манай гэрт архи ууж байхад ******* талийгаач Нэргүй 2 хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би дундуур нь орсон. Тэгсэн ******* намайг юмаар толгой руу цохиж авсан. Тэгээд би ухаан алдсан. Өглөө нь босоод ирэхэд би цусан дунд хэвтэж байсан юм. Би талийгаачийн биед халдаагүй. /хавтаст хэргийн 175 дахь тал/
Шүүгдэгч *******ийн мэдүүлэгт: 1993 оны 08 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн. Бага насаа аав ээжийн хамт Дорнод аймгийн Халхгол төвд өнгөрөөгөөд 2001 онд Дорнод Халхгол Ерөнхий боловсролын сургуульд 1-р ангид ороод 2-р ангиасаа Өмнөговь аймгийн 5-р Овоотын цэргийн ангид ирж би Ерөнхий боловсролын сургуульд сурч 2009 онд 9-р анги төгсөөд 2010-2011 онд Улаанбаатар хот руу шилжиж Улаанбаатар хотын 111-р сургуульд элсэн суралцаж 11-р ангиа төгссөн. 2011-2012 онд аймгийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. 2012-2017 онд Хилийн цэргийн 0166-р ангид хөгжимчнөөр ажилласан. 2018 оны 1-р сараас 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх албаны аж ахуйн албанд ял эдэлсэн юм. 2019-2020 онд БНХАУ-д заг усалгаачин хийсэн. 2020-2023 онд Саусгоби сэндс -д өрмийн туслахаар ажиллаж байсан юм. 2012 онд Архангай аймгийн харьяат Булганчимэг гэдэг эмэгтэйтэй танилцаж гэр бүл болж 1 охинтой болсон бөгөөд бид хоёр 2018 онд салсан юм. Би одоо ээж Ц.Оюундарийн хамтаар Овоотын Цэргийн ангийн ажилчдын байранд амьдарч байгаа юм. Би энэ асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа одоо нэмж ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 20 дэх тал/
Шүүгдэгч *******ийн дахин өгсөн мэдүүлэгт: Тэр хоёр нэг нэгнийгээ үгээр идээд байсан. Тэгж байгаад би талийгаачийн хамар хэсэгт нь хоёр удаа цохиж авсан. Дараа нь нуруу хэсэгт нь хоёр удаа өшиглөж авсан. Тэгээд гэрийн зүүн талд байх орон дээр очиж сууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд би гудамжинд ганцаараа алхаж байсан ба тухайн орой дулаахан байсан учраас засмал замын доод талын хөндий дор ороод хэвтсэн нэг мэдэхэд өглөө болсон байсан юм. Би тухайн үед санахгүй байсан бөгөөд сүүлд нь бодоод байсан чинь талийгаачийн хамар хэсэгт цохиж авахаас өмнө талийгаачийн хацрын доод хэсэгт эрүүнд нь нэг удаа цохиж авсан гэдгээ санасан. Намайг талийгаачийг цохиж авсан дараагаар талийгаачийн хамраас цус гараад байсан. Талийгаач хамраа дараад доошоо тонгойгоод байсан. Би талийгаачийн хацар, эрүү хэсэгт нь цохиж авсан. Хамар хэсэгт нь хоёр удаа цохиж авсан. Нуруу хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн. Үүнээс өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Талийгаачийг цохиж авсан үйлдлээс болж талийгаачийн хамар яс цөмөрсөн, хацар ясны хугарал, эрүү хугарсан байж болно. Бусад гэмтлүүдийг нь би учруулсан зүйл байхгүй. Тухайн үед би талийгаачийн өмнөөс хараад сууж байсан бөгөөд ингэж сууж байхдаа цохиж авсан. Яг аль гараараа цохиж авснаа санахгүй байна. Би баруун гараараа цохиж авсан байх л гэж бодож байна. Хамар хэсэгт нь бол баруун гараараа цохиж авсан. Тэр талаар мэдэхгүй байна. Би гудамжинд унтаж байгаад өглөө *******ы гэрт очиход талийгаачийн хөмсөгний дээд хэсэгт язарсан шархтай нүүр нь цус болсон байсан яг нарийн сайн хараагүй. Би *******аас талийгаачийг энэ яасан юм бэ гэсэн чинь ******* өндийгөөд би цохьсон гэж хэлээд эргээд хэвтсэн. Би тэгээд орон дээр нь хэвтээд унтсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хавтаст хэргийн 177 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 1-19, 69-75 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-32 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-50 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-55 дахь тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-8 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-8 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-55 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 22, 15 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23, 08 дахь тал/
Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29, 2хавтаст хэргийн07 дахь тал/
Өмнөговь аймгийн Баясах ийн засаг даргын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолтод: ******* нь 1972 онд төрсөн. Ам бүл 1, Баясах т оршин суудаг, төлөв даруу зантай нь үнэн болно. /хавтаст хэргийн 16 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 17, 18 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 2-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 20-22 дахь тал/
Нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 26 дахь тал/
*******ийн оршин суугаа ийн засаг даргын тодорхойлолт, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар, Хохирол төлбөр төлсөн баримт, Эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 182-183 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн, шүүгдэгч *******, ******* нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах үндсэн эрх, эрх чөлөөтэй гэж заасан ба хүний хамгийн үнэ цэнэтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм. Тус эрхийг шүүгдэгч ******* нь дараах байдлаар зөрчиж н амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.******* нь Өмнөговь аймгийн гэр хорооллын задгайд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр соёрхол нэртэй архины шилээр н толгой болон нүүрний баруун дээд хэсэгт цохиж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч И.Олонмөнхийн зүгээс: “...Шинжээчийн дүгнэлтээр суурь ясны урд талын далавчны ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан гэсэн дүгнэлт өгсөн байж байхад үүнийг зөвхөн *******ы би архины шилээр цохисон гэдэг гэрчээр өгсөн мэдүүлгээр архины шилээр баруун нүд рүү нь нэг цохиод хагарахгүй, дахиад баруун шанаа руу нь цохиод хагардаггүй, дээрээс нь ар дагз руу нь цохиод хагардаггүй ийм ямар шил байдаг юм бэ. Тэгэхээр энэ гэмтлийг *******ы өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдож байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн үед мэдүүлгийг газар дээр нь шалгасан, нотлох баримт нь *******ыг энэ гэмт хэргийг үйлдэхэд нотолсон гэж үздэг гэж ярьж байна. Тэгэхээр мэдүүлэг шалгах ажиллагаанд өмгөөлөгч бид нар өөрсдөө бүгдээрээ биеэрээ оролцсон. Анх яаж уулзсан юм, хаана очсон юм, хэдийд яасан юм энэ бүх ажиллагаануудыг л шалгасан. Түүнээс бусдаар чи энэ архины шилээр яаж зодоод энэ хүнийг алсан юм гэдэг нотлох баримтыг мэдүүлэг шалгах ажиллагаагаар илрээгүй. Гагцхүү Шүүх шинжилгээний хүрээлэнгийн гаргасан талийгаачийн биед учирсан олон тооны гэмтлүүд талийгаач Нэргүйн амь насанд аюултай буюу амь насыг нь аврах боломжгүй энэ гэмтлүүдийн улмаас нас барсан гэсэн төрлийн гэмтэл байна. Гэтэл энэ гэмтлүүд нь ганц архины шил дээр , 5 газар цохиход яагаад архины шил хагардаггүй юм бэ, тэгээд ийм хүнд гэмтэл яагаад үүсчихдэг юм бэ гэдгийг л шалгаж тогтоох зайлшгүй шаардлага байсан учраас анх шүүх мэдүүлэг тайлбаруудаараа энэ байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна. “...Тиймээс талийгаач болон ******* хоёрын хооронд маргаан үүссэн гэхийг нотлох баримт байхгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Нотлох баримтаар аваад үзэхэд энэ нь хангалттай нотлогдохгүй байгаа тул гэм буруугүйд тооцож өгнө үү гэх дүгнэлт,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн зүгээс: “...Манай үйлчлүүлэгчийн цохисон үйлдлээс ил харагдах шарх сорви, зулгаралт гэмтлүүд үүссэн талаар хажууд нь байсан насанд хүрээгүй гэрч Мөнгөнхүүгийн мэдүүлгээр тогтоогддоггүй. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байдаг. Талийгаачийн өмсөж явсан хувцсанд урагдалт үүссэн байдаг. Татах, чангаах хүчний үйлчлэлээр тухайн хувцасны урагдалт үүссэн талаар шинжээчийн дүгнэлт авагдсан байдаг. Тэгэхээр тухайн нөхцөлийн хувьд *******ийн хувьд талийгаачийн хувцаснаас чангааж булаалцсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Тэгэхээр өөр *******ы үйлдлийн улмаас татах чангаах хүчний үйлчлэлээр хувцас урагдсан байх боломжтой. Тэгэхээр ******* ганц архины шилээр энэ хүний бие эрх чөлөөнд халдахаас гадна өөр ноцолдож, зодолдсон ул мөр шинжээчийн дүгнэлтээс харахад тогтоогдоогүй. Мөн *******ы өмсөж явсан хувцаснаас талийгаачийн ДНХ тогтоц буюу цусны толбо илэрсэн байдаг. Тэгэхээр хүндэвтэр гэмтлийг *******ы өгөгдлийн улмаас учирсан байх боломжтой гэж үзэж байгаа. *******ы өмгөөлөгчийн зүгээс Мөнгөнхүүгийн мэдүүлэг гээд айгаад гараад явсан. Намайг зодох нь гэж бодоод дахиж эргэж очоогүй гэсэн мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан Мөнгөнхүүгийн мэдүүлэг дээр огт дурдаагүй зүйлийг хэлсэн мэтээр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэх дүгнэлт,
Улсын яллагчийн зүгээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа оролцогчоос авсан мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж байвал хэрэгт хамааралтайд тооцогдож эх сурвалж нь бодитой, хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байна. *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дангаараа тэднийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй ч тэдгээр мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг анхаарч, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийдэг. Энэ гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, хүний дунд гарсан. 1 хүн нь нас барсан, 1 хүн нь буюу насанд хүрээгүй Мөнгөнхүү гэдэг хүүхэд ирэн очин байсан. Гэмт хэргийн дуудлагаар хэргийн газарт очсон мөрдөгч гэм бурууг урьдчилан тогтоох боломжгүй учир 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа *******аас, маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдөр *******өөс гэрчийн мэдүүлэг авсан. Гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн тодорхойгүй байгаа үед явуулсан энэ ажиллагаа хууль зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан ажиллагаа. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт: “...Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн зүйлийн 6 дахь хэсгийн: “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэх заалтыг мэдүүлэг авахаас өмнө тусгайлан тайлбарлаж өгсөн, өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаагүй, шахалт үзүүлж, хүч хэрэглэх зэрэг хууль бус арга хэрэглээгүй тул мэдүүлэг нь нотлох баримтын шаардлагыг хангасан гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг хууль зөрчиж авагдсан эсэх, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай эсэхийг шүүх дүгнэнэ. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* “би цохичихсон юм” гэж хэлсэн, *******ийг өглөө ирэхэд ******* цусан дунд байсан нөхцөл байдлыг харсан *******өөс гэрчээр мэдүүлэг авч, *******ы үйлдлийн талаар гэрчлүүлсэн, ******* мөн хэргийн талаар мэдүүлэхдээ ******* ямар үйлдэл хийснийг тодорхой хэлсэн. Харилцан биенийхээ үйлдлийг гэрчээр мэдүүлэхдээ нотолж байхад ямар үндэслэлээр нотлох баримт биш гэх вэ гэдгийг шүүх анхаарах нь зүйтэй. ******* анх гэрчээр болсон хэргийн талаар мэдүүлэхдээ би шилээр цохисон гэж удаа хэлсэн байдаг. Өмгөөлөгч аваад яллагдагчаар татагдаад ирэхээр өмнө нь мэдүүлгээ өгсөн гээд байдаг. Энд өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлээд яваад байгаа. Мөрдөгч *******аас мэдүүлэг авахдаа өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.-т заасан мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тайлбарлаж өгсөн, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадаагүй байхад өмнөх мэдүүлгээ үгүйсгэхгүй, батлаад явсан байгаа гэх дүгнэлт тус тус гаргаж, хуулийн хүрээнд тэгш мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулж, мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч, гэрч нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 1-19, 69-75 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-32 дахь тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-50 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-55 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-8 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-8 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн32 дахь тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн7-55 дахь тал/, Шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн118 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн122 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн16 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5216 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн169 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн176 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5215 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн190 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5218 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн198 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 01 сарын 10-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн115-118 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202 оны 09 сарын 17-ны өдрийн 2827 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэргийг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн бөгөөд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******ы өмгөөлөгч И.Олонмөнхийн гаргасан шүүгдэгчийг гэм буруугүйд тооцуулах дүгнэлт үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн гэр хорооллын задгайд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр соёрхол нэртэй архины шилээр н толгой болон нүүрний баруун дээд хэсэгт цохиж амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд: Би тухайн үед олон хоног архи уусан байсан учраас хэргийн талаар нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан ******* талийгаач хоёр хоорондоо муудалцаад байсан. Би дундуур нь ороод салгах гэж байсан. Түүнээс өөр юм санахгүй байна. /хавтаст хэргийн232 дахь тал/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* дахин өгсөн мэдүүлэгт: Тухайн үед ******* талийгаач Нэргүй бид гурав манай гэрт архи ууж байхад ******* талийгаач Нэргүй 2 хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би дундуур нь орсон. Тэгсэн ******* намайг юмаар толгой руу цохиж авсан. Тэгээд би ухаан алдсан. Өглөө нь босоод ирэхэд би цусан дунд хэвтэж байсан юм. Би талийгаачийн биед халдаагүй /хавтаст хэргийн 175 дахь тал/ гэх мэдүүлгийг өгдөг ба уг мэдүүлэгтээ маргалдаан, зөрчилдөөн болсон үйл баримт, салгах гэж дундуур нь орсон үйл баримтыг тогтвортой мэдүүлдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй гэрч : “...Тэр үед махлаг ах нөгөө чөргөр ахын шанаа руу солгой гараараа 1 удаа цохиод авсан. Тэгсэн чөргөр ах яая гээд дахиад шанаагаа бариад босоод гэрийн хойморт сууж байсан ******* ахын хажууд очоод суусан тэр үед ******* ах махлаг ахад архи аягалаад өгсөн чинь тэр архийг уучихаад босч ирээд чөргөр ахын хамар хэсэгт 2 удаа солгой гараараа цохиж авсан. Тэгсэн чинь чөргөр ахын хамраас цус гарсан чинь чөргөр ах хамар, нүүрээ дараад доошоо тонгойгоод хэвтсэн. Тэр үед би махлаг ахыг болиоч аав шигээ хүнийг зодоод гэж хэлсэн чинь чамаар заалгахгүй шүү бацаан минь гэж хэлсэн. Тэгээд чөргөр ахын нуруу руу 2 удаа өшиглөөд авсан. Тэр чөргөр ахын хамраас цус их гараад байсан. Би ******* ахаас цус арчих юм байна уу гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэр үед махлаг ах гэрийн зүүн талын орон дээр очоод суусан. Би тэгээд тэр айлаас гараад гэр рүүгээ гүйсэн. /хавтаст хэргийн 71-72, 7 дэх тал/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн: Би ******* ахаас энэ яасан юм бэ гэхэд ******* ах цээжээ өндийлгөж хараад би цохьсон юм гэж хэлээд эргээд хэвтсэн. Би гэрийн зүүн талын орон дээр очоод цаашаа хараад хэвтээд хэсэг унтсан. Яг хэдий хугацаа өнгөрснийг санахгүй байна. Намайг унтаж байхад ******* ах намайг дуудаж сэрээгээд хоёулаа гийн гэр рүү явж ус аваад ирье гэсэн. Намайг босоод ирэхэд талийгаач өглөө намайг ирэхэд хэвтэж байсан газраа хэвтэж байсан. Намайг хараад өндийж байгаа харагдсан. Тэгээд ******* ах ахын гэр рүү алхсан. Би араас нь алхаад гийн гэрт очиход орон дээрээ хэвтэж байсан бөгөөд ******* ах ахын гэрээс шар канистртай ус аваад эргээд явсан. Би гийнд орж хэсэг хэвтэж байгаад босоод гараад бөөний төвийн тийшээ алхаж яваад ахын гэрт очсон. ахын гэрт очоод хэсэг унтсан. Хэдий хугацаанд унтсанаа санахгүй байна. Би ахынд хэвтэж байхад Зоригоо, ******* нар очсон. Тэгээд тэр хоёр удаагүй гараад явсан. Би ахынд байж байгаад гараад төвд явж байхад цагдаа нар ирээд намайг бариад цагдаагийн тасаг дээр авч ирсэн юм. /хавтаст хэргийн 105-107 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч : “...******* нь манайд нэг балай асуудал болсон гээд их яаруу явж байсан. /хавтаст хэргийн 97 дахь тал/ гэх мэдүүлэг,
Шинжээч ын: “... Дээрх гэмтлүүд нь хүний гараар цохигдох үед үүсэгдэх боломжгүй гэмтлүүд юм. Ямар нэгэн гадны биетээр хүчтэй үйлчилсэн үед үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. Хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь хүний гараар үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, баруун чамархайн шугаман хугарал, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал гэмтлүүд талийгаачийг үхэлд хүргэсэн байна. /хавтаст хэргийн 180 дахь тал/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хивс, сэнжтэй аяга, шаазан аяга, архины шил, ягаан болон хар өнгийн судалтай футболк, босоо захтай ногоон саарал өнгийн футболк, хар өнгийн өмд, бөөрөнхий захтай шар ногоон өнгийн футболк, ноосон цамц, ажлын хүрэм, цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. 6 2. *******, *******, нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3. Хивс, сэнжтэй аяга, шаазан аяга, архины шил, ягаан болон хар өнгийн судалтай футболк, босоо захтай ногоон саарал өнгийн футболк, хар өнгийн өмд, бөөрөнхий захтай шар ногоон өнгийн футболк, ноосон цамц, ажлын хүрэм, цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоогдсон. Уг илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач н цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /хавтаст хэргийн 190 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хар хөх өнгийн өмдөнд дээрх толбонуудад цус илэрсэн. Бор хүрэн өнгийн өмд ногоон өнгийн оймсон дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хавтаст хэргийн 169 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 01 сарын 29-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач н цогцост хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Талийгаач н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. . Талийгаач н биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна. 5. Талийгаач н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гадны биетийн цохилтын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл /хавтаст хэргийн 221 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч *******ы гэрт шүүгдэгч *******, насанд хүрээгүй гэрч , амь хохирогч нар байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог ба насанд хүрээгүй гэрч болон *******ийн мэдүүлэг нь шүүгдэгч *******ы үйлдэл холбогдлын талаар нотлох, насанд хүрээгүй гэрч , шүүгдэгч *******ы мэдүүлэг нь шүүгдэгч *******ийн үйлдэл холбогдлыг нотлох ач холбогдолтой төдийгүй, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн байршил, шалтгаан нөхцөл, үйл баримтын талаар хоорондоо зөрүүгүй, тогтвортой байдлаар мэдүүлсэн ба гэрч нар нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлгийг авахдаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь , ******* нарын маргааныг таслан зогсоохоор дундуур нь орсон гэх үйл баримт, амь хохирогч н тархинд гадны хатуу биетийн цохилтын үйлчлэлийн улмаас баруун чамархай ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд далавч ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал гэмтэл авч нас барсан үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...сүүлдээ би согтчихсон байсан, болсон үйл явдлыг санахгүй байгаа, би цохиогүй гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлэхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг нотлох бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч н цусанд 2.8 промиллийн спирт илэрч хүнд зэргийн согтолттой байсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 122 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Амь хохирогч г тухайн хэргийн нөхцөлд биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд орчинтойгоо хэвийн харьцаа үүсгэж, бусадтай харилцан маргалдаж байсан зэргээс дүгнэхэд цусан дахь спиртийн хэмжээ хүнд зэргийн согтолттой боловч биеэ хянах чадвар, орчинтойгоо харьцах харьцааны хувьд хэвийн байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн гэр хорооллын задгайд байх орших *******ы гэрт согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр маргалдан түүний толгой, нүүр, хамар хэсэгт цохин, биед хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан насанд хүрээгүй гэрч мэдүүлэг, гэрч *******ы мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч С.Болдын мэдүүлэг, гэрч мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 1-19, 69-75 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-32 дахь тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-50 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-55 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-8 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-8 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн32 дахь тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн7-55 дахь тал/, Шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн118 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн122 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн16 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5216 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн169 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн176 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5215 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн190 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5218 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн198 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 01 сарын 29-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн221 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202 оны 09 сарын 17-ны өдрийн 2827 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Манай үйлчлүүлэгчийн өөрөө мэдүүлж байгаа мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Мөнгөнхүүгийн мэдүүлгээр талийгаачийн биед ******* нь эхлээд шанаа хэсэгт нэг удаа цохисон, хамар хэсэгт нь 2 удаа цохисон, нуруу руу нь 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлгийг өгдөг. Энэ гэмтлийн улмаас талийгаачийн биед хамар хэсгээс нь цус гарч байсан, ил харагдах шарх сорви учирсан талаар хэлж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон зүйл байдаггүй. Энэ дүгнэлтээс аваад үзэхээр яллах дүгнэлтэд дурдсанаар талийгаачийн толгой, нүүр, хамар хэсэг рүү нь цохисон гэдэг. Манай үйлчлүүлэгч нүүрний шанаа хэсэг болон хамар хэсэг рүү нь цохисон үйлдэл гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Толгой хэсэг рүү нь цохисон зүйлүүд байдаггүй. Тэгэхээр биед хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн гэмтэл гэсэн гэмтлүүд нь толгойд цохисноос болж үүсэх боломжтой гэмтлүүд байгаа. Энэ архины шилээр цохисноос болж учрах боломжтой гэж харж байгаа. Манай үйлчлүүлэгчийн үйлдлээс болж эдгээр гэмтэл учрах боломжгүй. Мөн баруун, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал гэмтэл учирсан байдаг. Манай үйлчлүүлэгч талийгаачийг зөвхөн баруун шанаа хэсэгт нь цохисон. Энэ баруун зүүн хэсэгт болон аль аль талд нь цохисон гэдэг дээр манай үйлчлүүлэгчийг хувьд хийгээгүй учраас энэ цөмөрсөн хугарал гэмтлийг манай үйлчлүүлэгч учруулсан гэх боломжгүй. Мөн эрүү ясны баруун зүүн талын хугарал гэдэг баруун хэсэг рүү л манай үйлчлүүлэгч нэг удаа цохисноос биш зүүн тал руу нь цохисон гэдэг баримт тогтоогдоогүй учраас энэ гэмтлийг манай үйлчлүүлэгч учруулсан гэж үзэх боломжгүй. Дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, духны баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгарал, баруун хөлийн дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн хавсралт зэрэг гэмтлүүд үүссэн гэсэн байна. Эдгээр гэмтлүүд нь манай үйлчлүүлэгчийн үйлдлээс учирсан гэмтлүүд биш. Манай үйлчлүүлэгчийн цохисон үйлдлээс ил харагдах шарх сорви, зулгаралт гэмтлүүд үүссэн талаар хажууд нь байсан насанд хүрээгүй гэрч Мөнгөнхүүгийн мэдүүлгээр тогтоогддоггүй гэх дүгнэлт,
Улсын яллагчийн зүгээс: ... Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нэмэлт дүгнэлт гаргаад энэ гэмтлийг ялгаж зааж гаргасан юм байна лээ. Тэгээд шинжээч тодорхой мэдүүлэг өгсөн. Хүний эрүүл мэнд, биед эрх чөлөөнд нь хүч хэрэглэж халдсан хүний үйл баримтыг бид нар шалгаад тогтоочихсон. Тэгэхээр энэ гэмтлүүд хүний гараар үүсэх боломжтой юм уу гэхээр ийм гэмтлүүд нь хүний гараар үүсэх боломжтой гээд ялгаад өгсөн. Энэ нь нотлох баримтаар зөрөөгүй байна гээд яриад байгаа юм. Тэгэхээр энэ гэмтлийн хувьд тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэх дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгч ******* амь хохирогч маргалдаж хацар, шанаа, хамар хэсэгт цохиж зодсон, маргалдаж зууралдсан үйл баримт насанд хүрээгүй гэрч мэдүүлэг, шүүгдэгч *******ы мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх ба эдгээр мэдүүлгийн нотлох баримт нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Бор өнгийн цамц, ногоон өнгийн цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзралт, ногоон өнгийн цамц, хар өнгийн өмдөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, ногоон өнгийн цамцанд хатуу зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн хуучин цооролт, хар ягаан өнгийн хөндлөн судалтай шаргал өнгийн цамц, хар өнгийн өмдөнд дулааны илчийн үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт, хар өнгийн өмдөнд гогодох татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна. Ногоон өнгийн цамц, хар ягаан өнгийн хөндлөн судалтай цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр энгэрийн 2 дахь товч тасарч, бэхэлгээний утасны хөврөлт шинээр үүссэн байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. 3. Урагдалт, гогдолт, түлэгдэлт, ханзралтын материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч хэдэн удаагийн үйлчлэлээр болохыг тодорхойлох боломжгүй. /хавтаст хэргийн16 дахь тал/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5216 дугаартай шинжээчийн: Хар хөх өнгийн өмдөнд дээрх толбонуудад цус илэрсэн. Бор хүрэн өнгийн өмд ногоон өнгийн оймсон дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /хавтаст хэргийн169 дэх тал/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5217 дугаартай шинжээчийн: Улаан өнгийн биеийн тамирын цамцны энгэр дахь улаан хүрэн өнгийн толбонуудад, улаан өнгийн зузаан цамцны энгэр дахь улаан хүрэн өнгийн толбонуудад, хар өнгийн өмдний шуумаг хэсэгт, хар өнгийн хос гуталны дээд хэсэг дээр цус илэрсэн. 2. Улаан өнгийн биеийн тамирын цамц, улаан өнгийн зузаан цамц, хар өнгийн өмдөн дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг хувцаснуудад илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь *******ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. Хар өнгийн хос гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна /хавтаст хэргийн176 дахь тал/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5215 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн хивс, сэнжтэй аяга, шаазан аяга, архины шил, ягаан болон хар өнгийн судалтай футболк, босоо захтай ногоон саарал өнгийн футболк, хар өнгийн өмд, бөөрөнхий захтай шар ногоон өнгийн футболк, ноосон цамц, ажлын хүрэм, цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. *******, *******, нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хивс, сэнжтэй аяга, шаазан аяга, архины шил, ягаан болон хар өнгийн судалтай футболк, босоо захтай ногоон саарал өнгийн футболк, хар өнгийн өмд, бөөрөнхий захтай шар ногоон өнгийн футболк, ноосон цамц, ажлын хүрэм, цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоогдсон. Уг илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач н цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /хавтаст хэргийн190 дэх тал/ гэх дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, талууд, оролцогч нарын гаргасан гомдол, санал, дүгнэлтээр тус хэрэгт нэмэлт мөрдөн ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар нэг удаа, дахин 30 хоногийн хугацаагаар тус тус хойшлуулж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийсэн боловч шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон гэмтлүүдийг өөр этгээдийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгчийн зүгээс “...хоёулаа гэм буруутай гэж үзэж байна” гэх санал гаргасныг хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй санал, дүгнэлт байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч д хуйхны дотор салстад цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүү ясны баруун зүүн талын хугарал, дух, баруун хөмсөг, дээд уруул, эрүүний доод хэсэг, эрүүний баруун доод хэсэгт шарх, дух, баруун хацар, баруун чихний дэлбэн, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр, уруул, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 01 сарын 29-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн221 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Тус гэмт хэргийн улмаас н амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон. Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлаа гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь хуулиар олгогдсон.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь талийгаачийн оршуулгын зардалд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэлийг, эсхүл хэлэлцэхгүй болгох үндэслэлийг тогтооно” гэж хуульчилжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлыг нэхэмжлэх эрхтэй боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүйн улмаас шүүх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэл санааны хохирол болон оршуулгатай холбоотой зардлаа цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд:
Шүүгдэгч *******ы хувийн байдал нь: 52 настай, Өмнөговь аймгийн гэр хорооллын задгайд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” гэснээр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн22 дахь тал/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн23 дахь тал/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн29, 2хавтаст хэргийн07 дахь тал/, Өмнөговь аймгийн Баясах ийн Засаг даргын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолтод: ******* нь 1972 онд төрсөн. Ам бүл 1, Баясах т оршин суудаг, төлөв даруу зантай нь үнэн болно /хавтаст хэргийн16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч *******ийн хувийн байдал нь: 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Бага-овоо Овоотын цэргийн ажилчдын байранд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 2-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэснээр, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 2-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн20-22 дахь тал/ *******ийн оршин суугаа ийн Засаг даргын тодорхойлолт, Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч *******, ******* нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь 1 хавтаст хэргийн 209-210, 213-21 хуудаст авагдсан Шүүх сэтгэц, эмгэг судлалын 910, 917 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон, ******* нь бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаар, ******* нь дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинжийг харгалзан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахтай холбогдуулан зорчих бүсийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахгүй байхаар тогтоох санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэлүүд *******ы хувьд байна. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн болон захиргааны ял шийтгэл эдэлж байгаагүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болж байна. Хэрэг гаргуулах шалтгаан нөхцөлийн хувьд талийгаачтай муудалцах асуудал *******ийн үйлдлээс болсон байгаа. Тийм учраас оногдуулах ял шийтгэлийг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлөөс нь уялдуулан ял, хариуцлагыг ялгамжтай оногдуулж, хөнгөрүүлэн тогтоох ийм хууль зүйн үндэслэл байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан ялын тодорхой хувийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэх санал, дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Манай үйлчлүүлэгчийн хувьд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн. Хувийн байдлын талаар ээжтэйгээ хамт хоёул амьдардаг. Ээжтэйгээ хамт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тогтмол орлоготой. Мөн өөрөө уул уурхайн компанид хүнд машин механизмын жолоочийн туслах ажил хийдэг. Ийм учраас энэ хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргав.
Шүүгдэгч *******, ******* нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь: Шүүх сэтгэц эмгэг судлалын 910 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн210 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 917 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн21 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших“ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *******ы анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч *******ы үйлдэлд дээрх хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******өд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,75 граммын Хараа архины шил, 0,75 граммын Ерөөл архины шил, гоё нэртэй ундааны сав, Эдэн нэртэй архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон соёрхол нэртэй архины шил, хөндлөн судалтай эрэгтэй хүний фудволк, цэнхэр, шар өнгийн гадартай шаазан аяга /хагарсан/, цус мэт зүйлээр бохирлогдсон стакан аяга, эрэгтэй хүний хар өнгийн өмд, бор өнгийн ноосон цамц, ногоон өнгийн фудволк, саарал өнгийн захтай фудволк, улбар шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон куртик, гол хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон хивс, хөлийн жийрэг байж болохоор цагаан өнгийн даавуу, бор хүрэн өнгийн дотуур өмд, хар өнгийн үдээстэй ботинк хосоороо, ногоон өнгийн оймс хосоороо тус бүр, улаан өнгийн дотор талаараа хар өнгөтэй зүүн энгэр хэсэгт BEAU MONBLELANG гэсэн бичиглэл бүхий цамц, улаан өнгийн өмнөө цахилгаантай зах, ханцуй хэсэг нь хар өнгийн оруулгатай баруун дээд энгэр дээрээ Dusselorf гэсэн бичигтэй цамц, хар өнгийн шар ногоон өнгийн оруулга бүхий канттай зүүн ташаа хэсэгтээ FLIERZA гэсэн бичиглэлтэй өмд, хар өнгийн MILLER гэсэн бичигтэй 1 размерын гутал, хөх өнгийн өмд зэргийг буцаан авах хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, , 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах, шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 /найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
. Шүүгдэгч *******өд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвдорж нь оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,75 граммын Хараа архины шил, 0,75 граммын Ерөөл архины шил, гоё нэртэй ундааны сав, Эдэн нэртэй архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон соёрхол нэртэй архины шил, хөндлөн судалтай эрэгтэй хүний фудволк, цэнхэр, шар өнгийн гадартай шаазан аяга /хагарсан/, цус мэт зүйлээр бохирлогдсон стакан аяга, эрэгтэй хүний хар өнгийн өмд, бор өнгийн ноосон цамц, ногоон өнгийн фудволк, саарал өнгийн захтай фудволк, улбар шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон куртик, гол хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон хивс, хөлийн жийрэг байж болохоор цагаан өнгийн даавуу, бор хүрэн өнгийн дотуур өмд, хар өнгийн үдээстэй ботинк хосоороо, ногоон өнгийн оймс хосоороо тус бүр, улаан өнгийн дотор талаараа хар өнгөтэй зүүн энгэр хэсэгт BEAU MONBLELANG гэсэн бичиглэл бүхий цамц, улаан өнгийн өмнөө цахилгаантай зах, ханцуй хэсэг нь хар өнгийн оруулгатай баруун дээд энгэр дээрээ Dusselorf гэсэн бичигтэй цамц, хар өнгийн шар ногоон өнгийн оруулга бүхий канттай зүүн ташаа хэсэгтээ FLIERZA гэсэн бичиглэлтэй өмд, хар өнгийн MILLER гэсэн бичигтэй 1 размерын гутал, хөх өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 1 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 37.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.