Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

2024 оны 10 сарын 30-ны өдөр                                Дугаар 2024/ШЦТ/157                                     ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,

            Улсын яллагч Б.Арсланбаатар,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2328002380181 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/78 дугаартай шүүгчийн захирамжаар түдгэлзүүлснийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сэргээн хянан хэлэлцэв. 

 Биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг Говь центр барилгын хашаанд байсан ажилчдын байранд хамт амарч байхдаа *******ын Samsung A73 маркийн, Ц. Samsung A14 маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй  гэв. 

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: *******ын ээж нь намайг хотод байхад уулзаад манай хүүхэд ажилгүй байгаа намайг ажилд авчих гэсэн. ******* бид 2 өмнө нь хамт ажиллаж байсан. Тэгээд ахын дүү хоёулаа нэг ажлын ард гарчхаад ирье гээд Өмнөговь аймагт ирсэн. Тухайн үед миний итгэлийг алдаад намайг их гомдоосон. Тухайн үед энэ талаараа ******* руу мессежээр хэлсэн. Тухайн үед миний утас хуучин ч гэсэн надад маш их хэрэгтэй байсан. Миний бүх ажил утсан дээр минь байсан. Одоо надад гомдол санал байхгүй. Би *******ын ээжтэй нь ярьсан. Угаалга дээр ажиллаад ээждээ нэмэр болж байгаа юм байна лээ. Надтай 10 гаруй хоног ажилласан. Тэр цалингаар нь хохирол төлбөрийг 800.000 төгрөгөөр барагдуулсан. *******т хандаж хэлэхэд ахын дүү ээжийн чинь бие их муу байгаа шүү. Ах нь ээжийг чинь их эргэж тойрдог. Надад гомдол санал байхгүй гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд өдөрт шилжих шөнө би өөрийн ажилчдын хамт амрах байрандаа амарч байсан. Тухайн үед би барьж байсан барилгын нэг өрөөнд Ганцаараа ор засаад унтаад өгсөн. Тэгээд өглөө нь би 06 цаг өнгөрөөгөөд сэрсэн чинь хамт ажиллаж байсан гэх залуу миний утас алга болчихсон байна гэж хэлээд хүрээл ирсэн. Миний гар утаснаас өөр зүйл алдагдаагүй. ******* хамт ажиллаж байсан гар утас хулгайлж авч явсан бөгөөд би *******ын өмнөөс хохирол төлбөр төлсөн. 800.000 төгрөг төлсөн. Би *******аас уг 800.000 төгрөгийг нэхэмжилж байна.  /Хавтаст хэргийн 14-17, 23-26 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд өдөрт шилжих шөнө би өөрийн ажилчдын хамт амрах байрандаа амарцгаасан. Тэгээд би шөнө 12 цаг гэж унтаад өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд босоход миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гар утсаа эрээд хайгаад олоогүй. Надад Очиржав 800.000 төгрөг өгсөн, надад гомдол саналгүй. /Хавтаст хэргийн 20-22, 40-41 дэх тал/

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ******* манай нөхрийн утсыг аваад явсан байсан.  /Хавтаст хэргийн 32-35 дахь тал/

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Уг А73 маркийн гар утсыг барьцаалсан хугацаа 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан уг хугацаанаас хойш тухайн гар утсыг авах хүн ирээгүй мөн хугацааны ямар нэг сунгалт хийгээгүй. Би тухайн үед гар утас барьцаалсан ******* гэх хүний гар утас руу хэд хэдэн удаа залгахад утас нь холбогдохгүй байгаад байсан. /Хавтаст хэргийн 35-38 дахь тал/

 

Хас үнэлгээний ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1548 дугаартай "Samsung A73 760.000 төгрөг, Samsung A14 450.000 төгрөг, нийт 1.210.000 төгрөгний үнэтэй" гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 56-59 дэх тал/

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед Очиржав барьж байсан барилга дотор нэг сул өрөөндөө унтаж байсан. Тэгээд унтаж байхаар нь гар утсыг аваад гарч яваад ажилчдын амарч хоол иддэг гэрт ороход унтаж байхаар нь гар утсыг аваад гарсан.  /Хавтаст хэргийн 67-70 дахь тал/

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/

 

Регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг Говь центр барилгын хашаанд байсан ажилчдын байранд хамт амарч байхдаа *******ын Samsung A73 маркийн, Ц. Samsung A14 маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 14-18 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, Хас үнэлгээний ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1548 дугаартай "Samsung A73 760.000 төгрөг, Samsung A14 450.000 төгрөг, нийт 1.210.000 төгрөгний үнэтэй" гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 56-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

            Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг,

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг ойлгохоор тус тус тайлбарласан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******, Ц. нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 760.000 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. 450.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хас үнэлгээний ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1548 дугаартай "Samsung A73 760.000 төгрөг, Samsung A14 450.000 төгрөг, нийт 1.210.000 төгрөгний үнэтэй" гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 56-59 дэх тал/-ээр тогтоогдсон.  

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. мэдүүлэгт: ...800.000 төгрөг өгсөн, надад гомдол саналгүй. /Хавтаст хэргийн 20-22, 40-41 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд: ...Одоо надад гомдол санал байхгүй гэснээр шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд 31 настай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:”Бүртгэлтэй” /хавтаст хэргийн 57 дахь тал/, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 112-138 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хууль ёсны мөн шударга ёсны  болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах гэсэн ялын санкцтай. Тийм учраас шүүгдэгчийн хувийн байдал, мөн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал хохирол төлбөр төлсөн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын зүгээс: Ажил төрөлд сайн. Ажил төрөл хийж аав, ээждээ тус нэмэр болдог. Зорчих эрхийг хязгаарлах хөнгөн ял оноож өгнө үү гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын зүгээс: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Манай ээж угаартаад тал харвасан. Дахин нэг боломж олговол ажил төрөл хийгээд ээж аавдаа туслаад зөв амьдарна. Хөнгөн ял оноож өгнө үү гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг тус тус  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарыг хумьж шийдвэрлэх нь дээрх хуулийн зорилтод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүний оршин суух хаяг болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч *******ын 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* 4 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

6. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ