Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/00642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Парквиэү хотхон, 000 тоот хаягт оршин суух, И Д Т Т /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Хансвилл хотхон, 000 тоот хаягт оршин суух, Б Б Б /РД:0000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т Т, хариуцагч Б Б, түүний өмгөөлөгч Ц.Г /ШТЭҮД-000/, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т Т миний бие 2018 онд Б Б танилцан, 2018 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2019 онд охин Т С төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2019 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань эх болох Б Бий асрамжид өсч торнисон. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны дэргэдэх эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч Б Б эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан. Одоо бид тус тусдаа амьдраад 2 жил гаруй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Эвлэрэх боломжгүй. Гэр бүлийн харилцаа зохиогоогүй. Тусдаа амьдраад бараг 3 жил болох гэж байна. Охинтойгоо гадаад улс руу явах тохиолдолд гарвал эцгээс нь зөвшөөрөл авдаг гэж бодсон. Харилцахад ойлголцдоггүй. Ирээдүйд ямар зан гаргахыг мэдэхгүй байна. Гэрлэлт цуцлуулах асуудал дээр татгалзах зүйл байхгүй. Хүүхдийн тэтгэлэг дээр хуульд заасан хэмжээгээр өгье гэж байна. Үүн дээр татгалзах зүйл байхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагатай маргаан байхгүй. Хүүхдийг эхээр нь овоглуулах асуудлаар тохиролцоод, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна. Гэр бүл цуцлуулахтай холбоотой мөн хүүхдийн асрамжийн асуудал дээр талууд маргахгүй байгаа учир санал байхгүй байна. Гол асуудал хүүхдийн овог солих асуудалыг процессийн дундуур хүсэлт гаргаад шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Т нь хариуцагч Б Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд зохигчид цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар И Д Т Т/РД:0000/, Б Б Б/РД:0000/ нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь охин Т С эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн тул эх Б Бий асрамжид үлдээж, дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин Т С эцэг Т Тоос тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан И Д Т Т/РД:0000/, Б Б Б/РД:0000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т Сэх Б Бий асрамжид үлдээж, дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

3.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр охин Т Сэцэг Т Тоос сар бүр тэтгэлэг гаргуулан олгосугай.

 

4.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Бээс улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

:

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ