| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0100/э |
| Дугаар | 2024/ШЦТ/103 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч .... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417001090108 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...оны ...дугаар сарын ...ны өдөр .... аймгийн ...суманд төрсөн, ....настай, .... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... ...., .... хамт .... аймгийн ....сумын .... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, .... овогт .... .... /РД:..../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч .... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө ... аймгийн... сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын амрах байрны угаалгын өрөөнд эхнэр .... өөрийг нь нохойноос дор үзлээ гэх шалтгаанаар түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд, цээжний зүүн талаар цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг 2-3 удаа цохисон гээд мэдүүлэг өгсөн байсан. Би эхнэрийнхээ нүүр лүү нэг цохисон. Эхнэрээсээ асуухад .... эгч өргөдөл бичиж өгсөн гэсэн. Гэмтэл учруулснаа ойлгож байгаа. Манайх хоёр охинтой байж байгаад аваарт оруулаад томыг нь 2021 онд алдсан. Үлдсэн нэг охин минь 13 настай, бөгсөн биеэсээ доош мэдээгүй суугаа болсон. Юнивишн ч биш Youtube гэдэг суваг тавиулна гээд байсан. Гэрээсээ гарч чадахгүй учраас тийм юмаар сатаарна. Би өөрөө тавиулах гээд Юнител дээр ирсэн чинь заавал бүртгэлтэй утасны дугаартай хүн ир гэсэн. Гэрт очоод чи очоод тавиулаадах гэхэд мэдэж байна гээд маргалдсан. Амрах байранд ажил дээр нь хохирогчийн биед халдсан. .... гэдэг хүн надад их муу ханддаг. Яагаад гэвэл түүний нөхөр манай хоёр охиныг тийм болгосон. Нандин.... бид хоёр 2007 онд гэрлэлтээ батлуулаад 17 жил хамт амьдарч байна. Ханьдаа гар хүрсэн буруутай. Цаашдаа би ийм асуудал гаргахгүй, ойлгож байна гэв.
2. Хохирогч ........ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ нөхөр ....ийн хамт амарч байгаад 13 цагийн үед Юнивишн сунгах асуудлаас болж бага зэрэг маргалдаж, .... над руу уурлаж утсаа шидэж, хэл амаар доромжилсон. 21 цагийн үед ажил дээр байж байтал .... над руу залгаад гэнэт чи намайг нохойноос долоон дор үзсэн гэх мэтээр элдэв бусаар хэлээд загинахаар нь би тэгээгүй гээд утсаа тасалсан. Шөнө над руу залгаад хэрүүл хийгээд элдэв бусаар хэлсэн. Би шөнө 5 цагийн үед ажлынхаа цэвэрлэгээ үйлчилгээг хийгээд дуусч байтал .... над руу залгасан. Би эхлээд утсаа авахгүй байж байгаад дахин залгахаар нь утсаа автал .... мөн л хэрүүл хийгээд байхаар нь би утасныхаа дууг хаагаад ажил хийж байгаад хэсэг хугацааны дараа утсаа хартал 55 удаа залгасан байсан. Би ажлын нэг давхарын шатны доороос даавуу авах гэтэл .... ажил руу ороод ирэхээр нь ажил дээр хэрүүл хийж магадгүй гэж бодоод ....ийг би хүн байхгүй угаалгын өрөө дагуулж явсан. Улаалгын өрөөнд ороод би угаах даавуугаа угаалгын машин руу хийгээд эргээд хартал .... намайг хэл амаар доромжилж байгаад гэнэт л нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тухайн үед .... бага зэрэг архи уусан бололтой байсан. .... цохиулснаас үүдэн хамраас цус гарсан. Өмнө нь 2023 оны 07 дугаар сард .... намайг зодож цагдаад шалгуулан шүүхээр орж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23, 25 хуудас/
3. Иргэний нэхэмжэгч Г.Цэцэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Дэлгэрсуурийн Нандин.... нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан тоотын хавсралтаар эрүүл мэндийн даатгалын сангаас 201 888 төгрөг гаргасныг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
4. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.... бид 2 найзлаад 10 жил болж байна. Хүнтэй эвтэй харилцаатай, нийтэч, их тохитой томоотой залуу. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэгэн муухай зан араншин гаргадаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/
5. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “........гийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд, цээжний зүүн талаар цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтэнд: “........гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд, цээжний зүүн талаар цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 15-16 хуудас/
7. Аюулын зэргийн үнэлгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлын түүхийн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 9-11, 28, 73 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 53-57 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч .... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 5 цагийн орчимд ... аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын амрах байрны угаалгын өрөөнд эхнэр ....гэртээ маргалдсан асуудлаас үүдэлтэйгээр түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд, цээжний зүүн талаар цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ....ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч ........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 214 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч ....эд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч .... нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд архидан согтуурснаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч ....эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч ....эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт 8 цагаар тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч .... урьд нь 2023 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Нандин....г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцогдож 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч өөрийн үйлдэлдээ гэмшээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна гэсэн саналыг,
Шүүгдэгч .... эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Ажилд орох гэж байгаа тул мөнгөн торгуулийн шийтгэл оногдуулж өгөөч гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч ....эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч ....эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ........ нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч ........гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 201 888 төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч ....ээс 201 888 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....ийг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....ээс 201 888 /хоёр зуун нэг мянга найман зуун наян найм/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА