| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 2424000000036 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “” их сургуулийн сувилахуйн их сургуульд Хөдөлгөөн засал мэргэжлээр суралцдаг, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын “” баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй гэх овогт , /РД: ИН90**************14/,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Toyota.Маrk-X” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2424000000036 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Toyota.Маrk-X” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 4 сарын хугацаагаар хасаж, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
-Цагдаагийн алба хаагчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-6-р хуудас/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘... Би 2024 оны 06 дугаар сарын *******-аас 19-ний хооронд ******* аймгийн ******* сумын замын цагдаагийн хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ******* сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчим хяналт шалгалт хийх хугацаанд Тоёота марк X маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Уг тээврийн хэрэгслийг шалгахад жолооч олох нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба уг жолоочийг постын байранд оруулан согтолт шалгах Alcotest 7510 маркийн багажаар үлээлгэн шалгахад 1.46 хувийн согтолттой байсан. Мөн цагдаагийн байгууллагын нэгдсэн санд жолооч болох ийн ИН90**************14 гэсэн регистрийн дугаарыг хийж шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул Тоёота марк X маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ******* сумын замын цагдаагийн хяналтын постын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. Тэгээд Дагва-Очирын /ИН90**************14/-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота марк X маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд орсон гэж Тосонцэнгэл сумын сум ын цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж гомдол мэдээлэлд оруулсан. ...Намайг улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед уг тээврийн хэрэгсэлд жолооч болох Дагва-Очирын /ИН90**************14/ ганцаараа явж байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Би ******* сумын хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч хамт үүрэг гүйцэтгэж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******-20-р хуудас/,
- Гэрч Н.Адъяатөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2024 оны 06 сарын *******-аас 19-ний хооронд ******* сумын замын цагдаагийн хяналтын постод 24 цагаар ахлах ахлагч хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 06 сарын 19-ний шөнө 01 цагийн орчимд Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байгаад цагаан өнгийн улсын дугаартай Марк-Х маркийн тээврийн хэрэгслийг ахлах ахлагч зогсоож шалгахад иргэн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан уг иргэнийг албаны 0400 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаж замын цагдаагийн хяналтын постод авч ирж согтолт шалгах Alco-test 7510 маркийн багажаар үлээлгэж шалгахад 1,46 хувийн согтолттой байсан. Мөн уг иргэний регистрийн дугаарыг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд хийж шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж Тосонцэнгэл сумын СДЦХ-н жижүүрт утсаар мэдэгдэж гомдол мэдээлэлд оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү 2024 оны 06 дугаар сарын *******-ны орой гэртээ байж байгаад өөрийнхөө улсын дугаартай марк-Х маркийн машинаа унаад гарчхаад ирье’ гэж хэлээд гараад явсан. Хайшаа явах гэж байгаа талаараа хэлээгүй. Тэгээд би гэртээ зээ охин болон бас нэг дүүгийн хүүхдийн хамт хоолоо хийчхээд хүү руу залгаад “хаана байгаа юм ир хоолоо ид” гэж хэлэхэд манай хүү “******* сумын Засаг даргын тамгын газрын хажууд байна, удахгүй очно” гэж хэлсэн. Би хэд хэдэн удаа залгасан, намайг залгахад манай хүү ямар нэгэн архи дарс уусан шинжгүй, зүгээр байх шиг байсан. Би хүүгээ ирэхийг хүлээгээд байж байгаад унтсан байсан. Тэгээд унтаж шөнө 01 цаг өнгөрч байтал манай хүү гаднаас орж ирээд буцаад гарах гэж байхаар нь би хүүгээсээ “хаашаа явах гэж байгаа юм" гэж асуухад “машинаа цагдаад хураалгасан, очиж уулзах гэж байна” гэж хэлсэн.Тэхээр нь би босоод хүүгээ дагаад ******* сумын замын цагдаагийн хяналтын пост руу яваад очтол манай хүүгийн улсын дугаартай марк-Х маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийчихсэн байсан. Согтуу машин барьсан гээд цагдаа нар машиныг нь журмын хашаанд хийсэн, маргааш хэсгийн төлөөлөгчтэй уулзаарай гэж хэлсэн. Тэгээд хүү бид 2 гэртээ ирээд амарсан. ...Манай хүү хаана хэний хамт уусан талаар мэдэхгүй байна. Би хүүгээсээ хаана хэнтэй юу уусан талаар асуухад надад хэлэхгүй байсан. Найзтайгаа ярьж байгааг сонсоход гэдэг залуутай хамт уусан юм шиг байна лээ. Манай хүү нэг их согтоогүй байсан байхаа, согтолтын зэрэг шалгадаг багаж үлээхэд 1,4 хувийн согтолттой байсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 27-29-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтуудыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 36-37-р хуудас/,
-******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум ын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/******* дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 55-57-р хуудас/,
- Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 58-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Toyota.Маrk-X” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хангалттай нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаагаар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд *******ийн дээрх үйлдлийг ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум ын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа ******* хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 4 сарын хугацаагаар хасаж, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хасаж, 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хариуцуулан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхийг тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН