Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

- шүүгдэгч Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Доржсүрэнгийн Баасандоржид холбогдох эрүүгийн 201719000080 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын харьяат, 1982 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Чонос овгийн Доржсүрэнгийн Баасандорж Регистрийн дугаар:ЦА82012271

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Баасандорж нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Дэлт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 10.26 метр куб хэрэглээний хуурай шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн 18-72 УБК улсын дугаартай Киа титан маркийн ачааны машинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 15-ны өдөр өвөлжөөний дээд талын уулнаас 12 ширхэг босоо мод бэлдээд тайраад ачиж авчирсан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...хэргийн талаар мэдэх зүйл алга. Ямар ч байсан тус сумын иргэн Д.Баасандорж нь хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан. Баасандорж нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р баг, Шатангийн Дэлтийн аманд бэлтгэсэн модоороо өвөлжөө барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

 

Гэрч Ц.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Д.Баасандоржийг хэзээ, хэнтэй мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Учир нь түүний гэр уулын аманд байдаг бөгөөд ойр хавьд нь айл байдаггүй юм. Би 2016 оны 09 сард Батсүмбэр сумын Өлгий гэх газар байгаль хамгаалагч нь байхгүй тул 2 газар давхар хяналт шалгалттай байсан бөгөөд намайг байхгүй үеийг мэдэж Баасандорж зөвшөөрөлгүй мод бэлтгэж  өвөлжөөгөө барьчихсан байсан...” мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

 

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 19-04-14/04 тоот шинжээчийн дүгнэлтэд:

Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багийн харъяат Д.Баасандоржид холбогдох хэргийн материалд хавсаргасан фото зураг болон тайлбаруудаас үзэхэд хууль бусаар бэлтгэж малын хашаа барьсан гэх 184 ш мод нь шинэс /larixsibirica/ төрлийн, хуурай, хэрэглээний мод байна.

Хууль бусаар бэлтгэсэн модны экологи -эдийн засгийн үнэлгээ нь 10,26 м3*1,8*60000 төг = 1 108 063 /нэг сая нэг зуун найман мянга жаран гурван/ төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-34 тал/,

 

 Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлтэд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлтийн 42.2 дахь заалт, БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Ойн сангийн нэг шоомето модны экологи- эдийн засгийн үнэлгээг үндэслэн дээрх хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 10.26 м3*60000 төг* 1,8*3 = 3324240 / гурван сая гурван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун дөч/-н төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-105 тал/,

 

 - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 тал/,

- шүүгдэгч Д.Баасандоржийн өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-15 тал/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-16-17 тал/,

- Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-18-19-р хуудас/,

- Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-21 тал/,

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-23 тал/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 24 тал/,

- Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/22 тоот албан бичиг /хх-26 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-36,107-108 тал/,

- Төв аймаг, Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-46-н ар тал/,

- Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 144 тоот албан бичиг /хх-50 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-53-54 тал/,

- Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол /хх-56-57 тал/,

- Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-58 тал/,

- Стандарт мах ХХК-ийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 24 тоот албан бичиг /хх-60 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-62-63 тал/,

- Эмнэлэгийн тодорхойлолт /хх-88-89 тал/,

-  Төв аймгийн Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-90 тал/,

- Стандарт мах ХХК-ийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 17/55 тоот албан бичиг /хх-91 тал/,

- Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 169 тоот албан бичиг, хавсралт /хх-104-105 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын засаг даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 05/263 тоот албан бичиг, хавсралт /хх-106-108 тал/,

- Иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөрийн хүсэлт, хавсралт /хх-109-110 тал/,

 

- Шүүгдэгч Д.Баасандоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад “Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан” гэх хуудас /хх-46 тал/,

 

 - Шүүгдэгч Д.Баасандоржийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-42-43 тал/, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-44-45 тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Баасандорж нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Дэлт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 10.26 метр куб хэрэглээний хуурай шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн 18-72 УБК улсын дугаартай Киа титан маркийн ачааны машинаар тээвэрлэсэн болох нь Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Баасандоржийн өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хураан авах тогтоол, тэмдэглэл, Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/22 тоот албан бичиг, Эд зүйлийн үнэлгээ, иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Хадбаатар, Ц.Пүрэвдорж нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Баасандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” зааснаар ялтай байдал арилсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль  

 

Шүүгдэгч Д.Баасандоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Д.Баасандорж нь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээгээр  3.325.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Төрийн сангийн орлогын дансны хуулгаар тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй болно.

Харин шүүхийн шатанд шүүгдэгч Д.Баасандоржийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.324.240 төгрөгөөр тогтоогдсон байх тул Д.Баасандоржийн илүү төлсөн 760 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын орон нутгийн төрийн сангийн 100140200914 тоот данснаас буцаан гаргуулж шүүгдэгч Д.Баасандоржид буцаан олгох нь зүйтэй байна.

 

 Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

 Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хураан авах тогтоолоор хураагдсан, мөн өдөр эд мөрийн баримтаар тооцож хураан авсан хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан цэнхэр, цагаан, хар өнгийн гэртэй 1 ширхэг цахилгаан гар хөрөөг устгах, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 184 ширхэг хуурай, шинэс төрлийн мод болон мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 18-72 УБК улсын дугаартай хуучин ачааны автомашиныг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.      

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                    

                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овгийн Доржсүрэнгийн Баасандоржийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэснээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баасандоржийг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Баасандоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Баасандоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Баасандоржид тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Баасандорж нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурдсугай.

  7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 184 ширхэг хуурай, шинэс төрлийн модыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр, цагаан, хар өнгийн гэртэй 1 ширхэг цахилгаан гар хөрөөг худалдан борлуулж үнийг мөн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 18-72 УБК улсын дугаартай хуучин ачааны автомашиныг тус тус улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт ялтан Д.Баасандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөр нь нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

9.  Ялтан Д.Баасандоржийн хохиролд илүү төлсөн 760 /долоон зуун жаран/ төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын орон нутгийн төрийн сангийн 100140200914 тоот данснаас буцаан гаргаж ялтан Д.Баасандоржид буцаан олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн 184 ширхэг хуурай, шинэс төрлийн мод битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба улсын орлого болготол хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар уг модыг улсын орлого болгомогц 184 ширхэг хуурай, шинэс төрлийн мод битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Баасандоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА