| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/153 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/153
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/153 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч *******, *******,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 3.*******той бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим "Өмнөговь аймаг сум Бага-Овоо 5-р баг суурьшлын бүсэд байрлах " " ХХК-ний нүүрс тээврийн автомашинуудын 5 ширхэг дугуйг хулгайлж 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим "Өмнөговь аймаг сум Бага-Овоо 5-р баг суурьшлын бүсэд байрлах " " ХХК-ний нүүрс тээврийн автомашинуудын 5 ширхэг дугуйг хулгайлж 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******, ******* нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тус өдөр бид 2 гэртээ байж байгаад машинаа хоосон оочирт тавьчхаад хүн чиргүүл үзээдэх гэхээр нь явж байхад хашааны гадаа олон дугуй тайлаад тавьсан байсан. Түүнийг хүн хэрэгсэхгүй байх гэж бодоод 5 дугуй авсан гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Болсон зүйлийн талаар ярьсан учраас нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 08 дугаар сарын 16-17-ны өдөрт шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим тогооч Батцэцэг засварчин руу хойно юм түчигнээд байна гэж хэлэхэд нь засварчин Ганболд босоод хашааны хойно байрлах машинууд дээр очиход тэвшин дээрээ 15 гэсэн цагаан өнгийн дугаартай цэнхэр өнгийн давхар кабинтай портер 2 маркийн тэвштэй автомашин дугуй ачих гэж байгаад манай засварчныг хараад зугтчихсан байсан. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 08 дугаар сарын 16-17-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад хашааны хойно зогсож байсан машинуудын тэнд нохой хуцаад, машины кабин бууж байгаа юм шиг таг таг гээд дуугараад, мөн хүмүүсийн яриа сонсогдоод байсан. Тэгээд би өөрийнхөө өрөө рүү гүйж ороод гэрэл аваад хашааны хойшоо гүйгээд очиход цэнхэр өнгийн давхар кабинтай портер тэвшин дээрээ 1 дугуй ачих гэж байгаад намайг хараад дугуйгаа хаяад хөдлөөд зугтаачихсан. Тэгээд би ардаас нь явган гүйгээд тэвшин дээрээ 15 гэсэн дугаартай байхыг нь харсан. Тэгээд буцаад хашааны гадна ирэх манай тайлаад тавьсан байсан дугуйнаас 5 дугуй байхгүй байсан. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр найз хамт байж байгаад чиргүүл үзэх гэж урагшаа Ай Пронтер ХХК-ын хашаанд очиж үзэх гэж явж байгаад эвдэрсэн машины дунд тайлаад тавьчихсан машины дугуй байсан. Бид хоёр тэрийг харчхаад нүүрсний машинаа шахахаар явсан. Шахаж яваад дуусчхаад орой 22 цагийн үед буцаж очоод 5 ширхэг дугуйг 3 удаагийн үйлдлээр түрж явсан. Бид тэлмэн төгөлийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн машиныг замын хажуугаас унаад буцаад тайлаад тавьсан байсан дугуйн дээр очсон. Тэгээд би машинаас буугаад дугуй дээр очиж байхад гэрэл туссан. Би хүн байна гэж мэдээд машин руугаа очоод бид хоёр зугтсан юм...." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн56- 57-р тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр найз *******тэй хамт байж байгаад чиргүүл үзэх гэж урагшаа Ай Пронтер ХХК-ын хашаанд очиж үзэх гэж явж байгаад ын хашааны хойд талд хуучин эвдэрсэн машины хажууд тайлаад тавьсан байсан дугуй байхаар нь очиж үзсэн. Тэгээд бид энэ дугуйг хулгайлж зараад мөнгө болгож болох юм байна гээд ******* бид хоёр нүүрс тээврийн машинаа хоосон оочирт шахчихаад тэгээд буцаж очиж тайлсан байсан дугуйнуудыг нэг нэгээр нь 3 удаа 5 дугуй *******ийн түрээсэлж байгаа гэр лүү нь зөөсөн. Дараа нь *******ийн таньдаг хүний давхар кабинтай портер маркийн цэнхэр өнгийн машиныг аваад дахиж дугуй хулгайлах зорилгоор дээр очоод би машиндаа сууж байсан. Манай найз ******* машинаас буугаад нөгөө тайлаад тавьсан байсан дугуйн дээр очиход гар чийдэнтэй хүн ирлээ гээд гүйгээд ирсэн тэгээд бид хоёр зугтсан. /хавтаст хэргийн 60-62 дахь тал/
" ” ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2409/007 дугаартай албан бичигт: “Манай байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргийн хохирлыг барагдуулсан тул бидний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй болно. /хавтаст хэргийн 70 дахь тал/
Дамно ХХК-ны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ӨмЦ-24-127 дугаартай дүгнэлтэд: дугуй 3.750.000 төгрөг, салхины шил 350.000 нийт 4.100.000 төгрөг /хавтаст хэргийн 43-47 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 48 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 49 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63, 64 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68-69 дэх тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 3.*******той бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим "Өмнөговь аймаг сум Бага-Овоо 5-р баг суурьшлын бүсэд байрлах " " ХХК-ний нүүрс тээврийн автомашинуудын 5 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим "Өмнөговь аймаг сум Бага-Овоо 5-р баг суурьшлын бүсэд байрлах " " ХХК-ний нүүрс тээврийн автомашинуудын 5 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 09 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-47 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг,
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг ойлгохоор тус тус тайлбарласан.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч “ транс” ХХК-ийн эзэмшлийн 5 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгч *******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “ транс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч д 3.750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ӨмЦ-24-127 дугаартай: “дугуй 3.750.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-47 дахь тал/-ээр тогтоогдсон.
жээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч “ транс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч д хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь " ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2409/007 дугаартай албан бичигт: “Манай байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргийн хохирлыг барагдуулсан тул бидний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй болно /хавтаст хэргийн 70 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд 28 настай, Баянхонгор аймгийн Баянлиг сум, 2 дугаар баг Хөтөл ус гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 162 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /хавтаст хэргийн 63 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэргээр,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд 28 настай, Баянхонгор аймгийн Баянлиг сум, 2 дугаар баг Хөтөл ус гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарын зүгээс ”...Дахин ийм алдаа гаргахгүй” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
Шүүгдэгч *******, ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******эд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч *******, ******* нар нь “ шэнтранс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч д 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ