| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0103/э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-н А-д холбогдох эрүүгийн 2417001260116 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд *** аймгийн **суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ***аймгийн *** ажилтай, ам бүл *** хамт *** аймгийн *** сумын *** дугаар *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ***аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан гэх Б овогт А-н А /РД:ЗН***/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.А нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн автобусны зогсоолын эсрэг талын зам дээр “Тоёота Ист” загварын 01-72 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,01 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417001260116 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Миний буруу гэв.
2. Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Сүмбэр сумын нутаг дэвсгэрт торны эргүүлээр явж байгаад айлд 1 литрийн ундааны саваар байсан айргийг уусан юм. Чойрт орж ирээд байж байтал манай хүүхэд хичээл тарчлаа ирж ав гэж хэлэхээр нь би Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн орчим 01-72 ГСО улсын дугаартай Toyota Ist маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад цагдаа нар зогсоож шалгасан. Намайг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Цагдаагийн хэлтэс дээр авчирч согтолт шалгахад 1.01 хувийн согтолттой гарсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дугаар хуудас/,
3. Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олон нийтийн цагдаа Х-ын хамт 17 цаг 00 минутаас 01 цаг 00 минутын хооронд хуваарьт томилгооны дагуу Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ Сүмбэр сум 1 дүгээр баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн автобусны зогсоолын эсрэг талд 01-72 ГСО улсын дугаартай Toyota Ист маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтэс дээр авчирч, жолоочийг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад 1.01 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан. Тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
4. Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цагдаа зохицуулагч Н.Э-ын хамт 17 цаг 00 минутаас 01 цаг 00 минутын хооронд хуваарьт томилгооны дагуу Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ Сүмбэр сум 1 дүгээр баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн автобусны зогсоолын эсрэг талд 01-72 ГСО улсын дугаартай Toyota Ист маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтэс дээр авчирч, жолоочийг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад 1.01 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан. Тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
5. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Миний хүү цайлган сайхан сэтгэлтэй, хүнд их тусч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч элдэв зан байхгүй хүн байгаа юм. Хийж байгаа ажилдаа маш их хариуцлагатай ханддаг байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/,
8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-74 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч А.А-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.А нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн автобусны зогсоолын эсрэг талын зам дээр “Тоёота Ист” загварын 01-72 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,01 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.А гэм буруугийн шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай хүүхэд сургуульд сурдаг болохоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Мөн хорих ял оногдуулахгүй байж болох уу” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч А.А нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн автобусны зогсоолын эсрэг талын зам дээр “Тоёота Ист” загварын 01-72 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,01 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч А.А нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/** дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;” гэх үндэслэлээр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч А.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч А.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.Э-ын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн рапорт, гэрч Н.Э, М.Х нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч А.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч А.А-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч А.А-ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Имд шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ