Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/00734

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00байр, 00 тоот хаягт оршин суух, Ж овогт С-ийн Ч /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Жанжин 00 гудамж, 000 тоот хаягт оршин суух, Д овогт Д-ийн Х /РД:0000000000/-д холбогдох

      Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Д.Х-тай 2020 онд танилцаад гэр бүлийн харилцаа үүсгэсэн. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ихэр охид болох Х.Н, Х.Н нар төрсөн. С.Ч, Д.Х нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир ихэр охид эх С.Ч-ын асрамжид байгаа бөгөөд эцэг Д.Х-аасхуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй. Хүүхдүүдэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбартай байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Д.Х-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчид 2020 оноос эхлэн дотносож 2021 оны 12 дугаар сарын 24-нд Ч.Н, Ч.Ннар төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Д.Х нь Ч.Н, Ч.Н нарын төрсөн эцэг мөн эсэхэд маргаагүй тул хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түшингийн хэмжээгээр сар бүр охин Ч.Н, охин Ч.Н нарт эцэг Д.Х-аастэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

 

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Ч.Н, охин Ч.Ннарыг эх С.Чын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ч.Н, охин Ч.Ннарыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Х-аас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ч.Н, охин Ч.Ннарыг эх С.Ч-ын асрамжид үлдээсүгэй.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аасулсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ