Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/085

 

С.Э, Д.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч Д.Ц

Нарийн бичгийн дарга Д.Номингоо нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц гийн гаргасан давж заалдах гомдлоор С.Э , Д.Ц нарт холбогдох эрүүгийн 1926002150299 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн, овогт С Э , 1982 оны 3 дугаар сарын 23-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5 улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт Д.Ц , 1970 оны 6 дугаар сарын 12-нд Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт С.Э ын баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хэсэгт хаван хавдар, баруун гуя хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

С.Э  нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Э , Д.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ранай овогт Сангашарын Энхбат, Онолт овогт Д.Ц  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Э , Д.Ц нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Э , Д.Ц нарт тус бүр оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э , Д.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Хохирогч С.Э ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон мөрдөн байцаалт болон шүүхэд ирж, очсон зардал 19.841.496 төгрөгийг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Ц нь цаашид эмчилгээ хийлгэсэн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч С.Э , Д.Ц нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч С.Э ын эзэмшлийн “...samsung маркийн ... гар утасыг шүүгдэгч Д.Ц гийн эзэмшлийн “...G mobile гар утсыг..-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу С.Э , Д.Ц нарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Баруун баян-Улаан сумын 1-р багийн иргэн Д.Ц миний биеийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/238 тоот шийтгэх тогтоолоор С.Э ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Миний бие 2019 оны 5 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй гэртээ амарч байсан ба С.Э ын согтуугаар амралтын цагаар ирж агсан согтуу тавьж, амгалан тайван байдал алдагдуулсан төдийгүй, тархи толгой, нүүр шанаанд гэмтэл учруулан зодсон. Үүнээс шалтгаалж би Өвөрхангай аймаг, Улаанбаатар, Баянхонгор аймгуудад удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба одоогоор тархи толгой байнга өвдөх, зүүн нүд сайн харахаа больсон зэрэг зовиуртай байдаг. Би урьд нь нэг ч өвчин хэлдэггүй, эмнэлэгт эмчээр огт явдаггүй байсан. Мөн С.Э ыг зодож биед нь гэмтэл учруулсан явдал огт байхгүй. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэлж, ямар шалтгаанаар Энхбатын нүүр нүд хавдсан талаар тогтоож өгөхийг хүссэн боловч тогтоож өгөөгүй. С.Э  манайхаас 5 цагт мотоциклио унаад явсан атлаа мотоциклиор 7-10 минут явах газарт Сүх гэдэг айлд 9 цагт очсон байдаг ба энэ хооронд хаагуур яаж явсан нь тодорхойгүй байдаг. Үүнээс гадна шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэлтэй гэж тогтоосон байсан ба хуучин гэмтэл гэж дүгнэлтийг дахин дүгнэлт гаргуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч дүгнэлт өөрчлөгдөөгүй зэрэгт эргэлзэж байна. Иймд хэргийг хянаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт С.Э ын баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хэсэгт хаван хавдар, баруун гуя хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

С.Э  нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан тус тус хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1926002150299 дугаар хэрэгт авагдсан хохирогч Д.Ц , С.Э , *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 259, 260, 300 дугаар дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1067 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр дүгнэлт, эмчилгээ хийлгэсэн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Д.Ц , С.Э  нар нь харилцан зодолдож, бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд тус бүрт нь 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Д.Ц гийн “... С.Э ын биед хөнгөн хохирол учирсныг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байна, торгох ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” талаар гаргасан давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, С.Э , Д.Ц нарын харилцан зодолдсон талаар гэрчүүд мэдүүлсэн байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.УЛАМБАЯР

                   ШҮҮГЧИД                                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ